antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 17, 2016 6 comments

Ерөнхийлөгч маань хаана байна вэ?

нийтлэсэн Admin

541ebe58d4936166original

        Индонези ба Монголын хооронд ялгаатай зүйл их ч, төсөөтэй зүйл ч багагүй ажээ. Ялгаатай нь Монгол бол далайд гарцгүй, Хятад Оросын хооронд хавчуулсан эх газар, гуравхан сая хүнтэй ч дэлхийн 17 дахь том нутаг, харин Индонези бол 17 мянган арлаас бүрдсэн бөгөөд 255 сая хүнтэй, дэлхийн дөрөв дэхь том газар нутаг, хамгийн том исламын орон.

Индонезийн эдийн засаг түүхий эдэд суурилсан учир Монголтой төстэй. Экспортын 60 хувь нь түүхий эдээс бүрддэг. Дал модны тосны үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж, харин резин, какао, кофе, алт ба нүүрсний үйлдвэрлэлээр гол тоглогчдын нэг. Монголтой адилхан нь, хэрэв Хятад улс түүхий эдийг нь худалдан авч байгаа бол эдийн засаг нь өсдөг, авахгүй бол саардаг.

Өөр нэг төсөөтэй зүйл бол авлига нийгэмд нь гүн нэвчсэн учир нийтийн засаглал сул. 2015 оны Транспаренси Интернэшнл байгууллагын тайлангаар Индонези дэлхийд 34 оноогоор 88, Монгол 39 оноогоор 72-р байранд тус тус жагсчээ. Авлигатай тэмцэхээ амлан байж сонгогдсон Ерөнхийлөгч Жоко Уидодо (Жокови) ба Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж (Эби) нарын үйл нь үгээсээ илт хоцорч байгаа нь бас адилхан. Хоёр Ерөнхийлөгч хоёулаа энгийн гэр бүлээс гаралтай, хоёулаа уран илтгэгч, амласан эхэлсэн ажлаа тууштэй хийхгүй байгаа, хоёулаа өөрсдийг нь дэвшүүлсэн намдаа нөлөө бага. Хоёр улсад Авлигатай тэмцэх, устгах гэсэн сүржин нэртэй адилхан албад байгаач тэдний илрүүлсэн хэрэг нь “улс төрчдийн наймаа” болоод замхардаг, хууль тогтоогчид нь тухайн албатай өөртэй нь тэмцэж, устгаж алга болгохыг хүсдэг.

Хоёр улс авлигад баригдсан тул төр засгийн төсвийн хөрөнгө оруулалтын өгөөж бага. Индонезийн хамгийн сүүлчийн жишээ гэхэд л долоо хоногийн өмнө Суматра арлын баруун эрэгт болсон 7.8 баллын газар хөдлөлтийг 150 сая доллар зарцуулж барьсан дохиоллын систем нь мэдээгүй өнгөрчээ. 2004 оны Аче-д болсон гамшигт цунамигаас сургамж авч барьж байрлуулсан энэхүү 22 дохионы станцын нэг нь ч ажиллаагүй аж. Улаанбаатар хот агаарын бохирдлыг бууруулахаар хичнээн зуун сая доллар зарцуулсан ч үр дүн бараг гарсангүй, тодорхой хэсэг нь улс төрчдийн халаасанд ороод өнгөрөв.

Саяхан бас тэдний Их хурлын (Ардын Зөвлөлдөх Чуулган) дарга нь (Ерөнхийлөгчийн намын хүн) уул уурхайн, гадаадын том компанийн тодорхой хувьцааг өгвөл Ерөнхийлөгч Жоковид нөлөөлж лицензийг нь сунгуулах тухай нууц ярианы бичлэг ил болсон ч яг л Монголд байгаа юм шиг замхран алга болжээ. Монголын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг буруутган баривчилсан хуулийн таван зүйл анги нь нэг нэгээрээ хүчингүй болсоор, эдүгээ тэр Их Хурлын сонгуульд өрсөлдөхөд бэлэн болжээ.

2015 оны 1-р сард Ерөнхийлөгч Жокови цагдаагийн сургуулийн дарга, генерал Б.Гунаваныг Цагдаагын газрын тэргүүнээр томилохоо зарлав. Түүнээс гурав хоногийн дараа Цагдаагийн газар нь Авлигыг Устгах Комиссын (KPK) дэд даргыг таван жилийн өмнөх авилгын хэрэгээр баривчлав. Түүнийг баривчлах хүсэлтийг Жоковигийн өөрийх нь намын, Парламентын гишүүн тавьжээ. Цагдаагийн газар ба Авлигыг Устгах Комисс хоорондын тэмцлийг зогсоохын тулд Ерөнхийлөгч Жокови “эвтэй байж, хуулийн дагуу ажиллахыг” уриалснаас хэтрээгүй, парламент нь одоо КPK-ийн эрх мэдлийг хязгаарласан хууль батлах гэж байгаа учир олон нийт дургүйцаж, “Presidenku di mana?” буюу “Ерөнхийлөгч маань хаана байнаа?” гэсэн бичгийг гудамжинд энд тэндгүй наажээ.

Монголд төмөр замын төслийн хөрөнгөөс олон сая доллар завшсан тухай Их Хурлын гишүүн Х.Баттулгатай холбоотой, өндөр албан тушаалтнуудын хэргийг АТГ шалгаж, заримыг нь баривчилсны дараахан арваад жил илрүүлэхгүй дуугүй явсан Цагдаагийн газар гэнэт Их Хурлын гишүүн, сайд асан С.Зоригийг хэрцгийгээр хороосон хэрэг илрэх дөхсөнийг мэдээлж, эхнэрийг нь барьж аваад шоронд суулгачихав. Энэ хоёр хэргийг улс төрчид хоорондоо харилцан наймааалцаж, бага багаар замхарсаар алга болж, Монголчууд “амар сайхандаа” жаргах бололтой.

Индонезид ч, Монголд ч төрийн эрх барьж буй нам нь өөрсдийн дотоодын авилгалаа ч устгаж чадахгүй, эрх мэдлээ булаацалдаж байгаад л хэргийн учир байгаа ажээ. Хоёр Ерөнхийлөгчийг өөрсдийн намынх нь дэмжихгүй байгаа нь үүний илрэл гэж болох юм. Индонезийн Ардчилсан Тэмцлийн намын дарга, аав Сукарно нь 32 жил Ерөнхийлөгч, өөрөө бас 2001-2004 онд Ерөнхийлөгч байсан, хатагтай Мегавати Сукарнопутри болон намаас нь нэр дэвшсэн Ерөнхийлөгч Жоковийн хоорондын тэмцэл нь авлигатай тэмцэх ажлыг эрчлэх биш, сааруулж байгааг Индонезийн харьцангуй эрх чөлөөтэй хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн дэлгэр мэдээлж байна.

Манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уран яруу үг хэлж, сайхан ирээдүйг амладаг ч түүнийг нь засаг төр барьж буй өөрийн нам нь нь дэмждэггүй, Ерөнхийлөгч ч өөрөөсөө хамаарах ажлыг тууштай хийхгүй, санаачлаад л “мартчихдаг” болжээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж амалсан шигээ авлигатай хурцаар тэмцэж чадахгүй буйгаас гадна, ухаалаг засаглалын “шилэн түрийвч” санаачилга нь өөрийх нь намд ч нэвтрээгүй буюу улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгож чадаагүй, Их хурлын гишүүн хүн засгийн газрын гишүүн байж болохгүй буюу “давхар дээлийг нь тайлуулж чадаагүй байна. Дэлхийн Монголчуудыг татаж олуулаа болох санал нь яриа болоод сарнив. Ер нь Үндсэн хуульд шаардлагатай өөрчлөлтүүдийг Ерөнхийлөгч санаачлаад зүтгүүлсэн бол шал өөр дүр зураг гарах байлаа.

Хоёр орны засаглалын өөр нэг төсөөтэй зүйл нь улс төрийн олон намтай болов ч, үзэл санаа үйл хэрэг нь онц ялгаагүй учир аль ч нам нь дангаараа сонгуульд ялж чадахаа больж үргэлж л эвслийн засгийн газар байгуулж буй явдал.

Хамгийн их санал авсан намын дарга нь улс орны хамгийн их эрх мэдэл бүхий хүн нь байхаа больжээ. Монголд хамгийн их эрх мэдэлтэй буюу төсвийн хөрөнгийг захиран зарцуулагч Ерөнхий сайд нь эрх баригч намын дарга бишийн адилаар, Ерөнхийлөгчийн засаглалтай Индонезид Ерөнхийлөгч нь намынхаа дарга нь биш учир нийгэм нь төрийн биш улс төрийн зохицуулалттай болжээ. Үүнээс болоод Гүйцэтгэх засаглалын эрх мэдэл суларч, эдийн засгийн үр өгөөж биш, сонгуулийн амлалтын биелэлт л үйл ажиллагааных нь гол чиглэл болжээ. Ялангуяа төр засгийн нэр хүндийг унагадаг авлигатай тэмцэх ажил суларч, улмаар иргэдийн итгэл, хүлээлт унасаар, дараачийн сонгуулиар төр засаг солигдох нь өндөр магадлалтай ажээ.

Авлига ихтэй орон, тэр дундаа хүн ард нь биш, байгал нь бүтээсэн баялагтай орон хөгждөггүй буюу хөгжлийн үр шимийг эрх мэдэлд хүрсэн цөөхөн этгээд завшиж, ард түмнийхээ нэрээр гадаадаас дааж давшгүй их зээл авч, ихэнхи нь хичнээн ажилласан ч ядуу тарчиг хэвээрээ, хэдэн үеэрээ явдаг болохыг олон орны түүх харуулж байна. Монголчууд эдүгээ улс төрийн нам болж бүлэглэсэн этгээдүүдийн бусармаг үйлдлийг хянаж, намуудын санхүүжилтийг нь ил тод болгож, хянаж, нийтийн хөрөнгө завшигчидтай хариуцлага тооцож чадахгүй бол бас л тэдгээр орнуудын нэг бараг л болж байна даа.

Жакарта хот.

Д.Жаргалсайхан


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • бодол (March 17, 2016 2:07:45 pm )

    Ийм улсын ерөнхийлөгч байх хэцүү байх даа. Ард түмэн ерөнхийлөгчийг шүүмжлээд байгааг бас буруутгамааргүй. Уг нь бодлогод нь зөв юм бишгүй харагдаад байгаа юм. Хэрэгжилт нь олон хүчин зүйлээс шалтгаална. УИХ нь ерөнхийлөгчиийг үгүйсгээд байгаа ч юм шиг Тэгэхээр бас сонин дүгнэлт хийхээр байгаа биз дээ

  • Иргэн (March 17, 2016 2:27:02 pm )

    Монгол улс үйлдэл хийдэггүй, хариуцлага тооцдогүй, худлаа ярьдаг Ерөнхийлөгчтэй.Улс орны хөгжил,ард түмэний амьдрал,ирээдүй энэ хүнтэй салшгүй холбоотой.

  • Зоригт (March 17, 2016 4:27:01 pm )

    Ерөнхийлөгч Эм Си Эс-ийн гар хөлийн үзүүрт сайн л зарагдаад явж л байгаа ш дээ. Хааччив гээд л байхын. Хөлсний ийм зүйл бичих сайхан байна уу.

  • Зочин (March 17, 2016 8:09:27 pm )

    Намуудын гар хөл бологсодын л шүүмжлэл болохоос ард түмнийх биш шүү!! НАм-уудтай маш сайн тооцоо хийх нь ард түмэн.Тиймээс ерөнхилөгчийн гаргасан хуулийг л дэмжих нь гарцын нэг хувилбар?Төр түмэн олныг өрөнд, гадны хөрөнгө оруулагчидаас зай авахуулаад байгаа чөдөр болсон МАН-МАХН, У,Г… гэх мэт дайчид бна?Ард түмнийхээ өмнө хэлсэн үг,үйлдэлд нь хариуцлага тооцож татаж чаддаг, дутагдлаа хүлээж огцорч чаддаг УИХ-ын гишүүд байх ёстой!!захиалгаар хүний юм хэдлэх ч тийм сайн арга биш дээ?Гэвч мөнгө хэрэгтэй байгаа биз дээ?Хийсэн ажлыг нь дүгнэж чадахгүй байж цэцэрхээд хэрггүй? Хөлсний бичээч ээ??

  • zochin (March 18, 2016 12:18:36 am )

    sanaachilsan sain sain huuliuud n ih hurlaar yagaad orohgui bn? uls ornoo tsegtsleh tseverleh sanaatai mash olon huuli n batlagdahgui baigaad tuuniig shuud songoson ard tumen bid tuslahgui baigaadaa dugnelt hiij erunhiilgchuu demjij tuslaya l daa. bid zugeer haraad shuumjleed l baih uu? davhar deel umsuulj oligarhuudiig tongochuulahgui shuu gesen huulia dahiaad l butsaj niatsalgui barilaa. shilen dansnii dahin dahin barij baij batluulsan. ene huulinii ach holbogdoliig ih hural buuruulan baij durtai durgui batalsan. yamar ih idsen uusan zuil ilerch baigaag mun tusviin mungu yaaj ursdagg baisniig hartsgaaj l baigaa biz dee. tuunii bolovsruulsan erhten darhtand hariutslga tootsoe gesen huuliig n ih hural butsaagaad shidchihsen.gishuudiig ih hurlaas erguulen tataya gesniig n bas butsaagaad shidchihsen geh met .uls turiin namiin huuliig yaalaa? ene huuliin amin suns handiv avilgaliig ugui hiie gesen sanaag n bur buttsohison sh dee. undsen huuli uurchleh nereer ard tumnii shuud songodog ga ts erhiig ustgaj erunhiilugchiig odon medali ugdug barag l gants erhtei bolgoj huuli sanaachlah erhiig n ch boomiloh gesen sh dee ard tumen min. tegeed hanahgui ardch.namiin hamgiin bolohgui humuusiin bohir ner dund tuunii neriig holij naalduulna. odnoo

  • amidral gj (March 18, 2016 10:49:08 am )

    indoniziin ediin zasag usulttei bgaa. Bainga malaiziin hoino ordog uls urduur ni guitsej orood udaj bgaa. Hun am ih uchir biznes hiihed mash taalamjtai tul baruunii baychuul jakarta ruu shuurdag. Malaiziin huvid bas l tsag agaar, gazar nutgiin bairshil saitai, baigaliin baylag ihtei hun am ni indoniziig bodvol 10dahin baga. Hedii heel hahuul, har tamhi gangstar ihtei ch ted eh ornoo hariin huntei niilj tsumulduggui. Ard irgediin bolovsrol delhiin tuvshind yarigdana gj bgaa. Mongol bol hajuud ni zvgeer l uchuuhen shde. Yun ch tom orontoi haritsuuldag ym. Adaglaad vietnam mgliin urd zogsood bn gd bod! Ygd? Tur zasag bolon ard irgediin tus oirtolt chanargui surgalt, het tuulshirsan tseejee deldelt. Nuguu simba deer gardag tsuuvur chono shig l ard tumen uls tur!

antalya rent a car