antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 16, 2016 3 comments

Х.Баттулгын өмгөөлөгчид мэдээлэл хийнэ

нийтлэсэн Admin
 145809130856e8b52c4d4a5УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгчид өнөөдөр Монголньюс мэдээллийн төьд 11.30 цагаас мэдээлэл хийнэ. Авлигатай тэмцэх газраас Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа нарын хэрэгт УИХ-ын гишүүн Х.Баттулга, Зам тээврийн яамны сайд асан А.Гансүх нарыг сэжигтнээр татан шалгаж эхэлсэн гэж мэдэгдсэн. Энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгчид тайлбар мэдээлэл ийнхүү хийхээр болжээ.

Дашрамд, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг шинэ төмөр замтай холбоотой хэргээр Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс саатуулан шалгаж байсан ч прокурорын байгууллагаас хэргийг хянаж үзээд АТГ-ын харьяалал руу шилжүүлсэн. Түүнтэй хамт Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирлыг ч мөн саатуулсан ч батлан даалтад гаргасан. Мөн Б.Батзаяагийн хэрэгт хамт сэжиглэгдээд буй “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал асан П.Бат-Эрдэнэ, “Либерти Партнерс”-ын захирал Ч.Ганбат нарыг Олон Улсын Интерполоор хайж байгаа юм.

Д.ЖАРГАЛ

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • ах (March 16, 2016 9:46:45 am )

    энэ монголд их хохирол гахгаж байна Орос бөгсөөс болж эх орноо ёүйтгэж байна

  • ЗОЧИН (March 16, 2016 11:02:26 am )

    орос умдганд дурлаж эх орноо сүтгэдэг хүн халтмаагийн энэ хүү л байдаг юм байна

  • zochin (March 16, 2016 3:02:06 pm )

    ene hulgaichiig odoo gants hudagruu ni abch ybah boloogui ymu

antalya rent a car