Талийгаач Т.Лхагвасүмбэрэл учир битүүлгээр амь насаа алдаад дөрвөн сар илүүтэй хугацаа өнгөрлөө. Түүний цогцосыг Хөвсгөл далайн уснаас олж, гаргаснаас хойш Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас түүнийг амиа хорлосон гэх үндэслэлээр шалгаж байсныг гэр бүлийнхэн нь эсэргүүцэж зүйл ангийг өөрчлүүлсэн байгаа.
Тодруулбал түүнийг “амиа хорлосон гэх хэргээр шалгах нь буруу өмнө нь гурван ч удаа халдлагад өртөж байсан” тул түүнийг бусдын гарт амиа алдсан хэмээн гэр бүлийнхэн нь цагдаагийн газарт гомдол мэдүүлж байсан юм.
Тиймээс өнгөрсөн 1-р сараас эхлэн уг хэргийг ЦЕГ-аас гаргасан ажлын хэсэг шалгаж, Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан хавтаст хэрэгтэй биечлэн танилцаж, хэргийн явцыг шуурхай илрүүлж шалгах үүрэг чиглэл өгсөн байгаа. Мөн үүний дараа тус газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Е.Сагсай мэдээлэл хийсэн.
Тэрбээр “Байгаль хамгаалагч залуу талийгаач болсонтой холбогдуулаад шалгалтын ажиллагаа хийж байгаа. Өмнөговьд тэр хүнийг амьд сэрүүн байхад нь эрүү үүсгэн шалгаж байсан асуудал ч бий. Тиймээс Өмнөговьд шалгаж байгаа хэрэг, Хөвсгөлд шалгаж байгаа хэрэг хоёрыг УЕПГ хянаж үзээд хоёр хэргийг нэгтгээд УМБГ-т өгсөн. Хяналт нь Нийслэлийн прокурорын газарт байгаа. УМБГ-ын дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг гараад Өмнөговь болоод Хөвсгөл аймагт шалгалтуудыг нь хийж байна. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Энэ хэрэгт прокурорын байгууллагаас ач холбогдол өгч Улсын ерөнхий прокурор өөрийн биеэр хэргийн ажиллагаатай танилцсан” гэсэн.
Ингээд монголын ард түмэн болон талийгаачийн ар гэрийнхэн хэрэг илрэхийг хүлээсээр дөрвөн сарын нүүрийг үзлээ. Харин дөрвөн сарын дараа буюу өчигдрөөс эхлэн түүний үхэлтэй холбоотой мэдээллийг албан ёсоор иргэдээс авч эхэлжээ. Тодруулбал, хэрэг гарахаас өмнө биологич Т.Лхагвасүмбэрэл агсан Улаанбаатар хотоос Хөвсгөлийн чиглэлд “УБМ-1339” улсын дугаартай саарал өнгийн Prado автомашинтай явах үеийн болон Мөрөн сумын долоодугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ник-Петровис” шатахуун түгээх станцаас шатахуун авч буй бичлэг камерт үлдсэн нь олджээ. Тиймээс Хөвсгөл аймгийн цагдаагийн 7038102 дугаарын утсаар мэдээлэл авч байгаа юм байна.
Тиймээс тухайн цаг хугацаанд талийгаач Т.Лхагвасүмбэрэлтэй тааралдсан, түүнийг харсан, уулзсан иргэд болон цайны газраар үйлчлүүлж байсан хүмүүсээс мэдээлэл хүлээн авахаар болжээ. Иргэдээс ирсэн мэдээллийг чанд нууцлах ба ач холбогдолтой, үнэн зөв мэдээллийг урамшуулах аж. Тиймээс иргэдийг 7038102 гэх утас руу залгаж, үнэн зөв мэдээлэл өгөхийг уриалж байна.
Н.Ганаа
Эх сурвалж: Доргио.мн
Холбоотой мэдээ
-
иргэн (March 17, 2016 2:44:52 pm )
Энэ ч үнэн мөнөөр нь шалгагдах юу л бол.Талийгаачийг буруутгаад л дуусах юм байна л дөө.Иргэдээс яг үнэн мэдээлэл аваач өөрсдийн талын хүмүүсээрээ л бичүүлээд өнгөрнө.Бид ямар хэн бичсэнг мэдэж нотлож чадах биш.Нууцлана мэдээлэл өгсөн хүнийг гээд л завхруулах юм байна лдөө.Үнэн юм гэж алга болсон цаг үе юм даа.Амиа хорлох байсан бол хол явсанаас замдаа л үхнэ биздээ. Бүх хүмүүсийг тэнэг гэж боддог юм шиг байгаа хуулийнхан.
-
иргэний сэтгэгдлийг дэмжигч (March 17, 2016 2:54:09 pm )
Харин тийм ээ. Энэ олон түмнийг тэнэг гэж боддог юм уу хаашаа юм.
-
ekh oronch khuu (March 17, 2016 3:32:05 pm )
tiimee humuusee taliigaachiin tuhai medeh buhnee chin setgel zurh gargan chin setgeleese handaj unen zuv medeelliig tsag aldalgui ugeerei, bid MONGOL humuus shuu de jinhene MONGOL humuus gedeg chin bid yum shu de unen zuv medeelel ugeerei humuuse
-
Anonymous (March 17, 2016 4:57:41 pm )
harin tiimee uul us gazar nutagaa tegej ih bur aminaasaa iluu hairaldag zaluu ochij ochij stever tungalag ustai dalai eejid jivj amia horloh ve?
-
ZOCHIN (March 17, 2016 5:44:05 pm )
ene khuug amia khorloson gehed khen ch itgehgui de Shudraga shuuh gej bna uu
-
gg (March 17, 2016 5:44:45 pm )
ene khuug amia khorloson gehed khen ch itgehgui de Shudraga shuuh gej bna uu
-
Суги (March 17, 2016 6:24:31 pm )
Ямар оройтож олж байхын бэ. Камeрт бичигдсэн бичлэг тэр дороо гарах биш үү. Хэргийн явцыг удаашруулж бгаа нь учиргай шүү дээ.
-
zochin (March 17, 2016 7:18:16 pm )
tern yg hednii odtiin bichleg be gedegn bas sonin bnashdee ene hereg ilrehgui baihaa
-
Zochin (March 17, 2016 11:44:29 pm )
Morongoor dairaagui baina geed tsagdaagiinhan yriad baigaagui biluu
-
Anonymous (March 18, 2016 11:28:12 am )
Үнэхээр амиа хорлох гэсэн бодолтой байсан юм бол заавал хол явж усанд живэх ямар хэрэг байна.Өөрийгөө дүүжлээд, эсвэл өндрөөс үсрээд амархан зүйл дуусна шүү дээ. Энгийн хүн ч хардахаар логик байхад
-
Санаа зовсон хүн (March 18, 2016 1:48:22 pm )
Удаагаад байгаад учир байна Үүнийг хардах эрх хэнд ч бий хуулийнхан мэдээж зүйлийг ард түмэн мэддэггүй гэж боддог байна. Хөөрхийдөө үүнийг 1-рт тэнэг 2-рт боловсролгүй, 3-рт өөрийн бодсоноос болдог гэдэгт итгэсэн 4-рт юу хийсэн хамгаалах ар сайтай гэж гэсэн хандлагаар хийж байна гэж ойлгож болох юм.
-
Сувд (March 21, 2016 7:49:39 am )
Ямар ч аргаар хамаагүй булзааруулах гэсэн санаа энэ төрд итгээд хэрэггүй,санасны гарз.
-
zochin (March 21, 2016 11:07:58 pm )
shudarga es gej hezee ch bgyi ee
13 Comments