antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 17, 2012 Comments are off

Үгсэн хуйвалдсан нь тогтоогдсон ч үнээ буулгасангүй

нийтлэсэн Admin

Бензин, шатахууны үнэ огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор иргэдийн бухимдал үргэлжилсэн долоо хоног байлаа. Долоо хоногийн дундуур импортлогчид бензин, шатахууныхаа үнийг 50 төгрөгөөр буулгасан ч өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэд төдийлөн өөрчлөлт орсонгүй. Засгийн газрын ээлжит хуралдаанаар нефть бүтээгдэхүүний үнийн асуудлыг хэлэлцэх байсан ч лхагва гарагт АН-ын ҮЗХ-ны хурал болсон учраас хойшлогдлоо. Монголбанкнаас хэд хэдэн удаагийн интервенц хийсний үр дүнд ам.долларын ханш харьцангуй буурав.

Өөрөөр хэлбэл, 1470 төгрөгт хүрээд байсан ноён долларын ханш өнгөрсөн долоо хоногт 1320 орчим төгрөг рүү “гулслаа”. Гэсэн хэдий ч нефть бүтээгдэхүүний үнэ хямдарсангүй. Үнэ нэмсэн нь үндэслэлтэй байсан эсэхийг Засгийн газрын холбогдох хүмүүс судалснаар “үндэслэлгүй” гэх дүгнэлтэд хүрсэн. Ингээд нефть импортлогчдыг үндэслэлгүйгээр, үгсэн хуйвалдаж үнээ нэмсэнийг тогтоож, бүгдэд нь 10 тэрбум төгрөгийн торгууль ногдууллаа. Гэхдээ энэ удаад “Хэрвээ үгсэн хуйвалдсан нь тогтоогдвол тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна” гэсэн Ерөнхий сайдын мэдэгдэл хараахан үйлчилсэнгүй. Импортлогчид ердөө торгууль хүлээгээд өнгөрч байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын албаны төлөөлөгч баасан гарагийн Засгийн газрын хуралдааны дараа сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ “Импортлогчид үнээ 260-300 төгрөгөөр нэмсэн нь ямар ч үндэслэлгүй, үгсэн хуйвалдсан шинжтэй байсныг тогтоосон. Манай газраас хийсэн шалгалтын үр дүнд импортлогчид бүтээгдэхүүнийхээ унийг дээд тал нь 170 төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой байсныг тогтоосон” гэжээ.

Ингээд импортлогчид үгсэн хуйвалдсан нь тогтоогдлоо. Энэ хүрээнд ажлаа хийж чадаагүй Газрын тосны газрын дарга, дэд дарга, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга болон дэд дарга нарыг албан тушаалаас нь чөлөөллөө. Юутай ч энэ удаад Монголын төр төмөр нүүрээ харуулж, импортлогчдыг анх удаагаа өндөр үнийн дүнтэйгээр торгож байна. Түүнчлэн ажлаа хийж чадаагүй төрийн албан хаагчдыг албан тушаалаас нь чөлөөллөө. Гэхдээ үүний цаана жинхэнэ хариуцлага хүлээх ёстой ЭБЭХ-ний сайдыг яагаад зүгээр өнгөрөөв гэх асуудал хөндөгдөв.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар баасан гарагт УИХ-ын нэгдсэн чуулганд мэдээлэл хийхдээ “ЭБЭХ-ний сайд болон дэд сайд нарт сануулах арга хэмжээ авсан” хэмээн мэдэгдсэн. Д.Зоригт сайдад хэдий болтол сануулах арга хэмжээ авах юм бэ гэх асуудал нээллттэй хэвээр үлдээлээ. Үнэхээр ч Д.Зоригт сайд өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа ажлын хариуцдага алдсан ч сануулах арга хэмжээтэйгээр явсаар л байна.

Харин импортлогчид үгсэн хуйвалдсан гэдэг нь тогтоогдсон ч торгууль хүлээгээд л өнгөрлөө. Магадгүй 10 тэрбум гэдэг импортлогчдын хувьд тийм ч их мөнгө биш байхыг ч үгүйсгэхгүй шүү дээ. Тиймээс Ерөнхий сайд цаашид хэлсэн амандаа хүрч зарим импортлогчдын эрхийг хасах болов.

Цаашид ам.долларьга ханш буурах нь тодорхой болсон. Монголбанкнаас тодорхой арга хэмжээ авсаар байгаа. Гэсэн хэдий ч импортлогчид үнээ буулгаагүй хэвээр л байна. Тэр хооронд зарим чиглэлийн микроавтобус болон такси үйлчилгээнийхэн үнээ нэмлээ гэх гомдол гарсаар л байна. Нийтийн тээврийн газраас үндэслэлгүй үнээ нэмсэн микроавтобусны чиглэл, дугаар, таксины серийн дугаарыг мэдэгдэхэд л хангалттай, арга хэмжээ авна хэмээн мэдэгдсээр байгаа. Харин иргэд энэ талаар мэдээлэлгүй байна уу, эсвэл мэдсэн ч тоосонгүй юу. Үнээ нэмсэн микроавтобусыг торголоо гэх мэдээлэл лав дуулдсангүй. Бензин шатахууны үнэ цөөн хэдхэн төгрөгөөр нэмэгдэхэд л Монголын эдийн засаг эгээ л “хөмөрчих” шахдаг. Харин энэ удаад цөөн хэдэн төгрөг буе 200 төгрөгөөр нэмэгдсэн нь хэдхэн өдрийн дотор өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг “галзууруулж” орхив.

Засгийн газраас тодорхой арга хэмжээ авч, нефть импортлогчдыг торгож, үнийг бага зэрэг бууруулж чадсан ч өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орсонгүй. Нөгөөтэйгүүр ам.долларын ханш эргээд буурчихаад байхад бензин, шатахууны үнэ ч бас эргээд хэвийн байдалдаа орсонгүй. Ийнхүү үнийн өсөлт иргэдэд дарамт учруулж байгаатай холбогдуулан эдийн засагчид байр сууриа илэрхийлж байна. “Нефть бүтээгдэхүүний зайлшгүй тохиолдолд хэрэглэх нөөц бүрдүүлэх ёстой” МУИС-ийн эдийн засгийн сургуулнйн багш Л.Оюун хэлсэн бол эдийн засагч Н.Дашзэвэг “Нефть бүтээгдэхүүний салбарт хувийнхан ажиллах шаарддагагүй, төрийн моно-полийг тогтоох шаардлагатай” гэж байлаа. Ер нь бол үнийн өсөлтөд Засгийн газраас оройтсон ч гэсэн арга хэмжээ авлаа. Одоо үнэ буурахыг л хүлээх үлдлээ.

Л.Энхдэлгэр

Эх сурвалж: “Монголын мэдээ”  сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car