antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 21, 2016 6 comments

УИХ-ын дарга буюу АН-ын дарга З.Энхболдын давхар бодлого буюу ЦЭЦ

нийтлэсэн Admin

de2200ea53927e233a0cacdb57fa99a1УИХ-ын дарга З.Энхболд яарч сандран УИХ-ын ээлжит бус чуулганыг цагаан сарын дараа хуралдуулсан. Энэ нь Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг үүрэгт ажлаас нь чөлөөлөх гэсэн гол зорилгын дор хийгдсэн гэж дүгнэсэн.

Харин тус чуулганы нэгдсэн хуралдаанд 44 гишүүн оролцсонно 35 гишүүн буюу 79,5 хувийн саналаар цэцийн дарга Ж.Амарсанааг суудлаас нь унагасан. Үүний дараа цэцийн даргаар УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийг сонгох тухай яриа гарсан. Үүний хариу болгож тухайн үед Р.Гончигдорж “Би Цэц рүү явахгүй” гэж ярьж байсан удаатай. Гэвч үнэндээ энэ бол ард түмний анхаарлыг сарниулж шуугианыг намжаах гэсэн санаа байсныг өнгөрсөн баасан гарагийн Улсын дээд шүүхээр Р.Гончигдоржийг Цэцийн шүүгчээр томилох асуудлыг хэлэлцсэн ч дахин нягтлан үзэх шаардлагатай хэмээн үзлээ.

Үүнээс үзвэл анхнаасаа л цэцэд АН-ын тодотголтой хүнээ байрлуулах гэсэн З.Энхболдын санаа байсан нь илт ажээ. Гэтэл яг хэлэлцэх үед “Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд Цэцийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч орж үл болно,” гэсэн заалт хаалт болоод байгаа болотой. Тиймээс тун удахгүй УИХ-ын гишүүн Р.Гончигдорж УИХ-ын гишүүнээсээ татгалзаж хэргийг гогцоог тайлагдана.

Сонгуулиас өмнө Цэцэд өөрийн хүнээ шургуулж авах гэсэн УИХ-ын дарга буюу АН-ын дарга З.Энхболдын давхар бодлого амжилттай хэрэгжих бололтой.

Эх сурвалж: www.bolod.mn

ЧОЙ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • зочин (March 21, 2016 11:40:14 am )

    Төрийн хутгуур

  • Эмчлүүлэгч (March 21, 2016 11:43:17 am )

    Энхболд.Гончиг хоёр хөөрхий дээд шүүх сая үгээ хэлчих шиг боллоо одоо Гончиг юу гэх юм бол

  • Зочин (March 21, 2016 1:04:19 pm )

    энэ муу зэвүүн харцтай давхар дээлтэй бэлтрэг сонгууль болохоор АН аваад тонилоорой.

  • Anonymous (March 21, 2016 1:17:59 pm )

    Зи энхболд бол торийн хутгуур торийн уйл хэргээс аль болох хол байлгах хэрэгтэй одоо удахгуй ард тумэн муухай ааштай спикерийг мартаж эргэн санахгуй байхаа

  • зочин (March 21, 2016 3:24:41 pm )

    АН ч ёстой нэг золиг юм даа. Дахиад төр өөд бүү авируул. Эдэнд өөдтэй хүн нэг ч алга байна шүү.

  • зочин (March 21, 2016 5:47:18 pm )

    монголчууд энэ дарангуйлагчийг ингээд байлгаад байх юм уу бид ийм хүлцэнгүй юм уу АН ынхан үүнийгээ мэдсээр байж дэмжээд байдаг сонин юм Бүгд ард түмнээсээ урвачихсан байна ш дээ Энэ үндсэн хууль зөрчсөн ноцтой гэмт хэргийг таслан зогсоогоочээ гишүүдээ ШУДарГА ЁС эвслийнхээн ЭНХБАЯР ЭНХСАЙХАН нар эх оронч сэтгэл гаргаач НОХОДТОЙ битгий нийлээч ТА НАР ХАМТАРЧ буруу шийдвэр бүү гарга

antalya rent a car