antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 21, 2016 7 comments

Засгийн газар дахин зээл авч өрийг өрөөр дарах бололтой

нийтлэсэн Admin

145852142256ef454ebb278

Эдийн засгийн нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч байгаа талаар хүн бүр ярьж, хэлэх боллоо. Энэ хүндрэлийн талаар улстөрчдөөс авахуулаад эдийн засгаар мэргэшсэн мэргэжлийн эрхмүүд ч хүлээн зөвшөөрсөн.

Эдийн засгийн нөхцөл байдлыг өдрөөс өдөрт доройтойж буй хөшүүргэ нь өр юм. Өртэй хүн өөдөлдөгүй гэгчээр энэ улс орны хувь заяа тун ч хэцүүхэн болж байх шиг. Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал өнгөрсөн жилийн мөн үеийнхээс хэд дахин муудсан. Арилжааны банкуудын муу зээлийн хэмжээ 7.6 хувь буюу 960 тэрбум төгрөгт хүрчээ. Өөрөөр хэлбэл арилжааны банкууд 960 тэрбум төгрөгийн алдагдал хүлээчихлээ. Энэ хэрээрээ банкны систем доголдох магадлал бий боллоо. Гэтэл уг нөхцөл байдлыг улам л хүнд болгох орон сууцны зээлийн хүүг бууруулах саналыг эрх баригчид оруулж ирсэн юм. Орон сууцны зээлийн жилийн хүүг 5 болгон бууруулах нь эргээд эдийн засагтаа ачаа нэмнэ гэдгийг Монголын урдаа барьдаг олон эдийн засагчид дүгнэн хэлж байна.

Гэтэл Засгийн газар дахин өр тавьж, олон улсын зах зээлээс мөнгө босгох талаар шийдвэрт хүрсэн байна. Энэ бол нэг өрийг нөгөө өрөөр дарна гэсэн үг. Товчоор хэлбэл ХААН банкны өрийг Голомт банкны өрөөр дарж байгаа хэрэг. Энэ бол маш том эрсдэл үүсгэнэ. Бид 2017 оноос эхэлж бондын мөнгөний эргэн төлөлтийг эхлүүлнэ. Төгрөгийн ханш өдрөөс өдөрт унаж, ам.долларын ханш эсрэгээрээ нэмэгдэж байгаа. Мөн төсвийн алдагдал жил ирэх тус нэмэгдэж байна. Төсөв алдагдалтай байгаа гол шалтгаан нь гадаадын өр. Өрнөөс болж улс орон нь дам­пуурсан хамгийн ойрын жишээ бо­лох Грекийг бид сайн мэднэ. “Чингис”, “Самурай” болон бу­сад зээл тусламжаар авсан өрөө цагт нь төлөхгүй бол Мон­гол Улс дээрх орны араас орох­гүй гэх газаргүй.

Нөхцөл байдал ийм байхад Засгийн газар дахин зээл авахаар хөөцөлдөөд эхэлжээ. Цагаан сарын өмнөхөн 800 сая орчим ам.долларын зээлийг гаднаас авахаар төлөвлөж байсан ч харамсалтай нь бүтэлгүйтсэн. Учир нь Сингапур болон Нью Йоркт гэрээ хэлэлцээрийн асуудал яригдаж байсан боловч Ерөнхий сайдыг огцруулах асуудал хөндөгдөж, үүнээс улбаалан хөрөнгө оруулагчид зээл өгөхөөс татгалзсан талаар хэвлэлээр бичигдэж байв. АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд өрийг өрөөр дарах бодлого барьж буйгаа нийтэд зарлаад удаж байгаа. Манай Засгийн газар, эрх баригчид засаг барина, төр барина гэдэг гадаадаас зээл авах, өр тавих л гэж ойлгодог бололтой, үүнийгээ харин сайн хийцгээх юм. Учир нь ЗГ ирэх сар гэхэд нэг тэрбум хүртэлх ам.доллар зээлэхээр олон улсын санхүүгийн байгууллагуудтай тохиролцоод байгаа аж. Нэг тэрбум ам доллараа гурван өөр газраас зээлэхээр тохиролцжээ. Нэг тэрбум ам.долларыг төсвийн бүрэлдэхүүн хэсэг болгон зарцуулбал Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тогтоосон Засгийн газрын өрийн хязгаарыг давна. Тиймээс өмнө нь тавьсан өрөө дахин санхүүжүүлэхэд зээлсэн мөнгөнийхөө дийлэнхийг зарцуулна гэж Сангийн яамныхан тайлбарлажээ.

Өрийн асуудал гамшигийн байдалд хүрээд буй энэ цаг үед дахин зээл авах нь хэр зөв бодлого вэ. Монгол Улсын өр үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн гэдгийг АН-ын томоохон лидерүүд хүртэл хүлээн зөвшөөрөөд байгаа шүү дээ. Ийм байхад дахин тэрбум ам.доллар зээлэх гэж буй нь зөв алхам уу.

Г.Ган

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • би (March 21, 2016 11:00:19 am )

    өр тавихаа түргэн зогсоо ард түмэндээ байдлаа хэлээд бүсээ чангалцгаая алт мөнгөн бөгж ээмгээ өгцгөө хуучин хувцсаа өмсье цалингаа таная зардлаа багсагая гадаад дотоод аялалаа зогсооё

    • би (March 21, 2016 11:02:33 am )

      дэмжиж байна АН бүр болохоо байлаа ард түмэн минь босцгооо

  • зочин (March 21, 2016 11:30:26 am )

    АН энэ улс орныг бүүр сүйтгээд дууслаа, одоо дахин хэмжээгүй өр тавьж бүүр гадны хараат болгохоор шийдэж байх шиг байна,

  • Ha ha ha (March 21, 2016 11:37:06 am )

    Ta nar l oorsdoo ardchilsan namiig songoo bizdee. Ardchilsan nam tord garahaar ard tumnii amidral tartagtaa tuldag gedegiig medseer baij yah gej songosiin? Hohi chini dee. MAN aa l songotsgooe.

  • Зочин (March 21, 2016 12:54:06 pm )

    ардчилсан намыг ард түмэн сонгоогүй. тэд хар машинаар ард түмний саналыг хулгайлж гарч ирсэн. АН зайлаасай.

  • bataa (March 22, 2016 7:44:19 am )

    ÝÍÝ õàâàð á¿ãäýýðýý íàì÷èðõàëã¿é ýäèéí çàñàãàà ñýðãýýõèéí òóëä Õ¯Í íàìûã ñîíãîîä ¿çåý

  • zochin (March 22, 2016 2:26:58 pm )

    Ur tawij guilga guihaas uur zuil hiij chaddaggui yerunhiilugch yerunhii said uih zasgiin gazriig dahin songoh shaardlaga bnau eh ornoo gesen setgelgui hulgaichuud tsadahaa medehgui luiwarchid hulgai jiisen munguu ur huuheddee aaw ni chinii tuluu ene ih mungiig gadaadin uls ormoos giij hulgai jiisem yum shu gk heleh yum bhda

antalya rent a car