antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 11, 2016 33 comments

З.Энхболдын бодлого ба МАХН-ыг засгаас хөөж гаргах “нүүдэл”

нийтлэсэн Admin
145754402356e05b5706119
    Хавар болж улс төрийн халуухан үйл явдлууд юу, юугүй эхлэх өдрүүд хоног хоногоор ойртсоор л байна. Энэ хавар бусдаасаа онцлогтой нь УИХ-ын ээлжит сонгууль болно. Тиймээс энэ хаврын улс төр ойрын гурван жилд үзэгдэж харагдаагүй бүхнээр дүүрэн байна гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна. Хамгийн эхний том дуулиан нь МАХН-ыг засгаас “хөөх” ч байж магадгүй юм.
   Үүний эхлэл болж улс төрийн намуудын нэгдэх эсэх асуудал энэ сонгуулийн гол тактик болж байх шиг байна. Гэвч бүгд наанаа нэгдэх дүр үзүүлж байгаа ч цаагуураа нэгнийгээ “намнах” ажиллагаа өрнүүлж явна. Уг ажиллагаа тэргүүлж, санаачилж байгаа нь АН-ынхан. Өөрөөр хэлбэл УИХ болон АН-ын дарга З.Энхболдын ирэх сонгуульд намаа тэргүүлж орох гол тактик нь энэ гэнэ. Тэд Засгаа авч үлдэхийн тулд МАХН-ын дарга Н.Энхбаяртай тохироонд хүрч чадсан. Тэрхүү тохирооны гол хөзөр нь Н.Энхбаярыг Шадар сайдад томилох байсан гэдэг. Гэвч эрх баригчид Н.Энхбаярыгаа даваан дээр гарсан даруйдаа хулхидчихсан. Хулхидах, хулхидахдаа АТГ-ыг ашиглаж “Ялтай” гэх “сэтэр” зүйлгээд хөөгөөд явуулчихлаа. Үүгээрээ тэд Н.Энхбаярыгаа муухай харагдуулаад л дууслаа. Мэдээж Н.Энхбаяр тэнэг хүн биш учраас АТГ-ын талаар АН-ынханд сануулахад “Энэ бол том тохироо. Бид аргална” гэж хэлсэн гэдэг.
   Үүнийх нь хариуд  олон ч удаа хууртсан Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан засгаас гарч Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Шийдлийн Засгийн газрыг бужигнуулахаар нам дотроо ярилцаж эхэлжээ. Учир нь М.Энхсайханы МҮАН ирэх сонгуульд АН-ын “нөмөрт” оролцож магадгүй байгаа. АН-аас тийм хүсэлтийг тавьсан. Одоо М.Энхсайхан бодож байгаа. Харин М.Энхсайхан гэдэг хүн АН-аас хөөгдөж гарсан цаг саяхан тул одоо эргэж очвол амжилт олохгүй нь тодорхой. Харин ч “хатавчинд” сууж, айлын “тогооо” өнгийсөөр дөрвөн жилийн барна. М.Энхсайхан ч үүнийгээ хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Тиймээс асуудлыг хөндлөнгөөс ажиглаж яваа. Нөгөө талд З.Энхболд жижиг намуудыг үгүй хийх, тэднийг сонгуульд аль болох суудал авахуулахгүй байх гэсэн бодлогоо хэрэгжүүлэхээр зэхэж сууна. Гэвч тэдэнтэй нэгдэх нам тун цөөн. Ихэнх нь эрт ирэх дарамтнаас бултаж гэмгүй царай гараж байгаа.
   Тэгвэл эх сурвалжуудын мэдээлж буйгаар АН-ынхан эдгээр үйл явцыг битүүхэндээ таамагласан учир түрүүлж хөдөлж МАХН-ын гурван гишүүнийг Засгийн газраас гаргах асуудлыг хөндөх талаар ярилцаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл МАХН-ыг засгаас гарлаа гэж шоудахаас нь өмнө асуудлыг шийдвэрлэж “гал”-ыг намжааж буй хэрэг л дээ. Дээр хэлсэнчлэн З.Энхболдын намаа хөтөлж сонгуульд оролцох гол тактик нь жижиг намуудыг АН-тай нэгтгэх. Мөн МАХН гэх зэргийн гуравдугаар шатлалын намуудыг бүр мөсөн үгүй хийх юм. МАХН-ынхан хэдийгээр МАН-тай нэгдэх тухай яриаг гаргаж буй ч харамсалтай нь төдийлөн тэдний хүссэнээр болохгүй байгаа. МАН-тай хамт “төрсөн өдрөө” тэмдэглэхээс цааш гавьсангүй. Товчоор хэлбэл тохироонд хүрч чадсангүй. Үүний зэрэгцээ эвсэл задрах нь цаг хугацааны л асуудал болж хувирлаа. МАХН-ынхан МҮАН-д ойрын өдрүүдэд тун дургүй байгаа. Тиймээс л УИХ-ын дарга эвсэл задарч асуудал бужигнахаас өмнө асуудалд эрт цэг тавихаар МАХН-ын гурван сайдыг засгаас гаргах асуудлыг хөндөж эхэлжээ.
      Энэ сонгуулийн дараагаар дахин МАНАН байгуулагдах магадлал тун өндөр байгаа. Тиймээс хоёр намын удирдлагууд дээд түвшиндээ асуудлаа ерөнхийдөө ярилцсан гэх. Ямартаа ч АН-ынхан жижиг намуудад аль болох суудал алдахгүй байхаар хичээж байна. Тэдэнд хамгийн их гай болох нь мэдээж Н.Энхбаяраар толгойлуулсан МАХН юм. Үүнээс хамгаалахын тулд З.Энхболдод МАХН-ын хүчийг сорж байгаад хүчгүйдүүлээд сонгуульд оролцуулж унагах болон байдал эвгүйтвэл намыг нь татан буулгаад, Н.Энхбаярыг шоронд хийх гэсэн хоёр арга л байгаа. Тэд өнгөрсөн дөрвөн жилийн турш Н.Энхбаяртай эвсэх гээд, нэгдэх гээд, найрамдах гээд үнэндээ чадахгүй гэдгээ ухаарсан. Тиймээс түүнийг аль болох улс төрөөс хол байлгах нь зүйтэй гэж ярилцсан гэнэ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар саяхан АТГ-аас Н.Энхбаярыг дуудсан цагт ирэхгүй бол баривчлах арга хэмжээ авна гэдгийг сануулсан гэнэ. Түүнийг намын байр болон Г.Шийлэгдамбын хэрэгтэй холбоотойгоор дахин шалгаж эхэлсэн бололтой. Ер нь МАХН-ыг татан буулгаж чадвал хэн ч яаж ч чадахгүй. МАН-ынхан хүртэл юу ч хэлэхгүй нь тодорхой. Харин эрх баригчдын зүгээс хоёр намыг дотор нь хагаралдуулахын тулд бага зэрэг яс хаяж болох юм.
    Хэрвээ хуулийн асуудал гарахад Цэц болон Дээд шүүх эрх баригчдын гарт байгаа. Сая ҮХЦ-ын дарга Ж.Амарсанааг яаран огцруулсан нь З.Энхболд өөрийгөө хамгаалахын тулд биш харин ирэх сонгуульдаа бэлдэж байсан хэрэг. МАХН-ыг татан буулгах асуудлыг үүнээс өөрөөр буюу хуулийн тайлбараар ч хамгаалаад гарах боломжтой. Учир нь улс төрийн намын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6 дахь хэсэгт “Нам энэ хуульд заасны дагуу өөрчлөн байгуулагдсан болон нэрээ өөрчилсөн тохиолдолд түүний өмч, хөрөнгө, гишүүнчлэл, тамга, тэмдэг, нэр, бэлэгдэл, далбааг дээрх шийдвэртэй санал нийлээгүй тус намын гишүүн болон бусад иргэн, хуулийн этгээд аливаа хэлбэрээр өмчлөх, үргэлжлүүлэн хэрэглэхийг хориглоно” гэж заасан байдаг. Нарийн ярьвал 2012 оны сонгуулийн өмнө АН-ынхан бодлогоор МАХН гэдэг нэрийг Н.Энхбаярт өмчлүүлсэн юм. Ингэж байж тэд МАН-ын саналыг хуваалгаж өөрсдөө олонх болж чадсан. Тэгвэл энэ сонгуулиар МАХН тэдэнд гай болох учир МАХН гэх нэрийг хуулийн дагуу устгах боломжтой. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд … Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. …” гэж заасан. Өөрөөр хэлбэл Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийнх байх ба хэрэв хуульд харшилсан шийдвэр гаргавал шийдвэрээ дахин хянаж Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгох боломж бий болгосон үзэл санаа юм. Тиймээс “2012 онд алдаатай шийдвэр гаргажээ, Одоо МАХН-ыг татан буулгана” гэх асуудал яригдахыг үгүйсгэхгүй нөхцөл байдал үүслээ.
     Ингээд хуулийн салбарыг өөрийн гартаа базсан тэд үлдсэн хугацаанд сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж хотын мандатыг нэмчихвэл З.Энхболд даргын сонгуульд оролцох “мастер” төлөвлөгөө жинхэнэ утгаараа амжилт олж магадгүй. Мэдээж хотод квот нэмбэл АН-д л ашигтай. Яг үнэнийг хэлэхэд хотын дарга ЭБат-Үүлийн нэр хүнд хотдоо тун давгүй яваа. Дээрээс нь сонгуульд хамгийн чухал хэрэгтэй бүтэц бүрэлдэхүүн, систем нь бүгд АН-ын хүмүүсээр дүүрсэн Улаанбаатар гэх том тойрог МАН болон бусад намуудыг угтана. Тиймээс хотод ялалт байгуулна гэдэг АН-аас бусад намынханд мөрөөдөл л зүйл болов уу.
    Тэд төвлөгөөний дагуу явж чадвал МАХН-ыг үгүй хийж, сонгуулийн дараа МАНАН байгуулна. Одоо харин АН-ынхан Шонхор болон Алтангадас гэдэг хоёр фракцийн хэн нь ирэх сонгуулийн дараа эрх мэдлийг гартаа барьж үлдэх вэ гэдгээ дотооддоо л шийдэх үлдлээ.
Г.Лхагваа
Zaluu.com

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

33 Comments

  • irgen (March 11, 2016 9:30:59 am )

    AMERIKUUD CHINI HAR HAIRTSAGANDAA BUH TOHIRUULGAA HIICHIHSEN BAIGAA , SONGUULI BOLTOL INGEJ HUDLAA SHOWDAHI L ULDEJ DEE. HAIRAN TSAG ZAV

  • 77777777777777777 (March 11, 2016 10:50:18 am )

    Юун АСЕАН сонгуулиас болж алаан болон шүү????

  • Зочин (March 11, 2016 10:52:54 am )

    АН дотор цэвэрлэгээ сайн хийх хэрэгтэй. Албан тушаал мөнгөнд шунасан авилгачдын шургуулсан этгээдүүдийг этгээдүүдийг зайлуулах хэрэгтэй.

  • Зочин (March 11, 2016 10:55:50 am )

    Adrchilal Avilag 2 iher yum. AN nuhen n yum. jihene AVILGACH nam denduu onson ner

  • Зочин (March 11, 2016 11:01:13 am )

    МАХН засгаас гараад МАН-тайгаа нийлгээд сонгуульд ороочээ.Бид дэмжинэ.

  • Зочин (March 11, 2016 11:07:51 am )

    АН маш худалч, авилгач нам, Улс орон тартагтаа тулж байна. Үнэн юм нэг ч алга. Хэвлэл мэдээлэл, шүүх прокурор, цагдаа, гээд бүгд ард түмний эсрэг ажилладаг болсон

  • Anonymous (March 11, 2016 11:46:57 am )

    Хийж байгаа үйлдэл хэлж байгаа үг нь тэс зөрдөг худалч хуурамч хүмүүс нэгдэж АН гээчийг байгуулсан нь ард түмэнд алга дээр тавьсан юм шиг ил болчихоод байхад л ширэн нүүрлэчихээд шийдчихсэн хулгайч шиг худлаа яриад байх юм аа эд нар

  • dorj (March 11, 2016 11:56:03 am )

    Erguu maluud aa AH songuulid 50 orchim suudal avna.MAH demjdeg teneguud ee ta nar tamhi avch tatdag baisan 21 myanga oldohgui hetsuu bn tegdeg yum da he he shibal

    • Агаа нь (March 11, 2016 12:40:52 pm )

      dorj chi ooroo erguu za. hezeech ardchilsan ner zuusen cham shig lalriin sheesnuud yalahgui

  • Нэргүй (March 11, 2016 12:14:16 pm )

    АН булхайгаар сонгуульд ялахаас биш шударгаар үзээд гарахггүй гэдгээн сайн мэдэж байгаа. Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурийг АТГ шалгаад өгөөч ээ. Энэ хүн7 жил засаг дарга хийгээд 3,5 тэрбум төгрөгтэй болсон үүнийг яаж олсоныг нь шалгадаг газар гэж байна уу. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичсэн байгаа шүү дээ.Энэ хүн энэ их хөрөнгөө хамгаалахын тулд УИХ нэр дэвшихээр болсон байна шүү шалгаачээ

  • dorj (March 11, 2016 12:40:05 pm )

    Nambarban 7 terbymin derged baga bn 3;5 terbum gene shu. Pizda

  • zochin (March 11, 2016 1:33:15 pm )

    songuuliiar neg l namiig gargaj uls orniig uudun tatah ur zeelnees hurdan gargah hedhen olon tvmnee zeeliin hvvgeer baga daramtalj hvn bolgonii ajiltai oroh orontoi bolguulahiin tuluu sanlaa uguurei odoo yariad bgaa 5%-zeelee ard olondoo yalgalgui uguu tegehgui bol Aн- songuuliin sanal huvaagdanaa Зи -dargaa anhaar sanal huvaagdaj ehelnee 100 mkv 5%-yaraltai 100-deeshiig 8%-bolgovol Ан- tvmen olon bvgd sanalaa ugnuu naana niswoy bitgii hii urtei zeelend jivchiheed bna bvh salbariin biznes zogsson udriin hooloo l dvngen dangan bnas

  • suvd (March 11, 2016 2:02:02 pm )

    AH mash tom amjilt husi

  • ЗОЧИН (March 11, 2016 2:58:07 pm )

    энэ 3 намыг газарын хөрснөөс арчих хэрэгтэй

  • гишүүн байлаа (March 11, 2016 3:26:21 pm )

    АН бүү сонг доод шатнаасаа худалч, хулгайч, авилгалчид,дарангуйлагчид,АНдэмжидэг байлаа одоо больё хэзээч өдтэй юм хийхгүй

  • гишүүн байлаа (March 11, 2016 3:26:53 pm )

    зөв

  • gishuun bailaa guai (March 11, 2016 3:36:16 pm )

    Za tegeed yaj bn ølsøj bn u bolj tegeed ajil hiigeech MAH guai

  • зочинт (March 11, 2016 3:59:06 pm )

    Мөнгөгүй ард түмэн өлсөж байна өвдөж байна үхэж байна яахав ээ ард түмэн минь

  • Irgen (March 11, 2016 4:17:53 pm )

    MANgaruud 4 jil hulgai hiij chadalgui ulsej uhehnee Said naraaraa hulgai hiilgej bgaad barigdaad l huugdsen shuudee Yasnii hulgaich zan hezeech arilahgui Gazar deer ni gariig ni tas zaazuurdah bsan um

  • зочин (March 11, 2016 4:50:23 pm )

    АН гэдэг луйварчин, хулгайчуудын нэгдэлд ард түмэн дахин хуурагдахгүй шүү, хар машинаар гарч ирдэг юм бол ёстой алалцана шүү

    • ganbam (March 11, 2016 7:54:32 pm )

      CHI MONGOL HUN BISH BNA

  • unen (March 11, 2016 6:48:50 pm )

    Ene olon praktsuud ni turuulj ideh geed alaan bolj bna odoo ta nart ahij itgehgui.Oor henvh baisan yahav

  • ГоёЗочин (March 12, 2016 9:25:43 am )

    Энэ Лхагваа гэгч нөхөр бүр сонгуулийн үр дүнг гаргачихсан байх чинь. Хэнийх нь захиалга юм бол доо

  • Anonymous (March 12, 2016 11:14:59 am )

    Zasgaas AN-yg hasaj gargaj hariutslaga!…tootsoh heregtei.Herhevch zvgeer orhij bolohgvi.

  • Зочин (March 12, 2016 12:08:10 pm )

    ard tumen mini odoo l songoltoo zov hiine shu ahij ene zasag barij bga namiig songohgui ym shu harlaa uzlee boloo uls oron ymar ard tumnii amidral guitslee muu heleed bga MAN ii ued arai uls oron iim bgaaggui ym shu songoltoo zov hiitsgeene shu

  • zochin (March 12, 2016 3:16:37 pm )

    ene nam geechiig bolie erunhiilegchiin zasaglaltai bolii zalhaaj bna ene olon darga nar tvmen olnooroo togloh gej deeshee gardag bololtoi

  • Улс тор судлаач. (March 12, 2016 5:48:28 pm )

    Банк ухаад л, хулгац дээрэм нэмэгдээд л ард иргэдийн аятай тухтай амьдрах орчин байхгуй болоод байгаа нь цэвэр тор засгийн буруу шуу дээ. Энд юуны омно олон нийтийн амьдрал ахуй унэхээр доройтож, ажилгуй залуучууд олширч, аргаа барахдаа ингээд байгаа юм биш байгаа даа гэж бодох юмдаа. Энд хамгийн буруутай нь Гуйцэтгэх засаглалын тэргуун л байна даа. Еронхий сайд Ч.Сайханбилэг маань ядаж эдийн засгийн болон торийн удирдлагын ямар ч мэдлэггуй дээр нь олон нийтийн амьрал ахуйг дээшлуулэх талаар ганцхан ч болов ажил санаачилчихгуй бух юм болоод байгаа мэтээр “Дулий хэлгуй амьтан” шиг амар амгалан суучихаад л, хааяа нэг тууз хайчилж, шагнал гардуулчихаад л огт юм хийхгуй cуугаад л, зовхон засгийн газраас бонд гаргаж зээл авч цалин, шагнал, урамшуулал болгож, идэж уугаад л сонгууль дуусгах л юм бодож сууна шуу дээ. Тэгээд бас болоогуй Торийн албаны тухай хуулийг зорчиж, торийн албанд олон жил ажилласан дадлага туршлагатай олон арван торийн албан хаагчдыг халж, тэдгээрийн оронд торд огт ажиллаж байгаагуй, зовхон оорт нь тус болж байсан болон цаашид хууль зорчоод ч хамаагуй оорийнх нь даалгаврыг уг дуугуй биелуулэх хумуусийг л “Шагнал”-ын байдалтайгаар торийн албанд томилон ажиллуулж байгаа нь торийг чадваргуйжуулж,нэр хундийг нь шавартай хутгаж байна шуу дээ. Ийм хоноцын сэтгэлээр торийн ажлын хийдэггуй л байхгуй юу даа. Тухайн намын эрх ашиг нь ард иргэдийн эрх ашгаас хамаагуй доогуур тавигдах асуудал учраас намын эрх ашиг гэж бодолгуй энэ Еронхий сайдаас 1 цаг, 1 мочийн ч болов омно салах шаардлагатай шуу дээ. Энэ хунийг шахаад шахаад юу ч гарахгуй нь нэгэнт тодорхой боллоо шуу дээ. Ер нь “Шударга ес” эвсэл задарч, засгаас гарахаа мэдэгдэх л юм бол “Шийдлийн засгийн газар нь хууль эрх зуйн чадамжгуй болж огцроход хурнэ шуу дээ. Учир нь анх УИХ-д суудалтай намууд хоорондоо гэрээ хэлцэл хийж хамтарсан засгийн газар байгуулчихаад одоо хамтарсан засгаасаа аль нэг нам нь гарвал гэрээ хэлцэл нь хучингуй болж, засаг шууд огцрохоос оор аргагуй болно шуу дээ. Гэтэл АН нь МАХН-ыг засгаас гарах мэдэгдэл хийхээс нь омно тэдний сайд нарыг засгаас гаргачихаад тэдгээрийн оронд нь МНН, МУАН, зарим бие даагчдыг оруулаад болчих юм шиг индуурээд байгаа бололтой. Мон засгийг нь бурдуулэхэд МАН хангалттай саад хийж АН-ыг олон нийтэд”Муухай” харагдуулахаа тэд бас чадна шуу дээ. Ер нь Еронхийлогч маань сорог хучинтэй нийлж, АН-ын албан тушаалд дуртай хэсэг ноходтэй хамтарч, хэвийн сайн ажиллаж байсан Н.Алтанхуягийн засгийн газраа “Огцруулсан л гол буруу нь байгаа юм шуу дээ. Тэгээд бас болоогуй засгаа огцруулахын тулд хэд хэдэн зохиомол хэрэг уусгэж, зарим журмын ноход оо шоронд хуртэл хийсэн гэж байгаа. Унэхээр “Богино ухаантай бондгор нохдууд” шуу. Ер нь энэ АН-ын толгойд байгаа нохдууд зайлаагуй цагт цэгцрэхгуй нь тодорхой. МАН ч мон ялгаагуй нэр хунд нь шавар шалбаагт хутгалдсан юм байна шуу дээ. Ямар эх уусвэрээс бурдсэн нь тодорхойгуй “Их хэмжээний монгоор сонгогчдийн саналыг хуурч, худалдаж авч УИХ-ын гишуун болж, дараа нь зовхон оорсдийнхоо толоо ажилладаг, хязгааргуй шунал мороодолтэй, эрх ашгаараа нэгдэж нам дамнасан “Булэглэл” уусгэж, аль илуу эрх мэдэлтэй нь ногоохоо торийн хучирхэг машинаар нухчин дардаг УИХ-ын гишуунээс салахын тулд Монголын торийн засаглалд омно болоод л байсан АИХ (Ундэсний Иргэдийн Толоологчдийн Их Хурал гэж нэрлэсэн ч болох л юм л даа) ба УБХ гэсэн шаталсан бутэцтэй, харилцан бие биендээ хяналт тавьдаг Торийн байгуулалтын бутэцэнд шилжвэл яасан юм бэ? Одоогийн УИХ-д гаргадаг зардлаас хамаагуй бага зардлаар АИХ ба УБХ маань ажиллана шуу дээ. Ядаж оорсдийнхоо дотор амьдардаг, бух зуйлийг нь сайн мэдэх хунээ, ямар ч зардалгуйгээр сум, дуургийн иргэд нь сонгоод л гаргана шуу дээ. Жилийн тогсголд АИХ-ын чуулганы хуралдаанаар Еронхийлогч, Еронхий сайд, АИХ-ын дарга, тэргуулэгчид болон энэ олон дарга нарын хийсэн ажлын тайланг нь хэлэлцэж унэлэлт дугнэлт огч, ажлаа хийж мэдэхгуй зарим нэгийг нь золоолж, зарим нэгийг нь томилж, энэ оны тосвийн гуйцэтгэл, дараа жилийн тосвийн тологлогоог нь хэлэлцэж унэлэлт дугнэлт огч арга хэмжээ авч баталдаг болчихвол тороос энэ олон хулгайч, луйварчид зайлах л болно л доо. Энэ удаагийн сонгуульд олонх болох нам гарахгуй нь тодорхой тул сонгуулийн дараа нь энэ их монготэй, хумуужилгуй дэггуй нохдууд бараг “Дайн” гарна шуу дээ. Тэр уед л та бид нар ойлгох байх даа. Уг нь хундрэхээс нь омно арга хэмжээ авах зуйтэй юмсан даа.

  • urtaa (March 12, 2016 6:13:18 pm )

    enhbayraas oor hun baihgui.enhbayraar ih oroldson humuus amjiltand hurehgui shuu.bodit baidal oor baigaa shuu.yun AN be odoo ene nam dahiad garch irehgui.

  • Irgen (March 12, 2016 9:33:53 pm )

    An amyrik luivirch har haircagaar sanal luivirdaj ard tumnii durguig hurgej hoorond n hydalcuulah hiij beldsen ter n bayn yduugiin ylgaa!!!!!

  • - VS - MYYN - (March 13, 2016 2:17:03 pm )

    Herev iim yum hiivel Mash Tom Asuudal bolno ! MAN + AN = MYYN , Mash Noztoi Barimtnuud, Garaj irseer l Ene Zasag odoo shuud utgaarai ~ MYYN- ii Zasagiin Gazar gedgen Oilgomjtoi Bolj baihshig bna. Uchir n Ene Zasag Tord ajilaj baigaa UIH- gishyynees geed Ene Mongol Ulsiin Tord – MYYN – zaan Nuuts Baiguulga Ajilaj Baigaan Negent Oilgomjtoi Bolj bna. Ene – MYYN – Geed baigaa Baiguulga n Nuuts Mafia baij boloh yum !

  • Anonymous (March 13, 2016 7:16:03 pm )

    Дээрхи мөрөөдөл биёлбэл зэвсэгт бослого гарна.

  • ах (March 13, 2016 10:29:47 pm )

    монгол улс худлаа ярьдаг хулгайчдаа цазар эхлээд илжигдоржоос

  • Мижид (March 13, 2016 10:57:49 pm )

    АН-н сонгуулийн сурталчилгаа эхэлчихээд байна шүү. Ард түмнээ 4 жил хульхадчихаад сонгууль дөхөөд ирэхээр ард түмэн малчдад хайртай болж жүжиг тавьж малчдын зээлийн хүү буулгах, орон сууцны зээлийн хүүг 8% байсныг 5% болгох г.м-н заль мэхүүд бүгд л дараагийн сонгуульд санал авах гэсэн ээлжит заль мэх шүү. Худлаа ярьж хульхаддаг худрагагүй худалчуудаас салах хэрэгтэй шүү олон түмэн минь.

antalya rent a car