antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 18, 2016 18 comments

Хотын дарга Хятад компанийг санхүүжүүлэхээр оролдсон нь ямар учиртай вэ

нийтлэсэн Admin

1457569764_olloo_mn_1413791286_nislelНийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өргөн барьсан “Аюулгүй хот” тогтоолын төслөө тодорхой шалтгаангүйгээр буцаан татсан.

Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн нийслэлийн ИТХ-аар тус төслийг хэлэлцэх байсан боловч ийнхүү хойшлуулав. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Э.Бат-Үүл дарга нийслэл хотын иргэдийг 11.1 тэрбум төгрөгөөр торгож, түүгээрээ Хятадын “Хуавей техноложис” компанийг санхүүжүүлэхээр уг төсөлд онцлон тусгасан байна. Тодруулбал, Хятадын “Хуавей

техноложис” компани 5.5 сая ам.доллларын өртөг бүхий 60 камерыг хотын төвийн томоохон 10 уулзварт суурилуулж, үүний санхүүжилт болох 5.5 сая ам.долларыг жолооч нарын халааснаас гаргуулж, төлж барагдуулахаар тооцоолжээ.

Өөрөөр хэлбэл, нэгдсэн удирдлагын төв, үүлэн видео хяналт, холбоо харилцааны өндөр хурдны нууцлалтай сүлжээг бий болгон зөрчил гаргаж буй тээврийн хэрэгслийг илүү оновчтой илрүүлснээр нийслэлийн төсөвт төвлөрдөг хүү, торгуулийн орлогын хэмжээг нэмэгдүүлнэ гэж үзжээ. Ийм тооцоолол гаргаж, төсөл санаачилсан хотын эрхэм дарга түүнийгээ хойшлуулахад хүрсэн нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, техник эдийн засгийн үндэслэлгүй.

Хоёрдугаарт, Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн буюу ямар нэгэн байдлаар тендер зарлаагүй. Тодруулбал, Өрийн удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан “…санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар хянуулж, Засгийн газраас зөвшөөрөл авсны үндсэн дээр зээллэг хийх бөгөөд…” гэдэг заалтыг ноцтой зөрчсөн гэж хуульчид тайлбарлаж байгаа юм.

Гуравдугаарт, санхүүжилтийг бүтэн нэг нугалсан. Өөрөөр төслийн хүрээнд дээр дурдсан ажлыг хийж гүйцэтгэхэд ойролцоогоор гурав орчим сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо судалгааг мэргэжлийн хун хийжээ. Энэ гурван үндэслэлийг нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс гаргаж тавин, тууштай эсэргүүцсэний үр дүнд нийслэлийн Засаг дарга өргөн барьсан төслөө буцаан татсан билээ. Тодруулбал, хотын дарга өөрийгөө хууль зөрчиж “Аюулгүй хот” тогтоолын төслийг оруулж ирсэн гэдгээ ухамсарласан бололтой.

Хэрэв дээрх гурван нотолгоо ямар ч үндэслэлгуй байсан бол хотын дарга өргөн барьсан тогтоолын төлсөө буцааж татахгүй нь мэдээж. Товчхондоо, үнэнийг нь нотолж ил гаргасан нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийнхэн болон олны хэл амнаас түр хугацаанд зугтсан хэрэг. Гэхдээ тус төслийг бүр мөсөн хүчингүй болгоогүй нь хэлэлцэх эгзэгтэй мөчийг хүлээж байж магадгүй юм. .Өөрөөр хэлбэл, хүмүүсийн анхаарал. сарних үеэр буюу ямар нэгэн “баяр ёслолыг далимдуулан уг төслийг хэлэлцэн баталж магадгуй гэсэн хардлага олны дунд бий. Хотын даргын энэ үйлдэл нөгөө талаараа нийслэлийн ИТХ-ын үйл ажиллагааг хүүхдийн тоглоом шиг болгосон гэдгийг харуулж байна. Тодруулбал, өөрөө хууль бус төсөл өргөн барьж, энэ сарын 10-нд ээлжит бусаар нийслэлийн ИТХ-ыг зарласан. Шийдвэрийнх нь дагуу хурал зохион байгуулах бэлтгэл ажлыг базааж, багагүй хэмжээний зардал гаргачихаад байхад чуулганаа тарааж буй үйлдэл нь нийслэлийн ИТХ хүүхдийн тоглоом шиг болсныг нотолж буй юм. Үнэн хэрэгтээ зарласан чуулганаа тодорхой шалтгаангүйгээр хойшлуулж байгаа нь татвар төлөгчдийн мөнгийг ашиггүй зүйлд хий дэмий урсгаж буйгаа Э.Бат-Үүл дарга анзаарахыг хүсэхгүй байгаа бололтой.

Нийслзлийн ИТХ дэгээрээ сар бүрийн сүүлийн долоо хоногийн пүрэв гаригт хуралддаг байна. Гэтэл он гарснаас хойш буюу өнгөрсөн нэг, хоёрдугаар сардчуулган болоогүй гэнэ. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл ийм л дүр зургаар, хотын ажлыг өөрийнхөө эрх ашигт нийцүүлэн зохион байгуулж явна. Үндсэндээ, Улаанбаатар хотын иргэдийн амьдралын өнгө төрх ямар байх нь хотын захирагчаас нэлээд их хамааралтай. Учир нь, нийслэлд амьдарч буй сая гаруй хүнийг удирдаж, олон улсад төлөөлөн, тэдний өмнөөс шийдвэр гаргаж яваа эрхэм дарга хийж буй үйлдэл, хэлсэн үгэндээ хариуцлагатай хандах учиртай.

Гэтэл хотын дарга нар 2016 оны төсөвт иргэдээ торгож 23 тэрбум төгрөгийн орлого, хотын албан татвараас 10 тэрбум, авто зам ашигласны төлбөрөөс 11.5 тэрбум төгрөг олохоор шийдвэрлэсэн. Харин энэ удаад нийслэлийн автозамаар зорчиж буй жолооч нараас 88 төрлийн зөрчильшинээр илрүүлж, хоногийн хоолор арай ядан залгуулж яваа иргэдийнхэа халааснаагг 11.Т тэрбум төгрөгийг. татан төвлөрүүлж, түүгээрээ Хятадын компанийг санхүүжүүлэхээр зэхээд байгааг хэрхэн ойлгох вэ. Хотын захирагч Э.Бат-Үүлийн онцлоод буй “Хуавөй техноложис” компани операторын тоног төхөөрөмжөөрөө дамжуулан тагнуулын үйл ажиллагаа явуулдаг гэх мэдээлэл нийтэд тархаж, үнэн дүр төрх нь олонд ил болоод байна. Тодруулбал, тус компанийнхан Энэтхэгт тоног төхөөрөмж нийлүүлдэг байсан бөгөөд 2010 онд Энэтхэгийн Төв мөрдөх товчооноос үүрэн холбооны компаниудаа “Хуавей техноложис” компанитай хийсэн гэрээгээ цуцлахыг шаардаж байжээ. Мөн 2010 онд Угандагийн Мэдээллийн төхнологийн хорооны дарга “Маш их цаг хугацаа, мөнгө, бизнесийн боломжоо алдлаа. Яаралтайгаар бүх хохиролыг барагдуулахыг “Хуавөй техноложис” компаниас хулээж байна” хэмээн шүүхэд хандаж тус ‘компани буруугаа хүлээсэн байна. Үүнээс гадна 2012 оны гуравдугаар сард Австралийн Засгийн газар “Хуавөй төхноложис” компанийн нийлүүлж буй бутээгдэхүүнээс чагнах төхөөрөмж илэрсэн шалтгаанаар хориг тавьсан бол, 2012 оны аравдугаар сард АНУ тус компанийг Нэгдсэн улсын аюулгүй байдалд томоохон хохирол учруулж байгаа хэмээн бүтэн хориг тавьж байжээ. Товчхондоо дэлхий дахинд ийм түүх үлдээсэн компани аж.

Гэтэл Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл дэлхийн хотуудын жишигт нийцсэн орчин үөийн өндөр төхнологид суурилсан хяналтын систөмийг нэвтрүүлж, нутагшуулахад БНХАУ-ын “Хуавөй төхноложис” компани туршлагатай. Дэлхийн 30 гаруй улсын 150 хотод энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлсэн хэмээн онцолж бай-гаагийн цаана ямар учир байна вэ. Өөрийн эрх мэдлийг хэтрүүлэн ямар ч судалгаагүй төсөл санаачлан боловсруулж, түүгээрээ дамжуулан мөнгө завших гэсэн оролдлого нь эхний удаад бүтэлгүйтчих шиг болов. “Эхний удаад” хэмээн онцолсон нь хотын захирагч нөгөөх төслөө дахин хэзээ ч оруулж ирж магадгүйг дахин тодотгож байгаа юм. “Аюулгүй хот” тогтоолын төсөл нь АН-аас нийслэлийн сонгуульд атгаж орсон “5А” хөтөлбөрийн нэг юм. Тиймээс сонгуулиас өмнө хэлсэн амлалтандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биөлүүлэхийн тулд нийслэл хотын иргэдээ дахин 11.1 тэрбум төгрөгөөр торгохоор арга сүвэгчилж эхэлсэн нь тэр. Түүний энэ үйлдэл иргэдийн болон тэр дундаа жолооч нарын дургүйцлийг ихээхэн хүргэж байгаа юм. Учир нь, нийслэл хотын Албан татварын болон замын хөдөлгөөний шинэ хуулийг хэрэгжүүлээд нэг жил ч болоогүй байхад дахин иргэдийг “саах”, торгох журмыг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж суугаад нь бухимдалтай хандах нь мэдээж. Үүний оронд хотынхоо онгорхой цоорхой замаа засч, цэцэрлэг, сургууль, хүүхдийн эмнэлэг зэрэг бүтээн байгуулалт хиймээр юм. Ядаж л хотын иргздийн толгойны өвчин болсон хог, утаа, хөрсний бохирдлыг багасгахад анхаарлаа “хандуулмаар байна шүү, хотын дарга аа.

С.ЮМСҮРЭН /ҮНЭН сонин/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • nn (March 18, 2016 2:25:16 pm )

    ажил хийсэн байна болохгүй болхоор нь болчихсон байна.Торгож барьчихаад өөр юм хийчхээд энэ чинь одоо миний юм гэж хэлээгүй юм бишүү?

  • Зочин (March 18, 2016 3:12:51 pm )

    Энэ бууралтолгойтын хүү компанитай юм гээ биз дээ.

  • Зочин (March 18, 2016 4:58:18 pm )

    Энэ хуйтэн царайтай новшыг олууланг хоох юмсан

  • Davaadulam (March 18, 2016 7:28:19 pm )

    Batuul darga mash zov ajil xiisen b.Xaramsaltain onoo l xuul durem,xuniig buruu oilgoj muu yarix… geedl. Bi Zürich-t amdardag.Minii gants, xamgiin ix torguul bol xurd xetruulex.Medeej busad olon jolooch nar.Ene torguul,mongon doo gol bish!!! 1. Xuniig avaar osloos avrax 2.Anxaaruulax 3.Gemt etgeediig barix…gex met olon asuudald ter Durantai apprat unxeer manai xotod xeregtei.Teriig yaj,bas xaanaas avax ni ter xunii asuudal.Zov yum xiij baigaad ni bayr xurgie.Ajiliin amjilt.

    • МУ-ын БААТАРт (March 19, 2016 12:49:36 pm )

      Та өөрийгөө их зөв юм хийгээд бга гэж бодож бга юу?6-н орлогч нь өөрсдийн карманыг зузаатгах санал оруулдаг,тэрийг нь улсын баатар та зөвшөөрдөг.Учир нь бас өөрт чиньч зузаатгал болох учраас.Өөрийгөө аймаар чин шударга,харин Энхбаяр шиг луйварчин бхгүй мэтээр яриад орилоод бсан чинь яг үнэндээ өөрөө илүү шуналын тулам бололтой.Хүүхэддээ дахин төлөвлөлт нэрээр хэдэн т/б төгрөг гаргаж өгсөн боловч гүйцэтгэлнь мэдэгддэггүйээээээ

  • Gfoorfrtm (March 19, 2016 9:26:39 am )

    Manai MAN iinhan udur shunugui l Bat uuliig yaj horloh talaar har PR bolovsruulah um daan ch ter dooroo unend guitsegdeh um daa. Manai Mie, Jumaiguud ch yahav UB iin hamag gazriig zaraad 2-3 bank baiguuljihsan. Ihenh munguu gadagsh gargajihsan humuus dee.

  • Сэтгэлээсээ (March 19, 2016 10:09:11 am )

    Манай одоогийн залуучууд мэргэжил, боловсрол, сэтгэлээгний хувьд хужаа нараас илүү ш дээ. Камер тавих асуудал бол манай хүүхдүүдэд наад захын асуудал ш дээ. Монголчууд аа дэмжье

  • Anonymous (March 19, 2016 10:12:47 am )

    Бат-үүл гэр хорооллыг барилгажуулах ажлыг эрчимжүүлэх талаар хурлаа Бээжинд хийсэн.
    Улаанбаатар хотыг Бээжингээс харж хянахын байна л дөө.

    • zochin (March 20, 2016 10:27:19 pm )

      nz dyyrgiin 14-r horoond anhaaraachee

  • Боль доо (March 19, 2016 10:30:09 am )

    Оросууд нэг байгууламжийн өрөө, тасалгаанд чагнах хэрэгсэл сэм тавьж тагнаж байж. Гэтэл хятадууд тэр барилгыг бүхэлд нь чагнаж байсан гэдэг.

  • зочин (March 19, 2016 10:42:36 am )

    ажил хийсэн нэрээр хангалттай мөнгө цохьсон шүү дээ. одоо тэгээд ханаж болдоггүй буурал толгой юу, бүр төрийн мөнгө нь багадаад ард түмнийхээ халаас руу ордог болоо юу. аргагүй дээ та нар хүний сэтгэлээр дахиж сонгуульд гарахгүй юм чинь боломжтой дээр нь идээд авья гэсэн сэтгэлтэй байгаа даа

  • иргэн (March 19, 2016 11:35:01 am )

    Иргэд эд нараас залхаж гүйцлээ. Сонгууль хурдан болоосой.

  • Ganzo (March 19, 2016 1:03:30 pm )

    ulsin tesew gedeg ni ard tumnii halaasnaas garch baigaa mengiig ergeed eersdiig ni torgoh shantaajlah zuild zartsuulna gedeg uy gesen ug ve?baga ch gesen ichih bulchirhai baimaar um

  • Anonymous (March 19, 2016 1:32:56 pm )

    songuuli hurdan boloosoi

  • Зочин (March 19, 2016 2:17:23 pm )

    Батүүл баатараа бид таныг дэмжиж гаргасан гэтэл та барилгын салбарыг боож хааж ээрийнхөө хүүгийн барилгыг л дэмжих юм

  • onor (March 20, 2016 7:18:17 am )

    Shuurai MN MAN-n sait baisan yum uu

  • зочин (March 20, 2016 2:15:33 pm )

    АН-ын луйварчид цагаандаа гарч ард иргэдийг торгоод Хятадын компанид өгнө гэнэ ээ, , Сонгууль хурдан болоосой, энэ хятадуудад үйлчилдэг АН-аас салах юмсан, дорнодын их талыг маань чөлөөт бүс нэрээр хужаа нарт АН зарахаар бүүр улайраад үхэх нь ээ,

  • хөдөөний хүн (March 21, 2016 10:14:50 pm )

    Сайхан Улаанбаатарыг бий болгож чадсан танд амжилт хүсье баяр хүргэе Алтан загасны эмгэнүүд хуучинтайгаа байгаарай

antalya rent a car