antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 14, 2016 2 comments

Бор гөрөөс агнахыг хориглов

нийтлэсэн Admin

4bngvpptf2u29c4p691jif9gguМэргэжлийн хяналтын ерөнхий газраас бор гөрөөс агнахгүй байхыг анхаарууллаа. Иргэд бор гөрөөсний цус уух нэрээр хууль бус ан хийх нь олширсон учир, байгаль орчны хяналтын байцаагч нар хулгайн антай тэмцэх зорилгоор орон нутагт хяналт шалгалт хийж байна.

Хууль бусаар ан агнасан иргэн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд байгаль орчны хяналтын улсын байцаагч захиргааны хариуцлага ногдуулдаг аж.

Ан амьтны экологи, эдийн засгийн үнэлгээгээр, Гур 330 000, Зүр 400 000, Эр янзага 231 000, Эм янзага 280 000 төгрөг байдаг. Энэ үнэлгээг улсын байцаагчийн актаар хоёр дахин өсгөж нөхөн төлүүлдэг ажээ.

Харин ан агнах зөвшөөрлийг БОНХАЖ-ын сайдын тушаалаар тогтоосон тухайн жилийн хяналтын тоонд багтаан иргэн эрхийн бичгээр, сум, дүүргийн Засаг даргатай байгуулсан гэрээгээр анчны үнэмлэхтэй иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэлийн зориулалтаар бор гөрөөс агнаж, барих тусгай зөвшөөрөл авна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • MGL (March 14, 2016 8:56:57 am )

    Өмнө нь агнхыг зөвшөөрдөг байсан юм уу. Мэдсэн бол хэд хэдийг нухдаг байж

  • Үхэр (March 14, 2016 9:52:09 am )

    Бор гөрөөсний зураг биш байна. Зургаа зөв тавьж бай.

antalya rent a car