Нийгэмд Мүүн гэх гаж урсгалын талаар яриа дэгдэхээр Монгол улсын болосролын асуудал сөхөгдөх юм. Үүнийгээ дагаад сүүлийн хэдэн жил тасралтгүй шинэчлэгдэж буй сурах бичгүүдийн талаар яригдаж эхэлнэ. Одоогоос хоёр жилийн өмнө БСШУЯ Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрөөс уран зохиолын хичээлийг хасах талаар шуугиан дэгдээгээд авсан удаатай. Гэтэл сэтгүүлчийн алдаанаас үүдсэн ташаа мэдээлэл болж өнгөрсөн. Б.Насанбаяр гэх хүний тухай яригдаж эхлэхээр сурах бичгийн талаар дэлгээд тавьчих юм.
Мүүн, сурах бичиг хоёроо одоо салгаж тус тусад нь хэлэлцэж асуудлыг шийдэх нь зүйтэй болов уу?
БСШУЯ-ны стратеги бодлого төвлөлтийн газрын дарга хүн бүхий л сурах бичгүүдийг баталдаг л байх. Гэхдээ энэ салбараас гарч буй баталсан сурах бичигт сошал ертөнцөөр тархаад буй сэдвүүд байдаггүй гэнэ. Тэгвэл өмнөх жил яалт ч үгүй бага ангийн буюу хоёрдугаар ангийн сурах бичигт орсон нэгэн сэдвийн талаар дурдая.
13-р дунд сургуулийн хоёрдугаар ангийн сурагч Монгол хэлний гэрийн даалгавраа хийж байхдаа нэгэн шүлгийг уншаад ойлгохгүй эмээгээсээ асуужээ. Гэтэл эмээ нь хүүхдэдээ яаж тайлбарлах аа мэдэхгүй байсан тул аав, ээж хоёрын иртэл түр хойшлуулж өөр хичээлээ хийсэн байна.
Тодруулбал, Монгол хэл хоёрдугаар ангийн сурах бичгийн 151-р хуудас “Ховч” нэртэй шүлэг. Уг шүлэгт Тогмид багш аа өчигдөр
Томчуудын кино үзсэн
Худлаа гэвэл түүний ард
Хулан бид хоёр сууж байсан. О.Сундуй
хэмээх шүлгийг уншаад 7 настай хүүхэд “Томчуудын кино” гэж ямар киног хэлээд байгаа юм бэ? гэж эмээгээсээ асуухад эмээ нь ч хэлэх үг олдоогүй байна. Яахав дээхэн үе үе байсан бол байлдаан, тулаантай кино гээд хэлчихье гэсэн чинь болсонгүй гэх.
Гэтэл уран яруу хэллэг монгол хэлний гайхамшгийг мэдрүүлэх ганц ч үг байхгүй уг шүлгийг дуурайлган шүлэг зохиох даалгавар багтсан байгааг харж болно. БСШУЯ-наасаа баталсан энэхүү сурах бичигт ийм үг хэллэгтэй шүлэг ордог нь тун хачин. Нөгөөтэйгүүр зохиолч хүүхдийн сурган хүмүүжүүлэх үүргээ умартсан уу. Дээр үед энэ тэнд хов зөөж “ховон хошуулч” болохгүй шүү гэж аав, ээж захидаг байсан. Гэтэл дээрх шүлэг хэн нэгний ховлож бай гэсэн утгатай агуулж буй бололтой хэмээн мөхөс би дүгнэв. Ийнхүү сурах бичигт ёс бус үг хэллэгтэй шүлэг орсон нь Зохиогчдын буруу юу, БСШУЯ буруутай юу? Өнөөдөр уг ном дахин шинэчлэгдсэн.
Яамнаас батлаагүй гэх номнуудад этгээд үг хэллэг, алдаа бол тоймгүй их. Нэгэнтээ л боловсролтой холбоотой асуудал сөхөгдөж байгаа учраас хүүхдийн сурах бичиг болон хүүхдэд зориулсан ном, зохиолд цензур тавья Л.Гантөмөр сайд аа. Номыг эмхэтгэж, хэвлэн гаргах газруудад тавих шаардлагыг ч мөн мартахгүй байх нь зүйн хэрэг биз ээ. Ганцхан яамнаас батлан гаргасан сурах бичигт гарсан алдаа биш хэмээн өөрсдөөсөө түлхэн хариуцлагаас мултрах арга хайх нь зөв шийдэл бус.
Нэгэн иргэн хүүхдийнхээ монгол хэлний даалгаврыг хийлгэх гээд заримдаа ойлгодоггүй гэнэ. Тэгээд өөрийнхөө бага ангидаа сурч байсан үеийнхээ сурах бичигтэй шинэчилэгдсэн номыг харьцуулалт хийжээ.
Боловсролын системд өөрчлөлт орж болох ч гэлээ хүүхдийн хүмүжилд нөлөөлөх номны үг хэллэг ингэтлээ төрөл арилжих хэрэггүй баймаар юм.
Энэхүү номыг 2014 оны зургаадугаар сард ШӨХТГ-аас ёс бус хэллэгтэй 32 номыг хураан авч, дөрвөн номыг лангуунаас татан авсан билээ.
Эх сурвалж: Dorgio.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 14, 2016 12:22:48 pm )
arai ch de, uneheer malnuud yumaa, heleh ug alga, bugdiig n buudchih yumsan,
-
irgen (March 14, 2016 12:38:34 pm )
er ni yu bolood bn aa araich dee
-
hongor (March 14, 2016 12:51:49 pm )
ih ajil hiij baigaa geed l olon yum yriad bsan iim ajil hiij baisan usan teneg saidtai salbar yaj oodloh ve de. tuunii udrilaga door MOON-ii yumnuud ni orchihson mongol huuhduudiin tolgoid bulai bolgoniig tariad l suuj baidag. Ene neg yumnuud ajilaa ogood zailah heregtei. ajilaa hiij chadahgui baian shu de. ed naraar l mongol dutchiv gej
-
mengy (March 14, 2016 1:07:53 pm )
bugd muunii boljee
-
zochin (March 14, 2016 1:26:01 pm )
yanaa yamar aimaar yum be ene chin yu bolood bainaa arai ch dee byr iimdee tulaad baigaa yum uu bi zygeer 2 hynii heryyl gej bodood baisan chin bish byr yndesnii ayulgyi baidald ayultaigaar nuluuluud ter ni heregjeed eheltseen mongol ulsiin ireedyig ballaj orhij baigaa jinhene terrorizm hiij baigaa yum bna sh dee
-
sda (March 14, 2016 2:05:48 pm )
Элбэгдорж батүүл 2г сурах бичигт оруулж яаж байгаа юм бэ……………бяцхан үрсэд маань энэ 2 ямар хамаатайн энэ 2н нэрийг мэдэх шаардлага байхгүй,ГАНТӨМӨР сайд болсныхоо төлөөсийг ингэж төлж байгаан биздээ
-
Anonymous (March 14, 2016 4:12:17 pm )
Сургуулийн өмнөх насны хүүхэддээ уншиж өгөөрэй үлгэрийн номонд ” .. бадарчин тэр айлын хүүхэнд их шунаж дурлаж хэрхэн өвөртөө оруулах тухай бодон тачаадав… ” гэж байвал яах уу?
-
MGL (March 14, 2016 4:26:14 pm )
Манай монголчууд тэснэ тэснэ гэхэд арайл удаа тэвчсэн шүү. Аль эрт үүнийг цэгцлэх ёстой байжээ.
-
Anonymous (March 14, 2016 4:35:11 pm )
хуавей батүүл мүүн элбэгдорж хоёр
-
Зочин (March 14, 2016 8:52:14 pm )
Ажилаа хийж чадахгүй хүн юмаа дахиж хэзээ ч итгэх хүн биш юм. 21 р сургуулийн цайны газарын хоолны үнэ арайд дэндүү үнтэй сургуулийн цайны газар хямд байх ёстой биз дээ. Захирал нь гэж нэг авгай дандаа хамаатан саднаа ажилд авчихсан сая бие муу гээд хүүхэд бүрээс 5000 мянга авсан. Энэ бол муу сайд байгаа учраас ажил нь ийм байна
-
Anonymous (March 15, 2016 1:40:15 am )
Хүүхдээ хичээлийг нь давтуулхад бэрхшээлтэй зүйл зөндөө тулгардаг.ойлгомжгүй үг хэллэг алдаатай бичлэг гм.одоо энэ мөрдөгдөж байгаа цөм хөтөлбөр нь ойлгомжгүй.Багш чиглүүлэгчийн үүрэгтэй болсон гээд шамдаж заасаа болисон.аливаа хичээлийн дүрмийг сайн тайлбарлаж өгөхгүй бараг аан нэг ийм юм байдаг юм гээд л яриад өнгөрдөг.хүүхдүүд ямарч зөв бичих дүрэм томье мэдэхгүй,бараг 10н үг бичихэд 5н алдаа байдаг.ойлгоогүй зүйлээ багшаашаа асуугаад ир гэхэд өөрсдөө ч олигтой тайлбарлаж чаддаггүй ийм л байдалтай болсон шүү
-
МОНГОЛ (March 15, 2016 11:53:49 am )
ЭНД ТӨР ЗАСАГТ МИНЬ МОНГОЛОО ГЭХ СЭТГЭЛГҮЙ УХВАР МУУ НЭГЭН ОРЖ ИРДЭГТЭЙ ХОЛБООТОЙ БӨГӨӨД ЭНЭ НЬ МЭДЛЭГГҮЙ БОЛСНЫ ХАР ГАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ӨӨРСДИЙНХ НЬ Л БОЛ ИЛЖИГ БАЙСАН Ч ОРУУЛЖ ИРДЭГИЙН ШИНЖ. БИЧЭЭД ДАРАА НЬ ӨӨРӨӨ ОЙЛГОХГҮЙ ЮМ Л ХҮҮХДҮҮДИЙН МИНЬ ТАРХИУДЫГ БАГА БАГААР УГААХ НУУЦ АЖИЛЛАГАА БАЙГАА ЮМ.
ЭРГЭЖ ХАРАХГҮЙ ЯВДАГ ЧИНЬ АРДЧИЛСАН НАМЫН АЛДАА ШҮҮ. ХУУЧИН ЭРТЭМТЭН МЭРГЭД ЦААНА ЧИНЬ ЗЭЭЛЭЭС ЗЭЭЛИЙН ХООРОНД ТАРЧИЛЖ, ТА НАРААС МӨНГӨ САЛГАСАН ХУЛХИНУУД ЧИНЬ ТАНСАГ МАШИН ХӨЛӨГЛӨЖ АРД ТҮМНИЙГ ДОРОМЖИЛСОН ХАРЦААР ХАРЖ, ҮР ХҮҮХДҮҮД НЬ АМЬДРАЛЫГ ОЙЛГОХ ҮЗЭЛГҮЙ БОЛОН ХҮМҮҮЖИЖ БАЙНА. -
бб (March 15, 2016 11:22:23 pm )
Уучлаарай энд бид бүгдээрээ буруутай, мэддэг чаддаг хүмүүсээ бүгдийн гадуурхаж, хөөж, насанд нь гаргачихаад, үлдсэн хэд нь талалцаж, арын хаалга, хууран мэхлэх аргад том жижиггүй суралцаж эцсийн бүлэгт үр дагвар нь хэдэн арван жилийн дараа ямар байх нь ойлгомжтой шүү дээ. Сэтгэгдэл бичиж байгаа зарим хүмүүс байнга нэг нэгийгээ заналхийлж, хэлэх хэлэхгүй үгээр доромжилно. Бид 76 гэхээсээ илүү өөрсдөөсөө болон үр хүүхдээсээ зөв бодол, үйлдлээр эхлэх цаг ирсэн юм биш үү!
13 Comments