antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 15, 2016 19 comments

ТЭНГЭРЛЭГ СОЛОНГОС УЛС үлдэх вий

нийтлэсэн Admin
fobkofkbh
Цэрэн бүсгүй шүгэл үлээж, сэтгүүлч Мөнхбаясгалан тэр дуудлагыг хүлээн авч нэвтрүүлэг бэлтгэснээр Монгол эх орны минь биенд хачиг хувалз шиг сэмхэн шигдсэн Мүүний хорт гаж урсгалын тухай зах зухаас нь хүмүүс мэдэж эхэлж байна.
Ойлгож мэдсэн хэн ч болов зэвүүцэж дургүйцэхээс аргагүй юмаа тэр нь. Ялангуяа тэр харанхуй шөнөөр амьд хүнийг авсанд хийж булаад дахин төрлөө гэдэг ариусгах ёслолын тухайд бол сонссон ямар ч Монгол хүний айдас сэжиг хүрч, бие нь жихүүцмээр.
Дээрээс нь Монгол залуусыг өөрийн дураар зургаар нь нийлүүлж (мал биш дээ ямар!), адислан байж бөөндөж гэрлүүлдэг, үхсэн Солонгос өвгөн ба түүний эмгэний зурганд мөргүүлдэг, хүүхэд залуусын эмзэг оюун ухааныг эзэмдэн залж “фандрэйзинг”  буюу хөрөнгө босгох нэрээр олон цагаар боолчилдог гээд Мүүнийхэнд гаж юм их бий.
Гэвч үнэндээ Мүүний ХАМГИЙН ГОЛ хор хөнөөл нь авсанд хийж булшилдагт эсвэл хацар гоо Монгол охидыг харь хүнтэй суулгаж, нэг төрлийн хүний наймааны үндэс суурийг тавьж буйдаа ч биш юм. Харин Монголын ирээдүй хойч болсон хүүхэд залуусын толгой тархийг худал номлолоороо эргүүлж, төрсөн эцэг эх, гэр бүл, дотны найз нөхдөөс нь холдуулж, зөвхөн Солонгос өвгөн Сан Мён Мүүн ба түүний эмгэн нь чиний ЖИНХЭНЭ ЭЦЭГ ЭХ (ЖЭЭ гэж товчилно), Солонгос улс дэлхийн бүх улс үндэстнийг нэгтгэн ноёрхож ТЭНГЭРИЙН НЭГДСЭН УЛСЫГ байгуулж байгаа, тиймээс чи тэр улсын жинхэнэ эзэн болохыг хүсвэл ЖИНХЭНЭ ЭЦЭГ ЭХЭЭС аврал эрж, тэдэнд илжиг мэт зүтгэх ёстой хэмээн ухуулж, итгүүлдэгт Мүүний хамгийн аймшигтай ХОР ХӨНӨӨЛ оршдог юм.
Ингэснээр гаднаас нь харахад Монгол боловч зүрх сэтгэл нь ХАРИЙН болсон Мүүний манкууртуудын бүхэл бүтэн үеүүд бий болж байна. Тэдний хувьд Монгол улс бол “уналтын ертөнц”, Монголын ард түмэн бол “ад зэтгэр”. Төрсөн эцэг эх, ах дүүс нь ч ялгаагүй. Тэднийгээ аврах гэвэл Мүүний гаж урсгалд элсүүлж, адислагдсан ариун гэр бүлд багтаах хэрэгтэй гэж номлоно. Иймд зарим аль хэдийнээ гэрлэсэн хосууд хүртэл тэр гаж ёслолд нь оролцож ариусахын тулд цагаан даашинз, костюмаар гоёж, бие биенийхээ нүгэл хилэнцийг гартал модоор балбаж, Мүүн өвгөний адисласан дарс ууж, түүнд мөргөж залбиран байж адислал хүртэж байна.
for art
Адислалаар гэрлэх тухайд. Мэдээж 100 хосыг зургаар тааруулахад итгэл үнэмшил ижил хойно ганц хоёр хос нь гайгүй амьдрахыг үгүйсгэхгүй. Гэвч хүн л юм болохоор өөр хүнд сэтгэлтэй болсон эсвэл зан ааш тохирохгүй хосууд нь насан туршдаа шаналан зовдог. Тэдэнд Мүүний сүмээс өгдөг хариу ердөө л ганц — “чи эцэх эх (ах дүү/ өвөг дээдсийнхээ) өр төлөөсийг төлж, үйлдсэн нүглийнх нь харгайгаар зовж зүдэрч байна” гэх. Бодит байдалд тэд нар Солонгос өвгөний нийлүүлгээр хайр сэтгэлгүй хүнтэй суусандаа л зовж байдаг.
Мүүнийхэн дотроо олон зэрэг дэвтэй. Хэдий олон хүн элсүүлнэ, төдий чинээ зэрэг нэмж, дэвшдэг учиртай. Өөрийн элсүүлсэн хүмүүсээ “Шавь” гэж, нөгөөдүүл нь “Багш” гэж дуудна. Шавь нараа урхидаж, байнгын хяналтанд байлгахыг багш нь хариуцна. Алга болчвол араас нь утасдаж дуудна, нэхэл дагал болно. Энэ талаараа сүлжээний бизнестэй төстэй. Ихэвчлэн найз нөхөд, нийлдэг бүлгээр нь элсүүлж авдаг тул Мүүнд нэг л орчихвол гарахад туйлын хэцүү байдаг.
Мүүнийхэн Монголд бүхэл бүтэн сүлжээ байгуулж чаджээ. Бүр нялх нялзрай наснаас дунд нас хүртэлх нь нөлөөлөх  сүлжээ байгуулчихаж. Нэн ялангуяа эмзэг бүлгийн, хараа хяналт сул эсвэл хөдөөний оюутан залууст тэд жинхэнээсээ дуртай. Ингээд бүр багаас нь буюу “Яргуй” цэцэрлэг, асрамжийн төвийн хүүхдүүдээс авахуулаад цаашилбал, Мүүний халхавч байгууллага болох “Оюунлаг Өсвөр Үе” (хуучин нэр нь “Залгамжлагч Холбоо”), “Мөрөөдөл” зуслан, “Хөх Толбот Хөгжлийн Төв” нь элдэв янзын сургалтаараа хүүхдүүдийг даллаж дуудна. ЖИНХЭНЭ ЭЗЭН болгоод өгье гэж амлана.
Оюутан болмогц нь “зан чанар зүрх сэтгэлийн боловсролыг олгож дотоод, гадаад өв тэгш чанартай нийгмийн салбар бүрийн удирдагчдыг боловсруулан бэлтгэх зорилготой” гэж сурталчилдаг “Оюуны Эрэл” Оюутны Холбоо урхидaна. Тэгэхдээ сайн үйл, мод тарих, ном унших, ариун хайр, урлаг спортын наадам, сургалтын тэтгэлэг, үнэгүй дотуур байр, гадаадад сурах боломж амлаж татна.
Нийгмийн идэвх сул нэгнийг нь компани байгуулах, элдэв онлайн худалдаа хийх үнэгүй сургалтаар дуудна. Улс төр сонирхдог хэсгийг нь Монголын Оюутан Залуусын Нэгдлийнхэн (МОЗН) нааш ир гэж татна. Хөдөөний оюутнуудыг хотод ирэхэд нь үнэгүй дотуур байранд амьдруулж 24 цагаар тархийг нь угаана. Өнөөдөр дүүрэг болгонд Мүүний төв буюу чибужи байдаг. Зуун айлын, Сансарын чибужи гэнэ. Чибужи гэдгээ удирддаг хүмүүсээ чибужан гэдэг.
Дээрээс нь Мүүнийхэн төрийн тоо томшгүй олон бүтцийг чадварлагаар ашиглаж байна. Наад зах нь дүүргүүдийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төвүүдэд очиж сургалт зохион байгуулах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх нэрийдлээр эмзэг бүлгийн хүүхдүүд, болон залуу гэр бүлийг урхидах явдал улам лавширчээ. Дэлхийн Энхтайвны Залуучуудын Корпус, Дэлхийн Гэр бүлийн Сайн Сайхны Hийгэмлэгийн гэр бүл судлаач, сэтгэл судлаач гээд бүгд нэг л их сайхан нэртэй ч мөн чанар нь ердөө л МҮҮН.
“Сайн сайхан юм сурч мэдэх, мод тарих муу юм уу? 10 төгрөг хандивлах, сагсны тэмцээнд оролцох, цусаа өгөх, гэр бүлдээ үнэнч байх чинь тэгээд муу юм уу?” гэж зарим нь асууж байна. Мэдээж муу биш. ГЭХДЭЭ Мүүнийхний зохион байгуулж байгаа арга хэмжээ бол ердөө хүний сэтгэлийг татах, итгэл үнэмшил олох арга заль, халхавч. Бас Мүүнд элсүүлж болох хүмүүсээ урьдчилан судлах завшаан.
Гудманд явж байтал чинь хэн нэгэн танихгүй хүн хүрч ирээд “Чиний эцэг эх чинь ад чөтгөр, жинхэнэ эцэг чинь Мүүн гэдэг Солонгос өвгөн” гэвэл хэн ч Мүүнчдийг сонсохгүй, хүлээж авахгүй. Харин ЭХ ОРОН, САЙН САЙХАН, ЭНХТАЙВАН, МАНЛАЙЛАЛ ярьсан танил нэгэн хүн “Цэмцгэр наадамлая, сайн үйл хийе, цусаа өгье, ном уншицгаая” гэж зөв зүйтэй юм ярьж байснаа зугуухан ЖИНХЭНЭ ЭЦЭГ ЭХ, Тэнгэрлэг зарчим ярьж эхлэхэд хэн ч эргэлздэг, сонсдог. Нэг л мэдэхэд тэдний урхи занганд ордог. Авсанд орж хэвтдэг. Зурагтай гэрлэдэг. Эцэг эхээ үзэн яддаг. Найз нөхдөөсөө хөндийрдөг.
ЭЦЭСТ НЬ хэлэхэд энэ байдлаараа цааш үргэлжлэх аваас 30 жилийн дараа гэхэд бидний үр хүүхдүүд бүгд АРИУН ХАЙРЫГ дээдэлсэн ЗӨВ хүүхэдтэй ЗӨВ гэр бүлтэй, мод тарьдаг, цэмцгэр нааддаг, УДИРДАГЧ МАНЛАЙЛАГЧ болох байх.
Гэхдээ тэр үед Монгол улс устаж үгүй болоод ТЭНГЭРЛЭГ СОЛОНГОС УЛC гэж л үлдсэн байх вий…
2016-03-14
Э.Амарлин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

19 Comments

  • Anonymous (March 15, 2016 12:48:18 pm )

    Энэ шашин монголын хөдөө сумдад хүртэл сүмээ байгуулчихсан тархи угаах ажлаа хийгээд явж байна.Гудамжаар зүгээр явуулахгҮЙ НОЙТОН ХАМУУ ШИГ ДАГААД ИХ ЭЗЭН ТАНЫГ ТААЛНА Ч ГЭХ ШИГ УРАН ҮГ УРСГАЖ ӨГНӨ ДӨӨ. АРАЙ ГЭЖ САЛДАГ ШҮҮ.ГИШҮҮДЭЭРЭЭ АЖИЛ ХИЙЛГЭЖ, ҮЗЭГ БАЛ ЗАРУУЛАХ, ЖИЖИГ НАРИЙН БООВНЫ ЦЕХ АЖИЛЛУУЛЖ ОРЛОГО ОЛДОГ ГАЗРУУДЫГ СОНССОН ЮМ БАЙНА.ЗАРИМ НЬ БҮР ГИШҮҮДЭЭРЭЭ ХОНЬ ЯМАА МАЛЛУУЛААД АШИГ ШИМИЙГ АВДАГ ГЭЖ БАЙГАА

  • нэг нь (March 15, 2016 1:53:15 pm )

    бид залгамж хойч үеийнхээ мэдлэг боловсрол тал дээр анхаарсан хэрнээ хүмүүжлийг нь эцэг эхэд нь даалгаж орхигдуулж иржээ, анхаарах төрийн байгууллага ч алга. Энэ орон зайг гадны шашныхан бараг 30аад жил ашиглаж ирлээ. Саяхан В. Путин улсдаа хүүхдийн пионерын байгууллагыг сэргээсэн байхаа

  • irgen (March 15, 2016 2:18:17 pm )

    Ugui mun sain dugnej bichjee, ene E.Amirlin setguulsh, ene siimhiig ashiglaj ene olon shashni asuudlid tsetsleed avah umsan.

  • Bolooj (March 15, 2016 2:37:31 pm )

    Мүүний ёсолгооны талаар хэдэн үг хэлье. Хоёр гарын алгыг дээш нь тэнгэрлүү харуулж гараа алдлан эргэх ёслол нь Тэнгэрлэг солонгосын мүүн эцгийг өндөрт өргөж түүний адисийг хүртэн дахин төрсөндөө талархаж байна гэсэн утгатай. манай ерөнхийлөгч маань мүүнийг шүтэж дахин төрхийг ард түмэнд уриалж наадмын талбайд гаж ёсолгоо хийсэн нь дотор жихүүцмээр.

    • bat (March 15, 2016 4:41:55 pm )

      za tegvel naadmaar sur harvahad gar huluu urguhuu bolii doo

  • Mongol (March 15, 2016 3:30:01 pm )

    Sumuudiig n shataa mongoloos huu choijamts yu hiij bnaa

  • зочин (March 15, 2016 3:31:46 pm )

    Элбэгдорж эхнэртэйгээ нийлж енчин ереесен ядарсан хуухдуудээр бизнес хийгээд байгаа юм биш биз дээ гэж бодож байна. Тэр олон хуухдууд бугд гэрт нь байдаг гуй л байлгуй дээ. Хаана ямар орчинд амьдарч байгаа талаар сурважлага хиймээр юм. МУУН гэж энэ балайр газрын ивээлд байдаг юм биш байгаа даа.

    • тб (March 15, 2016 3:44:08 pm )

      ХУЦ ПИЗДА МИНЬ

  • mongol busgui (March 15, 2016 3:37:43 pm )

    Ene buhnii hamgiin aimshigtai ni Mongoliin uls törchid, bur Erönhiilögch hurtel ene shashinii hun bolj eh oron ard tumnee busdad hudaldsan bn shuu dee.Elbegdorj asramjiin gasariin neg angi bsan önchin huuhduudiig örgöj avaad,ene shahsnii nölöönd oruulaad, Muuni shashnii ireeduin gishuudiig beldej bn.ene bol enerengui es bish,harin asarch harah hungui önchin huuhduudiig hariin ulsad zarsantai adil.Hunii naimaa.ene shahsniig ,ter uls törchidtein hamt mongoloos hööj garga.

  • Anonymous (March 15, 2016 4:18:45 pm )

    Мүүний өчнөөн сайн нөлөө зөнзөө зөндөө. Гагцхүү асуудлыг мушгин гуйвуулаад, хар болгож хараад байх юм. Муу муухай байсан бол хүмүүс зугатана шүү дээ.

  • зочин (March 15, 2016 4:27:24 pm )

    Мүүний сайн сайхан гэнээ. хуцваа чи. Хол очиж хуц. Чамд ямар сайн сайхан юм өгчхсөн юм. Гаргаад ир л дээ. Чи яасан өөрөө мүүн_чин юм уу.

  • zochin (March 15, 2016 4:34:14 pm )

    Munhbayasgalan sain nevtryyleg hiilee eh oronch yumaa sain baina bayar hyrgej baina Tseren ch gesen mundag hyn yumaa zorigtoi yum saihan haragdaj bna iim hymyys bas manaid baigaad setgel saihan bna shyy bygd yhcheegyi yum bna amid hyn bna sh dee bas

  • bataa (March 15, 2016 4:52:00 pm )

    Ene enhtaivanii baiguullaga gedeg n manai tom tom bolovsroliin baiguullaguudad ch mun shurgalsan bdag. Neg jishee n MUIS-iin oyutnii holboo buyu oyutan kongress gej nerlegddeg baiguullaga bdag. Ene baiguullaga n muisd surch bgaa ambitstai surlaga taaruuhan oyutnuudiin ulsturluu damjlaga boldog ue shat ch gej helj bolohoor gazar. muunii shugamaar muisiin holboonii mash olon zaluuchuudiig solongosruu ayluulj nuguu shashniihaa surgaaliudaar tarhiin ugadag. medeej oyutnuud unegui yumand yavna. daraa n ajil amidral der garahad argagui biznesstei holbogdoj irdeg. Oyutnii holbooniihon ue ueiihen odoo boltol bainga uulzaldaj clubiin shugamaar baga zergiin uil ajillagaa yavuuldag. ene ued sanhuujilt n muunees orj irdeg. Ene odoogiin autobusnii U smart card gedeg n solongosiin tom company ba muuniihenii yavuuldag neg tom biznesiin neg. Mongol dahi mungu ugaah buyu ene ajliig n munhbolor geh muisiig 2002 ond tugssun zaluu hiideg. Ene biznes n mash urgun delgerch bgaa ba holbootoi ezduud n Munhbat, Ganbolor, Tuvshinjargal geh met ue ueiin humuus bna.

  • Тунгалаг (March 15, 2016 6:38:43 pm )

    Эдгээр үүд үнэхээр манайд болдог бол хэцүүл юм бна нэг арга хэмжээг нь үзээд л хэн хэн гэдэгийг нь танигддаг шүүдээ танихйг хүсэхгүйл мөнгөгөнд худалдагсад олон байдаг юм бна Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зовсон нь дээр бор чгэсэн гэр минь сэгсгэрч гэсэн эх минь дээр зэрэг сайхан даанч ухаалаг Монгол сургааль олон байх шүү залуус минь

  • золоо (March 15, 2016 6:51:40 pm )

    Муу муухай өөрсдийг нь доромжлоод дээрэлхээд байвал хүмүүс зугтаана шүү дээ .Сайн тал байгаа болоод л хүмүүс дагадаг байлгүй дээ .Хүнийг шашин шүтлэгээс нь болж элдвээр хэлж,доромжлох ёс одоо уг нь устсан даа Цэрэндолгор та л буцааж гаргаж ирэх гээд байна.Танай Голландад арай ийм байдаггүй биз дээ.

  • Гантулга (March 15, 2016 9:37:15 pm )

    МҮНчүүдийг толгой дараалан монголоос хөөн тонилго. Үр хүүхдээ зөв явуулмаар байна. бүр болохгүй бол сум зооно шүү

  • Даашка (March 15, 2016 11:08:39 pm )

    Эдгээр комментуудыг харж байхад яах аргагүй монголчуудыг хооронд нь талцуулж алалцуулахнээ. Одоо болноо. Гадныханд бүү итгэ. Өөрсөддөө итгэж амьдарцгаая

  • mongol (March 15, 2016 11:30:43 pm )

    ter Elbegdorjiin örgöj avsan geed baigaa huuhduud ni Solongost ene Muunii shashnii gart baigaa.Ööröö örgöj avsan nertei,gehdee tuunii zaan ene shashnii baiguulga l ter huuhduudiig avaad,ööriin ireeduin Muuniihen bolgoj baigaa.Yuuch medehgui,önchin,yaduu,mongol huuhduudiig yaajch baisan hamaaguil bolson, uls tör,shashin,hunii naimaa,bayachuudiin zolios bolj bndaa.

  • irgen (March 16, 2016 12:05:39 am )

    ter nasanbayr gedeg awgai yu genew e Mongolchuudiig tawlaj bgaa yum bna l daa gertee az jargaltai bna geed l hiidegee hiigeed awdagaa awsan odoo dutagdah zuilgui yasan ch yahaw geed l odoo muundee ih tsag zaw garga daa 3 huuhdee awsand hiij bulj uzehgui yu ardiin huuhduudiig bulj zarj bolson yum ooriinhiigoo ch gesen uzeh heregtei

antalya rent a car