antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 16, 2016 55 comments

Орон сууцны зээлд хамрагдах урьдчилгаа төлбөрөө бүрдүүлж чадаагүй ч банкны шаардлага хангаж байгаа 150 иргэд орон сууцтай болох боломжтой боллоо

нийтлэсэн Admin

12722771_1079148502127373_494553782_o

ГАРИГ КОНСТРАКШН ХХК-ийн ерөнхий зохицуулагч Т Хүслэнтэй ярилцлаа. Тэдний компани иргэдэд тун итгэмээргүй боловч ашигтай санал тавьж байна.

– 150-н айл өрхөд банкны нөхцөлийг хангасан тохиолдолд урьдчилгаа төлбөр нь хараахан бүрдээгүй байгаа иргэдэд зориулан “УС АГААР” үл хөдлөх хөрөнгийн менежмент байгууллага байр худалдан авсан иргэдийхаа өмнөөс урьдчилгаа төлбөрийн 20-30%-ийг төлөн ипотекийн зээлд хамруулж өгөх болон урьдчилгаа төлбөртэй иргэдэд ипотекийн зээлийнх нь 60 хүртэлх хувийг хөнгөлөх боломжуудийг нээж өгч байна.

-Танай “Ус Агаар” үл хөдлөх хөрөнгийн менежмент нь өнгөрсөн оноос эхлэн үйл ажиллагаа явуулсан гэдгээс өөр тодорхой мэдээлэл алга. Тиймээс та байгууллагынхаа үйл ажиллагааны талаар товчхон мэдээлэл өгнө үү?

– Манай “Ус Агаар” үл хөдлөх хөрөнгийн менежментийн байгууллага нь өнгөрсөн оны долоодугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулсан. Бид иргэдийг орон сууцтай болгох эрхэм зорилготой. Эхний ээлжид 150 – н өрхийг орон сууцжуулахаар ажиллаж байна.

-Иргэд орон сууцанд орохын тулд 30 хувиа төлнө. Дээр нь сарын нийт орлогийн 45 хувь нь ипотекийн зээлийг төлөхөд хүрч байх ёстой гэсэн үндсэн шаардлагатай байгаа. Үүнээс өөр боломж байгаа гэсэн үг үү?

– Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 280,000 гаруй айл гэр хороололд амьдарч, 22900 иргэн түрээсийн орон сууцанд амьдардаг. Тэд боломжтойдоо ингэж амьдарч байгаа гэж үү? Би тэгж бодохгүй байна. Тэдэнд орон сууцны урьдчилгаа 30 хувь буюу хамгийн багадаа 20,000,000 орчим төгрөг хуримтлал үүсгэж чадахгүй байгаа.

Ипотекийн зээлийн хүү буурснаар хойш өнгөрсөн оны арванхоёрдугаар сар хүртэл 77105-н өрх ипотекийн зээлд хамрагдаж байртай болсон. Харин өнгөрсөн нэг жилийн хугацаанд орон сууцны эрэлт зогсож 5000 гаруй орон сууц зарагдаагүй он дамжиж барилгын салбар уналтанд орсон. Орон сууцны хэрэглээ ханасандаа биш шүү дээ. Бэлэн мөнгөтэй хүн л олдохгүй байгаа юм.

-Тэгээд танай компани урьдчилгаагүй байсан ч орон сууцанд оруулах юм уу?

– Товчхондоо бол тийм. Гол шаардлага нь таны орлого зээл төлж чадах хэмжээнд байх ёстой. Банкнаас ямар шалгуур тавина түүнийг хангах учиртай гэсэн үг. Энэ шаардлагыг хангавал бид таны өмнөөс урьдчилгаа 20 – 30 хувийг чинь төлж байранд оруулна гэсэн үг.
Дараагийн шаардлага нь бидний санал болгосон байрыг л авах ёстой юм.

-Эхний шаардлага бол байх ёстой ойлгомжтой шалгуур, харин 2 дахь шалгуур сонин байна. Яагаад заавал танай байгууллагын санал болгосон байрыг авах ёстой гэж? Танайх барилгын компани юм уу?

– Манайх барилгын компани биш. Зөвхөн эрэлт нийлүүлэлтийг холбож, мөн санхүүжүүлнэ. Манай санал болгосон орон сууцыг авна гэдэг нь аль нэг байршилийг тодорхой зааж өгөхгүй. Эхний ээлжинд иргэн аль хэсэгт орон сууцанд ормоор байгаагаа бидэнд мэдэгдэнэ. Харин бид тэр хэсэгт орон сууц худалдаж авах боломжтой байна уу, үгүй юу гэдгийг судлах юм. Хэрэв боломжтой орон сууц олдвол таньд санал болгож тохиролцох болно.

-Татгалзах аргагүй санал гэдэг шиг л сонсогдож байна. Гэхдээ авсан бол эргүүлж өгдөг хуультай. Төлүүлсэн урьдчилгаагаа ямар нөхцлөөр эргүүлэн төлөх вэ?

– Та төлөх шаардлагагүй. Бид таниас урьдчилгаа төлбөрөө эргүүлэн авахгүй.

-Тэгвэл 60,000,000 байрыг 80,000,000 төгрөгөөр иргэдэд борлуулж алдагдалаа нөхнө гэсэн үг үү?

– Бид урьдчилгаа төлбөрөө бүрдүүлж чадахгүй байгаа иргэддээ боломж олгон байртай болгох гэсэн юм. Тэрнээс ашиг хараагүй, иргэн өөрөө зах зээлээ судлаж болно. Бүх мэдээлэл нээлттэй болчихсон үе шүү дээ. Зөвхөн зах зээлийн ханшаар борлуулна. Үнэ нэмэхгүй.

-Таны ярьж байгаагаар эхний ээлжинд 150 айл өрх ийм нөхцлөөр орон сууцтай болж болох юм байна тийм үү?

– Тийм ээ. Урьдчилгаа төлбөргүй иргэдээс гадна урьдчилгаа төлбөртэй иргэд ч бидэнд хандах боломжтой. Та урьдчилгаа төлбөрөө бүрдүүлчихсэн, банкны нөхцөлийг хангасан үед манай байгууллагаар дамжуулан ипотекийн зээлдээ хамрагдан 15 жилээр зээлээ тогтоолгон эхний зургаан жилээ өөрөө төлнө. Харин үлдсэн есөн жилийг бид таны өмнөөс төлөх болно.

-Тэгвэл зургаан жилийнхээ хугацаанд иргэд ямар нэгэн илүү төлөлт хийх үү?

– Ямар ч нэмэлт төлбөр төлөхгүй ээ. Та сард банкинд төлөх ёстой мөнгөө л төлнө.

-Харин үлдсэн есөн жилийн төлбөрийг яах юм бэ?

– Үлдсэн есөн жилийн төлбөрийг бид таны өмнөөс банкны батлан даалттайгаар төлөх болно. Бас л мөнгө авахгүй гэсэн үг. Жишээлбэл: 60,000,000 төгрөгийн байр авахад 30 хувь буюу 28,000,000 төгрөгийг та өөрөө төлсөн учраас банкнаас 42,000,000 төгрөгийг гаргуулна гэсэн үг. 42,000,000 төгрөгөө 8 хувийн хүүтэй 15 жилээр гаргуулвал сард 401,735 төгрөгийг сард эргүүлэн төлнө гэсэн үг. Тэгэхээр 6 жилийн хугацаанд 28,924,920 төгрөгийг та өөрөө төлнө. Харин нийт 72,312,300 төгрөг төлөх ёстой шүү дээ. Тэгэхээр үлдсэн 9 жилийн хугацааны төлбөр буюу 43,387,380 төгрөгийг бид төлөх юм.

-Өршөөгөөрэй, танд нэг л итгэж өгөхгүй юм?

– Тэр ч тийм шүү гэнэт нэг байгууллага таны өмнөөс урьдчилгаа төлбөрийг чинь төлөөд өгье буцаан авахгүйгээр гэхлээр хэн үнэмших билээ. Тийм учраас та манайд хандаад үз бид таны итгэлийг алдахгүй.

-Танай байгууллага хэзээнээс иргэдийг бүртгэж эхлэх вэ?

– Манай бүртгэл нь 2016 оны 3–р сарын 17 нд эхлэнэ.

Та бидэнтэй дараахи утсаар холбоо барина уу.
Оффис: 77100402
Мэдээллийн ажилтан: 88040239, 88040240, 88040241
Вэб сайт: www.Usagaar.mn

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

55 Comments

  • zochin (March 16, 2016 2:34:47 pm )

    ee medehguidee

  • zochin (March 16, 2016 2:35:46 pm )

    unen bol saikhan l yumdaa

  • Bayaraa (March 16, 2016 2:40:24 pm )

    Яасан аятайхан мэдээлэл вэ. очоод үзнээ

  • fff (March 16, 2016 2:45:07 pm )

    eee medehgui

  • Anonymous (March 16, 2016 2:52:23 pm )

    хулхидуулваа

  • 1 (March 16, 2016 3:03:25 pm )

    ХУЛХИ ХҮСЛЭН Ч ИЙМЭРХҮҮ ЮМ ЯРИАД ЯВНА Л ДАА, ХАХА. САЙХАН ҮЛГЭР ЯРЬСАН ЯВЖ БАЙХ ЧИНЬ, ЧАМАЙГ БАГИЙН Л МЭДЭХ ЮМ БАЙНА. МАНЬ МЭТИЙГЭЭ САЙХАН МОЛЬГОДООД Л ТАМХИНЫ МӨНГӨ СААДАГ БААГИЙ БАЙЖ БИЛЭЭ.

    • han (March 16, 2016 3:27:30 pm )

      huslengiin utas dugar bnu

    • Т.Хүслэн (March 18, 2016 10:59:44 am )

      Үлгэр ярьсан эсэхийг та өөрийн биеээр ирэн мэдэх боломжтой.

  • $ (March 16, 2016 3:16:40 pm )

    kkk kkk шаа

  • 999 (March 16, 2016 3:21:00 pm )

    iim zuil gej yu bkhav dee …zugeer 150 khunii iim ikh mungiig tuluud bdag…boliochee khudlaa yarikhaa

    • Т.Хүслэн (March 18, 2016 11:00:21 am )

      Худал ярьсан эсэхийг та өөрийн биеээр ирж мэднэ үү.

  • Anonymous (March 16, 2016 3:25:12 pm )

    элдэв худлаа амлалт луйвар ихсэж байна

  • zochin (March 16, 2016 3:40:47 pm )

    yagl irgediin omnoos tolj haragdaach hvn vnemshmeer yum yariach

  • Anonymous (March 16, 2016 4:16:45 pm )

    сда чинь шааж өгч бнаа

  • Anonymous (March 16, 2016 5:01:48 pm )

    hahaha…unegui byaslag ch saihandaa…ochih gej bgaa humuust geree baiguulahdaa sain sudalj tolgoi tuuruulsun yum baival huuliin zuvluhuus zuvulguu avah heregtei…

    • Т.Хүслэн (March 18, 2016 11:01:13 am )

      Бид таньд хуулийн зөвлөгөө өгөх болно.

  • баясгалан (March 16, 2016 5:36:13 pm )

    үнэн бол гое байна,

  • Зочин (March 16, 2016 5:46:24 pm )

    Үнэгүй хоол зөвхөн хулганы хавханд байдаг гэдэг үгийг бас бодож үзэхэд гэмгүф шүү.

  • Зочин (March 16, 2016 5:52:23 pm )

    Туршаад биечлэн очиж үзсэн хүн л хождог шүү дээ. Худлаа худлаа гээд орхисон хүмүүс л хохирч үлддэг.

    • Т.Хүслэн (March 18, 2016 11:02:18 am )

      Таны зөв манай бүртгэл 2016 оны 3-р сарын 18 ны 17:00 цагийг дуустал бүртгэх болно.

  • Zochin (March 16, 2016 6:21:36 pm )

    Пизда чинь хүмүүсийн эмзэг сэдвээр тоглож хэрэг хийх гэж байгаа даа. Юу гэж л буяны байгууллага шиг өмнөөс нь мөнгө төлөөд үлдэгдэл зээлийг төлнө гэж хулхидаж байгаад байр ч үгүй банзандч үгүй болох байлгүй.

    • Т.Хүслэн (March 18, 2016 11:04:24 am )

      Та үнэн зөв мэдээллийг өөрийн биеээр ирж авна уу. Яг таны хэлсэнчилэн яг одоогийн манай зах зээлийн эмзэг сэдэв болоод байгаа асуудалын бид шийдэж өгч байгааг тул та хүрэлцэн ирнэ үү.

  • энэ нарийхан пизда (March 16, 2016 6:31:14 pm )

    Энэ нарийхан пизда ч харин эвгүй хулхидах байх шүү

  • turuu (March 16, 2016 6:32:51 pm )

    bi say ochij vzlee vneheer boditoi yum bnaa ochood anket bugulhul yum bna yanarch tulbur tuluhgvi yum bna

  • хэн (March 16, 2016 7:00:29 pm )

    хаана очиж уулзах юм вэ

    • Anonymous (March 16, 2016 7:39:42 pm )

      UBH center 9 dawhar 930 toot

  • хамаагүй (March 16, 2016 7:16:52 pm )

    Нөгөө мүүн биш байгаа даа

  • хамаагүй (March 16, 2016 7:17:51 pm )

    Эсвэл наадуул чинь байрных нь гэрчилгээг өөрсдийнхөө компани дээр гаргаж авах гэж байгаа байхоо………..

    • Т.Хүслэн (March 18, 2016 11:07:48 am )

      Таны байрны гэрчилгээ таны нэр дээр бичигдээд банкны барьцаанд байх болно.

  • w (March 16, 2016 7:58:05 pm )

    Энэ худлаа байнаа.Ерөөсөө ч ойлгосонгүй.Урьдчилгаа 30%-йийг миний өмнөөс төлсөн мөртлөө буцаагаад тэрийг нь авахгүй ч гэх шиг юу вэ.ямар юмаа яриад л байна даа

    • Т.Хүслэн (March 18, 2016 11:08:51 am )

      Та өөрийн биеээр ирж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

  • zalilan (March 16, 2016 8:05:56 pm )

    negl asuudaltai sanagdaad bna zalilan ch zalilan yumaa gagalgaagaa yaj gargasiin bgn

  • хэн (March 16, 2016 8:16:47 pm )

    хэднээс хэдний хооронд бүртгүүлэх юм бол

    • Зочин (March 16, 2016 8:58:10 pm )

      2016 оны 3 сарын 17 ноос эхлэж бүртгэнэ гэсэн

  • Mongol (March 16, 2016 9:10:25 pm )

    Baahan hun hulhidah ni uu? teer jiliin Hadgalamj zeeliin horshood yasniig humuus mini martaagui biz dee? daraa ni tegeed albatai yum shig uhej hatah geed olsoj, oriloldoj boon yum bolood baidag shuu ta nar……Sain l sudlaarai daa. neg l ergelzeetei baina shuu

  • btzi (March 16, 2016 11:45:43 pm )

    Shaa shaa urdchilgaa bvh materialaa bvrdvvlj ogchihood bhad zeel shiidej chadahgvi bj yuni chin urdchilgaagvi zeel avah ve jinhen shaalaa da

    • каха (March 17, 2016 10:19:43 am )

      яг үнэн шаааааааааааааааааааааааааа тийм үнэн юм бол ил тод байгаач хариу бичээж
      сонгууль хийгээд бн уу бацаан минь

    • Т.Хүслэн (March 18, 2016 11:11:41 am )

      Сонгуулийн үйл ажиллагаатай холбоогүй! Та өөрийн биеээр ирж дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

  • saruul (March 17, 2016 7:38:35 am )

    Hudlaa hunuu baahan unemleh kanondoj avaad songuuliin luivar hiih gej bgaa geseeen naad hed chini

    • Т.Хүслэн (March 18, 2016 11:13:52 am )

      Таны үнэмлэхийг бид канондаж авахгүй та манайд 1 хувь цээж зурагтайгаа ирэн анкет бөглөнө. Таниас ямар ч төлбөр гарахгүйг анхаарна уу

  • Anonymous (March 17, 2016 9:22:21 am )

    Butsaaj awahgui geheer bas ewgui l ym bn kk Arain uguu Muun ntr ni bish ym bgaa

  • сонгууль (March 17, 2016 9:52:17 am )

    сонгууль гээд хүмүүс нээрэй нүдээ ухахаас буцахаа болжээ

  • зочин (March 17, 2016 9:54:58 am )

    за тэгээд очиж уулзаж үзсэн хүн бн уу
    банк энэ юу гэж бн
    манайхаан

  • зочин (March 17, 2016 10:06:58 am )

    энэ админ гэж бн уу хариулахгүй юм уу эсвэл айцан уу бүтэхгүй санаа бн уу хүмүүсээ битий итгээрэй зурагт радиогоор гараагүй цахим хуудсан хэн ч юу ч гэж бурна шүү

  • zochin (March 17, 2016 10:10:19 am )

    har nyalkhaasaa luivar hiinuu zolg mine bolij uz

  • хараа (March 17, 2016 10:10:51 am )

    банк дээр тийм мэдээлэл ирээгүй гэж бн ш тэ

  • хараа (March 17, 2016 10:15:38 am )

    сая би банк орж асуулаа тийм юм яриагүй гэж бн ямар банк юм бэ тэр банкнаасаа цалингаа авдаг бх ёстой гэж бн админ хариулаа чээ

  • хууль (March 17, 2016 10:21:44 am )

    өөр банк орж асууусан хүн бн уу энэ юу аймар хэрэг болоод бнаа тэ

  • zochin (March 17, 2016 11:47:57 am )

    ene bichig barimtiig chini songuuliin luibart l ashiglah geed hoshigruulj bgaa baih

  • Anonymous (March 17, 2016 9:19:37 pm )

    банк урьдчилгаагаа байршуул гэдэг тэрийг яах юм бэ

  • zochin (March 18, 2016 10:11:33 am )

    Said darga naraa 5%-8% zeelee ard olondoo jigd hamruulaqchee vldsen ard olon ni uur namiih bolj taarch bgaa umuu bid chin bas l neg hesegchin shvv dee hurdan shiideechee aн nam songuuliar garahgui gej iim ajil yavuulj bgaa umbna bid oni umnih shiidiig sonsood bayarlaj bailaa getel hudalchuud huurlaa iim hvnd ved ta nar amarah zavgui ard olniihoo tuluu ajilah estoi garsan shiidvervvd ni ard tvmnii gar deer buuj uguhgui bna dandaa esreg

    • Т.Хүслэн (March 18, 2016 11:16:12 am )

      Манай байгууллагын үйл ажиллагаа сонгууль намтай ямар ч холбоогүй болохыг анхаарна уу.

  • zochin (March 20, 2016 10:11:39 pm )

    Barigdaagyi bish barigdsan bairand geree hiih yum bgaa bizdee

    • Т.Хүслэн (March 21, 2016 9:40:52 am )

      Мэдээж та банкны нөхцөлөө хангацан бол шууд байрандаа орно гэсэн үг

  • зочин (March 31, 2016 3:14:16 pm )

    Танайх хэдэн хүртэл бүртгэх юм

antalya rent a car