antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 17, 2016 12 comments

Улсаа боддог Улстөрч байсан бол тэд нэгдэх л байсан юм

нийтлэсэн Admin
olloo_mn_1458173862_Untitled-1

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ- ын гишүүн, УИХ дахь МАХН-МҮАН- ын “Шударга ёс” эвслийн дарга Н.Батцэрэг нарын 10 гишүүн өнгөрсөн намрын чуулганаар Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг батлуулсан билээ. Анх удаагаа парламентад суудалтай бүх нам эвсэл улсынхаа тогтвортой хөгжлийн төлөө хамтран дуугарч, дөрөв, дөрвөн жилийн хугацаатай гурван үе шаттай хэрэгжих том хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон нь энэ. Дуулиантайхан хэлэлцэж баталсан уг хөтөлбөр эдийн засгийн бодлогын, нийгмийн тогтвортой хөгжлийн, байгаль орчны тогтвортой хөгжлийн, тогтвортой хөгжлийн засаглалын гэсэн үндсэн дөрвөн бүлгийн хүрээнд тодорхой зорилтуудыг дэвшүүлж байгаа юм билээ.

Өөрөөр хэлбэл, ямар ч улс төрийн хүчин гарсан байсан ч энэ хөтөлбөрийг 2030 он хүртэл тууштай хэрэгжүүлэх учиртай. Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд ажилтай орлоготой, тогтвортой хөгжилтэй Монгол Улсыг бий болгоно хэмээн тэд амласан. Харамсалтай нь хамтран сууж батлуулсан энэ хөтөлбөрөө хамтдаа хэрэгжүүлэх талаар улс төрийн намууд гараа ч хөдөлгөхгүй нь тодорхой бололтой. Өнөөх л дөрвөн жилийн мөчлөгтэй арга ядсан улс төр, нэг намын амлалт, ирэх дөрвөн жилд санал авахын төлөөх “цусгүй дайн” зарласан хэвээр 2030 оныг хүргэх нь. Үүнийг олон шалтгаанаар нотолж болно.

Монгол улс өнгөрсөн 25 жилийн хугацаанд хэд хэдэн удаа тогтвортой хөгжлийн бодлого баталж байсан. Гэсэн ч сонгуулийн дөрвөн жилийн мөчлөг, тус тусдаа амбийцалсан намуудын эрх ашигт хүлэгдэж эдгээр хөтөлбөрөөс нэг нь ч амжилттай хэрэгжиж чадаагүй юм. Тиймдээ ч бид адил тэгш гараанаас гарсан улс орнуудын хөгжлөөс хол хоцорч, өнөө хэр л хөгжлийн тухай сайхан мөрөөдөл ярьсан хэвээр. Урт богино хугацааны олон хөтөлбөр хэрэгжиж чадаагүйн шалтгаан нь намууд нэгдэж, нийлж, хамтарч ажиллаж чадахгүй явдал гэдгийг улс төр судлаачид дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг.

Харин энэ удаад тэд хамтдаа суугаад батлуулсан хөтөлбөрөө нэгдэж нийлээд хэрэгжүүлэх нь гэж баярлаж байсан хүн олон бий. Намрын чуулганы дараагаас намууд хамтарч ажиллахаар хадаг яндар солилцох тухай ярьж эхлэхэд одоо л улсынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө жижиг эрх ашигт хүлэгдэхгүйгээр ажиллах нь гэж олон хүн баярласан. Гэсэн ч иргэдийн хүлээлт талаар болов. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд нэг нэгэндээ хамтын ажиллагааны санал хүргүүлсэн намуудын яриа хэлцлийн нэг нь ч амжилттай болж чадсангүй. Тухайлбал, угсаа гарвал нэгтээ улс төрийн хоёр хүчин болох МАН, МАХН хоёр нэгдэх нь гэдэгт олон хүн итгэж байлаа. Өнгөрсөн удаагийн алдаанаасаа суралцаж, удирдлагын төвшний үл ойлголцол дуусгавар боллоо хэмээн намынх нь олон ч жирийн гишүүд баярласан. Гэвч тийм зүйл болсонгүй. Н.Энхбаярын дуусашгүй шунал энэ хоёр намын эхлүүлсэн яриа хэлцэлд цэг тавьж орхижээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр хэзээ ч өөрт ашиггүй зүйлд эрсдэл гаргадаггүй. Тиймдээ ч сонгуульд нэр дэвших квотоо 60:40 гэсэн зарчмаар хуваах санал тавьсан аж. Маш олон хүний мөнгөер сонгуульд оролцож, тэр хэрээр суудал хуваарилж байгаа МАН-ын хувьд тойрог, жагсаалтаас тус бүр 40 хувийг жижиг намд өгнө гэдэг бараг л биелэх боломжгүй зүйл. Тэр тусмаа МАХН-д 40 хувийг өгөх нь өөрсдийгөө эрсдэлд оруулж буй хэрэг юм. Шат шатны сонгуулиар саналыг нь хангалттай хувааж ирсэн МАХН-д 40 хувиа өгөөд, хэрвээ тэд ялалт байгуулсан тохиолдолд МАН-ын олонхи болох хүсэл талаар болно. Нөгөө талаар намын удирддагууд эрсдэл гаргалаа ч цаана нь нэр дэвшихээр мөнгөө бариад зогсчихсон хүмүүс МАХН-тай нэгдэхээс ч илүү МАН-д чухал учраас хамтын яриа хэлцлээ дуусгахад хүрээд байгаа гэх. Тэгэхээр ахмадуудын хүсэл талаар болж, хоёр “Энх”-ийн хоршилд цэг тавихад хүрчээ.

Хамтарсан Засгийн газарт дөрвөн жил ажилласан Ху намтайгаа тохиролцож чадаагүй АН-ынхан ИЗНН болон МҮАН-д хамтарч ажиллах санал хүргүүлсэн. Ардчилсан чиг баримжаатай гэгдэх эдгээр намуудын нэгдэх асуудал мөн л улстөрчдийн жижигхэн амбийц, улс төрийн шантаажаас болж гацаанд оржээ. Өөрөөр хэлбэл, ИЗНН-ын дарга С.Оюун жагсаалтаас гурав, тойрогт гурав, НИТХ-д чамгүй олон суудал авна гэсэн шантаажийг АН-д үзүүлсэн аж С.Оюуны тавьсан саналыг АН хүлээж авахад хэцүү. Олон фракцийн эрх ашиг үйлчилдэг учраас намын дарга З.Энхболд дангаараа шийдвэр гаргахад хэцүүхэн байгаа юм билээ.

Нөгөө талаар ИЗНН-ынхан АН-тай нэгдэх нийлэх асуудлаас үүдэж хоёр хуваагдахад хүрээд буй. Дур мэдэн шийдвэр гаргасан С.Оюун, СДэмбэрэл нарын эсрэг намын гшпүүд нь эсэргүүцэл илэрхийлж, тарж одох нь өнөө маргаашийн асуудал болоод буй. АН-ын дараагийн санал тавьсан нам бол МҮАН. М.Энхсайханы хариу ч тодорхой байсан. Өөрийнх нь санаачилсан Тавантолгойн төслийг дэмжвэл нэгдэнэ гэдгээ ч ил тод хэлсэн. Харин АН-д тийм хүсэл байхгүй учраас МҮАН, АН нэгдэл талаар болж М.Энхсайхан Эх орон намын удирдлагатай ойр ойрхон уулзаж эхэллээ. Ганцхан АН-ыг түших бус олон намд санал тавьж, улмаар нааштай хариу өгсөнтэй нь нэгдэх сонирхолтой гэдгээ ч далдуур хэлчихлээ.

Тэрбээр, хэвлэлд өгсөн ярилцлагадаа илүү том эвсэл байгуулах эрх ашиг надад байна хэмээн ярьсан нь ганцхан АН ч санал тавьсан юм биш гэдгийг хэлээд байгаа юм. Тавантолгойн төслөөр шантаажилсан том эрх ашгийн улмаас тэд хамтарч алхах замаа энэ хүргээд дуусгаж буй бололтой. Энэ мэтээр хамтын ажиллагааны яриа бүх талаар зогсонги байдалд орлоо. Улс төрд “биеэ үнэлэх” гэж юу байдгийг өнгөрсөн хугацаанд хангалттай харуулсан МАХН-д одоо дангаараа сонгуульд орохоос өөр зам үлдсэнгүй. 2012 оны сонгуулийн өмнө нэгдэж болох бүх л нам эвсэлтэй өвөр түрийндээ орж, улмаар замын дундаас салж сарнисан учраас одоо тэдэнд өөр гарц байхгүй. МАН ч ялгаагүй. Парламентад суудалгүй нам эвслүүдийг сонгуулийн хуулиар панаалдаж баахан хайр зарлаж, эцэст нь мад тавьж орхисон. Одоо тэдэнтэй эргээд ярих нүүр байхгүй. Хамгийн сүүлчийн найдвар байсан МАХН-тай ойлголцолд хүрч чадаагүй тэд одоо нүдээ аниад л зүтгэхээс өөр аргагүй болов. АН-ын хувьд мөн л эцсинн аргаа хэрэглэсэн. МАН, МАХН-тай хамтраад үзчихсэн. Хаяж бас хаягдаж үзсэн. Эцсийн аргаа хэрэглэж ардчилалд элэгтэй намуудтай эвсэл байгуулахаар санаархсан ч гэр нь бүтсэнгүй. Харамсалтай байна. Нэг нэгнээ шантаажилсан улс терөөр эвлэлдэх бус улсынхаа эрх ашгийн төлөө хэрвээ эдгээр нам эвсэл хамтарч ажилласан бол Монголын ард түмэн талархан хүлээж авах байлаа. Улсынхаа хөгжлийн төлөө одоо л нэг хамтдаа зүтгэх нь гэж урам зоригтой тэдэнд санал өгөх байсан юм.

Гэвч төрд суусан эдгээр улстөрчдөд эх орноо гэсэн сэтгэл огтхон байдаггүй гэдгээ энэ үйлдлээрээ харууллаа. Аварга аваргаараа төрдөг гэдэг шиг луйварчид луйварчдаараа л үлдлээ. Улаан, цэнхэр, ягаан, хөх аль ч хамаагүй улс төрийн нам болгонд улсынхаа хөгжлийн төлөө санаа тавьдаг удирдагч ширхэг ч байдаггүй юм байна. Одоо тэднээс олон зүйл хүлээгээд ч нэмэргүй биз.

Монголын мэдээ
Б.Өнөртогтох

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Зочин (March 17, 2016 9:54:35 am )

    АН Монгол улсыг яаж дампууруулж өрөнд оруулж болдогыг харуулж төсвийн мөнгийг, бондын мөнгийг хувааж идчихээд, ард түмнийг халаасыг нь ухаж, дарамталж коммунист хятадын араас замнаж байна. Ардчилалыг булшлагч АН-ын новшнууд одоо Монгол улсын газар нутгыг хятадуудад түрээслэх нэрээр өгч байна. Худлаа гэвэл Дорнод аймагийн ихэнхи газар нутгийг өгөхөөр шийдчихсэн. Авилгатай нөхөрлөсөн АН сөнөж мөхвөл таарна.

    • Ганбаатар (March 17, 2016 11:14:17 am )

      Чи 2012 оны сонгуулийн өмнө МАН руу ингэж дайрч л байсан байх даа.

  • зочинт (March 17, 2016 10:15:06 am )

    МАН ганцаараа орооч айх хэрэггүй юмны өнгө тодорсон шүү урагшаа зоригтой хөдлөх болсон МАХН нэг их газар авахгүй шүү дээ

  • Anonymous (March 17, 2016 10:26:37 am )

    одоо МАН МАХН нь дээрээ. АН-аас ёстой хаширлаа.

  • банхар (March 17, 2016 10:31:01 am )

    Намуудыг гишүүнчлэлгүй болгож мөн улсаас санхүүжүүлэхгүйгээр төрийн жинхэнэ түшээ сонгон гаргаж чадахгүй нь ойлгомжтой.Одоо хэн мөнгөтэй байна тэр хүн нэр дэвшидэг жишиг тогтсон байна.Ийм нөхцөлд боловсон хүчнийг чадвахижуулна,мэргэжлийн хүмүүсийг сонгон төрд ажиллуулна гэдэг нь лоозон төдий зүйл болжээ.Боловсон хүчний зөв сонголтгүйгээр төрийн аппарат сайн ажиллана гэж байхгүй тэр тусмаа улс орон хөгжинө гэж ярих нь бүр тэнэг хэрэг болно.

  • Зочин (March 17, 2016 10:32:36 am )

    Даанч дэндүү хувиа бодогчид, ичээч та нар.

  • ХУУЛЬЧ (March 17, 2016 12:31:59 pm )

    ЭНЭ 4 ХҮНД БАЙГАА БУС ТҮҮНИЙ ЦААНА БАЙДАГ улс төр,эдийн засгалалийн том бүлгэлүүдийн ашиг сонирхолоос болж байгаа байлгүйдээ түүний шижээ нь иргэн ЭНХБАЯР буюу МАХН-ны ДАРГЫГ ялалаад дараа нь ЕРӨНХИЙЛӨГЧ НЬ ӨРШӨӨСӨН одоо болохоор ял шийтгэлгүйд тооцож чадахгүй байгаагаас илэрхий байна шүүдээ???

  • Anonymous (March 17, 2016 12:35:27 pm )

    evsel baiguulah n komunizmd baidag yum

  • trtr (March 17, 2016 2:00:36 pm )

    ed nar hezeech uls ornoo bodoj baigaaguig tuuh haruulaad l baina shuu dee.

  • ZOCHIN (March 17, 2016 8:05:08 pm )

    ahiihan dabarch bna

  • 3 ДУГААР АНГИЙН БОЛОВСОРОЛТОЙ АРД (March 18, 2016 8:59:30 am )

    ИЙМ Л ӨГӨР ЛУЙВАРЧИН НАР АРД СОНГУУЛ ХЭМЭЭХ ӨӨРИЙН НАЙРУУЛСАН ЭНЭЭДМИЙГ ЭМЭГНЭЛТ ЖҮЖГЭЭР АРД ТҮМНИЙГ ХУУРЧ ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙГ ЭЭЛЖЛЭН БУЛААЖ ХУЛГАЙ ЛУЙВАР ХИЙН ХАГАРТЛАА БАЯАЖАН АРД ТҮМНИЙГ ЯДУУРУУЛСААР НАМ НЭРЭЭР СЭМ НЭГДСЭН ЛУЙВАРЧИН НАР АРД ТҮМЭНД ХЭН НЭГ ЛУЙВАРЧИНГ ДУРТАЙ Ч ДУРГҮЙ Ч ХҮЧЭЭР СОНГОХ СОНГОЛТООС ӨӨР СОНГОЛТ ҮЛДЭЭСЭНГҮЙ ОДОО ЯААХ ВЭ АРД ИРГЭДЭЭ БИД ИЙМ СОНГУУЛД ОРОЛЦООД ХУУРТААД ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧ НАРЫГ СОНГООД БАЙХ УУ БАЙХУУ
    ХЭЛЭЭД ӨГӨӨЧ УХААНТАН НАРАА

  • хүн хүн (March 18, 2016 9:25:31 am )

    Сонгуулд оролцоод хэрэгүй луйварчин нарын тоглоом болно Хороо Сумдаас эхлээд энэ луйварчин нарын гар хөл олон мөн Хар машин Гар тооллог Намын гэшүүн хэмээх угаадас долоогч нар гэх мэтээр луйвар хийж сонуульд энэ луйварчин нарт 100 100 100100 саяаар мөнгө төлөж нэр дэвшсэн хэн нэг хулгайч сонуулаар гараад л ирнэ СОНГУУЛД ОРОЛЦОЖ ЛУЙВАРЧИН НАРЫН ТОГЛООМ БОЛООД ХЭРЭГҮЙ гэж хэллээ Үнэн ийм л байна

antalya rent a car