antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 17, 2012 Comments are off

Чөлөөтийнхөнд баяр хүргэе!

нийтлэсэн Admin

Монголын спортынхон, тэр тусмаа тив, дэлхий, олимпийн тавцанд гаргасан амжилт, алдар бүтээлээр Монголын түүхийн хуудаснаа арвин намтартай чөлөөт бөхийнхөнд баяр хүргэж, алга ташмаар үйл явдал өнгөрсөн амралтын өдөр тохиолоо.

Монголын чөлөөт бөхийн холбооноос өнгөрсөн жилийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг “Mongolia Open” нэрээр шинэлэг хэлбэрээр зохион байгуулж, олон орны шилдэг тамирчдыг далласан билээ. Улмаар Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоонд хүсэлт тавьсны дагуу албан ёсны тэмцээн, уралдааны хуанлид багтаж, энэ жил FILA-д бүртгэлтэй “А” зэрэглэлийн албан ёсны олон улсын тэмцээнийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-БТСГ, Монголын чөлөөт бөхийн холбоо, “Женко” групп хамтран нэгдүгээр сарын 14, 15-нд нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулав.

Буянт-Ухаа дахь Спортын шинэ ордныг гадна, дотны зочдын хөлөөр дарж, спортын талбарт хүч сорьж яваа Монголын төдийгүй дэлхийд данстай тамирчин, дасгалжуулагч, үзэгч олны уухай, чөлөөт бөхийн спортод элэгтэй хэн бүхнийг нэгэн дээвэр дор цуглуулж чадсан “Mongolia Open-2012” тэмцээн МЧБХ-ны хувьд онцлох үйл явдал, дахин нэг алхам урагшилсан хөгжил дэвшил байлаа. Өмнө нь Монгол Улсад чөлөөт бөхийн “Интернациональ” /1972-1990/, “Монгол говь” /1991-2005/, Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээн, Ах, дүү армиудын “Нөхөрлөл” гээд олон улсын чанартай тэмцээнийг нэг бус удаа зохион байгуулж байсан ч FILA-гийн “А” зэрэглэлийн энэхүү чансаа өндөр тэмцээнийг хүлээн авч байсан удаагүй. Тэр тусмаа дэлхийн 15 орны тамирчид, тэр дундаа чөлөөт бөхийн төрлөөр дэлхийд гайхагдах ОХУ, АНУ, Казахстан гээд дэлхийн шилдгүүдийн цуглуулж чадсанаараа онцлогтой байлаа. Түүнчлэн БНАСАУ-ын баг тамирчид 20-иод жилийн дараа Монголд дахин хөл тавьсан нь “Mongolia Open-2012”-ын бас нэгэн бахархах шалтгаан байв.

Тэмцээнд АНУ, БНАСАУ, Хятад, Болгар, Вьетнам, Казахстан, Киргизстан, Куба, ОХУ, Тажикистан, Украйн, Япон, Монгол зэрэг орны эрэгтэй 117, эмэгтэй 69, нийт 186 бөх эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд аваргаа тодруулсан. FILA-д бүртгэлтэй албан ёсны “А” зэрэглэлийн тэмцээн тул шагналын сан ч өндөр байсан. Түрүүлсэн бөхөд 3000 ам.доллар, харин мөнгө, хүрэл медалийг 2000 ба 1000 ам.доллар дагалдсан юм.

Монголын дэвжээнд ирж зодоглосон бөхчүүдээс онцолбол, АНУ-ын багийн бүрэлдэхүүнд дэлхийн хошой аварга Кристи Дэвис, 2008 оны дэлхийн аварга Кларисса Чун /өнгөрсөн жилийн тэмцээнд мөн оролцож байсан/, ОХУ-ын багт дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, Европын гурван удаагийн аварга Лориса Ооржак, залуучуудын дэлхийн гурван удаагийн аварга Наталя Воробьева нар, дэлхийн аваргын хүрэл медальт, Кубын бөх Азкай Лопез, Бээжингийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аваргын мөнгөн медальт, Тажикистаны Юсуп Абдусаламов, Бээжингийн олимпийн хүрэл медальт, дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт, Болгар улсын нэрт бөх Радослав Маринов Великов гээд жагсаалт үргэлжилнэ. Харин Монголын чөлөөт бөхийн тамирчдаас дэлхийн аварга С.Батцэцэг, дэлхийн аваргаас медаль зүүж байсан О.Бурмаа, Б.Одончимэг, Д.Отгонцэцэг, Б.Оюунсүрэн, Б.Насанбурмаа, Д.Нармандах, Ц.Энхжаргал, Азийн наадмын аварга Г.Мандахнаран, Г.Наранчимэг, хүнд жинд эх орныхоо нэрийг гаргаж яваа Ж.Чулуунбат гээд жингийнхээ ангилалд дэлхийн талбарт Монголоо төлөөлж буй бөхчүүд зодоглосон юм.

Эх орныхоо дэвжээнд олон улсын тамирчидтай хүч үзэж, туршлага хуримтлуулах олон талын ач холбогдол агуулсан “Mongolian Open-2012” тэмцээнийг Монголын чөлөөт бөхийн холбооноос БТСГ, “Женко” групптэй хамтран зохион байгуулалтын өндөр төвшинд явууллаа. Монголчууд олон улсын тэмцээнийг хүлээн авах, зохион байгуулах бүрэн чадвартай гэдгийг харуулж чадсан МЧБХ-нд баяр хүргэе!

“Mongolia Open-2012” тэмцээний дүнг танилцуулж байна.

Эрэгтэй 55 кг:

  1. Г.Даваахуяг /Монгол/
  2. Жун Хак Жин /БНАСАУ/
  3. Б.Номин /Монгол/
  4. Владислав Петров /ОХУ/


Эрэгтэй 60 кг:

  1. Г.Мандахнаран /Монгол/
  2. В.Стручков /ОХУ/
  3. Н.Скрьябин /ОХУ/
  4. Рён Жун Мин /БНАСАУ/


Эрэгтэй 66 кг:

  1. Б.Батзориг /Монгол/
  2. Б.Мянганбаяр /Монгол/
  3. Х.Мөнхжаргал /Монгол/
  4. Б.Анхбаяр /Монгол/


Эрэгтэй 74 кг:

  1. Д.Гомбодорж /Монгол/
  2. Кузма Симцев /ОХУ/
  3. Камата Манабу /Япон/
  4. П.Өнөрбат /Монгол/

Эрэгтэй 84 кг:

  1. Юсуп Абдусаламов /Тажикистан/
  2. П.Өсөхбаатар /Монгол/
  3. О.Үйтүмэн /Монгол/
  4. Сейжи Сүзүки /Япон/

Эрэгтэй 96 кг:

  1. Михаил Ганев /Болгар/
  2. Н.Ганзориг /Монгол/
  3. Р.Пүрэвдагва /Монгол/
  4. Н.Золбоо /Монгол/


Эрэгтэй 120 кг:

  1. Ж.Чулуунбат /Монгол/
  2. Увар Тимофеев /ОХУ/
  3. Б.Батжаргал /Монгол/
  4. Э.Одгэрэл /Монгол/


Эмэгтэй 48 кг:

  1. Акэо Минори /Япон/
  2. Ц.Энхжаргал /Монгол/
  3. Пак Жун Ми /БНАСАУ/
  4. Э.Нарангэрэл /Монгол/

Эмэгтэй 51 кг:

  1. Э.Даваачимэг /Монгол/
  2. Уитни Кондер /АНУ/
  3. П.Орхон /Монгол/
  4. Марина Ойдопова /ОХУ/


Эмэгтэй 55 кг:

  1. Б.Номин-Эрдэнэ /Монгол/
  2. С.Бямбацэрэн /Монгол/
  3. Юүки Икегамэ /Япон/
  4. Э.Сумъяа /Монгол/


Эмэгтэй 59 кг:

  1. Келси Кэмпбэлл /АНУ/
  2. Т.Мөнхтуяа /Монгол/
  3. Жун Ун-Сун /БНАСАУ/
  4. Б.Шоовдор /Монгол/


Эмэгтэй 63 кг:

  1. С.Батцэцэг /Монгол/
  2. О.Насанбурмаа /Монгол/
  3. Ким Ран Ми /БНАСАУ/
  4. Кудо Каяако /Япон/

Эмэгтэй 67 кг:

  1. Иноуэ Ёшико /Япон/
  2. Б.Оюунсүрэн /Монгол/
  3. Ц.Баярзаяа /Монгол/
  4. О.Оюунтуяа /Монгол/


Эмэгтэй 72 кг:

  1. Наталя Воробьева /ОХУ/
  2. О.Бурмаа /Монгол/
  3. Стефани Ли /АНУ/
  4. Б.Одончимэг /Монгол/

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

С.Цэлмэг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car