antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 17, 2016 8 comments

Хүүхдүүд цэцэрлэгтээ “зэрэмдэглэгдсний” учир юу байв?

нийтлэсэн Admin

a6b964d66726810a3ec365d72b80e91cЦэцэрлэг хүрэлцээгүй байгаа энэ цаг үед цэцэрлэгт явж байгаа хүүхдийн эрх зөрчигдөж, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарсар байна. Тухайлбал, Сүхбаатар аймгийн Онгон сумын хүүхдийн цэцэрлэгийн нэг хүү ангийнхаа хүүхдийг гарыг хоёр хугалж, өөр хүүхдийн хөлийг хугалсан байна. Үүнээс гадна нэг хүүхдийн эгэмийг хугалсан. Хүүхдийн яс хугалсан, хугалуулсан хэн хэн нь цэцэрлэгийн нэг ангийн, бас насны хүүхдүүд болохоор эцэг эх эхчүүд нь маргаад цагдаа сэргийлэх гэлгүйгээр өнгөрсөн байна.

Хамгийн гол нь энэ хэргийг эцэг эх багш нар юуны учир нууцлав?

Тус сумын засаг дарга Д.Энхбаатар гэгч тэмцээн зохион байгуулж түүндээ оролцоогүй багш ажилчдын цалинг хасч, ажлаас нь хална гэж дарамтласан байна. Тиймээс цэцэрлэгийн багш нар хүүхдүүдээ орхиж тэмцээнд оролцсон байна. Туслах багш ганцаараа 30 гаруй хүүхдийг харж байх үед иргэн н.Дамдингийн 3 настай хүүгийн гарыг 2 хугалж, сумын эмч н.Дэчмаагийн хүүгийн хөлийг, өөр нэг хүүхдийн эгэмийг тус тус хугалсан хэрэг гарсан байна. Харин хүүхдүүдийн гар, хөл, эгэмийг хугалсан хүү Сүхбаатар аймгийн Онгон сумын Засаг дарга Д.Энхбаатарын хүү юм байна. “Аав нь хүүгээ зодож байгаа юм аа” гэж ангийнхаа хүүхэдтэй тоглодог Засаг даргын хүүг боль гэж багш нар нь байнга хэлдэг ч тусыг эс олсны улмаас ийнхүү гурван хүүхэд гэмтсэн байна. Сумынх нь цэцэрлэгт өөрийнх нь хүүгийн гарт хүүхдүүд “зэрэмдэглэгдэж” нус нулимстайгаа холилдон, нойр хоолгүй зовж шаналж байхад засаг дарга Д.Энхбаатар нүдэн балай, чихэн дүлий өнгөрсөн гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Үүгээр ч зогсохгүй гэмтсэн хүүхдүүдийн эцэг эхчүүд Улаанбаатар, Баруун-Уртад эмчлүүлэх зардлаа гаргуулахаар засаг дарга Д.Энхбаатарын эхнэртэй уулзахад “Адилхан сахилгагүйчүүд хэн нь хэнийгээ хэлэхэв” гэж тас загнаад өнгөрчээ. Эцэг эхчүүд заргалдах хүсэл байвч засаг даргынхаа өсөрхөн хонзогнодог зангаас эмээж дагжин чичирдэгийг Сүхбаатар аймгийн хууль хяналтынхан мэдээгүй юм уу, мэдсэн ч айсан юм уу өнөөг хүртэл чимээгүй байгаа нь хачирхалтай.

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх зорилгоор Сүхбаатар аймгийн Онгон сумын Засаг дарга Д.Энхбаатартай утсаар холбогдоход энэ хэргийн талаар ярихаас илтэд дургүйцэж байсан. Тэрээр: “Нэг хүүхдийн гар хугарсан нь үнэн. Тэр хүүхэд эдгэсэн. Өөр хүүхдийг гэмтээгээгүй” гэдгийг хэлсэн юм.

Өнөөдөр гэмтэл авсан хүүхдүүд бүгдээрээ эдгэсэн. Цэцэрлэгтээ явж байгаа. Гэхдээ хэзээ хэрхэн гэмтэж ирэх нь тодорхойгүй. Бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр алслагдсан сумдад албан тушаал эрх мэдлээрээ далайлгаж ард түмнээ дарамтанд байлгадгийн нэгэн тод жишээ энэ болжээ. Өглөө эрүүл явсан хүүхэд орой хүндэ гэмтээд ирсэн. Хойшид эсэн мэнд ирэх нь эргэлзээтэй энэ суманд хүүхдийн эрхийг хамгаалах хүн байна уу?

Dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • zochin (March 17, 2016 10:45:18 am )

    Aaw huu 2 neg teregnii 2 dugui bna .Yaragchin maniakuudiig zailuulah heregtei .Huuhed bajj yamar zeleg nowsh we.Huuhed bol etseg ehiin toli gedeg shuu dee

  • shur (March 17, 2016 10:46:59 am )

    Boliochee yu bolj bnaa. Bagsh ni ch bagsh, darga ni ch darga yanaa. Yamar dawarsan ym bee hugalaad hugalaad yawdag hen bee. Enhbaatar gej 3n hvvhedtei ehnereesee salsan daramtlagch uu vgvi yu harin

  • tulga (March 17, 2016 11:16:39 am )

    iimerhuu yumhuudig shorond hatahad hangalttai.

  • Ганбаатар (March 17, 2016 11:31:05 am )

    Хүүхдүүдийн хоорондын асуудалыг улстөржүүлж л байдаг. Дүүрсэн ч сэтгүүлч, дүүрсэн ч завтай хүмүүс юм даа. Улстөржинө улстөржинө гэхэд 3 настай хүхдийг хамруулаад байхдаа яахав дээ. Арай дэндэж байгаам бишүү.

  • w (March 17, 2016 3:51:55 pm )

    Хэ юуны чинь улстөржүүлэх..хүүхэд байж 3 хүүхдийн гар хөл эгэмийг хугалаад хугалаад явчихдаг ямар аймаар хүүхэд вэ.Хүүхэд биш том хүн хугалчихсан юм биш үү.Жаахан хүүхэд арай ч ийм юм хийж чадахгүй л баймаар юм.

  • зочин (March 17, 2016 4:04:11 pm )

    адилхан нялх хүүхдүүд эцэг эх нь хүүхдийн гар хөл хугалаад ир гэж заагаагүй л байлгүй

  • зочин (March 17, 2016 8:18:51 pm )

    БАГА НАСНЫ ХҮҮХДҮҮД ИНГЭЖ ЧАДАХ УУ ГЭДЭГ АСУУЛТ Б.НА. ТЭР ХАРЖ Б.САН БАГШ ЮУ ХИЙЖ Б.САН хэрэг вэ. БАГШИЙГ МӨН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ЕР НЬ УЛС ДАЯАР ЦЭЦЭРЛЭГ, БАЙРНЫ ОРЦЫГ КАМЕРЖУУЛАХ АЖЛЫГ НЭН ДАРУЙ ХИЙХ ХЭРЭГТЭЙ. ЗАСГИЙН ДЭЭД УДИРДЛАГУУДАА АНХААРАЛДАА АВААЧ ЭЭ.

  • gg (March 17, 2016 9:49:33 pm )

    dawarsan shees we huuhdiig n yag ter yumaar n gar hul egemig n hugalaad naad nutgaasaa garch ULAANBAATARt irj amidar

antalya rent a car