antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 17, 2016 14 comments

Цаг ухрааж, урагшлуулснаар юу хожив?

нийтлэсэн Admin

3-17-2_700x700

Ч.ЗОТОЛ

Энэ сарын 26-27-нд шилжих шөнө улс даяар цаг урагшлуулж, зуны цагийн хуваарьт шилжинэ. Манай улс анх Европын орнуудыг дууриаж 1985-1999 онд  цагийг урагшлуулж, ухрааж хэрэглэсэн.  Сайн, муу талыг нь бишгүй, ярьж, бичсээр больсон ч өнгөрсөн жилээс Засгийн газар дахин хэрэглэх шийдвэр гаргасан.  Ингэхдээ “Өдөр уртсаж байгаатай холбоотойгоор нарны гэрлийг ашиглан хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгаа өсгөх,  цахилгаан, эрчим хүч хэмнэх, гэмт хэргийн гаралт буурах гэхчлэн сайн талтай” гэсэн гоё үгс уриа  нь болж, хотын даргаас эхлээд тоть шиг давтаж байв. Тэгвэл, цаг ухрааж, урагшлуулснаар бид юу хожив? Энэ талаар тооцоо, судалгаа  байна уу?

Харамсалтай нь ийм амжилт гарлаа, тийм дэвшил авчирлаа гэсэн тоймтой тоо баримт алга. Бараан талын бас ч гэж эргэж харууштай мэдээллүүд харин байдаг юм байна. Манай улс аль 2006 онд цаг урагшлуулснаар 140 сая төгрөгийн цахилгаан хэмнэсэн гэсэн тооцоог Диспетчерийн үндэсний төв гаргаснаас хойш шинээр судалгаа хийгээгүй аж. Гэтэл энэ салбарын мэргэжилтнүүд, тухайлбал III цахилгаан станцын Үйлдвэрчний эвлэлийн хорооны орлогч дарга, Санхүүгийн болон Эрчим хүчний хяналт шалгалтын улсын байцаагч Ч.Дорж гэдэг хүн  тухайн үед цахилгааны ямар ч хэмнэлт хийгээгүй, хэн ч тооцож гаргаагүй гэдгийг хэлсэн  байх юм.  Хөдөлмөрийн бүтээмж өссөн гэсэн аман яриа л байхаас яг ингэж өссөн гэсэн нэг ч  тоон үзүүлэлт алга. Бусад улс энэ талын судалгааг цогцоор  хийж  ирсний дотор ОХУ-д хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг тогтоож, хүн амын 75 хувь нь эрхтэн системийн хямралд орж, зүрх судасны өвчлөл өсдөг болохыг тогтоожээ.

Тэгвэл цаг шилжүүлс­нээр хүний ажлын чадвар 10-15 хувь буурдаг болохыг хроно биологи, био хэмнэл судлалын чиглэлээр судалгаа хийдэг Эрүүл мэндийн шинжлэх ухааны доктор, Төрийн соёрхолт, академич Л.Лхагва ярьж байна.

Гэмт хэргийн гаралт бууралтын тухайд нийт гэмт хэргийн 90 орчим хувь нь шөнө, оройн цагаар үйлдэгддэг гэсэн судалгаа байгаа ч цаг урагшлуулснаар хэргийн гаралт буурсан гэсэн тайлан мэдээлэл алга. Эрүүл мэндийн салбарт ямар нөлөөтэй болохыг тодруулахаар төрийн болон хувийн хэвшлийн эмнэлэг,  эрүүл мэндийн байгууллагуудаас лавлагаа авахад “Цаг урагшлуулж, ухраахтай холбогдуулж юм хэлмээргүй байна. Ер нь бол хавар, намрын улиралд зүрх судасны өвчлөл нэмэгддэг. Ачаалал ч  их байдаг” гэсэн хариу өгч байна.Улирлын байдалтай холбоотой юу, цаг урагшлуулж ухраах нөлөөлсөн үү гээд үзвэл  аль алиных нь нөлөө байх магадлалтай аж. Тиймээс  төр аливаа асуудлаар  муйхар шийдвэр гаргах бус  судалгаатай хандаж, эрдэмтэн судлаачдаа сонсч байвал яасан юм бэ. Цаг урагшлуулах шийдвэр гаргаснаас хойш юу хожсоноо тайлагнавал яасан юм бэ, Ерөнхий сайд аа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • Жирийн ард (March 17, 2016 11:33:18 am )

    Энэ бол маш буруу шийдвэр. Хүний заяа төөрөгт ч нөлөөлдөг зүйл. Эрүүл мэндээрч их хохирдог. Ажил тарсны дараа зугаацах, цэнгэх цаг л нэмэгдэж байгаа зүйл.

  • MGL (March 17, 2016 11:43:44 am )

    Энэ хүн зөв хэллээ, дэмжиж байна. Цаг урагшиллаа гээд эдийн засаг сайжрахгүй, өмнө нь ч сайжирч байгаагүй. Хүний эрүүл мэндэд асар хортой зүйлийг энэ Сайханбилэг дахин хэрэгжүүлж ирлээ. Энэ нөхрөөс олон юм хүсээд яахав энэ шийдвэрээ л зогсоо. Өөрөөс чинь ард түмэн үүнээс өөр зүйл хүсэхгүй. Тэртэй тэргүй өөрийг чинь “ашиггүй гонзгой” гэдэг болсон байна.

  • зочин (March 17, 2016 12:13:36 pm )

    Цаг урагшлуулахаа болиочээ. Энэ шийдвэрээ эргэн харж үзээч Сайханбилэгээ.

  • irgen (March 17, 2016 12:21:03 pm )

    ene bol manaih shig orond ard tumnee suliduulsan arga yamar hun ingej devergeed guiged bga yum bol ter hun ooroo hemnesen tsagaaraa yu buteev ih l demii hoorogdoh yum……..

  • Anonymous (March 17, 2016 12:42:51 pm )

    Бид байгальдаа тохирч амьдрах хэрэгтэй биш үү. Цагны өөрчлөлт хүний биед их нөлөөлсөн. Олон хүн хэлнэ дээ. Аливаа улсын хүн нь эрүүл байх хэрэгтэй биз дээ

  • zochin (March 17, 2016 12:58:56 pm )

    tsag uragshuluulaha boliochee teneguudee guij bna

  • zochin (March 17, 2016 1:08:59 pm )

    uuchlaarai humuusee 1 tsagaar untahuu 1 tsagaar ert bosohuu helee uguuch

  • Anonymous (March 17, 2016 2:12:03 pm )

    Яагаад Орос,Хятад,Япон цагаа хөдөлгөхгүй хөгжөөд байна? Бид нар цагаа хөдөлгөж,хэдэн хөгшин,хүүхдүүдийг хямруулснаар өөр юу хожив оо?

  • З ОЧИН (March 17, 2016 2:43:33 pm )

    санал нэг байна аа хожсон зүйл гүй гээс хойш ард түмнийхээ эрүүл мэндээр тоглоод яахав дээ ерөнхий сайд аа

  • zochin (March 17, 2016 3:09:46 pm )

    naaduul chin oor hiih zvil alga bid nariigaal togloom bolgoj bn

  • zochin (March 17, 2016 4:07:50 pm )

    irgedee sonsno gesen yasan be buh humuus l bitgii tsagaar oroldooch gei guij bainashdee Saihanbilegee.huuhduud yadraad baidag ugluu bosohgui tsetserleg surguulias hotsrood zoboodogdoo

  • zochin (March 17, 2016 4:33:05 pm )

    ene shiidberee boliosoi do tegbel ergeed sotsializamdaa oroe l do shantsetsgee

  • ODorjpurew (March 17, 2016 4:54:09 pm )

    Гэмт хэрэг уйлдэгдсэн ЦАГыг будилуулахаас еер ашиггуй тул ажлаа 7ЦАГт эхлуулж 16ЦАГт тараасан нь дээр …

  • zochin (March 18, 2016 10:43:30 pm )

    hvni ervvl mend bolood setgel zvid mash hvndeer tusdag vvniigee bolih heregtei!!!!!!!!!!!!!!

antalya rent a car