antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 16, 2016 2 comments

БИД

нийтлэсэн Admin

11062389_10205355386137330_509373992350646963_nБид өнөөдрөөрөө явахад 30 жилийн дараа сэтгэл хангалуун сайхан нийгмийг цогцлоож чадах уу?

Үүнд хариулахын тулд юунаас эхлэх хэрэгтэй вэ? Эхлээд биднийг бид л хөгжүүлнэ гэдгэ ухамсарлъя. Биднийг бид л аварна. Биднийг бидний оролцоогүйгээр яав ч шинэчилж, өөрчилж, хөгжүүлж чадахгүй. Тиймээс бид гэж хэн юм бэ гэдгээс эхэлье. Бид бол иргэд.

Иргэн… энэ үгнээс эхлэе.

Иргэн гэхээр мэдээж та бүхэнд Монгол Улсын иргэн хэн бугай нь ч бай, бодогдоно.

Тэгтэл иргэн гэдгийг Тайж Инжинаш гуайн хөх судар бүтээлд тайлбарлахдаа иргэн гэж хятад бичгийг, иргэн гэж хятад хүнийг хэлж байсан нь их тодоор өгүүлэгддэг. Ингээд бодохоор өнөөдөр бид бүгд иргэн болчихсон яваа нь ямар учиртай юм бэ гэж. Монголчууд чинь амны билэгээс ашдын билэг гэж билэгшээдэг хүмүүс, үүндээ их ач холбогдол өгдөг ард түмэн шүү дээ.

Үгийн утга талаасаа гэвэл зарим судар номонд ИРГЭН гэдэг нь ИРтэй хурц дайчин боловч ГЭНэн донгио, ГЭНэн мулгуу гэж тайлбарласан байдаг. ГЭНЭН гэдгийг өнөөдөр л бид гэнэн цагаан, цайлган гэж буруу ойлгоод байгаа болохоос энэ бас өөрсөддөө төлөвшүүлж болохоор зан чанар биш юм л даа. Өнөөдөр бүгд ирГЭН-ий гэнэн болчихсон байгаа нь зарим томоохон асуудал дээр илхэн харагддаг юм. Гэнэн гэдгийг мөнхүү судар номонд тодоройлохдоо аливаа асуудлын мөн чанарыг нь, үндсэн шалтгааныг нь ухаж ойлгож чадахгүйгээсээ болоод өнгөн талаас нь харах, илэрч буй шинж тэмдэг дээр нь шийдвэрлэх зэргийг хэлдэг байж. Гэтэл өнөөдөр ихэнх томоохон асуудлууд гэнэн түвшинд шийдэгдээд байна уу гэж иргэн би харж байгаа юм. Өнөөдөр бид нийтээрээ иргэн гээд хэвшчихсэн тул өнөөдөр би иргэн гэж яръя, цаашдаа үүнийг эрх бүхий байгууллага нь анхааралдаа авч иргүн болгох юм уу өөрчлөх шаардлагатай байгааг ойлгоно биз ээ. За гэнэн шийдвэрийн хувьд жишээ нь Улаанбаатар хотын утааг авч үзэж болж байна. Бид өвөл болохоор л утаа ярьж бухимдаж нилээд хэдэн жил явж ирлээ. Тэгээд төр засгаас өчнөөн тэрбум төгрөг зарцуулаад шийдээд байдаг, шийдээд л байдаг, утаа бууррсангүй. Сүүлдээ хоргүй утаа болгосон гээд дуусгаж байх. Тэгэхээр яагаад төрийн өч төчнөөн тэрбум төгрөгийг утааны эсрэг зарцуулаад шийдэж чадсангүй вэ гэхээр төрийн эрх бүхий шийдвэр гаргагчид маань дэндүү “гэнэн” шийдвэр гаргасны л шинж. Тэд утааны илэрч буй шинж тэмдэг дээр нь л баахан ажилчихсан. Үндсэн шалтгаан дээр шийдэл гаргаагүй байх жишээтэй. Асуудал юу вэ гэхээр Улаанбаатар хотод өвөлдөө маш ихээр утаатай болоод байна. Юунаас үүдээд утаатай болоод байна гэхээр гэр хорооллын иргэд түүхий нүүрс шатаагаад утаатай болж байна гэх. Гэтэл урд нь ийм асуудалгүй байгаад сүүлийн 10 жилд ийм асуудалтай болж байгаагийн учир нь хөдөө орон нутгаас ажил, сайхан амьдрал, эрүүл мэнд, боловсрол хайж ирсэн иргэд маань олноор гэр хороолол, хотын зах хавиар ирж суурьшиж байгаатай холбоотой байж болох. Хэрэвзээ тийм бол хотын хөгжлийг хөдөөд эсхүл төрийн чанартай үйлчилгээг хөдөө орон нутагт хүргэх зэрэг ажлуудыг тэр олон тэрбум төгрөгөөрөө хийж болох байсан уу? Эсхүл үүний үндсэн шалтгааныг олох хүсэл эрмэлзэл байсангүй юу, зөвхөн утаагүй зуух нэрийдлээр хэдэн төгрөг олохыг хүсээ юу? Ингээд ард бидний өдөр тутмын амьдралд нөлөөлж байдаг асуудал дээр үндсэн шалтгааныг нь олохгүйгээр зөвхөн илэрч буй шинж дээр нь дөрөөлж шийдвэр гаргаад байхаар хоёр нөхцөл үүсэж байгаа юм. Нэгдүгээрт, ард түмний татвараар бий болсон төрийн сан хөмргийг ашиггүй буюу буруу зүйлд зарцуулах. Хоёрдугаарт, ард түмэн хардаж эхэлнэ. Жишээ нь эрх бүхий албан тушаалтнууд мөнгө угаагаад байна уу? Өөртөө завшаад байна уу? Төрийн ажилд чин сэтгэл гаргахгүй байна уу? гэх мэтээр. Монгол төрийн түшээд чин сэтгэлээсээ зүтгэж байгааг бид мэдэж байгаа ч үг, үйлдэл чинь үүнд эргэлзэхийг хүргэж буйг өнөөдөр шийдвэр гаргагчид маань ухаарах цаг нь болжээ.

За тэгвэл иргэнийг эртний судар номонд ИРГҮН гэж бичиж байж л дээ. Уйгаржин монгол бичгээрээ ч бичээд харсан иргүн байна. Иртэй хурц дайчин, гишгэсэн мөр нь гүн, ухаан нь гүн гэсэн утга санаатай гэж би хувьдаа ухаж байгаа юм. Мэдээж энэ чиглэлээр судалгаа хийсэн хүмүүс илүү дэлгэрэнгүй тайлбарлана. За тэгэхээр өнөөгийн бидэнд ир, хурц, дайчин чанар нь байгаад байдаг гэтэл гүн бат байх ухаан, уужуу сэтгэл, гишгэсэн мөр маань гүн байх зэрэг нь яахын аргаггүй дутагдаад байна.

Дараагийн чухал асуудал бол аливаа нийгэмд хүн угаасаа хэд ангилагдаж, түүндээ багтаж амьдарч байдаг. Өнөөдөр бол хүн хөрөнгө мөнгөөрөө, бэл бэлчингээрээ ангилагдан амьдарч байна. Жишээ нь баян ба ядуу. Баян нь ухаантай ч юм шиг, ядуу нь ухаангүй ч юм шиг. Ингээд ангилагдаад амьдарч байхад энэ бидэнд маш их уур бухимдал, тэнцвэргүй байдал, тогтворгүй хөгжил зэргийг авч ирж байгаа нь тодорхой. Гэтэл эрт цагт хүмүүс оюун ухаанаараа буюу оюун санааны түвшинд ангилагдаж амьдарч ирсэн нь судар ном, түүхэн бүтээлээс харагддаг. Эртний Грек, Ромын жишээ болон Монголынхоо жишээн дээр яръя л даа. Эртний Грек, Ромд бол хүнийг 2 ангилж байж. Иргэн ба Идиот. Идиот гэдэг нь хүний үндсэн хэрэгцээгээ хангаад л зүгээр л амь зуух ч юмуу амьдарч байсан хүмүүс. Тэдгээр хэрэгцээ нь амьсгалах цэвэр агаар, уух цэвэр ус, орох дулаан оромж, нөхөн үржихүйн хэрэгцээ зэрэг. Тэд өөр илүү юманд санаа зовохгүй. Гэтэл иргэн гэдэг нь болохоор эдгээр хэрэгцээгээ зөв зохистой хангаад зогсохгүй бусдын сайн сайхны төлөө, нийтийн төлөө ажиллаж, зүтгэж чаддаг, хууль дүрэм зохиодог, төрт ёсыг хүндэлдэг, байгаль эх дэлхийг хайрлан хамгаалдаг, гариг эрхэс, огторгуйн асар их мэдлэгтэй ийм шинжлэх ухаанч хүмүүс байжээ. Ингээд эрх мэдэл гэдэг зүйл яригдахаар мэдээж хэн нь үүнийг эдэлж хэний төлөө хэрэгжүүлэх вэ гэдэг нь тодорхой. Эрх мэдлийг идиот нарт өгвөл тэд түмний төлөө зүтгэх сэтгэл, оюун ухаан байхгүй тул зөвхөн өөрсдийн төлөө ашиглах нь гарцаагүй. Тэгэхээр хүнийг ингээд оюун санааны түвшинд ангилаад үзэхээр монголчуудын хэлдэг цэр нь цээжиндээ, бөөр нь бөгсөндөө гэгчээр байр байрандаа ирдэг байх нь. За үүнийг эрт цагт монголчууд маань хэрхэн авч үздэг байсан юм бэ гээд үзэхээр бид хүнийг таван түвшинд ангилж байсан нь даруй эртний Грек, Ромчуудаас 3 түвшинд илүү сэтгэж ирсний илэрхийлэл болов уу. Энэ ангилал бол бэл бэнчингээр биш оюун санааны түвшинд гэдгийг бид ухаарах хэрэгтэй. Тэр цагт бид хүнийг булай, иргүн, дэмч, элч, ил гэж тав ангилж байсан байдаг байна. Булай нь ерөнхийдөө бусдад юмаа булаалгачихаад дуугүй байдаг, дорд нэгнийхээ юмыг булааж амьдардаг, булай бусадтай нийлж хар муу юм үйлддэг ийм төрлийн хүмүүс байжээ. Иргүн нь төрт ёсоо дээдэлдэг, хууль дүрмээ дагадаг, аливаа зүйлд гэнэн байдлаар бус үндэс шалтгааныг нь шүүн тунгаах чадвартай, жас ёсонд захирагдаж амьдардаг, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалдаг, гариг ертөнцийн агуу их ойлголттой мөн л шинжлэх ухаанч хүмүүс байжээ. Дэмч гэдэг нь булайг иргүн болоход, иргүнийг дэмч болоход тусалж дэмнэдэг хүмүүс байсан гэлтэй. Элч гэдэг нь одоо өнөөдөр бидний хэлээд байгаа зөн билэг авъяастай, дээд тэнгэрийн санааг бидэнд ойлгуулдаг, дамжуулдаг, чиглүүлдэг хүмүүс байсан гэлтэй. Харин ил гэдэг бол бүх талаараа ил болсон, нуух хаах юмгүй, жинхэнэ ил тод хүмүүс байсан байх жишээтэй.

Гэтэл өнөөдрийн гол асуудал хүнийг бэл бэнчингээр нь ангилсанаас болоод бид унтаа байдалд орчихсон. Хүний бие организм их нарийн учир холбогдолтой гэдэг нь хүн өөрт нь аюултай, хөнөөлтэй нөхцөлд ороод ирэхээр цаанаасаа стресстдэг гэж зарим судлаачид дүгнэсэн байдгаар харж болох юм. Тэгэхээр үүний нэгэн адил хүнийг бэл бэнчингээр нь ангилаад ирэх ийм харанхуй нийгэмд шилжээд ирэхээр магадгүй бидний бие организм цаанаасаа өөрийгөө хамгаалах зорилготойгоор ч юм уу унтаа байдалд орсон байх гэж би хувьдаа бодож байна. Өнөөдөр үүнийг сэрээх цаг нь болсон. 1990 онд бол “хонхны дуу биднийг сэрээнэ” гээд хувьсгалын үед нэг сэрсэн. Баруунд бол “mid-life crisis” гэж нэг сэрцгээсэн. Харин өнөөдөр бид хүнийхээ мөн чанараар буюу өөрийн амьдралын зорилго, даалгавараа, оноолтоо таньж дахин нэг сэрэх хэрэгтэй байна. Дээх нь үед бол ном, утга уран зохиолд мөн хүмүүс их ярьдаг байсан нь “хүн бүр энэ хорвоо дээр зорилготой ирдэг” гэж. Хэрэв хүн бүр мэндлэхдээ зорилготой төрдөг юм бол миний амьдралын зорилго юу юм бэ?

Хүний амьдрлын зорилго хэзээ ч өчүүхэн ахархан зүйлийн төлөө байдаггүй. Жишээ нь олон давхарбайшинтай болох, машинтай болох, том алба хаших, төрийн өндөр албанд очих зэрэг нь хүний амьдрлын зорилго биш юм. Хүний амьдралын зорилго бол дандаа хүний сайн сайхны төлөө, бүх нийтийн төлөө, улс эх орны төлөө, байгаль эх дэлхийн төлөө гэх зэрэг маш өргөн цархүрээнд оршдог. Хүн зорилгоо бодож олдоггүй, мэдэрж, таньж, үйлдэж байж олдог. Өөрийн амьдрлын зорилгоо таньж мэдсэн хүнд ухрах араа байдаггүй бөгөөд тэр хүнийг сэрсэн гэж тооцож болно. Ингээд сэрсэн байхад бидний хийх ажил тодорхой, хаашаа чиглэх нь тодорхой мөн бидний амьдрал илүү утга учиртай болж ирэх юм.

Бид өөрсдийн мөн чанарыг таниагүй, амьдралынхаа зорилгыг мэдрээгүй унтаа байх үедээ аливаа асуудлын шийдлийг дандаа гадна хүчин зүйлээс хайж ирсэн. Хөгжингүй орнууд бидэнд туслах юм болов уу, гадаад мэргэжилтэнүүд бидэнд туслах юм болов уу, гадны зөвлөх нараас зөвлөгөө авъя, гадаадын хөрөнгө оруулалт биднийг хөгжүүлчих юм болов уу, гадныхан ингэж хөгжсөн байна, тэднийг дуурайя, тэр үү, энэ үү гээд л гаднаас буюу гадна талаас бүх юмаа хайж ирсэн. Тэгвэл асуудлын гол нь гаднаас биш дотроосоо буюу би-гээс эхлэх нь зүйтэй. Иргэн хүн өөрийн зорилгоо таньж мэдэн, би жинхэнэ иргүн байхын ач холбогдолыг ойлгож, би иргэнлэг чанараа нээж, өөрөө дотроосоо сэрж амьдрах нь магадгүй эхний алхам. Үүнийг би дотоод хүчин зүйлээс буюу дотроосоо шийдлийг хайя гэж хэлээд байгаа юм. Ингээд дотроосоо сэрж, өөрийн мөн чанараа таньж, амьдралынхаа зорилгыг олсон цагт бид жинхэнэ иргэний манлайллыг бий болгож чадна. Бид олон жил улс төрийн манлайлал, бизнесийн манлайлал ярьж ирлээ. Одоо иргэний манлайлал, нийгмийн манлайлал ярих цаг нь болжээ.

Яагаад энэ бүхнийг өнөөгийн залуучуудад ярьж байна вэ гэхээр 30 жилийн дараа, 50 жилийн дараа энэ улс эх орны асуудал та бидний нуруун дээр байна. Өнөөдөр шийдвэр гаргаад байгаа хүмүүс ихэнх нь хорвоогоос хальсан байх болно. Тэр цагт ирэдүйн хүүхэд залуучууд та биднээс “яагаад?” гэдэг асуултыг тавих болно. Тиймээс өнөөдрөөс жинхэнэ иргэнлэг чанараа нээж утга учиртай амьдралыг бий болгож улс эх орноо хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулахын тулд бид дахин нэг сэрцгээх хэрэгтэй байна. Ингэхийн тулд түүхээсээ суралцаж, ирээдүй биднээс шударга ёсыг шаардаж байгааг анхаарах нь зүйтэй.

Сайнхүүгийн Гантуяа Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • zochin (March 16, 2016 10:44:10 am )

    Ene emegtei mash goy niitleluud bichih yumaa,

  • иргэн (March 16, 2016 11:37:00 am )

    Сайхан л лоозон байна. Мэдэхгүй хэн байсан юм

antalya rent a car