antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 17, 2016 13 comments

Х.Баттулга гишүүний туслахыг баривчилжээ

нийтлэсэн Admin

18577678fc0f206a44669bf413f6f108originalУИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Л.Түвшинжаргал гэгчийг өчигдөр ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан баривчилжээ. УИХ-ын гишүүн Х.Баттулга болон УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нарыг шинэ төмөр замын төсөл болон Сайншандын Аж үйлдвэрийн паркийн төслийг хэрэгжүүлэх явцад улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр шалгаж эхлээд байсан юм.

Энэ хэргийг мөрдөхөөр ЦЕГ болон АТГ-аас хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж буй бөгөөд өчигдөр Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар мэдээлэл хийж ЦЕГ-ын дарга Р.Чингисийг “Энержи Ресурс” компанийнхантай хуйвалдсан гэж үзэж буйгаа мэдэгдсэн бол өнөөдөр ЦЕГ-аас мэдээлэл хийх үеэр “АТГ, ЦЕГ-аас хамтран гарсан ажлын хэсэг төмөр замын хэргийг шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байна. Гэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөх ажиллагаа, хэнийг, хэдэн хүнийг сэжигтнээр татаж байцааж эхэлсэн бэ гэдгээ цагдаагийнхан мэдээлэх боломжгүй” гэсэн юм. Мөн Д.Пүрэвбаатар энэ жишгийн дагуу ажиллаж чадахгүй, хуурамч баримт, мэдээлэл цуглуулж хуулийн байгууллагыг гүжирдэж байна” гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү ярьсан юм.

Харин өчигдөр баривчилсан Х.Баттулга гишүүний туслах Л.Түвшинжаргал нь Сайншандын Аж үйлдвэрийн паркад ажиллаж байсан гэх мэдээлэл байна. Түүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэж эх сурвалж мэдээллээ.

Л.ХАЛИУ

News.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Mendee (March 17, 2016 8:54:30 pm )

    Gol buruutai hvniin Barij Awah Chadal yamar Bh Bish Ene ATG!!!!

  • ТӨМӨР НҮҮР (March 18, 2016 12:14:35 am )

    ЖЕНКО БАТТУЛГА ЗУРАГТААР МОНГОЛ УЛСЫН ЦАГДААГИЙН ДАРГЫГ ЗАНАЛХИЙЛЖ МОНГОЛ УЛС БАТТУЛГЫН ӨМЧ ЮМ ШИГ ХАРАГДСАН ДАА ТҮҮНИЙ ХИЙСЭН ХУЛГАЙ ЛУЙВАРТ ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХГҮЙ ГЭДЭГТ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ДҮРМИЙГ САНУУЛАХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ

  • zochin (March 18, 2016 12:32:58 am )

    ene haltmaa yanz yanzaar l uzej sonin hachin jujug tavij maniigaa moligdoj chadaj bn gej seruun zuudlej bn.muun l geh um.irves hamgaalagch saihan zaluugiin uhel geh meteer bidnii anhaarliig sarniuulj uuriiguu l huurah um daa huurhii min. atg huuchin ench bagsh nar geed jijigheen jaraahai orolddog bsn bol elbegeegiin ued undur tushAaliin erhten darhtanaar oroldood ehelsen chin atg shig muu muuhai gazar baihgui bolchihdog um bainA. atg sain ajillaj bn.amjilt husie. odnoo

  • Amar (March 18, 2016 1:29:07 am )

    ATG sain ajillaj bna.Elbegee eronhiilogchid urid ni durgui bsan bol odoo harin bayr hurgemeer bna.Mongoloor togloson tom hulgaich nar ene yvaa nasandaa nuglee naminchlahgui um bol,chinii omnoos gem zemgui ur huuhduud chini toloos tolvol hetsuu shuu.Er ni Mongoloor togloson humuus uls oron hezee ch sainaa uzehgui shuu.

  • Болд (March 18, 2016 4:44:30 am )

    Сайншандын Аж үйлдвэрийн паркад ажиллаж байсан гэх мэдээлэл байна гэх юм. Сайншандын Аж үйлдвэрийн парк гэж байхгүй штээ сэтгүүлчээ. Өдийг хүртэл гарт баригдаж нүдэнд үзэгдсэн зүйлс хийгдээгүй юм штэ

  • зочин (March 18, 2016 8:46:04 am )

    замын –үүд, алтанбулагын чөлөөт бүс гээд их ярьж их мөнгө зарлаа очоод үзэхээр олигтой жорлон ч алга даа

  • Anonymous (March 18, 2016 9:47:15 am )

    Цагдаагийн мэргэжлийн арга барил эсвэл онцлог байж болох юм. Шууд Б.тулгыг баривчлахгүй харин тухайн хэрэгт холбоотой хүмүүсийг нь баривчлаад, байцаагаад… Нээрэн л Баттулга Монголын баавар шиг, дархлагдсан дарангуйлагч шиг дуртай зүйлээ дураараа хийж, хэлэх юмаа.

  • Зочин (March 18, 2016 9:54:18 am )

    Баттулга хаа холдох вэ. Гол гол нөхдийг нь бариад байна. Одоо тэр До.Ганболдыг барих хэрэгтэй. Тэр бас гар хөл нь мөн.

  • hyn (March 18, 2016 10:00:28 am )

    Mongol tur reketyydiin gart orchihson bna daa

  • zochin (March 18, 2016 10:38:15 am )

    akyl barihad zaabal ogoosh heregtei l de tegj bj l akyl barigdana shu de

  • сансар (March 18, 2016 12:17:52 pm )

    Гол эзнийг нь баривчлах хэрэгтэй шүү дээ. Даргын тушаалыг биелүүлдэг үүрэгтэй хүмүүстэй нь арга хэмжээ аваад байх юм.Энэ хэдэн хууль үйлчилдэггүй хуулийн гадуур амьдраад байгаа олигархуудаа баривчилж арга хэмжээ авах хэрэгтэй байна. Монгол улсын хууль прокурорын байгуулагууд яаж гажуудсаны илрэл

  • баатар (March 18, 2016 1:20:25 pm )

    ardchilsan naminhandaa sanuulga, bi 100 huniig tuluulj ene setgegdliig bichej bna, hudlaa shudarga sarialah herehgui ardiin namiin idej uusan humuus baij l bai shdee namiinhaa lideruudiig ustgahiim bol namaaraa zailj ustah bolno za yu enhbold dargaaaaaaaaaaaa

  • Anonymous (March 18, 2016 3:13:46 pm )

    ATG battylgiig in sain. shalga

antalya rent a car