antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 15, 2016 20 comments

Ганданг бохир амьдралаас нь салгаач

нийтлэсэн Admin

olloo_mn_1457999184_gandaN
Улаанбаатар хотод ирсэн гадаадын жуулчид болоод дотоодын сүсэгтнүүдийн хамгийн түрүүнд очдог газар бол Гандантэгчинлэн хийд. Гэтэл Монгол Улсын шашны төв гэгддэг энэ байгууламжийн эргэн тойрон тоос шороо, нар салхинд гандсан навсгар хэдэн байшин гэр, бохир нь үнэртсэн орчин бий болсоор удлаа. Өөрөөр хэлбэл, Ганданг зорьсон иргэд арц хүжний үнэр гэхээсээ тэр хавийн задгай жорлонгийн эвгүй, эхүүн өмхий үнэрт толгой нь эргэж, дотор нь муухайрах болсныг нуугаад яах вэ. Тиймээс ч Гандантэгчинлэн хийд орчмын гэр хороололд дахин төлөвлөлт хийж, инженерийн дэд бүтцийг цогц байдлаар шийдвэрлэх тухай ярьснаас хойш багагүй хугацаа өнгөрчээ. Гэтэл өнөөг хүртэл ямар ч бүтээн байгуулалт эхэлсэнгүй. Учир нь тус дэнжид амьдарч буй айл өрхүүдийн ихэнх нь газраа чөлөөлөхгүй байгаа гэнэ. Уг нь айлууд хашаагаа нэг метр татаад гудамжаа өргөн буюу зургаан метр болгочихвол дэд бүтцийг хөгжүүлж, төвийн шугамд холбоход бэлэн болчихсон юм билээ.

Гэтэл иргэд нэг метр газраа дааж давшгүй өндөр үнээр үнэлдэг гэх. Хамгийн эмгэнэлтэй нь бид сөөм газраа өндөр үнэлж, бохиртойгоо зууралдаж суух зуур Гандантэгчинлэн хийдээр ороод гарсан жуулчид хуучны монгол ахуй гэж андуурч тэр хавийн гэр хорооллыг ихэд сонирхдог талаар аяллын компанийн танил маань ярьсан юм. Монгол ахуйг сурталчилж буй Гандангийн дэнж өвөлдөө гудамжаар нь үнс, угаадас хөлдсөн, урин дулаан цагт өтгөн шингэнтэйгээ зууралдсан шиг л заваарч байх нь ичгэвтэр зүйл биш гэж үү. Төр төмөр нүүрээ харуулах цаг болсон юм биш үү. Аль болгон наашаа гэж инээснийг нь тойлж, цаашаа гэснийх нь тоолонд аргадаж гуйж суух вэ. Түмний шившиг болж дууслаа бид.

Гадны жуулчдыг буруутгах аргагүй. Аялал жуулчлалыг хөгжүүлэх гэж, хөгжүүлж чадсан улс орнуудад уламжлалт ахуйгаа хадгалсан сүм дуган бишгүй л бий. Төр засгаас ч бодлогоор яг тэр орчмыг орон сууцжуулахгүй, зөвхөн цэвэр бохир усны асуудлыг нь пшйдэж өгөөд сум дуган, олон зуун жилийн өмнөх ахуй амьдралыг нь хадгалж үлдсэн гэр байшинг тэр чигээр нь хадгалж үлддэг. Япон, Солонгос зэрэг хөгжингүй орнуудад аялж үзсэн хүн бүхэн л үүнийг мэднэ. Тэгэхээр Ганданг ч гэсэн уламжлалт байдлаар нь хамгаалж үлдэх боломж бий. Гэхдээ тэнд орчин үеийн соёл бага ч гэсэн очих учиртай. Төвийн шугамд холбох зайлшгүй шаардаага байна.

Хэдэн жилийн өмнө эрдэмтэд Гандангийн дэнжийн хөрсийг шинжилж үзээд шивтэрийн хий гэгч маш хүчтэй химийн хорт элемент байдгийг олж тогтоосон байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүний ялгадасд агаарын солилцоогоор задрал явагдаж байгальд шингэсэн үедээ ямар ч хор хөнөөлгүй байдаг гэнэ. Харин хөрсөн дор буюу агаарын солилцоогүй он удаан жил байх тусам хүний,биед онц хортой химийн урвал ялгаруулж эхэлдэг гэсэн үг. Энэ хий нь хүний тархинд хүчтэй нөлөө үзүүлж, хорт хавдар үүсгэдэг гэдгийг олон улсын эрдэмтэд судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр баталчихаад байгаа. Тэгвэл гэр хорооллын айлууд жорлонгоо дүүрэхээр нь агаар орох боломжгүй болтол нь шороогоор булчихдаг. Гандангийн дэнжид гэхэд л 300 шахам жилийн турш хүн амьдарсан. Газар ухаж хэчнээн жорлон барьсаныг тооцоолох ямар ч боломжгүй гэдэг нь ойлгомжтой. Тиймээс ч тэр хавийн иргэд амьдарч буй орчноо эрүүл аюулгүй болгож, өөрсдийн эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй бус уу. Бурхан шашны төв, шашны зан үйл болон аялал жуулчлалын бүс болж хөгжиж, цэцэглэж чаддаггүй юм гэхэд сүсэгтэн олны сүсэглэн залбирдаг хамгийн цэвэр ариун байх газарт амьдарч байгаагаа ойлгох хэрэгтэй байна. Бүх айл нэг метр газраа өндөр үнэлээд байгаа гэж ойлгож болохгүй. Зарим айл нь инженерийн шугам сүлжээнд холбогдож, “өтгөн шингэндээ холилдох” бохир амьдралаас салах хүсэлтэй байгаа гэнэ.

Айл нэг бүрээр салгаж тавих боломжгүй учраас нэгдсэн байдлаар л хийх учиртай. Амьдрах орчныг нь сайжруулаад өгье гэхэд аргаа барсан үйлдэл хийж, ашиг хонжоо хайж байгаа иргэдийг олон нийтэд ил зарласан ч болохгүй зүйл үгүй. Ардчилсан төртэй гээд хүн бүхэн дураараа дургина гэсэн үг бшп. Төрийн төмөр нүүрийг харуулж, эрхээ эдэлж байгаа бол үүргээ ч бас биелүүлэхийг шаардая. Эс тэгвээс хотынхоо төвд томхон хэмжээний жорлонтой болж, дэлхийн нүд чихийг дэлдийлгэх нь байна, бид.

Монголын мэдээ
Ж.Отгонмягмар

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

20 Comments

  • иргэн (March 15, 2016 9:34:05 am )

    Ганданг өөрийг нь хир буртаг, хог новшноос нь салгамаар болсон болжээ.

  • зочин (March 15, 2016 9:49:07 am )

    тэр орчин маш бохироос гадна гадна хийдүүд нь дотроо их бохир, хог тоос шороотой юм, тэр олж буй мөнгөөрөө хүн хөлсөлж цэвэрлүүлж болох ш дээ

  • шүтлэгтэн (March 15, 2016 9:57:34 am )

    бурхан шүтээнээ цэвэрхэн байлгавал хот цэвэрхэн байдаг гэсэн. Гадаадын сүм хийд маш цэвэр байдаг. Гандангийн хавийг цэгцлэх хэрэгтэй.Доторхийг нь цэвэрлүүлж утаа тоосноос нь салгаж бурхан шүтээнээ цэвэр ариун байлгаасай

  • ard tumen. (March 15, 2016 10:01:39 am )

    Ard tumeniig huuran mehlegchdiig bumbugduul taarna zavaan gazriig hursnuus archij surguuli tsetserleg bariul taarna hulhi lam nar iheer olshircheee bumbugd bumbugd novshnuudiig.

    • Anonymous (March 15, 2016 4:09:07 pm )

      Бөмбөгдөх нь ч юу юм. Харин хуурамч лам гэдэгтэй бол санал нэг байна шүү

  • hi (March 15, 2016 12:05:05 pm )

    tiin shuu ene orchniig huulgeech

  • khkikhihl (March 15, 2016 12:54:40 pm )

    ene choijamts gedeg hamb ni hudlaa yarial alich toriin ved nvvr aldahgvi aihtar zalitai hvn yum gandag ideel suuj baih yum daa hoorhiis

  • saak (March 15, 2016 12:56:25 pm )

    ene hvnii toiron hvreelegch ni byambajav bvrnee geh met hetsvvdee hetsvvv

  • dat (March 15, 2016 12:57:33 pm )

    ene hamba chini nah yamnaas anh tomilogdson hvn yum bainleeshdee

  • Зочин (March 15, 2016 1:21:20 pm )

    Хамба лам гуай минь ганцхан зүйл хүсэхэд цаг тооны бичигээ үнэн зөвөөр сар мичидийн тоололтойгоо тохируул гаргаж байммар байна даа

  • Зочин (March 15, 2016 1:50:16 pm )

    Үнэн юм бичжээ. Бас нэг санаа хэлэхэд нийслэлийн дарга нар жуулчид татах талаар маш олон ажил хийж байгаа тухай, хот маань гоё болж байгаа тухай гэх мэт…. Гэтэл нийслэлиййн төв Сүхбаатар жанжны талбайн яг хажууд байдаг Дуурь бүжгийн эрдмийн театрын гадна талбайгаар явган яваад үзээрэй. Зүгээр л цементэн нунтаг дээр явж байгаа юм шиг гутал сав саарал…Тэгээд бас тэрэн дээрээ улаан хивсний ёслол энэ тэр хийгээд бнаа.

    • Anonymous (March 15, 2016 3:48:07 pm )

      unen shuu

  • зочин (March 15, 2016 2:33:49 pm )

    болгоё гэвэл ямар ч юманд нэг арга нь олддог гэдэг ч гандангийн бохирын хувьд тун арга байхгүй бололтой.гандангийн гудамжууд үнэхээр аймаааар 21 -р зуунд өөр ийм бохир хороолол байхгүй байхаа

  • Зочин (March 15, 2016 3:14:05 pm )

    Гандан хийдээс бусдыг нь нүүлгэх хэрэгтэй. Одоо бол хамгийн бохир газар болсон. Төр ажлаа хийх хэрэгтэй.

  • зочин (March 15, 2016 6:31:00 pm )

    Гандан хийд гэснээс энэ талаар санал солилцмоор санагддаг зүйлээ бичив? Манай оронд шарын шашин зонхилдог хүмүүсийнх нь олонх шүтэж бишэрдэг гэдэг? гэтэл манай гандан хийдүүд ердөөсөө бизнес болчихсон юмуудаа гэж бодогддог? Тэнд орж буй орлого нь тодорхой бус мөн татвар төлдөггүй гэж байгаа?Тэр их мөнгө хаашаа хэний хармаанд ордог нь ойлгомжгүй? Нийгмийн төлөө хуруугаа ч хөдөлгөхгүй?өчнөөн олон ядуус өлбөрч үхэж байхад өнөөх л хуурамч амирлангуй дүрээрээ нүдээ ч цавчихгүй суудаг ?Ийм авралгүй дүртэй лам нар элбэгших янзтай даа? Үнэхээр л буяны байгууллага юм бол ямар нэг ном уншуулахад тариф тогтоолгүй сүсэгтний өгсөн өргөлөөр л ном хурдаг баймаар юм шиг? Ийм арчаагүй хүмүүнлэг бус байдлаас чинь болж гадны түмэн зүсмийн шашин манай оронд хаа сайгүй орон зайгаа эзлэн сүсэгтнийг чинь булаагаад зогсохгүй Монгол орны язгуур эрх ашигт ямар хорлонтой зүйл дэлгэрүүлээд эхэлний хариуцлагыг ламтангууд та нар үүрэлцэх ёстой шүү? Ард түмэндээ анисан нүдээ нээж атгасан гараа тэнийлгэх цаг тань болсон бусуу?

  • Anonymous (March 15, 2016 6:33:23 pm )

    Estoi helmeer sanagdsan zuiliig hunduj hellee. Khamvatan gadaadad yavj bhdaa ter ulsiin sum hiideer n ordog l bmaar..negig bodoh tsag bson baikhaa

  • Монгол (March 16, 2016 2:31:45 am )

    Хогын гандангаар яадын лалар гэж хотын захруу нүүлгэвэл таарна манайхан шарын шашин шүтээд лавл сайн юманд хүрээгүй тэр христийн сүм дээр нь энэ мүүн гээд бгаа балиар юмнуудыг устгуул таарна

  • ИЧИГ (March 16, 2016 3:09:12 am )

    ГАДААДЫН ЖУУЛЧИД МОНГОЛД ЯАХ ГЭЖ ИРДЭГИЙГ МЭДЭХҮҮ ОРЧИН ҮЕИЙН ХОТОД ХҮМҮҮС НЬ ГЭР ХОРООЛОЛД ЯМАР ОРЧИНД АМЬДАРДГИЙ НЬ ХАРАХ ГЭЖ ХӨДӨӨД БОЛ ХОНИО ЯАЖ ӨРЦӨЛЖ АЛААД ТЭГЭЭД ГАРААРАА ДҮҮРЭН ТОС САВИРУУЛЖ АМАА ОЛОХГҮЙ ИДЭХИЙ НЬ ХАРАХ ГЭЖ ИРДЭГИЙМ Ш ДЭЭ

  • yuuch medehgui hernee tom baadag zaluuchuudad zowlomj (March 16, 2016 4:09:16 am )

    yuun gandan tord bgaa ulsuudaas bolj Mongold amidarhad berh ym bn. ta nar mongoldoo awilga heel hahuuli tugjrel utaa olsoglon ajilguidel arhidalt sanhuugiin hyamraltaitai chatsga tsarialaad suutsgaa bas hoorhon gandan zaisan gd angilchihna ai hahahaha gadaadad booliin hodolmor erhelsen ch mongold baidgaas chine saihan amidardiishd

  • bataa (March 16, 2016 9:24:03 am )

    er ene niitlel mash chuxal sanaa bichlee uuniig darui oorchlox heregtei

antalya rent a car