Манай улсын халамжийн бодлого алдаатай яваад байгааг дээр доргүй ярьдаг мөртлөө одоо хүртэл залруулж чадаагүй л байна. Иргэд ч үүнийг батлах мэт хэлсээр байгаа. Тухайлбал Д.Сумъяазар гишүүний тойрогтоо хийх уулзалтын үеэр иргэд энэ асуудлаар саналаа хэлж байв.
Тодруулбал хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ 15 жил гэртээ харж, энэ хугацаандаа ажил хийж чадаагүй эмэгтэй “Бидэн шиг гэр бүлийнхээ хэн нэгэн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хараад ажил хийж чаддаггүй ийм хүмүүсийг дэмжих бодлого бий юу” хэмээн асууж байлаа.
Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороонд Өвөрхангай аймгаас түр оршин суухаар шилжин ирсэн залуу ч мөн энэ төрлийн санал хэлж байв. Түүний тухайд 10 жил ял эдэлсэн бөгөөд жил орчмын өмнө суллагдаж энэ хороонд ирж суурьшсан аж. Хотод ирээд ажил хийе, нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхая гэтэл өнгөрсөн амьдрал нь саад болж, ажилд орох боломжийг нь хааж байна гэв.
Мөн барилгын ажил сайн хийдэг гэвч барилгын компаниуд ажлаа хийлгэчихээд мөнгөө өгөхгүй байх тохиолдол их байна ял эдэлж байгаад гарч ирсэн над шиг хийж бүтээх хүсэлтэй залуусийг ажлын байраар хангах боломж бий юу хэмээн үг дайлаа. Энэ мэтчилэн халамжийн бодлогоо эргэн харахыг төрийн түшээдэд дайж өгөхийг иргэд гишүүндээ дайсан юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 14, 2016 1:58:08 pm )
cumyabazar hezeenii UIH gishuun be
-
Za bolii odoo ed nariig bolii (March 14, 2016 9:51:45 pm )
Za eniig dahij songuulch zailii do
2 Comments