
Төрийн нэр барьсан компаниуд, цаад талд нь суусан төрийн мөнгөөр туйлагчид дэндүү олширсоор байгаагийн тод жишээ бол “Эрдэнэс” нэр орсон компаниуд. Тодруулбал, “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэс Оюу толгой” гэхчилэн эрдэнэсээр овоглосон гурвын гурван төрийн өмчит уул уурхайн компани манайд бий.
Үргэлж л анхаарлын төвд байдаг юм шиг хэр нь олон нийт яг ямар үйл ажиллагаа явуулдаг, ямар учиртай компаниуд болохыг бараг мэддэггүй гээд хэлчихэд болно. Магадгүй, ямар үйл ажиллагаа явуулдаг, юу хийдгийг улстөрчид, зарим эдийн засагчид л гадарлахаас хэтрэхгүй болов уу. Бид иргэдэд “Эдгээр компаниудыг төрийн өмчит, уул уурхайгаас иргэдэд оногдох хувь хишгийг хариуцан ажилладаг гэдгийг нь мэдэх үү. Сүүлийн үед эдгээр компани ямар үйл ажиллагаа явуулж, юу хийсэн талаар ямар мэдээлэлтэй байна вэ” гэсэн асуулт тавьсан. Гэвч бидний уулзсан арван иргэн бүгдээрээ “Юу хийдгийг мэдэхгүй. Тийм компаниуд байгаад л байдаг юм шиг байна билээ. Нэрийг нь л сонссон” гэж хариулсан юм. Юу хийдэг нь олон нийт, иргэдэд ойлгомжгүй хэрнээ бариад авч болохгүй нэг л их сүр дуулиан, сенцаасын дунд оршин тогтнодог компаниуд юу хийдэг, ямар утга учиртай талаараа ард түмнийг бодитой, тодорхой мэдээллээр хангах цаг болжээ.
“Эрдэнэс Монгол” гэж ямар үйл ажиллагаа эрхэлдэг компани вэ?
Нэг ийм компани байдаг нь ч байдаг юм аа. Гүйцэтгэх захирал нь Б.Бямбасайхан гэж нөхөр байн байн хэвлэлээр харагдаад байхыг бодвол амьтай нь ч амьтай л байгаа. “Эрдэнэс Монгол” гэсэн нэр голдуу л төрийн өндөр албан тушаалтнуудын амнаас гардаг болохоор их л чухал компани байх ёстой. Гэвч хэдэн оны хэдэн сард байгуулагдсан тухай мэдээлэл нь бүрхэг. Компанийх нь танилцуулган дээр “Эрдэнэс Монгол” ХХК нь 2007 онд Монгол Улсын байгалийн нөөцийг оновчтой ашиглах, эдийн засгийн өсөлтийг хангах, төрөлжсөн эдийн засгийг бий болгох, уулуурхай, дэд бүтэц, эрчим хүч, аж үйлдвэр зэрэг тэргүүлэх салбаруудад хөрөнгө оруулалт хийх үндэсний тэргүүлэгч компани болох зорилгоор байгуулагдсан. Зорилгынхоо хүрээнд охин болон бүрэлдэхүүн компаниуд, шинэ төслүүдэд хөрөнгө оруулах ажлыг нэн тэргүүнд гүйцэтгэх юм.
“ЭрдэнэсМонгол” ХХК нь дэлхийн хэмжээний уурхай болох “ОюуТолгой” ХХК, “Эрдэнэт Үйлдвэр”-ийн монголын талын хувь болон “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК-ийн хувьцааг Монгол Улсын Засгийн газрын холбогдох шийдвэр, тогтоолын дагуу эзэмшдэг.
Б.Бямбасайхан гэж хэн бэ?
2015 оны хоёрдугаар сард Б.Бямбасайхан гэгч “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсоноос хойш даруй жил гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд энэ хүн дорвитой юм юу ч хийсэнгүй. Хамгийн муу Засаглалтай Засгийн газар гэж нэр зүүгээд байгаа Р.Сайханбилэгийн багийн хүн. Ерөнхий сайдын далбаан дор явдаг зүгээр л нэг “ШОУМЭН” гэж нэрлэгсэд ч байх юм билээ. Өмнө нь Улаанбаатар хотод төвтэй хөрөнгө оруулалтын удирдлага, санхүүгийн зөвлөгөөний “Нова Терра” компанийн захирлаар ажиллаж байсан, Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн даргын сонгуульт ажилтай байсан нөхөр. Бас “Ньюком” группийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэж намтарт нь бичээстэй байна лээ. Бидний сонссоноор “Эзэн“ нэртэй программ хийгээд бүтэлгүйтсэн гэнэ лээ. “Рио”-д албан ёсны албан тушаал хашдаг гэхээр хэний хүн гэдэг нь ойлгомжтой биз.
Б.Бямбасайхан “Моннис”-ын Чулуунбаатартай нийлэн төрийн мөнгийг баруун солгойгүй цацсаар байх уу?
Б.Бямбасайхан нэгэн ярилцлагадаа “Эрдэнэс Монгол”-д тэрбум долларын хөрөнгө байна. Үүнийг зөв зохистой ашиглавал өсгөх боломж бий. Үндсэн хөрөнгө нь тэрбум доллар” гэж ярьж байсан санагдаж байна. Үнэхээр түүний ярьсанаар өссөн дүн гарсан болов? Тэрбээр “Олон улсын дөрвөн том аудитын компаниудын нэгээр аудитаа хийлгэлээ” гэж бараг бүх л хэвлэлээр ярьсан байх. Ингэж олон улсын аудитын компаниар толгой эргэм их хөлс төлж аудит хийлгэсэний үр дүн таван жилийн гарах юм гэсэн. Төрийн мөнгөөр тоглоно гэж энийг л хэлэх байх.
Өөр нэгэн жишээ дурдахад, хотын захиргааны өмнө үнэгүй байранд байрладаг байсан “Эрдэнэс Монгол” компани бууриа сэлгэн “Моннис”-ын Чулуунбаатарын цамхагт үнэтэй байрладаг болсон байна лээ. “Моннис” цамхагийн 14, 15 давхрыг тэр чигт нь эзэгнэнхэн өндөр үнээр түрээсэлж суугаа аж. Ойролцоогоор бодоод үзье л дээ. Нэг давхар нь л гэхэд 800 м.кв гэвэл 2 давхар нийтдээ 16 00 м.кв. Нэг м.кв-ыг нь хотын төвийн ханшаар бодоод үзэхэд сардаа бараг 80 сая төгрөгөөр “конторлож” байгаа нөхөд байх нь.
Улс орон даяар хямрал нүүрлэж, урд хормойгоо авч хойд хормойгоо нөхөж байхад энэ мэт нөхөд ийнхүү төрийн нэрийн өмнөөс тансаглаж, тарвалзсаар байх уу? Б.Бямбасайхан даргатай “Эрдэнэс Монгол” компанийг шалгах хууль хяналтын байгууллага бий юу? гэж асуумаар байна.
Эх сурвалж: Info.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 15, 2016 4:07:28 pm )
enenii ajil gej yu baihab byalyy hybaaj hvrtej bga nuhur oligarhi mafiin 1 gishvvn bizdee
-
Улс тор судлаач. (March 15, 2016 5:57:21 pm )
Даврагчдыг “Дарах цаг нь болсон шуу” таминь ээ.
-
Anonymous (March 15, 2016 6:18:00 pm )
Uursnuu ajil xiij Chadaxgyi baij ajil xiij baigaa xymyysee muuldag Mongolin tamin togooni ylger orshoboi
-
Mendee (March 15, 2016 7:10:53 pm )
Uuchlaarai Bhgvi bid nar Odoo Ter bumtan bolson Ta nar amijihgvi shvv!
-
zochin (March 18, 2016 10:14:59 am )
Ard olnii nereer ulsiinhaa nereer ihch bayjaad garah umdaa songuuli gedeg ni hen negniig bayjuulah gej songodog boljee songuuli bitgii ug ard olon min uursduul ervvl saruul bayjihiin tuluu baiydaa
5 Comments