antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 14, 2016 13 comments

Ялтай хугацаа нь дуусаагүй хүнийг төрийн өндөр албан тушаалд томилжээ

нийтлэсэн Admin

1457934535_davaapilАвлигатай тэмцэх газар УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч даргаар томилогдохоор нэр дэвшсэн Л.Даваапилийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж тогтоосон байтал одоог хүртэл уг албан тушаалд ажиллуулсаар байна.

Авлигатай тэмцэх газраас 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар нийтлэг үүргийг хэрэгжүүлж ажиллах тухай албан бичиг хүргүүлсэн байхад УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн Б-I-134 дүгээр тушаалаар Л.Даваапилийг томилсон нь хууль зөрчсөн үйлдэл тул 08 дугаар сарын 25-ны өдөр мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлж ажиллах талаар дахин албан бичиг хүргүүлсэн боловч үл хэрэгссээр байна.

Л.Даваапил нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдон Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 9.792.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн. Улмаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 134 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялгүйд тооцох хугацаа нь дуусаагүй Л.Даваапилийг нийтийн албаны удирдах албан тушаалд томилсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан “олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал” -ыг үүсгэж байна. Иймд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсгийг зөрчиж томилгоо хийсэн УБТЗ ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатарт мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3-т зааснаар хариуцлага тооцож, Л.Даваапилийг томилсон хууль бус шийдвэрийг хүчингүй болгох арга хэмжээ авч Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар 2016 оны 03 дугаар сарын 21-ний дотор хариу ирүүлэхийг хүссэн албан бичгийг Зам тээврийн сайд М.Зоригтод хүргүүллээ. 

Эх сурвалж: АТГ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • bek (March 14, 2016 2:28:41 pm )

    Zarim ial edelsen hvn barag nasaaraa ajilgui bolj bna jiriin neg irgen .

  • urnaa (March 14, 2016 3:13:15 pm )

    ene purebbaatar chini ih l gaigui huuhed baisan.minii huutei hoino surch baisan.uul ni hun neree togos edee gedeg dee.minii aabiin shabi.tegeed chamd gej helehed ene suudald udah uu gej asuumaar bna.

  • urnaa (March 14, 2016 3:18:57 pm )

    ene hun uamar mergejiltei uim bol.ech techneen saihan zaluu boobson huchin bna.jurebbaatar odoo heshirch bga.tolgoi ni olgoi.idej uuhaa bodno.uul sereenendorj ni zugeer hun bua ium da.

  • ih zan (March 14, 2016 3:40:17 pm )

    AT G TIIM SURHII YUM BOL BAT UULIIG SHALGAACH DEE ULS TUD OROOD L YU VE

  • ubtz (March 14, 2016 4:24:25 pm )

    ene 2 huzaa zailuul taarna. ubtz aar ih togloson doo

  • zamin orlogch darga bataa (March 14, 2016 4:28:07 pm )

    bagaar azillaz chadaagui

  • зочин (March 14, 2016 5:16:00 pm )

    Ардчилсан намыг л дэмждэг бол ялтай байтугай мал шиг байсан яахав гэдгийг ойлгодоггүй юм уу

  • Mongol (March 14, 2016 5:17:47 pm )

    Ergvv Vher Mingolchuud

  • зочин (March 14, 2016 5:43:57 pm )

    Дээр уед монголчууд Ороо ороогоороо жороо нь жороогоороо ижилсэдэг гэж ярьдаг байж билээ. Бас оноогийн хумуусийн гаргаж байгаа араншинг бодохоор тун оносон гун ухааны уг байжээ. Таван уг солиод хунээ танихгуй Талд гараад зугээ мэдэхгуй хуухдууд торийн жолоо атгах гэж ярих болж дээ, Естой ногоо онго монго хоер унэнээ хавчиж Овол хавар хоер зунаа хавчаад Ончин ядууд ноен олширч Одрийн хоосонд эзэн олширч байна даа

  • Anonymous (March 14, 2016 7:50:04 pm )

    ene ATG vndsen ajilaa xiigeecnee ajild tomiloxod xvrtel oroltsood er ni ene gazriig taraabal uasan uym be yls turiin zorilgoor ajilladag blaga bolloo zubxun ELBEGDORJIIN vnencn zyydag noxoi bolloo

  • зочин (March 14, 2016 8:02:51 pm )

    Н.Энхбаяр л биш бол шоронгийн ялтнууд ногоон гэрлээр л дарга сайд, генерал болдгийн жишээ энэ. Цаашлаад казино Энхбаатар генерал, Баттулга нийслэлийн хамгийн том ноён г.м. Бат-үүл Баттулгатайгаа зэрэгцэж суучихаад шоролнгоос гаргсан хүн дарга болж болохгүй гэж хуцаад байна лээ. Яаж ичихгүй тэгж ярьж байнаа. Харин Энхбаярыг л яасан ч дээш гаргаж болохгүй гэх.

  • ЗОЧИН (March 15, 2016 8:54:29 am )

    ЭНЭ ДАВААПИЛ А ГАНСҮХИЙН ЛУЙВАРИЙГ ИЛЧИЛСНИЙХЭЭ ТӨЛӨӨ ЯЛТАН БОЛСОН ХҮН ДЭЭ

  • зочин 3-р сар15 2О16 12.О5 am (March 15, 2016 6:08:56 pm )

    Пүрэвбаатар минь яандаа УБТЗ-ын 1-р орлогч дарга болоод удалгүй албан тушаал өөрчлөгдөн, Зүтгүүр хариуцсан орлогч даргаар ажиллах үед, 2 зүтгүүр мөргөлдөж, 3 хүний амь аваад одсон, бас тэгээд өөрөө хувийн сонирхол ихтэй ийм хүндээ тэгээд төмөр замаас явсан чинь төмөр зам хариуцсан төрийн захиргааны байгуулгын орлогч дарга хийж байх үед уг байгууллага татан буугдсан 2О12 онд, мань хүн 2О15 онд УБТЗ-ын даргаар ирж 3 сар болсон уу үгүй юу гутал, хувцас, машин яригдаад байвдаа тэгсэн чинь ажлаа хийж байсан мэргэжлийн хүнээ сольж, мэргэжлийн бус хүн дагуулж ирсэн тэр нь ноотой хүн байгааг үзхэд н.Пүрэвбаатар УБТЗ, олон мянган төмөр замчдын төлөө биш, өөрийн эрх ашгийн төлөө явж байна. Харамсалтай нь улс, эх орон, ард түмний төлөө гэдэг төр засагт хүн байхгүй учраас ажил, үйлчилгээ хийж чадахгүй, идэж, ууж чаддаг хүнийг тавиал, яам, газрууд дуулсанч дуулаагүй юмшиг ингэж л монгол орны эд, эс мөхөж байгаа юмдаа

antalya rent a car