antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 18, 2016 45 comments

Миний үзсэн хачин кино

нийтлэсэн Admin
527-1458271893e8329be4e89ad79890db002aa2b5d790Би саяхан нэг кино үзлээ л дээ. Үзүүлж буй үйл явдал нь их олон хүн нэг эмэгтэй хүнийг тал талаас нь бүччихээд зодож байх юм.Болох болохгүй үгээр дайрч бүр буланд шахаад нүдээд бүр алах нь ээ алах нь.
Энэ хаанахын кино юм гээд бодлоо. Нэг үг бий дээ. Нэг хүн олон хүнийг зодож байвал Солонгос кино, олон хүн нэг хүнийг зодоод байвал тэр монгол кино гэж. Энэ шалгуураар аваад үзсэн чинь яг монгол кино.
Олон цөөврүүд нэг муу гөрөөсийг хөөсөөр байгаад барьж идэж байгаатай адил үйлийг харуулсан энэ кино маань болсон явдлаас үндэслэсэн бололтой юм. Тэр нь нэг яамны түшмэл эмэггэйг өөчилж өөнтөглөсөөр бүр сүүлд нь үх хат, Монголоос зайл гэж олон талаас нь олиггүй нөхөд сошиал ертөнцөөр боорлосоор байгаад унагаад авсан явдал. Б.Насанбаяр гэх тэр эмэгтэй хэнд буруу юм хийсэн юм бэ?
Харин түүнийг мүүний шашинтан гэж элдвээр гоочлон байж суух газаргүй болгосон юм билээ. Тэр нь өөрөө хэвлэлийн хурал хийж тайлбарласнаар ор үндэсгүй л гэмээр. Гэтэл цахим ертөнцийг шүтэж түүгээрээ бусдыг хэл амаар доромжлох хэнээтэй, хийрхэл өвчин туссан зарим нөхөд ер юу юу гэнэ вэ?
Чи үхэж далдар, ажлаа өг, Монголоос яв, хүүхдүүдээ аваад зайлаач гэж. Бас гар утсаар нь хорвоогийн муу муухай үгийг түүж хэлж дарамтлаад байж. Нэг сонинд “Том мэлмийтэй хатагтай Ногоон дарь эхийн хөрөг шиг харагдахыг хүсчээ” гэсэн гарчигтай зүйл нийтэлж. Түүнийг бичсэн нөхөр юм харахгүй сэтгэлийн нүд нь дутуу амьтан биз тэгээд л Насанбаяр гэдэг эмэгтэйн эцэг, эхээс заяасан төрөлхийн тунгалаг нүдэнд атаархаа байлгүй дээ чааваас. Бас нэг худал үг тархаж Б.Насанбаяр гэдэг хүн 700 үгийг өөрийн эрх мэдлийг ашиглан өөрчилсөн, уран зохиолын хичээлийг программаас хассан, Монгол бичгийн тайлбар толийг Солонгос хүнээр хийлгэсэн гээд л цуурав. Үүний худлыг эрдэмтэд, багш нар нотолж тайлбарлаад л байгаа.Гэх атал нөгөө хэн нэгний, захиалгатай алуурчид буюу хэрүүлд цаддаггүй жиргээчдэд өө тийм үү гэх тэнхээ алга бололтой.
Харин бүр тэр муу хүүхэн ажлаа өгсөн гэнэ. Больж гээд л бичиж байна. Нэг нөхөр Насанбаярыг өндөр байшин дээрээс амиа хорлох гэж байгаа мэт эвлүүлэг зураг хийгээд твиттерээр цацаж. Энэ ер нь гэмт хэрэг биш үү. Ийм байхад тэр эмэгтэйг бараг хэн ч хамгаалахгүй л байх шиг. БСШУ-ны сайд нь тагчиг. Арай Насанбаярыг Боловсролын яамны бодлогод муу нөлөөлсөн гэж ажил, амьдралаас нь холдуулахыг дэмжиж суудаг юм биш байгаа даа.
Хэрэв чи хажуугийнхаа хүний эрхийг хамгаалахгүй бол хажуугийн чинь хүн чиний эрхийг хамгаалахгүй ээ гэсэн нэг мэргэн үг байдаг шүү. Т эр эмэгтэйн эрх туйлын бүдүүлгээр зөрчигдөж байна. Нөгөө хүний эрхийн хорооныхон анзаарч байгаа болов уу. Монгол Улсын Үндсэн хууль болон Олон улсын хүний эрхийн түгээмэл тунхаглалд хүнийг үзэл бодол, шашин шүтлэгээр нь ялгаврлан гадуурхаж болохгүй, хэн юу шүтэх нь хуулиар олгосон эрх нь гэж яруу тодорхой заалт бий.
Ийм байхад Монголын төр увайгүй үйлдлээс хүнээ хамгаалах чадваргүй болж басхүү монгол хүний сэтгэл зүй доройтлын доройтолд оржээ гэж үзэхэд хүргэж байна. Мөн нэг баримт хэлье. Монголын уран зохиол яруу найргийн  ноён оргилын нэг ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнг төрийн эрхмүүдэд хандаж захидал бичлээ гэж нөгөө хийрхэгчдийн өвчин бас хөдөлсөн байх юм.
“Лхагвасүрэн чи авсандаа орвол таарна” гэж нэг нөхөр жиргэсэн гэнэ. Тэр муу хийрхэгч Ардын уран зохиолчоос илүү юм бүтээсэн болов уу. Зүгээр л нэг компьютерийн ард өдөр шөнийг өнгөрөөгч “би” нь хэт хөгжснөөс цаашгүй амтан байх л даа. Ямар олигтой хүний амнаас ийм үг гарахав. Бэлгэ дэмбэрлээ бодсон ч тэр. Б.Лхагвасүрэн энэ тухай сүрхий гомдож байгаагаа хэлсэн л байна билээ.
Энэ бүхнийг бодохоор монголчууд бид нийгмээрээ юуг ч үл хүлээн зөвшөөрөгч, хийдэг ажил нь бусдыг даган хийрхэгч, муучлан шүүмжлэгч, ирээдүйдээ итгэдэг үзэлгүй олонлог болж хувирсан юм биш үү гэж хэлмээр байна. Ингэж хэллээ, Б.Насанбаярыг өмөөрлөө гээд бичигч намайг бас мүүнийг шүтэгч гээд цоллох байхдаа.
Харин мүүний шашин гэгч ямархан болохыг би мэдэхгүй. Тэр нэг сонинд бичсэнээр Б.Насанбаяр Ногоон дарь эх шиг харагдах нь гэснээр бол хүнийг их гоё болгодог юм болов уу гэж төсөөлж байна шүү. Ер нь мүүн гэдэг нь шашин ч биш гаж урсгал гэж уншсан байх юм. Эцэст нь Насанбаяр ажлаа өгч хийрхэгчдийн бахыг хангалаа гээд Монголыг гийгүүлдэг нар зүүн урдаас биш хойноос гарахыг л харах үлдлэв. Тэгээд энэхүү таталбараа “Гэгээнтнүүдэд ч өнгөрсөн амьдрал байдаг. Адгийн амьтанд ч маргааш гэж бий” гэсэн үгээр төгсгөюү.
Ц.Жаргалсүрэн 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

45 Comments

  • Зочин (March 18, 2016 4:23:21 pm )

    ТЭНЭГТ ЭРГҮҮ МИНЬ ЧАМД ӨӨР БИЧИХ СЭДЭВ АЛГА УУ

  • Anonymous (March 18, 2016 4:30:28 pm )

    Энэ зөвхөн тэр Насанбаяр гэдэг нэг хүнд асуудал байгаа юм бишээ. Тэрээр Мүүн хэмээх гаж урсгалын нэгээхэн том төлөөлөл байж, ард нийтийн дунд дэлгэрүүлсэн гэдэг баримт байгаа болохоор л иргэд буруутгаад байгаа юм биш үү

  • зочин (March 18, 2016 4:56:21 pm )

    Энэ бичсэн нөхөр ямар өчүүхэн хүрээнд сэтгэдэг хүн вэ. Нэг хүнийг биш цаад нийгэмд учруулж байгаа хор хөнөөлийг нь бодож үзээд насанбаяраа хамгаалах хэрэгтэй шүү

  • zochin (March 18, 2016 5:13:40 pm )

    Nasan bayar bol huuhduudees mini hol bh yostoi hun.lkhagbasuren zohiolchiin tuhaid bol ter hunii zub zub.tuuntei yaj margaj boloh bilee.tiinerhuu teneg uheesei ch biluy gomo setgegdeluud bsn ornoos ni ichsen

  • ЫҮЫ (March 18, 2016 5:15:05 pm )

    ЭРЭГЛЭЭНИЙ БОЛОВСРОЛ НЭРТЭЙ СУРГАЛТЫГ РОН ХАББАРДЫН САЕНТОЛОГИЙН СҮМИЙН СУРГАГЧ КОМАРОВА ЯВУУЛСАН БӨГӨӨД БЕРНАРД ПЕРСИ ГЭДЭГ НОМЛОГЧИЙГ ИРҮҮЛЖ СУРТАЛЧИЛГАА ХИЙСЭН ОДИТИНГ ГЭЖ НЭРЛЭДЭГ ХҮНИЙ ОЮУН САНААГ ЭЗЭМДЭН ЭРХЭНДЭЭ ОРУУЛДАГ СЭТГЭЛ ЗҮЙН АРГЫН ЭХНИЙ ТҮВШНИЙ СУРГАЛТЫГ ТОЛЬ БИЧИГТЭЙ АЖИЛЛАХ НЭРЭЭР ХИЙСЭН БНЛЭЭ НАСАНБАЯР ӨӨРӨӨ СУРГАГЧ НАРЫГ УРЬЖ ЯАМАН ДЭЭРЭЭ ХАМТ ЗУРГАА АВАХУУЛСАН БӨГӨӨД МОНГОЛЫН ЭРДЭМТЭД СУДЛААЧИД ДУНД ИЙМ ИХ МӨНГӨ ЗАРЦУУЛАХ ГЭЖ БНА ГЭЭД ТЕНДЕР ЗАРЛАЖ БОЛОХ БСАНДАА

  • Anonymous (March 18, 2016 5:17:43 pm )

    zakhialga baina

  • SOOKOO (March 18, 2016 5:31:09 pm )

    Өнгцхөн харж нэг өрөвчхөн царайлаад хэрэггүй. Төрийн түшээ албан хаагчидыг живхтэй адилхан гэж бод…Жаахан бохирдонгуут сольж байх хэрэгтэй. Юм болгон өнгөц харагдаж байгаа шигээ сайхан байдаггүй юм шүү дээ.Гүнд нь орж идээ бээрийг нь шахаж байх хэрэгтэй.

  • Anonymous (March 18, 2016 5:38:56 pm )

    Монголд орж ирээд байгаа шашны гаж урсгалууд болох МҮҮН, МОРМОН, ЕХОВАГЫН ГЭРЧҮҮД г.м түргэн зайлуулья. Хууль хяналтынхан шуурхай ажиллах хэрэгтэй, энэ нохдуудыг бусад гадны улс орнуудад үйл ажиллагаа явуулахыг нь хориглосон байдаг шүү.

  • Иргэн (March 18, 2016 5:49:53 pm )

    Луйварчид баахан луйвар хийж хийчэхээд эргээд дандаа өрөвдүүлэх гэдэг тактик. Энхбаяр, Баттулга, Насанбаяр бүгд адилхан одоо ард түмэн та нарыг өрөвдөхгүй.

    • Төмөр (March 19, 2016 12:12:05 am )

      Баттулга ямар хамаатай юм? Ойлгосонгүй!!! Гамингуудад боорлогдож, Монголоо өмөөрсөн нь тэр хүний буруу юмуу? (Жиргээч гуай)

  • Anonymous (March 18, 2016 6:05:04 pm )

    Насанбаярын нөхөр нь ТИС д ажилладаг . Нэг л том юу чхийдэггүй хүүхэн эргүүлсэн мүүнчин нөхөр байдаг

  • иргэн (March 18, 2016 7:17:05 pm )

    Үүнийг бичигч Жамбалсүрэн гэгч эргүү минь чиний охиныг зургаар гэрлүүлж солонгост аваачаад гаж солиоттой гэрлүүлчихвэл чи яах вэ? Мөн чиний хүүг юмуу охиныг чинь хав харанхуй шөнө амьдаар нь оршуулбал чи яахуу? Охиныг чинь худалдчихвал яахуу? Хүү чинь юмуу охин чинь энэ гаж урсгалд ороод жинхэнэ мүүн эцэг эхээ шүтээд чамайг эхнэртэй чинь төхөөрөх гээд ирвэл яах вэ? Энэ бүгдийг ухаж бодоод наад солиотой юмаа бичвэл яана вэ ха.

  • Zochin (March 18, 2016 7:21:03 pm )

    Bitgii zahialgiinhaa yumiig bicheed bai. Eniig bichlee geed chi bayajihuu.

  • эргүү вэ (March 18, 2016 7:52:04 pm )

    Жаргалсүрэн гэгч чи яасан эргүү мал вэ. Чи мал юм чинь кино л гэж ойлгоно л доо зайлуул. Ойлгохгүй байвал битгий юм үзэж, мэдээлэл сонсож бай. Ядарагаанд орохын нэмэр ха ха ха

  • mgluls (March 18, 2016 7:52:53 pm )

    Ene golni muun gej humuusiig hagalj butargaj dain deeh been zahialga yavaad ba c1 tsenher ustiig TEG
    shalgaj zahialgagch Ni hen be gadniihantai urgelj sulbedgen ear niiigemiig butarga j ba

  • Ц.Жаргалсүрэн (March 18, 2016 8:06:33 pm )

    mungu ugsiim chini yaadiin bichihed

  • МҮҮНИСТ (March 18, 2016 10:44:14 pm )

    Монголчуудаа бид хуурамч хувиа хичээсэн хоосон бардамнал аархалаар дүүрэн үнэн шудрагыг огтхон ч дээдэлдэггүй ард түмэн. Бидний амьдралын бүх эмгэнэлд бид өөрсдөө л буруутай. Мүүнистүүдийг хөөчихөд амархан. Дараа нь яах вэ. Гэгээн Мүүний хүн төрөлхтөний төлөө цус нулимсаа урсган байж олж үлдээсэн аугаа үзэл санааг хэн ч үгүйсгэж чадахгүй. Бөөд очих, хийморийн сан айлтгахаас өөр олигтой санал болгочих юм байна уу? Хөөе, малуудаа хэн чин Монгол орны төлөө юу санал болгох вэ? Интернет ертөнцөд хантлаа өмхий үгсийг хэн нэгний сэтгэл рүү шидлэнэ, бод идсэн боохой шиг унтаад сэрэхэд чин урдын адил юу ч өөрчлөгдөөгүй байх болно. Монгол орны төлөө та үнэхээр санаа зовдоггуу? Маргааш та гудамжинд хог хаядгаараа хаяж, дүрэм зөрчдөгөөрөө зөрчиж, авилгал шудрага бусыг хүүхэддээ заадгаараа заах л болно

    • Төмөр (March 19, 2016 12:14:56 am )

      Хуцдагынхаас хэдүүлээ ирсэн бэ? ЧИ!

    • МҮҮНистэд (March 19, 2016 12:35:39 pm )

      Гэгээн мүүн чинь яаж цус,нулимсаа урсгасан юм бэ???Инээдтэй юм бичихгүй л байлдаа.Насанбаярын ярианаас мүүнээс татгалзсан бсан.Иймэрхүү гажгууд бдаг болоод татгалзаа биз.Сэтгүүлчийн өгүүлэлд Насанбаяр ажлаа өгөөгүйшдээ.Өгөхгүй гсн хэвлэлийн бага хурал хийснийг мэдээгүй юмуу.Энэ хүмүүс Насанбаярт бус БСШУЯ-ны стратегийг тодорхойлогчид гол нь хандсан гэж бодож бга шүү.

    • Anonymous (March 19, 2016 10:04:23 pm )

      Баримтаар баталгаажсан байгаа зүйлд итгэхгүй бол өөр юунд итгэх вэ гадаадад хүн зардаг гэхээр л дотор арзаганаад байх юм муусайн мүүнчид

  • Солонгосоос ирсэн хүн (March 19, 2016 5:51:22 am )

    Мүүнистүүд минь ардчилсан нам монгол улс хоёроос минь үүрд тонилоод өг. Тэр төрсөн эхийгээ төрсөн дүү охиноо хүчирхийлж амидардаг арчаагүй солонгостоо очиж амидар.

  • eri (March 19, 2016 7:47:35 am )

    Тэр өвгөн яг хаана цусаа урсгасан юм бэ чи харсан юмуу хүний толгойг ингэтлэнэ угааж байхыгбодохоор айхтар өвгөн юм

  • zochin (March 19, 2016 10:43:27 am )

    Muun iihniig mongoloos zailuulachee.

  • bi (March 19, 2016 10:58:38 am )

    Ц.Жаргалсүрэнг дэмжиж байна,монголчууд туйлшраад тэнэгтэж байгаа биздээ, Насанбаярыг би танихгүй, шашин шүтэх эс шүтэх үндсэн хуулиар хамгаалагдсан эрх,гэтэл энэ хүнийг ёстой хэцүүдүүлж байна, үйлийн үр гэж байдаг,энэ туйлшраад байгаа хүмүүс өөрсдөө эдлэх нь гарцаагүй.

    • Anonymous (March 19, 2016 10:06:11 pm )

      үйлийн үр гэж харин ч байдаг юм шүү муусайн мүүний шулмасуудаа

  • зочин (March 19, 2016 12:52:40 pm )

    Өмөөрөх хүнээ олж дээ гоё нүд гэнэ үү бамбайтаад бүлтрэх гэж байгаа нүдтэй муухай авгай

  • схд 24 хороо лхагва (March 19, 2016 1:37:37 pm )

    Баттулга хэзээч өөрийгөө өрөвдүүлэх гэж явахгүй Тэр монголдоо хайртай монгол эр хүн

  • Зочин (March 19, 2016 4:27:03 pm )

    Энэ хүүхэн яах вэ. Ерөнхийлөгч Элбэгдорж гуай тэр МҮҮН эцэгтэй юу хийж яваа юм бэ. Би мулгуу болохоороо учрыг нь ойлгохгүй юмаа.

  • Батсайхан (March 19, 2016 5:12:51 pm )

    энэ нийгэмд нүүрлээд буй “хар урсгал”-ыг сөрж, туйлшрал үгүй өөрийн бодлоо бичсэн Ц. Жаргалсүрэнд талархлаа.

    • irgen (March 19, 2016 8:54:04 pm )

      harin tiimee. manaihan uneheer heleh ch ug alga aa. tarhinii turaal geed japanii seuulchiin bicseniig unshaad uur ch hureh shig bolj bilee. odoo harsan yag l bichsiin bna bid nariig

  • mongol (March 19, 2016 8:13:06 pm )

    Олон улсын хүний эрхийн түгээмэл тунхаглалд хүнийг үзэл бодол, шашин шүтлэгээр нь ялгаврлан гадуурхаж болохгүй, хэн юу шүтэх нь хуулиар олгосон эрх нь гэж яруу тодорхой заалт бий.gene shuu. Moon shashin mun uu. Baga doligono jargalsaihan guai . Huuhed chin dahin turnu geed avsand hevtej bh vi dee.

  • зочин (March 19, 2016 8:30:38 pm )

    энэ чинь харин жинхэнэ МҮҮН ний улаан хамгаалагч нөхөр байна уу даа

  • зочин (March 19, 2016 9:08:46 pm )

    Юу гэж хуцаад байгаа хог вэ сүүлийн жилүүдэд боловсрол дампуурч дипломтой худалдагч мэдлэг боловсролгүй солонгосыг шүтэн залуусыг л бэлдэж байгаа биз үхсэн тэмцээд байхдаа яадгийн шоронд хатаавал таарна монголын хойч үеийг устганых нь тёлөө

  • Бичээч (March 19, 2016 9:10:40 pm )

    Эсэргүүцэгч нар үнэн мөнийг нь ойлгож байна уу. Цэнхэр үстэй бас нэг МҮҮН-чний солиотой гэмээр ярицлагад сохроор итгээд хөөрцөглөх юм. Цаг хугацаа үнэнийг харуулах байлгүй. Тамын тогооны үлгэр зохиогчид минь. МҮҮН-ийг хориглох нь зөв байж болох боловч ямар баримтгүй мэдээллээр ганц хүн рүү дайрах нь цаанаа зорилго агуулсан мэт.

  • Anonymous (March 20, 2016 12:34:00 am )

    Наад Мүүн гуай чинь тийм ариун гэгээн юм бол Герман яагаад хилээрээ оруулахыг хорьсон юм бэ,яагаад Франц,Англи,Швейцарь,Япон,Беларусь,Киргиз,Украинд хорьж Орос,АНУ,Евро парламент сэрэмжлүүлэг гаргасан юм бэ.Насанбаярыг битгий өмөөр Жаргалсүрэн гэгчээ.

  • Irgen (March 20, 2016 12:35:35 am )

    Sookoog demjij bn ardchilsan namiiha hunii erh gej ynz burii shashnaar mongliig ustgaj ugui hiih bodlogo yvuulj bga ym

  • boogii (March 20, 2016 9:50:35 am )

    bi tsenher ustiig harin baatarlag emegtei gej bodoj bna tuunii hiij bui uildeliiig her baragiin hun hiij chadahgui

  • irgen (March 20, 2016 10:32:05 am )

    Uuniig bichigch erhemtei bi sanal neg baina. Er ni Mongolchuud bidnii hun chanar geech yum ugui bolsnii shinj ene baih. Yadarch zuderch yvahad deerees ni niileed ushigluud balbaad baih ch bas ariun yavdaltan bish baih shuu. Negmuu huuhniig ingej niilj goochilj baigaatai bi lav niilshgui.

  • зочин (March 20, 2016 11:30:25 am )

    үйл явдал яаж өрнөхийг харъя.насанбаяр ажлаа өгөөд шалгуулна гэдэг нь зөвөө.хэн ч алдаж онодог шүү дээ нэгнийгээ бөөрлөхөө болио ерөнхийлөгчид нь хүртэл дэмжиж байсан байхад энэ юу руу орсоноо энэ хүүхэн яаж мэдэх вэ дээ харин одоо л Монголчууд ойлгож Мүүнд орсон нь гарах байлгүй

  • Zochin (March 20, 2016 11:52:29 am )

    Elbegdorj iig yu ch yrihgui baij ene muu huuhniig gantsaaraa baisan um shig yrihaa helehee bolimoor uma.Tiim surhii um bol Elbegdorjiig shuumjleed gaduurhaach dee

  • зочин (March 20, 2016 2:26:05 pm )

    АН-аас энэ зун салж чадвал энэ бүх л хууль дүрэмгүй, эмх замбараагүй байдлаас салж чадна, Боловсролын салбараа аварч чадна, Гантөмөр, Насанбаяраар дамжуулан мүүнийг боловсролд оруулж байгаа байх

  • Anonymous (March 20, 2016 3:04:15 pm )

    uzsen, sonssondoo shuud bitgii itge, asuudald buuritai suuritai,nukhatstai khandakhgui bol khun khokhirch baina.

  • eka (March 20, 2016 4:39:30 pm )

    Xaramsaltai ch nasanbayrig muulj bga xvmvvs ch gesen usan teneg xvmvvs. Nasanbayr tvnes sanaa zovox xereggvigeer sain zorigtoi yavaarai. Nasanbayr sxan mongol xvvxen.

  • mongol xvn (March 20, 2016 4:43:57 pm )

    Medeej nasanbayrig zoriudaar gvtgej muulsan xvmvvsees zaawal ushuu avax xeregtei. Nasanbayr uuriiguu xezee ch xoxiroxgvi. Mongol ulsin turchid iim aixtar ix aashtai ix zantai shulam ulsuud. Times uur xelex xachin sonin ix bn. Nasanbayarin jinxene vzsen xachin sonin kino.

  • тр (March 21, 2016 12:16:37 am )

    миний монголын ард түмэн ухаантай цаг хугацаа бүхнийг харуулна

antalya rent a car