Хорвоод хүн болж төрсөн хэн ч гэсэн өөрийн гал боломтыг бадрааж, үрийнхээ зулай үнэрлэн амьдын жаргал эдэлсэн сайн эцэг, сайн ээж байхыг хүсдэг билээ. Гачлантай нь зарим шинэхэн гэр бүлүүдэд үр хүүхэдтэй болж чадахгүйн зовлон нүүрлэж, үүнийг нь далимдуулан олз ашиг хайгчид олширч, тэдгээр хосуудын үртэй болох чин хүслээр тоглоом тохуу хийцгээж байна.
Эхнэр, нөхөр хоёрын аль нэг нь төрөлхийн болон олдмол үргүйдлээсээ болоод сэтгэлээр унаж, гэр бүлээ цуцлуулахад ч хүрдэг байна. Тэгвэл ийм зовлонтой учирсан зарим нь бушуухан үр шилжүүлэн суулгуулж хүүхэдтэй болохыг хичээдэг ажээ. Хүмүүсийн энэхүү эрэлт хэрэгцээг дагаад сүүлийн жилүүдэд үр шилжүүлэн суулгадаг эмч, эмнэлэгүүд олширч байна. Гэхдээ ийм үйлчилгээ үзүүлдэг хувийн эмнэлэгүүд нь үртэй болохын хүсэл мөрөөдөлдөө шатаж яваа залуу хосуудыг ихэвчлэн хулхидаж, амьдын там руу хаядаг болжээ.
Гэр бүл болсоноосоо хойш хоёр жил гаруй ямагт нэг ор хөнжилд унтаж хэвтсэн хосууд өнгөрсөн намар аргаа барахдаа юунаас болоод хүүхэдтэй болохгүй байгаагаа шинжлүүлэхэд үрийн суваг битүүрсэн гэдэг онош гарсан байна. Мэс заслын аргаар үрийн сувгаа нээлгэх гэхээр Монголд тухайн үедээ ийм мэс заслын багаж хэрэгсэлгүй байсан тул зарим нь Солонгос руу явцгааж байжээ. Гэтэл тэдэнд тийшээ явах мөнгөний боломж байсангүй. Иймээс үр шилжүүлэн суулгадаг “Ануухай мед” эмнэлэгт ханджээ. Энэ эмнэлэгт тэр хоёроос өмнө нь олон хосууд очсон боловч нэлээд хэдэн нь хүссэндээ хүрч чадаагүй байв. Гэлээ ч гэсэн дүүрсэн хэрэг хэмээн тэд өөрсдийн азыг үзэхээр шийджээ. Баянгол дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг тус эмнэлэгийн ерөнхий эмч О.Батсүх нь өөрийн биеэр үзлэг хийж, шинжилгээний дүнгүүдийг нь нэгтгэн харж байгаад үр шилжүүлэн суулгах мэс засал хийх бололцоотой гэсэн хариу өгсөн байна. Үүнд нь хязгааргүй баярласан эхнэр нь хамаатнуудаас хамж цуглуусан зургаан сая төгрөгөө өгөөд шууд мэс засалд орохоор болжээ. Гэтэл мэс заслын ажил “Ануухай мед” эмнэлэгт биш нэгдүгээр төрөх эмнэлэг буюу одоогийн “Өргөө” амаржих газрын нэг өрөөнд хийгдэнэ гэж эмч нь хэлсэн байлаа. Үүнийг нь харин залуу хосууд үнэрлэх үртэй л болж байвал хаана ч яахав хэмээн юман чинээ тоосонгүй. Тэгээд тэд эмчийнхээ товлосон өдөр “Өргөө” амаржих газар дээр мэс засалд орохоор очсон байна. Б.Баярмаа гэдэг эмч тэднийг баяртай нь аргагүй угтан авч, нөхрийг нь дагуулан явсаар хувцас сольдог өрөө юм уу гэж андуурмаар жижигхэн өрөөнд оруулаад “Энд та 30 минутын дотор үрийн шингэнэээ хийгээрэй” гээд хажууд нь жижигхэн сав тавиад гарчээ. Өөрөөр хэлбэл, эмч нь түүнд гар хангалга хийж үрийн шингэнээ гаргаж өгөхийг зөвлөсөн юмсанж. Харин эмчийг гарсаны дараа мань хүн үрийн шингэнээ садруулахаар гар хангалга хийж эхлэхийн өмнө уг өрөөний шалан дээр хөглөрсөн хогийг хараад ялимгүй сэжиглэх аядсанч хажууугийн өрөөнд эхнэрээ тэсэн ядан хүлээж байгааг бодоод яаран сандран үрийн шингэнэээ өнөөх сав руу нь хийгээд аваачиж өгсөн байна. Удалгүй мэс заслын ажил нь ч овоо шуурхай болж өнгөрчээ.
Ийнхүү үр шилжүүлэн суулгах мэс заслаас хойш эхнэр нь хэвлийдээ бойжиж эхлэх бяцхан үрийнхээ анхны хөдөлгөөнийг мэдэрч эхлэх торгон мөчийг их л баяр баясалтайгаар хүлээж байлаа. Гэвч үр бүрэлдэж тогтсонгүй. Ингээд тэд дахиад л бөөн гуниг тээх болжээ. Эхнэр нөхөр хоёр сүүлдээ бохир заваан өрөөнд үрийн шингэнийг нь хүчээр гаргуулснаас үр тогтсонгүй хэмээн шүүхэд хандахаар шийдсэн байна. Тэдэнтэй адилхан зовлон туулж яваа Дорнод аймгийн харъяат Н.Эрдэнэ гэдэг залуу ч бас “Ануухай мед” эмнэлэгийн эмч нарт гомдол гарган Баянгол дүүргийн шүүхэд хандсан байжээ. Түүний хувьд тус эмнэлэгийн ариун цэвэр, эмчилгээний горим, стандарт хангалтгүйгээс болоод үйлчилгээ нь үр дүнгүй болсон гэдгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хэлж, энэ талаар албан ёсны дүгнэлт гаргуулахаар хөөцөлдсөн байлаа. Тэгээд “Ануухай мед” эмнэлэг нь үр шилжүүлэн суулгах албан ёсны зөвшөөрөл аваагүй байхад Эрүүл мэнд, спортын яамнаас урьдчилсан байдлаар зөвшөөрөл олгосныг олж мэджээ.
Үртэй болохын хяслан гэгчийг амсан яваа эдгээр хүмүүс гол нь О.Батсүх эмч “Манай эмнэлэг найдвартай үр шилжүүлэн суулгах үйлчилгээтэй” гэж итгүүлсэн тул зургаан сая төгрөгөө аваачид тушаагаад эцэст нь хоосон хоцорсондоо голдоо ортол гомдсон байна. Гэтэл үр шилжүүлэн суулгах мэс заслын арга нь үнэн чанартаа манай улсад дөнгөж 35 хувийн батлагаатай байгаа ажээ. Тиймээс тэдгээр хосууд бусдыг хууран мэхэлснийх нь төлөө “Ануухай мед” эмнэлгийн ерөнхий эмч О.Батсүх мэтийн хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэж чаддаггүй юмаа гэхэд ядаж хуурамч мэс засалд төлсөн зургаан сая төгрөгөө буцааж авахыг хүсэх нь зүй ёсны хэрэг юм. Тэд нар шиг ингэж шүүхээр зарга үүсгэн тус эмнэлэгээс хохирлоо нэхэмжилж амжаагүй яваа нэлээд олон гэр бүл байдаг ажээ.
Б.Баяр
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
зочин (March 11, 2016 9:36:36 am )
мөнгө өө төлсөн хүмүүст хэцүү л байх гэхдээ гадаадад ч бас мөнгийг нь буцааж өгдөггүй л юм байна лээ
-
зочин (March 11, 2016 9:42:25 am )
гэхдээ л харамсалтай л даа. Хэн ч гэсэн үртэй болохын төлөө хуруу хумсаа хугалан байж хэдэн бор юм цуглуулаад л өгнө шдээ. Тгд үр дүнгүй болохоор харамсаж л байгаа байх лдаа. Хаана хаанаа бодууштай л юм л даа. Тэр эмч ч гэсэн бүтэхгүй болохоор санаа нь зовж л байгаа байлгүйдээ.
-
Anonymous (March 11, 2016 10:22:36 am )
Bayangol emneleg l arai deer naidvartai shude anhniih bolohoor. Naad anuuhai med chin shal hudlaa shu humuusee. Nehemjilj 6 say tg. uu avsan ni deer. Gehdee ur togtoj turnu gdg gadaadad ch bsn ih ersdeltei hed heden udaa hiilgej bj neg ni hun bolj garch irdgiimda
-
MGL (March 11, 2016 10:24:40 am )
Харамсалтай юм аа. Эмч хүмүүс мэргэжилдээ сайн байхаас гадна сэтгэл сайтай баймаар юм. Та нарын сэтгэл маш их дутагдаж байна. Өвчтөн, үйлчлүүлэгч нарынхаа сэтгэл санаан дээр “мөнгө босгодог” хүмүүс чинь эмч нар юм билээ. Тэд ар гэрийхэнд нь, эхнэр хүүхдээ хоёууланг нь эсэн мэнд авч үлдхийн тулд юу байснаа эмчид сарвайхад бэлэн болтол нь сэтгэл санаагаар нь тоголж байж санаснаа биелүүлдэг хүмүүс. “Танай хүн маш хүнрэлтэй төрнө, эх хүүхэд хоёулаа амь эсдэж мэднэ, гэхдээ бид арга ядсан үед аль нэгийг нь авч үлдэх болно” гэж хэлвэл та яах вэ? Хамаг байдгаа шавхан байж эмчид багадаа л 500 000-г өгнө. 30 минутын дараа эхнэр чинь чамруу залгаад “би төрчихлөө 3кг 200гр охинтой боллоо бид хоёр сайн байна” гэвэл чамд гайхах, баярлах хоёр зэрэг төрнө.
-
Зочин (March 11, 2016 10:50:53 am )
Харамсалтай юм аа. Хэрвээ ийм шийдвэрт хүрсэн бол эмнэлгээ сайн судлалж байж хөдлөхгүйдээ. Адаглаад эмч нарынх нь ур чадвар, орчин нөхцөл, техник технологи нь ямарын гээд л.
-
nemergui de. (March 11, 2016 11:24:05 am )
gadaadad ch uriin shingeniig ingej l avdag.suuliin ued harin porno kino ntr tabij uguud gantsaarngii ni uldeedeg bolson bn lee..ter baitugai uuruu husvel 00-iin oroond oruulaad,ehneriig ni tusluulahaar oruuldag yum bn lee.deerhi hosuud eruul mendiin bolovsrol mash muutai ni haragdaj bn,..yaj shuuhdeed ch haramsaltai ni yum olj doloohgui l bolov uu.ene ajilbar delhiin ali ch orond deed tal ni 20-30 huvitai,uuruur helbel ur dun geh yum tun baga baidag…minii medehiin ene ajilbariig gadaad dotoodod 5-6 udaa hiilgeed yamar ch ur dund hureegui odoo 50 garchihsan huuhnuud maash olon baidag.huuhed gedeg iim l unet erdene shu de burhan mine
-
зочин (March 11, 2016 11:38:06 am )
ТВ-ээр үзээд Энэ эмнэлэгт очиж байсан. Батсүх эмчийн охин нь гээд нэг эмэгтэй үзэж байсан,ямар ч үзлэг хийгээгүй, истори ч үзээгүй байж шууд л болохгүй гэж хэлсэн.Би завгүй байна гээд хүнийг анхаарч сонсдоггүй л хүн байна лээ,үзлэгийн 30000 төгрөг авсан
-
zochin (March 11, 2016 12:20:30 pm )
Батсүх эмчид анх мөнгөө өгөхдөө л сайн тохирох байж дээ бүтэхгүй бол мөнгөө буцааж авна гэж анхнаасаа гэрээ байгуулах хэрэгтэй тэр хүн өөртөө итгэлтэй болно бүтнэ гэж хүнийг мэс засал хийсэн л бол хариуцлагаа хүлээж хүний мөнгийг өгөх ёстой гэж бодож байна шуналтай юмнууд хүний аминд хүрээгүй нь их юм болж дээ
-
bb (March 11, 2016 12:53:57 pm )
Дэлхий даяараа үр шилжүүлэн суулгалт 30-35 хувьтай байдаг. Уйгагүй тэвчээртэй, хөрөнгө мөнгөтэй байх хэрэгтэй.
-
Зочин (March 11, 2016 2:32:30 pm )
Энэ яасан хуцчихсан п****вэ?Харин естой “АНУУХАЙ МЕД”-ийн гар хел байнуудаа! Намалдгийг чинь нээх юмсан!!!
-
-
Anonymous (March 11, 2016 12:56:39 pm )
Би энэ эмнэлгээр уйлчлуулж сайхан хуутэй болсондоо ургэлж баярлаж явдаг Батсух эмчийг монголд урдаа барьдаг сайн эмч гэж боддог Баяраллаа та нартаа ажилын амжилт хусэе
-
Anonymous (March 11, 2016 1:07:40 pm )
БАТСҮХ эмч маш сайн эмч шүү олон хүнд ач тусаа хайрласан алтан гартай эмч нарын нэг дээ
-
zochin (March 11, 2016 1:10:00 pm )
Баярмаа бол hun buriig shahuu huuhedtei boloh bolomjgui gej heldeg, emch emnelgiin ajiltanii yos zuigui zugeer l shunaldaa avtsan emch bish “huuhen”
-
bayaraa (March 11, 2016 1:52:37 pm )
ene humuus arai dendenee , gar hangalaga goyo hiigeeguigees bolj ur togtsongui ch geh shig !!! ugaasaa 30% tai l arga. dundajaar 3 udaa oroldoj baij huuhedtei boldog arga. Hudlaa humuusiin setgel zuigeer togloj orovduulj mongoo olj avah gesen uvaigui shunaltai l khun baina daa. bid AnuuhaiMed emnelgeer tusluulj 2 hoorhon huutei bolson! Batsuh emchid hir haldaahgui shuu bid!
-
зочин (March 11, 2016 1:59:17 pm )
Батсүх эмч уг нь их сайн чадвартэй эмч хүн шүү үр суулгах хүмүүс өөрсдөө сайн судлах байж дээ дэлхийд 20-30% байдаг бол хэцүү л юм байна даа мөн амжилтгүй бол болвол буцаан гэж гэрээ хийгээгүй бол хэцүү л юм болж дээ тэр хүмүүс та 2-т зохин үйлчилгээ үзүүлсэн л байна даа эмнэлэгийн зүгээс
-
Anonymous (March 11, 2016 3:00:57 pm )
та нар энэ аргын үр дүнг ойлгоогүйн улмаас төөрөлдөж байгаа юм байна би солонгост зургаа орсон хүнийг мэднэ тэнд мөнгөө буцаах битгий хэл тайлбарч хэлэхгүй энэ арга дэлхий нийтэд 30хувиас хэтрэхгүй нөгөө талаараа монголд хамгийн хямдхан бусад оронд хоероос дээш дахин өндөр үнэтэй байдаг америкт гэхэд л 24мянган доллараас эхлэнэ германд 10мянган еврогоос эхлэнэ гэх мэт энэ хүмүүс юу ч ойлгохгүй байна угаасаа мөнгө олж авч чадахгүйээ.
-
zochin (March 11, 2016 3:03:38 pm )
Mongoo awah heregtei luiwarchin emch naraas
-
Anonymous (March 11, 2016 3:10:10 pm )
Хуухэд бол бурханы бэлэг менгеер хэмжэшгуй эрдэнэ
-
Zoloo (March 11, 2016 3:29:58 pm )
Anuuhaimed iin Bayarmaa emch namaig 2 saikhan khuu ohintoi bolgoj ogson. Ehnii orldlogoor buteegui shuud l bolno gej oulgoj bsan uchraas hetsuu l bsan , tsag aldalgui dahij uzeed amjilttai bolson !
-
Иргэн (March 11, 2016 3:33:35 pm )
“Ануухай мед” бишээ “Мануухай мөд”
-
Anonymous (March 11, 2016 3:58:05 pm )
Anuuxai med iinxen ix muuxai aashtai. Xaritsaa muutai xymyys bich bas 6say togoo tolood orson byteegyiee. Bienii yum chini irvel jiremsen boloogyi gesen yg. Irexgyi bval sariin daraa manaid irj yzyyleerei gej bayarmaa xeleed l ter 1r toroxiin yr shiljyylen suulfax oroonoosoo garaad yavsan. Shal xudlaa yum blee. Dendyy xaritsaa muitai.
-
tsetsegee (March 11, 2016 4:10:21 pm )
Сэтгэл сайтай баймаар юм.Ийм хүмүүсийн үйлс яаж бүтэх вэ.Хөөрхий үр хүссэн хүмүүс голдоо ортол гомдож хараал нь та нарт ирнэ
-
Anonymous (March 11, 2016 4:10:55 pm )
Emegtei emch geed bgaa ni batsuh emchiin ohin gesenuu.neeree aimar yaravgar haritsa muutai yum bnale.
-
Монгол хүн (March 11, 2016 5:07:40 pm )
Харамсалтай байна. Үр тогтоогоогүй бол ядахдаа 50%-ийг буцааж өгмөөр юм, Залуу хүмүүс хүүхэд хүсэж л 6000000 төгрөг энд тэндээс зээлээ байлгүй, Сэтгэл ханамжийг хангаагүй бол уян хатан үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй . 76-д суугаа эмэгтэй гишүүд анхаарлаа хандуул даа…
-
Anonymous (March 11, 2016 6:07:51 pm )
manaihnii eruul medndiin bolovsrol taaruu bdg doo.
-
Anonymous (March 11, 2016 6:15:35 pm )
manaihan gej emchiig haraasaar l huuhdee turuuleed avaad garna , mun l emchiigee haraasaar emchiin gar deer l mun …
-
Anonymous (March 11, 2016 6:21:06 pm )
Bi 4 deh oroldlogo deeree huuhedtei bolson . Ehnii udaadaa haa ch 30% gej sonsson shuu
Shantralgui oroldlogo heregtein bilee -
eagiii (March 11, 2016 7:58:44 pm )
mongoliin emch nar chadbartai bolomoor yum. mungu l olj baibal boloo gesen shig hunii uzeed unen zob onosh gargaj chadahgui chadbargui. Emch ner zuusen erguugui humuus baih yum. olon humuus ene chadbargui humuus bolj zobj baina shuu dee
-
УНШИГЧ (March 12, 2016 9:04:06 am )
ийм юм бичиж байгаа хүнд харамсаж байна
Мэдээж энэ альч улсад ийм л эрсдэлтэй ажилбар шүү дээ
Энэ гэр бүлд бүх л зүйлийг маш сайн тайлбарласан байгаа Энэ ажилбар эхний 1,2,3 ТОХИОЛДОЛ НЬ амжилтгүй болдог нь НӨГӨӨ ШҮТЭЭД БАЙДАГ СОЛОНГОСТ БУСАД УЛСАД Ч БАЙДАГ ЯАГААД МАНАЙ МОНГОЛЧУУД ДАНДАА МОНГОЛ ЭМЧ НАРТАЙ ИНГЭЖ МУУХАЙ ХАНДДАГ ЮМ БЭ ӨӨРСДӨӨ МЭДЭЭЛЭЭ ХААНААС Л БОЛ ХААНААС УНШААД СОНГОЛТОО ХИЙХ НЬ ӨӨРСДИЙНХ НЬ ЭРХ ШҮҮ ДЭЭ БИ ЭНЭ ЭРГЭЭД ЗАРГАЛДАЖ БАЙГАА ГЭР БҮЛД ХАРАМСАЖ БАЙНА ЭНИЙГ БИЧИЖ БАЙГАА СЭТГҮҮЛ Ч ЮМИЙГ БИЧИХДЭЭ ЦЕНЗУРТАЙ ХАНДАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ
ЭМЧ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ 2ЫН ХООРОНД ЯМАР ЯРИА БОЛСОНЫГ МЭДЭХГҮЙ БАЙЖ БИТГИЙ ИЙМ ГООМОЙ ЗҮЙЛ БИЧЭЭЧ -
Mongol emegtei (March 14, 2016 6:27:52 pm )
Тиймээ энэ эмнэлэгийн эмч нар үнэхээр харилцааны соёл муутай, мөнгө хуурдаг авгай нь хүртэл хөгийн зантай хүнийй түрийвчрүү хараад шүлэгтээд, Батсүх эмч бол харилцааны өндөр доголдолтой. Үзүүлж дуусаагүй байхад л өнөөх суулгах тухайгаа ярина. Мөнгө зардлаа ярина. Социйн үлдэгдэл байж яагаад ийм шуналтай болцийн. Олон гэр бүл гомдолтой байгг гэдэгт эгрэлзэхгүй байна.
-
Anonymous (March 15, 2016 6:17:15 pm )
монголд ердөө 35% гэж дэлхий нийтээрээ ш дэээ хаа сайгүй интернет байна олоод уншчихаж болноо доо энэ бол энэ нийтлэлийг бичсэн баяр гээд байгаа хүний эхнэр юмуу хамаатан садан болов уу хаа сайгүй сайтууд дээр л хорсолоо гаргаж бичиж байх юм
-
Buynaa (January 08, 2017 3:54:20 am )
Ene emlegiin emch nar mash sain medlegtei setgel saitai aash saitai sain vils hiij buyn tvgeej ywaa hvmvvs baidag ym .Batsvkh emch Bayrmaa emch Baynzul emch nartaa sain vils hiij olon aild az jargaliig beleglej baigaad tani bayrlla gemeer bna.
32 Comments