antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 16, 2016 4 comments

Цагаа олоогүй НӨАТ-ын хууль аж ахуй нэгжүүдийн дампуурах шалтгаан болох нь

нийтлэсэн Admin
olloo_mn_1458087577_noat

Далд эдийн засгийг бууруулах, улмаар төсвийн орлогыг бодитой төвлөрүүлэх хөшүүргийг бий болгох зорилготой НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аас өнгөрсөн оны долдугаар сарын 09-нд баталсан. Улмаар нэгдүгээр сарын 01-нээс албан ёсоор хэрэгжиж эхэлсэн билээ. Өнгөрсөн хугадаанд орлогын төлөвлөгөө давж биелэсэн буюу 160 тэрбум төгрөг төвлөрөх төлөвлөгөөтэй байсан бол 22 тэрбум төгрөгөөр төлөвлөгөө давсан “том амжилт” гарчээ. Мөн аж ахуйн нэгжуүдийн орлого иргэдийн шахалтаар ил болж байгаа, хууль амжилттай хэрэгжиж эхэллээ гэх мэдээллийг Сангийн яамнаас өгч байгаа юм. Гэтэл төрд ашиг орлого авч ирж байгаа гэх уг хууль нөгөө талдаа иргэд буюу жижиг бизнес эрхэлдэг иргэдийг дарамтад оруулж эхэлжээ. Учир нь иргэдийг НӨАТ-ын баримтын сугалаа гэх зүйлээр “хахуульдаж” тэднийг шахалтад оруулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, иргэдийг cap бүр төлсөн НӨАТ- ын баримтаар сугалаанд хамруулж 20000-аас 100 сая төгрөг хүртэл мөнгөн урамшуулал авах боломж бүрдүүлсэн талаар сурталчилж ганц нэг иргэдийг 20 мянган төгрөгөөр урамшуулах төдий болсон. Иргэдэд “долоолгосон” хортой чихрийн үрээр бүх жижиг бизнес эрхлэгчдээс НӨАТ-ын баримт нэхэж, өгөхгүй бол Татварын тусгай дугаарын утсанд холбогдож, гомдол мэдүүлдэг болжээ. Улмаар тухайн аж ахуйн нэгжид дүрэмт хувцастай төрийн “дарамтлагч” ирж, кассын машин авч, иргэдэд НӨАТ-ын баримтаар үйлчлэхгүй бол захиргааны хариуцлага тооцно, торгоно гэх зэргээр дарамталдаг болсон гэх. Иргэд өдрийн од шүүрэх мөрөөдөлдөө хөтлөгдөж дэлгүүрүүдийг маш хүнд байдалд оруулдаг болсон жишээ тун олон.

Ерөнхий сайдаасаа эхлээд хуулийг сурталчлагч этгээдүүд “Та бүхэн нэг талх авсан ч баримтаа авч бүртгүүлээд азтан болоорой” хэмээсэн учраас иргэд дэлгүүрээс худалдан авалт хийхдээ бараг бүх бараа бүтээгдэхүүнээ нэг нэгээр нь худалдан авч олон баримттай болохыг хичээдэг болжээ. Өөрөөр хэлбэл, сугалаанд оролцохын тулд нэг талх, нэг сүү гээд бүгдийг нэг нэгээр нь кассанд бичүүлэх арга сэдэх болсон талаар худалдаа эрхлчгчид ярьж буй. Тиймээс тухайн дэлгүүр 800 төгрөгийн баримтын цаасаараа 2-3 хүнд л үйлчилгээ үзүүлэх болж байгаа. Жижиг дэлгүүрт энэ мэтээс эхлээд маш олон төрлийн дарамтыг НӨАТ-ын хууль авч иржээ. Өргөн хэрэглээний барааны үнэ өссөн, баримт дээр бичигдсэн үнийг цахим сайтад бүртгүүлэхэд гацдаг, эсвэл үнэ зөрж байгаа гэсэн хариу өгөөд бүртгэдэггуй гээд сүржин эхлүүлсэн хууль эцэстээ утга учиргүй болж, төрийн иргэдээ дарамтлах нэг зэвсэг болон хувирчээ.

Тэгвэл өчигдөр Монголын хүнсний худалдаа эрхлэгчдийн нэгдсэн холбоо, “Нарантуул трейд”, “Да Хүрээ трейд” ХХК-ийн түрээслэгч иргэдийн үйлдвэрчний эвлэлийн хороо, Монголын кафе, баар, ресторан үйлдвэрлэл эрхлэгчдийн нэгдсэн холбоо гээд нийтдээ 2000 гаруй бизнес эрхлэгчдийн хүсэлтээр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд “НӨАТ-ын хуулийн хэрэгжилт, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асууддууд” уулзалтыг зохион байгуулав. Уулзалтад хүсэлт гаргасан холбоодын төлөөлөгчдөөс гадна Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт дэлгүүр ажиллуулдаг иргэд оролцлоо. Хэлэлцүүлэгт УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ч.Хүрэлбаатар, Б.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан нар оролцож, иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлөөллийн санал бодлыг сонсч, шийдэх арга зам, гарц гаргалгааг хамтдаа эрэлхийллээ. Уулзалтын эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Уг нь ард иргэдийн амьжиргааг аль болох дээшлүүлэх учиртай. Харамсалтай нь манай эрх баригчид шинээр татвар бий болгох, татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх, хүү торгууль тавих байддаар дарамт нэмж байгаа.

Тухайлбал, өнгөрсөн дөрвөн жилийн дотор татварын хүү торгуулийн хэмжээ гурав дахин нэмэгдэж 181 тэрбум төгрөг болсон. Энэ нь татварын дарамт шахалт иргэдийн нуруун дээр бууж байгаа юм” гэв. Уулзалтын үеэр бизнес эрхлэгчдийн зүгээс өндөр үнэтэй буюу 1.5 сая төгрөгийн /бүх зүйл нь ороод 2.5 сая төгрөг/ үнэтэй машин худалдан авах боломжгүй, авсан ч захын гэр хороололд интернэт сүлжээ байхгүй учир ашиглах боломжгүй, хуулийг хэрэгжүүлж эхэлсэн гэх томоохон аж ахуйн нэгжүүд нь бараа бүтээгдэхүүнийхээ үнийг аль хэдийнэ нэмээд эхэлчихсэн, энэ нь бизнес эрхлэгчид болоод иргэдэд үнэхээр хүнд байгаа талаар учирлаж байлаа. Нөхцөл байдал ийм байтал татварын байцаагчид орлогоо бүрдүүлэхийн тулд 500 мянган төгрөгөөр торгож, дампууруулахад хүргэж байна гэсэн юм.

Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт дэлгүүр ажиллуулдаг иргэдийг төлөөлөн уулзалтад ирсэн Н.Алтанцэцэг “Би кассын машин аваад тавьчихсан. Зээл тавьж байгаад үнэтэй машиныг нь авсан ч гэр хороололд сүлжээ байхгүй учир ажиллуулж чадахгүй байгаа. Иргэдийн гомдлын мөрөөр татварын байцаагчид ирэхээр нь ажиллуулж өгөөч гэж хэлсэн. Гэтэл тэд “авчихсан байхад учиртай” гэсэн хариулт өглөө. Энэ нь өртөг өндөртэй кассын машин шахааны бизнес гэдгийг баталж байгаа нэг хэлбэр. Кассын машин баримтын цаас зэрэг нь бүгд нийлээд 2.5 сая төгрөг болж байгаа юм. Гэтэл одоо интернэтийн асуудлаа зохицуулах шаардлага тулгарч байна. Тэр нь хэчнээн төгрөг болохыг мэдэхгүй. Хууль хэрэгжиж эхэлсэнээс хойш бараа бүтээгдэхүүний үнэ улам бүр нэмэгдэж байгаа. Тухайлбал, “Стимо” ХХК-ийн 610 төгрөгийн үнэтэй байсан цай 1280 төгрөг болсон. Энэ нь 2.1 дахин нэмэгдсэн гэсэн үг. Үүнийгээ “бид оны өмнө үнээ нэмнэ гэж хэлж байсан” хэмээн тайлбарласан. Энэ мэтээр ихэнх бараа бүтээгдэхүүн багадаа л 90-100 төгрөгөер нэмэгдчихлээ. Гэтэл иргэдийн цалин нэмэгдээгүй. Тиймээс худалдан авалт эрс муудаж байна. Тухайлбал, манай дэлгүүр өдөрт 30 талх зарчихдаг байсан бол одоо 15 талх ч зарж чадахгүй байгаа. Захын хорооллын иргэд бэлэн мөнгө байхгүй болчихсон. Өлсөөд уйлж байгаа хүүхдээ хөтөлж орж ирээд, иргэний үнэмлэх, алт, мөнгөн ээмэг, бөгж, гар утас гээд боломжтой бүхнээ барьцаанд тавиад зээл авдаг боллоо. Бид хүнсний дэлгүүр биш бага зэргийн ломбард пшг болж байна. Уг нь энэ Засгийн газар чинь орлоготой, ажилтай монгол хүнийг бий болгоно гээд байсан. Тэгвэл одоо бид бүгд ажилгүй, орлогогүй боллоо. Хаашаа явах вэ. Уг нь эх орондоо баймаар байна” гэсэн юм.

Мөн МҮХАҮТ-ын дарга БЛхагважав телевизээр “Миний 10 жилийн мөрөөдөл биелж байна. НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлэхэд менежмент сайтай буюу чадалтай компаниуд нь үлдэх болно. Харин чадалгүй нэг нь дампуураад хаалгаа барих болно гээд инээгээд байсан. Сэтгүүлч нь “Та бүр баярлаад байгаа юм уу” хэмээн асууж байсан. Ард түмнээ дампууруулахад тэр хүн яагаад тэгж инээгээд, баярлаад байгааг үнэхээр гайхаж бас гомдож байна хэмээн бизнес эрхлэгчид учирлав. НӨАТ-ын хуулийг зарим эдийн засагчид хөгжилтэй томоохон үйлдвэрлэгч улс оронд ашиглагдаж байгаа хуулийг манай улс тэр чигээр нь хуулбарлан ашиглаж байгаа хэрэг гэдгийг онцолж байсан. Цаг үеэ олоогүй хууль нь манайх шиг эдийн засаг нь хүндхэн байдалд орчихоод байгаа улс оронд ямар байдлаар дампуу хэрэгжих нь тодорхой. Тэгээд ч төр нь төсвийн алдагдлаа татвараар буюу иргэдийнхээ халааснаас нөхөх бодлого барьж байгаа нь маш бохир, болхи арга юм. Нарантуулын зах дээр иргэдийн халаасыг ухдаг хулгайчид хүртэл тэр үйлдлээ далд буюу нууцаар хийдэг.

Гэтэл манай төр ичих нүүрээгүйгээр бүр ил тодоор иргэдийн халаасыг тэмтэрч байгаад гомдолтой байгаагаа түрээслэгч иргэд хэлж байсан юм. Тиймээс өнөөдөр аж ахуйн нэгжүүд яаж орлого олох вэ биш яаж үүдээ барьчихгүй байх вэ гэж өдрийн бодол шөнийн зүүд болж байгааг уулзалтад ирсэн цөөхөн хэдхэн төлөөллийн ярьж, хэлж байгаагаас бэлхнээ мэдэж болохоор байлаа. Хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд “Бид алдаа хийжээ. Одоо MAH, АН гээд, тэд буруутай бид буруугүй гэж яриад байх зүйл алга. Нэгэнт хууль батлагдаад хэрэгжээд явж байгаа. Маш муу хууль болсон байна. Алдаа гарсан учир одоо бид цаг алдалгүй засах ёстой. Тиймээс хаврын чуулганаас өмнө хуулийн талаар ярилцаж байгаад хуулийн төслийн нэмэлт өөрчлөлт өргөн барих болно” хэмээлээ.

Бизнес эрхлэгчдийн хувьд ч иргэдийг “сөхрүүлээд” байгаа НӨАТ-ын хуулийг тун удахгүй цэгцлэх нь гэсэн хүсэл тээсээр гарч одлоо. Хэрвээ тэгэхгүй бол татварын албатай харьцдаг 70 мянган аж ахуйн нэгжийн дарга, жижиг бизнес эрхэлдэг бүх иргэд торгуулиа төлөөгүй гэх шалтгаанаар “ялтан” болох цаг ойрхон байгааг бизнес эрхлэгчид онцолж буй юм.

Монголын мэдээ
Ж.Отгон

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Зочин (March 16, 2016 9:45:29 am )

    Ядарсан ард түмэн нь төрийн оролцоогүй бараг өөрсдөө хоногийнхоо хоолыг олж идэж байхад Султан хаан шиг хамаг юмы нь цөлмөж байна. Хүмүүсээ, ард түмээн АН-ыг хэзээ ч сонгож болохгүй шүү.

  • zochin (March 16, 2016 9:51:02 am )

    Юун балай юм бичиж хэнийг өмгөөлж хаацайлаад байна. Наймаа хмйж орлого олдог, ямар нэг худалдаа үйлчилгээ эрхэлдэг бол, тэд нар хууль ёсоор татвар төлдөг байх нь шударга зарчим биз дээ. Чи наймаа хийгээд ажилладаг болдог энэ чинь ил тод нээлттэй, тэгээд шударга байх зарчмыг л ЭНЭХҮҮ НӨТ-ийн шинэчлисэн хууль олгож байна. Хийх наймаа чинь их багадаа биш, адилхан байлхад ь хуулийн зорилго оршдог, үүнд нь монголын бүх иргэдийн эрх ашиг, сонирхол нэгдэж байна. Иймд наймаа хийх хүсэлтэй бол, арга олоод НӨТ”ийг бүртгэж, баримтыг худалдан авагч надад олго, чадахгүй бол наадахь наймаагаа зогсоо. өөр арга байхгүй. Энэ үед төр нь төршиг байж, албадлагйн арга хэмжээг яаралтай эрчимтэй авах нь зүйтэй. Энэ нь хулдан авагч миний төдийгүй, монголын тавар төлөгчдийн бүх нийтийн эрх ашигт нийцнэ. Хэдий болтол хулгайгаар амьдархыг зөвшөөрөх юм. Одоо болноо.

    • Зочин (March 16, 2016 4:04:06 pm )

      Яг унэнийг хэлэхэд татварын дарамтыг иргэд л нуруун дээрээ уурч байна.Нийслэлийн 1%ийн гэх татвар бас дээр нь нэрмээс болж байна. Хамгийн гол нь татвараас бурдсэн тесвеер томчууд гараа угааж тоглодог нь худлаа биш.Монголын ард иргэд татвар телех нь хууль боловч тэр телсен татвар нь ур ашиггуй зуйлд л зарцуулагдаад, иргэдийнхээ аж амьдрал , эруул мэнд боловсролд зориулагдах юмгуй урэн таран болоод байнашуудээ. Энэ дээр бичсэн зуйлд наймаа хийх хусэлтэй бол аргаа олоод нет-ийг буртгэжбаримтыг худалдан авагч надад олго, чадахгуй бол наад наймаагаа зогсоо гэж ирээд л бичсэн байна! Тийм арга олж чаддаг юм бол чи еерее тэр аргаараа наймаагаа хийгээд бусдад нет-ийг нь буртгэж еглдее! Харъя! Чи чадахгуйшдээ!!!

  • Хөх чоно (March 17, 2016 12:46:17 am )

    Монголчууд НӨАТ-ыг огтхон ч ойлгохгүй үхэртээд байна. Тэр нэг урамшууллын сугалаа, татварын 2%-ийн буцаан олголт нь үхэр монголчуудыг доромжилсон түр зуурын заль мэх. НӨАТ амьдралд бүрэн хэрэгжээд ирэхээр тэр сугалаа нь ч , 2%-ийн буцаан олголт нь ч байхгүй болно. Харин үр дүнд нь бүх юмны үнэ доод тал нь 10% өсөж, инфлиац болж, ард түмний аж амьдрал улам доройтно. Олон жижиг үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчид дампуурна. Ер нь бол НӨАТ-ыг үйлдвэрлэгчид болон бизнес эрхлэгчидийн хэн нь ч төлөхгүй бөгөөд нийт ард иргэд л энэхүү дээрмийн албан татварыг нуруундаа үүрэх юм. Бүх үйлдвэрлэгчид болон бизнес эрхлэгчид нь ашиг орлогын татвараа төлдөг хүмүүс. Дээр нь давхар НӨАТ төлөхийг тэд хүсэхгүй. Хэрэв тэд энэхүү НӨАТ-ыг давхар төлөх юм бол өөрсдөө оршин тогтнох боломжгүй болж дампуурах болно. Тиймээс тэд үнээ л 10% нэмэхээс өөр аргагүй болно. Ингээд бүх юмны үнэ 10% өсөж, инфлиац явагдан, ард түмний худалдан авах чадвар эрс буурна. Эдийн засаг бүхэлдээ хямрана. Энэ хямралыг жижиг бизнес эрхлэгчид давж гарч чадахгүй дампуурна. Энэ бүхэн зах зээлийн үл үзэгдэх хуулиар зохицуулагдана. Ард түмэн худалдан авах чадваргүй болоход эдийн засаг гарцаагүй хямрана. Ард түмний хэрэгцээ, худалдан авах чадвар нь эдийн засгийг хөдөлгөж байдаг гол хүчин зүйл гэдгийг манай тэнэг төрийн түшээд огт мэддэггүй бололтой. Тэд бол төрийн дансанд хэдэн төгрөг байх нь чухал гэж бодож байна. Тэгвэл эсрэгээрээ ард түмэн мөнгөтэй байж л эдийн засаг хэвийн ажилладаг юм. Ард түмэн мөнгөгүй болбол эдийн засгийн бүх л салбар дампуурах болно. Тэгвэл НӨАТ-нь ард түмний нуруунд том дарамт болж, ард түмнийг худалдан авах чадваргүй болгоно. 10% гэдэг бол маш өндөр хувь. Монгол хүн бүр 10 төгрөг тутмынхаа 1-ийг төр гэгч луйварчинд дээрэмдүүлэх болж байна. Зүй нь ард түмэн НӨАТ-ын эсрэг бослого гаргах ёстой. Гэхдээ үхэр монголчууд НӨАТ-ын учрыг ойлгохгүй байгаа болохоор түүнийг эсэргүүцэхгүй байна. Өмнө комет бичсэн нэгэн үхэр НӨАТ өөрт нь хамаагүй, хэн нэгэн худалдаа эрхлэгчид хамаатай мэт ойлгосон нь харагдаж байна. Гэтэл тэр үхэр өөрөө тэр НӨАТ-ыг төлнө, худалдаа эрхлэгч биш гэдгийг ойлгохгүй байна. Өнөөдөр долларын ханшны өсөлт, бууралт нь эдийн засгийн үзүүлэлтийн индигатор болчихоод байна. Тэгвэл НӨАТ-ыг хэрэгжүүлэхээс болж долларын ханш дор хаяж 2200 төгрөг болтолоо өсөх болно. Төр засгийн өөр бусад алдаатай бодлого, шийдвэрийн дүнд долларын ханш 2200-аас дээш хэд ч хүрч магадгүй. НӨАТ-нь улс орныг хямралд хүргэнэ гэдгийг төр засаг ойлгохгүй байна. Хүссэн ч, хүсээгүй ч ард түмэн хувьсгал хийхээс өөр замгүй болно доо!!!!!!

antalya rent a car