УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргал болон “Натур фрэйндли” компанийн удирдлагыг хоёр эмэгтэй ажилтны хамтаар энэ сарын 16-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ажилчид баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан билээ. Тэгвэл өнөөдөр 11.58 цагт Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх саатуулагдсан дөрвөн эмэгтэй үргэлжлүүлэн хорих эсэхийг шалгаад Г.Түвшинжаргалыг саатуулах хугацааг 14 хоногоор сунгах захирамжийг гаргалаа. Хуулиараа ирэх мягмар, лхагва гаригуудад Г.Түвшинжаргалд эргэлт оруулах боломжтой аж. Г.Түвшинжаргал нь УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байх үед Хүнд үйлдвэрийн газрын мэргэжилтнээр ажиллаж байжээ. Тухайн үед үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга ажлаасаа гарсан тул Г.Түвшинжаргалыг Үйлдвэр хөдөө аж ахуйн Нарийн бичгийн дарга асан Х.Золжаргалын тушаалаар тус яамны Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилсон байна. Үнэлгээний хороо нь Сайншанд орчимд байгаль орчны үнэлгээ хийхтэй холбоотой тендерийн ажлыг хариуцаж байсан байна. Харин Цагдаагийн ерөнхий газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг тус компанийг дээрх газруудад үнэлгээ хийгээгүй, зөвхөн нэг талбайд буюу 3000 га газарт үнэлгээ хийж, улсаас таван тэрбум төгрөг шамшигдуулсан гэж үзэн дээрх дөрвөн эмэгтэйг баривчилжээ. Тэднийг Эрүүгийн хуулийн 148 буюу Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг 148.4-т зааснаар “…зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан” гэдгээр буруутгаж байна. Мөн Эрүүгийн хуулийн 166.1 дүгээр зүйлд зааснаар залилан мэхэлж олсон мөнгөө угаасан гэж үзэж байгаа юм.
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн байранд УИХ-ын гишүүн Х.Баттулга 10.30 цагт очиж, 11.58 цагт эхэлсэн Г.Түвшинжаргал нарыг саатуулах хугацааг сунгах эсэх шүүх хурлыг хүлээлгийн танхимаас шүүх хурлын үйл явцыг ажигласан. Тэрбээр шүүхийн хүлээлгийн танхимд орохоосоо өмнө сэтгүүлчдэд “Эрх мэдэлгүй, туслах, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хүнээс юу гарах юм бэ? Ингэж сэтгэл санаа руу нь дайрч байна. Хамгийн гол зүйлийг нь та нар мэднэ. Таван толгойн ордыг 60, цаашлаад 100 жилээр нэг компанид өгөх гэсэн оролдлогыг илчилсний төлөө ийм эрүү шүүлтэд орж байна. Би энэ талаар удаа дараа хэлсэн” гэж мэдээлсэн юм. Мөн тэрбээр өөрийг нь тойрсон баривчилгааны талаар “Нүүрстэй нам гэж би байнга хэлдэг. Тэд намууд руу шургалчихсан. Цаашид би илүү ихийг илчилнэ. Шүүх хурал хэрхэн өндөрлөхийг харж л байя. Монгол цагдаа нар хөхүүл эмэгтэйчүүдэд хэрхэн хүчээ гаргадгийг гамин цэргийг ялсан өдөр харъя” гэж мэдэгдсэн юм.
Г.Түвшинжаргалын гэрт өнгөрсөн Лхагва гаригт өдрийн 12.00 цагийн үед прокурорын бичиг үзүүлсэн гурван цагдаагийн албан хаагч нэвтэрч хоёр цаг хэртэй нэгжлэг хийжээ. Улмаар Г.Түвшинжаргалыг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн газар байцаалт өгөхийг үүрэгдсэн байна. Байцаалт өгөхөөр гарсан эхнэр нь 19.00 цагийн үед саатуулагдахаар болсноо нөхөр Н.Мөнхбаатар руугаа утсаар холбогдож хэлжээ. Цагдаагийнхан Н.Мөнхбаатарын гэрт нэгжлэг хийхдээ хөндлөнгийн гэрч байлгаагүй. Мөн хоёр ”ipad”-ыг баримт болгон хураан авч байгаа мэдэгджээ. Н.Мөнхбаатар “Бичиг цаасны ажил хийдэг байсан эхнэрийгээ яав ч мөнгө угаах хэрэгт холбогдох үндэсгүй” гэж ярилаа. Г.Түвшинжаргал нь жирэмсний амралтаа аваад ой таван сартай хүүхдээ хардаг байжээ.
“Шинэ төмөр зам”-ын төслийг хэрэгжүүлэх замаар 55 тэрбум төгрөгийг Х.Баттулга болоод түүний доор ажилладаг байсан албан тушаалтнууд угаасан гэж Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар үзэж хэргийг шалгах хамтарсан ажлын хэсэг гаргажээ. Улмаар тус хэрэгт ЗТЯ-ны төрийн нарийн бичгийн дарга байсан Г.Батзаяа болон ажил гүйцэтгэгчээр шалгарсан компаниудын удирдлагуудыг цагдан хорьж, дөрвөн эрэгтэйг интерполоор эрэн сурвалжилж байна. Г.Түвшинжаргал нарыг “Сайн шанд аж үйлдвэрийн парк”-ийн төсөл дээр ажиллаж байхдаа улсын мөнгө хувьдаа завшсан гэх хэрэгт сэжиглэж ийнхүү саатуулан байцаах болжээ. Харин өнөөдөр үүрээр 04.00 цагт гэрээс нь баривчилсан “Түмэн хишигтэн” төслийн захирал Ш.Эрдэнэтуяаг яг ямар зүйл ангид буруутган саатуулсан нь одоогоор тодорхойгүй байна.
Харин энэ талаар ЦЕГ-аас ингэж мэдээлж байсан юм.
Д.УЛАМБАЯР
Зураглаач Н.БАТМӨНХ
Эх суррвалж: News.mn
Холбоотой мэдээ
-
zochin (March 18, 2016 5:24:27 pm )
shalgah estoi huuli dvremtei um chin shalgah estoi bichig barimt zasah amarhan baihaa vvniigee ali ert tsegtslee bizdee мтз-olon udaa aydit orson ene bvleglvvd ertnees zasah umaa zasaad barigdahad vgee vgsen tohirood beldsen bizee zugtaalgahiin tsugtaalgaad amijuulsan vvniig tulgaa sain zohion baiguulsan ard ni tulga gansvh nar hamgaalahaar vldej bgaa um bna turiin mungiig ug hiigeegui ajiliinhaa aldagdaliig ta tul Tз -bariaguigees bolj zvtgvvr bagon bvgd zev edeed zogsoj bna ochood vz атг-haan henees bolood ulsiin hurungu iim bolovoo
-
Anonymous (March 18, 2016 5:32:30 pm )
eronhiilogch baisan Ochirbatiig neftnii olborloltiig shalgah heregtei bna mongol onoodor nefttei oorcdoo bolibcruulan geed deelee next bolgiid baican odoo ooroo tuuniig ashigladag geh yum bilee uuniig yaj shalguulah be ATG eruugiin tsagdaagiin gazraas acuumaar bna Mongolian baylagiig Gant’s hun ingej duraaraa ashiglj boloh uu mongol neftee gargaj bgaa geh yum. haashaa teeberleed. you blood bgaa boloo
-
hh (March 18, 2016 7:09:21 pm )
chi shalguulj boldogui hun ymu
-
hh (March 18, 2016 7:10:37 pm )
hudlaa hooloigoo shahaal yu ym
-
Mendee (March 18, 2016 7:49:25 pm )
Ene tairtasiig Oorin barij horioochee ATG!!!
-
Ganbaa (March 18, 2016 7:51:13 pm )
Ene Odoo hench yum dee zailuul hench bish muu hulgaich Shorond Suuj bh yostoi hvnshvdee. Hervee Mongol huil zow yawdag bsan Bol.
-
zochin (March 18, 2016 11:23:05 pm )
jenroi pizdaagiin gai shuu dee ene pizdaagaas ih ym garnadaa muu hulgaichiin gaigaar ene emegtei hohirohnee
-
zochin (March 19, 2016 12:41:10 am )
Sain shalga ajilaa mash muu hiilee zuvhun deermiin bvleglelee tejeeh mash ih Наран саран доор
Насан хутаг тань тэгширч
Өндөр тэнгэрийн доор
Өлзий буян тань дэлгэрэг
Сар шинэдээ сайхан шинэлээрэй энэ миний сар шинийн мэндэчлэгээ mungutei boljee turuus hulgailaad turiigНаран саран доор
Насан хутаг тань тэгширч
Өндөр тэнгэрийн доор
Өлзий буян тань дэлгэрэг
Сар шинэдээ сайхан шинэлээрэй энэ миний сар шинийн мэндэчлэгээ-
bolor (March 19, 2016 3:40:35 am )
teneg
-
-
zochin (March 19, 2016 12:42:47 am )
Turuus hulgailaad turiig ergeed shvvh zasaglaliig hudaldaad avdag um bna sain haruulj chadlaa ta
-
Anonymous (March 19, 2016 3:11:06 am )
Монгол эрчүүд бүсгүйлээ өмгөөлөх хэрэгтэй Ялагуяа цагаан сүүгээ дуслуулаад хар шоронд хоригдхоор явж байгаа ямар ч бүсгүйг ямар ч хэрэг хийсэн байлаа гэсэн Монгол эрчүүд өмгөөлөхгүй юм бол хэн өмгөөлөх юм Ер нь олон улсын түүхийг харж байхад улс орны дотоодын дайн юунаас эхлэхэв гэхээр Бүсгүйчүүлээс эхэлсэн байдаг юм шүү
-
zochin (March 19, 2016 6:43:28 am )
Battulgiig buruutgahiin tuld busdiig helmegduulj bna arai dendej bnaa Battulga zaawal yalah heregtei .Mundag zaluu shuu amjilt
-
Монолчуудад (March 19, 2016 9:36:09 am )
Та нар хөдөлмөр хийсэн хүнд битгий ийм зан гаргаач. Энэ залуу цэвэр эх оронч үзэл бодлоор хүмүүжсэн. Эх орныхоо нэрийг гадаад дотоодод өргөж гаргасан ийм хүнийг яагаад ингэж доромжлоод гүтгээд байгааг ойлгохгүй байна
-
Anonymous (March 20, 2016 1:25:29 pm )
үхсэн баасны чинь эх оронч , эсвэл эх орон нэгтнүүдээ хулхидаж луйвардсан новшыг эх оронч гэдэг болчихсон юм уу ??
-
-
Anonymous (March 19, 2016 11:39:43 am )
Battulgiin esreg huivaldaan deerees zohion baiguulalttai yavagdaj baina
-
Anonymous (March 19, 2016 2:28:51 pm )
баттулга худлаа хүн шүү ард түмнийг хордуулсан 20 чингэлэг спиртийг мартах болоогүй
-
Зочин (March 19, 2016 2:53:07 pm )
Баттулгын өмнөөс олон эмэгтэй мөрдөгдөөд байна. Одоо өөрөө шалгуулчихвал зүгээр байгаа юм. Өөр хэдэн ч хүн түүний төлөө шалгагдахыг хэн ч мэдэхгүй. Үнэхээр ИХ БАЛАГТАЙ хүн байна шүү. Дандаа эмэгтэйчүүд харагдаад байна.
-
Boohoidorj (March 19, 2016 3:01:45 pm )
Менге хуссан бух хунийг естой нэг хусах шиг л бол!!!!
-
Mongol (March 19, 2016 7:40:32 pm )
Ene Elbegdorj buuur ulaan tsaimdaa garchee zailuul!!! Havar bolood medreliih ni uvchin sederch baigaa yum shig baina.
-
Зочин (March 19, 2016 10:20:59 pm )
Гол АЖЛЫГ зохион байгуулахад идэвхитэй оролцсон Х.Золжаргалыг сайн шалгах хэрэгтэй. Тэр нөхөр тушаалыг бол хүссэнээрээ гаргадаг ямар ч төрийн албаны мэдлэггүй хүн байсан. Баттулгын хүссэнээр л тушаалыг өөрчилдөг хүн байсан. Тэр олон тушаалыг сайтар тулгаж шалгавал их олон зүйл ОЙЛГОГДОНО ДОО.
-
Zochin (March 20, 2016 1:59:11 am )
Естой ухэр Монголчууд уу эсвэл нуурсчидийн холсоор бичэгч нар уу??????
-
Anonymous (March 20, 2016 1:22:31 pm )
чи тэгвэл өөрөө хэний хөлсөөр бичиж байгаан ? илжиг минь
-
-
Zochin (March 20, 2016 1:59:11 am )
Естой ухэр Монголчууд уу эсвэл нуурсчидийн холсоор бичэгч нар уу??????
-
ганаа (March 20, 2016 10:38:17 am )
Баттулгын туслахууд дээрх хэргүүдийг Элбэгээтэй хамт идсэн, хувийг нь өгсөн гэж мэдүүлэг өгсөн гэж сэтгүүлчдэд мэдээлэл хийж өөрсдийгөө аврах хэрэгтэй.
-
ганаа (March 20, 2016 10:55:35 am )
Элбэгээ хувиа бага авлаа гээд хэрэгт унагаж байгаа гэж мэдүүлэх хэрэгтэй
-
гана (March 20, 2016 12:27:58 pm )
Монголд төр гэж байдаг бол,хууль гэж байдаг бол одоо тэрнийгээ үзүүлэх цаг болсон. Олон жил үнэн худал нь мэдэгдэхгүй юм амтай болгон ярьж, бичиж ард иргэдийн тархийг угаалаа шүүдээ. Таван толгой, Сайншандын аж үйлдвэрийн парк, Оюутолгойг тойрсон энэ бантанг одоо цэгцлэх цаг болсон. Хуулийн байгууллага л үнэн худлыг ялгаж салгана шүүдээ. Хэн байх нь хамаагүй, буруутанг илрүүлж зохих арга хэмжээг аваасай. Жирийн иргэд бид залхаж байна. Гэмгүй хүнийг цагдаагийн байгууллага баривчлахгүй нь мэдээж. Тэр тусмаа эрх мэдэлтнүүдийг…
-
haha (March 20, 2016 12:59:20 pm )
luivarchin almasuudiig sain shalgax xeregtei
-
зочин (March 20, 2016 2:08:10 pm )
АН-ын олон луйварчдын нэгийг л шалгаж байна даа, энэ Баттулгатай ижилхэн олон зуун тэрбумаар нь идсэн луйварчид АН-аар дүүрэн байна ш дэээ
-
Зочин (March 20, 2016 4:28:25 pm )
САҮЦ-т гол зөвлөхөөр ажиллаж байсан гидрогеологи Баттөмөр гэж нөхөр бий. Усны нөөцийн бүх тендерт хошуу, хуруу дүрж хулгай хийдэг. Олон яамны усны ажилд зөвлөж хүний толгой эргүүлж яваа. Түүнийг дэмжиж байгаа хүн нь Усны үндэсний хорооны дарга Бадрах. Тэд нар ус, байгаль орчны талаар Баттулгад буруу зөвлөж түүнийг будаа болгож байна. АТГ, цагдаагийн газар эдгээр гол зөвлөх нэртэй луйварчдыг шалгах бол асуудал үнэн мөнөөр гарна. Төрийн яамны даалгаврыг засаж үнэгүйдүүлэх, мөнгө хусах арвин аргатай нөхдүүд.
-
Anonymous (March 20, 2016 5:54:52 pm )
Дээрх нөхөр ортой хэлж, Баттулгын юм мэдэггүйг ашиглаж ус,байгаль орчны үнэлгээг асар их үнэтэй гээд ойлгуулчхаад хэдхэн нөхөр хуйвалдаж хусдаг нэр дуулддаг Баттөмөр,Бадрах,БОЯ-ны Өнөржаргал гэсэн билүү бас нэг гидрогеологич холбогддог.Үүнийг ХААЯ,БОЯ ныхан ярьдаг
-
jj (March 20, 2016 6:25:49 pm )
tuvshin suuliin 5 jild ilt hurdan bayjsan huntei ch duugarhaa baisan
-
Anonymous (March 20, 2016 9:23:18 pm )
Хуурамч бичиг баримтаар улсад их хэмжээний хохирол учруулсан байна. Хуурамч бичиг баримт, хуурамч судалгаа шинжилгээ хийсэн хүмүүс нь хэн бэ. Нийгэмд мэргэжлээ гэмт хэрэг болгон ашигладаг мэргэжлийн болон судлаачийн ёс зүйгүй эрдэмтэн доктор гэх луйварчдыг илрүүлж шалгах, тэдний гэмт үйлдлийг таслан зогсоох цаг үе ирснийг энэ үйл явдал харуулж байна.
-
bataa (March 21, 2016 7:57:04 am )
ÝÍÝ ñîíãóóëèàð àðä ò¿ìýí á¿ãäýýðýý Õ¯Í íàìûã ñîíãîæ óëñ îðíîî íýã öýâýðëýå
-
Зочин (March 21, 2016 9:12:25 am )
Гол эзэд нь мэргэжлийн хүний дүрээр САҮЦ -т шургалсан мэргэжилтнүүд байгаа юм байна. Эд нар мөнгө угаах боломжийг олгосон биш үү.Түүнээс биш Баттулга, Түвшинжаргал нар яаж угаах вэ дээ. Тэд нарт тусласан хэн хэн байгааг тодруулах нь зөв.
-
hyn (March 21, 2016 10:06:21 am )
TSohion baiguulalttai tom suljee bololtoi
-
Эмчлүүлэгч (March 21, 2016 11:38:15 am )
Хүний шунал дуусна гэж байхгүй бололтой.Тийм олон хувьцаа,тийм их хөрөнгийн эзэн төрийн санлуу гараа дүрээд тэр нь нөгөө гурилын хулгай ч шиг хаа явсан газраа л илэрч байх юм.Энэ ч тэгээд мөн чанартаа ардчилсан намынханы л үнэн нүүр царай шүүдээ
-
Anonymous (March 21, 2016 12:53:22 pm )
Одоо л нэг сайхан цаг ирэх нь дээ.женког сайтар шалгаж суулгана шуу.мон ч зальтай этгээд дээ.оорийгоо хун амины хэрэгтэй алуурчин дээрэмчидээр хурээлуулчихад улаан цайм мафийн толоолийг парламентад бий болгоод байгаа юм биш уу.хаана ямар улсад парламентын гишуун оорийн бие хамгаалагч,жолооч нараа эруугийнхнаар дургэдэг байна
-
irgen (March 22, 2016 4:51:03 pm )
shalgaj duusaad uchir ni oldoh bh
-
Anonymous (March 23, 2016 10:25:26 pm )
jenko shudraga hun songuulid amjilt gargaarai mash olon hun demjdeg shu
-
Anonymous (March 23, 2016 10:27:06 pm )
muulj bichwel gargah uu yagaad setgegdel gargahgui bga yum
40 Comments