antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 16, 2016 1 comment

Жолоочгүй автомашины эрин эхэллээ

нийтлэсэн Admin

6680af21475d61a6original

        Мэдээлэл холбооны компаниуд автомашины салбарт хошуучлах болж, үүнээс“Uber”, “Google”, “Apple” зэрэг харилцаа холбооны компани жолоочгүй автомашин үйлдвэрлэхээр ажиллаж байна. Мөн мэдээлэл холбооны салбарт тэргүүлэгч “Facebook” компани ч“Facebook.car” гэх домэйн хаягийг бүртгүүлжээ. Технологийн салбарын компаниудаас “Google” жолоочгүй, автомат удирдлагатай автомашиныг нэвтрүүлэхэд хамгийн ойрхон байгаа аж. Ингээд жолоочгүй автомашины хөгжилд шинээр нэвтэрсэн технологиудыг танилцуулъя.

ТӨМӨР ХӨЛГИЙН ШИНЭ ҮЕ“GOOGLE”

“Google”-ийн удирдлага“Хиймэл оюун ухааны технологи хурдацтай хөгжсөнөөр судлаачдад асар их мэдээллийг боловсруулж, харилцан хамаарлыг тогтоох боломж бүрднэ” гэсэн ба хиймэл оюун ухааны тусламжтайгаар автомашины автомат жолоодлогын технологийг хөгжүүлж, хайлтын болон Андройд үйлдлийн системээ сайжруулж байгаа юм.“Alphabet” компанийн Гүйцэтгэх захирал Эрик Шмидт “Google”-ийн өөрөө жолоодлоготой автомашиныг Их Британид тур-шихаар болсныг мэдэгдлээ. Учир нь жолоочгүй автомашины салбарыг 2020 он гэхэд Лондонд нэвтрүүлэх зорилт тавьсан Английн эрх баригчид туршилт хийх саналыг “Google”-д тавьжээ. “Google”-ийн мэргэжилтнүүд бүрэн жолоодлоготой автомашиныг зохион бүтээхэд зургаан жил зарцуулсан байна. Английн эрх баригчид агаарын бохирдлыг бууруулах, уур амьсгалын өөрч-лөлттэй тэмцэх бодлого баримталж байгаа бөгөөд бүрэн жолоодлоготой автомашины найман төсөлд 20 сая фунт стерлинг зарцуулахаар төсөвлөжээ. Хэрэв Их Британитай хамтрах боломж бүрдвэл энэ нь олон улс дахь анхны туршилт болох юм.Одоогоор зөвхөн АНУ-ын Калифорни, Техас болон Вашингтонд жолооч шаард-лага гүй машиныг туршсан билээ. Мөн “Google” компани бү-рэн жолоодлоготой тээврийн хэрэгслийн салбарт хувьсал хийхээр шийджээ. Тус компанийн удирдлагууд“АНУ-ын Засгийн газар болон агаарын тээврийн салбарынхантай зөвшилцөлд хүр вэл ойрын жилүүдэд дрон/ нисгэгчгүй онгоц/-оор болон роботакси ашиглан илгээмж хүргэх боломжтой” гэсэн мэдэгдэл гаргасан юм. АНУ-ын хууль тогтоогчид арилжааны зориулалттай энгийн дронд зориулсан анхны хуулийг батлахаар төлөвлөсөн байна. Мөн АНУ-ын Засгийн газар “NASA”-тай хамтарч дронд зориулсан агаарын зам, зохицуулалтын систем боловсруулж байгаа аж.

4855baa711b24206original

УЛАМЖЛАЛААС ШИНЭЧЛЭЛ РҮҮ

Технологийн салбарын гэлтгүй автомашины үйлдвэрлэгч “Женерал моторс”, “Форд мотор” компаниуд ч энэ төрлийн машин үйлдвэрлэхээр ажиллаж байгаагаа “CES 2016”-ийн үеэр мэдэгджээ. “Женерал моторс” компани “Uber Technologies”-ийн гол өрсөлдөгч “Lyft”-д хагас тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад байгаа юм. Мөн тус компани автомат жолоодлогын“Cruise Auto-mation” компанийг худалдан авчээ. Улмаар автомат жолоодлоготой автомашины шинэ зах зээлд “Google”-тэй өрсөлдөх боломж бүрджээ. “Женерал моторс” ирэх онд танилцуулах “Cadillac CT6” загвартаа энэхүү хагас автомат жолоодлогын системийг суулгах юм. “Teсла мотор” компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск 2-3 жилийн дотор бүрэн автомат жолоодлоготой машиныг ашиглаж болно гэж мэдэгдлээ. Ингэхдээ АНУ-ыг хөндлөн гулд буюу Лос Анжелес хотоос Нью-Йорк хүртэл жолоочийн ямар ч удирдлагагүйгээр автомашин явж чадна гэж үзжээ.

АЛСЫН ЗАЙН“ФОРД” УДИРДЛАГА

“Форд” компанийн “Smart Device Link” нээлттэй платформд тулгуурлан бусад автомашин үйлдвэрлэгчид алсын зайн удирдлага, автомат жолоодлогын системээ хөгжүүлэхээр болжээ. Тухайлбал, “Toyota Motor”-ийн албан ёсны мэдээлэлд аюулгүй байдлын улмаас “Apple”-ийн“ Car-Play”, “Google”-ийн “Android auto” системийг ашиглахаас татгалзжээ. Эдгээр систем нь гар утсыг автомашинтай холбосноор машины өргөн хяналтын дэлгэцийн тусламжтай аппликейшн, прог-раммуудыг ашиглах боломж олгодог байна. Түүнчлэн“Форд” компани жолоочгүй автомашинд зориулсан кинотеатрын эрхийг авчээ.

“DRIVE PX 2” КОМПЬЮТЕРЫГ “VOLVO” АШИГЛАНА

Чип үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч“Nvidia” компани жолоочгүй автомашинд зориулсан “Drive PX 2” компьютерыг“CES 2016” үзэсгэлэнгийн үеэр танилцууллаа. “Drive PX 2” хэмээх энэхүү компьютер нь хүчин чадлын хувьд“Apple”-ийн 150 ширхэг “Macbook Pro” компьютертэй тэнцэх аж. “Nvidia” компани автомашины салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэх бодлого баримтлахаа мэдэгдсэн билээ. Тиймээс жолоочгүй автомашины төсөл дээр“Volvo” компанитай хамтарч шинэ компьютер туршихаар тохиролцжээ. Уг туршилт 2017 онд болно.

ЦАХИЛГААН ЖОЛООНЫ ХҮРД УЛ БОЛНО

Цахилгаан жолооны хүрдийг анхлан бүтээсэн Японы “Jtekt” корпораци жолоочгүй автомашины технологид нэгэн шинэ үе нээлээ. Тус корпорацийн инженерүүд 30 шахам жилийн өмнөх бүтээл хуучны гидравлик технологийн үеийг төгсгөл болгожээ. “Jtekt” корпораци 100 сая гаруй автомашины жолоодлогын системийг үйлдвэрлэдэг ба дэлхийн зах зээлийн дөрөвний нэгийг эзэлдэг аж. “Jtekt”-ийн захирал хэвлэлд өгсөн ярилцлагадаа“Жолооны хүрдгүй шинэ үеийн автомашинуудад зориулсан бүтээгдэхүүн гаргах шаардлагатай байна. Хэрэв технологийн шинэчлэлээс хоцорвол худалдан авагчдаа алдана” гэж байсан юм.

ЯВГАН ЗОРЧИГЧИД ЗОРИУЛСАН АЮУЛГҮЙН ДЭР

Жолоочийн болон явган зорчигчийн аюулгүй байдлыг хангасан технологи автомашины үйлдвэрлэлд нэвтрэх болсны нэг нь явган зорчигчид зориулсан аюулгүйн дэр юм. Уг аюулгүйн дэрийг “Goog-e” компани зохион бүтээсэн ба патентыг нь эзэмших болжээ. Явган зорчигч санамсаргүй тохиолдлоор автомашинд мөр гүүлсэн үед автомашины урд куперт байрлуулсан аюул гүйн дэр задарч хүний амь эрсдэх болон бэртэл авахаас сэргийлэх аж. “Google”-ийн энэхүү технологийг “Volvo” компани ашиглахаар болжээ. АНУ-д явуулсан судалгаагаар жолооч нарын 75 хувь нь жолоочгүй автомашинаар зорчих нь эрсдэлтэй гэж үзжээ. Гэсэн ч жолооч нарын 60 хувь нь автомашиндаа өөрийгөө удирдах ямар нэгэн функц суулгахаас татгалзахгүй гэж хариулсан аж. Ялангуяа автомат тормос, автоматаар зогсоолд байршуулах зэрэг функц жолооч нарын дунд эрэлттэй байна.

Х.Эрдэнэзаяа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • jijighen (March 16, 2016 2:47:09 pm )

    нэг зуун дамнах юмсан их юм үзнэ дээ

antalya rent a car