Ерөнхий сайдыг халз мэтгэлцээнд дуудаад буй УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс зарим зүйлийг тодрууллаа
-Та хэдхэн хоромын өмнө сэтгүүлчдэд халз мэтгэлцээнийхээ талаар мэдээлэл хийлээ. Энэ талаар яриагаа эхлүүлье?
-Намайг хоёрдугаар сарын 23-нд Ерөнхий сайд болон хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандаж халз мэтгэлцэх тухай бичиг явуулахад зарим хүмүүс надад Ч.Сайханбилэг Ерөнхий сайд ирэхгүй байх, хариу өгөхгүй дээ гээд янз бүрээр л ярьж байсан. Би тэдний ярьж буйг ойлгож байгаа. Яагаад гэвэл манай Ерөнхий сайд солигдчихсон юм уу хаашаа юм гэж бодож байгаа. Жишээлбэл, ЭМС-ын яамны үндсэн чиг үүрэг нь тэмцээ, морь, авьяас гээд өв уламжлал болсон зүйлсээ геннист оруулах ёстой байдаг. Тэр утгаараа энэ яамыг түр хариуцаж буй Шадар сайд Ц.Оюунбаатар саяын арга хэмжээнд явсан. Гэтэл Ц.Оюунбаатарыг маань тэмээн дээр суулгачихаад сонин хэвлэлээр янз бүрээр бичээд байна лээ. Би ч ойлгосонгүй. Дараа нь зурагт, твиттер харсан чинь УИХ-ын дарга “бид удахгүй геннист орох гэж байна” гээд яриад явж байна лээ. Тэгэхээр би үүнийг юу гэж ойлгож байгаа вэ гэхээр Ерөнхий сайд маань солигдчихсон юм биш биз дээ гээд гайхаад байгаа юм. Ерөнхий сайд очсон бол би ойлгоно шүү дээ. Тиймээс бичгээ зөв хүнд хаягалсан уу, буруу хүндээ хаягласан уу гэдэгтээ ч эргэлзээд л байгаа. Гэвч нэгэнт би хуульч хүн учраа хуулиа л дагаж мөрдөнө. Өөрөөр хэлбэл Ч.Сайханбилэг гэдэг хүнийг УИХ-ын гишүүд Ерөнхий сайд гээд сонгочихсон учраас. Мөн энэ хүнийг огцруулахгүй гээд шийдчихсэн болохоор дараа дараагийн алхмаа хэлж байгаа юм.
-Тэгвэл таны дараагийн алхам юу байх бол?
Нэгдүгээр алхам нь гэвэл ямарч байсан сэтгүүлчиддээ албан ёсоор хариуг нь авч өгье. Би дуу хураагуур бариад “Халз мэтгэлцээнд оролцох уу, үгүй юу гэдгийг нь асууя”. Яагаад гэвэл тэр хүн надад хариугаа өгөхгүй, сэтгүүлчид ч асуухгүй байх шиг байна. Уг нь хэвлэлийн албаар нь дамжуулаад асуучих хэрэгтэй. Ямар ч байсан би “Та мэтгэлцэх үү” гээд асуух гэж оролдоно. Гэхдээ бүтэх үү, бүтэхгүй гэдгийг би мэдэхгүй шүү дээ. Нөгөө хүн хариулахгүй гээд суугаад байвал яах вэ. Хоёр дахь арга нь гэвэл би хоёрдугаар сарын 23-нд бичиг хүргүүлсэн юм. Хугацаа нь энэ сарын 23-нд дуусна. Хугацаа нь дуусахад надад хариу өгөөгүй учир эс үйлдлээрээ энэ хүн надад зөвшөөрсөн гэсэн хариу өгсөн гэж ойлгоно. Уг нь бид гуравдугаар сарын 12-нд мэтгэлцэхээр хугацаа заасан. Ерөнхий сайд хариу өгөөгүй учир хугацааг нь 30 хоног болгож сунгаж байгаа юм. Бидний мэтгэлцээнийг шууд дамжуулах телевиз бэлэн байна. ТВ5 телевиз эфирийн цагаасаа өгөх боломжтой гэж мэдэгдсэн. Тэгэхээр би гуравдугаар сарын 23-наас хойш телевизийн шууд эфир дээр дуудъя.
-Хариу өгөхгүй байгааг та зөвшөөрч байна гэж ойлгох юм байна. Хэрвээ таны товлосон өдөр ирэхгүй бол яах вэ?
-Хариу өгөхгүй бол зөвшөөрч байна гэсэн үг. Тиймээс би энэ сарын 23-ны өдрөөс хойшоо энэ хүн зөвшөөрсөн шүү гэдгээ мэдэгдэнэ. Хугацаа нь тодорхойгүй байгаа учраас намайг сонго гэж байгаа юм байна гэж ойлгоод өөрөө нэг цаг товлоод телевизийн шууд эфирт Ерөнхий сайдыг урих болно. Ирэхгүй бол би тэр телевизийн эфирээр ганцаараа гараад бодлогуудаа тайлбарлана. Ийм байдлаар л ажиллах бодолтой байна даа.
Г.Лхагваа
Zaluu.com
Холбоотой мэдээ
-
Zochin (March 09, 2016 3:01:38 pm )
Iim huntei metgeltsej dooshoo orood yah ve.
-
бөхөө (March 10, 2016 9:56:35 am )
Баасанхүү болимоор юмаа ажлаа хийж чадаж байгаа хүнд атааархаж байгаа юм уу л гэсэн дүр харагдаж байна ард түмэн өөрт чинь маш дургүй байна шүү
-
-
монгол (March 09, 2016 5:08:21 pm )
сайханбилэг юм ойлгох уу, тэртэй тэргүү тэнэгийг нь монгол даяар мэднэ өөрийгөө зовоож доошоо орох хэрэг байна уу
-
Улс тор судлаач. (March 09, 2016 6:20:05 pm )
О.Баасанхуу гишуун ээ та “Улаан буч” зуусэн Коносомолын сургууль тогссон юу ч мэдэхгуй хунээс юу хусээд байгаа юм бэ? Одоо энэ зуйлээ хаяа !!!!
-
Anonymous (March 09, 2016 6:27:37 pm )
наад хүнээ ажил хийлгэл дээ баасанхүү . нэр хүндээ ерөнхий сайдтай жишиж дээшлүүлэх санаатайй . хөөрхий амьтан ямар хууль саначилсан бэ нөхөр .
-
цэцэг (March 09, 2016 6:34:55 pm )
Эрүүл мэндийн яам соёл урлагын яам биш жинхэнэ хийх ажилаа хийхгүй л байна эрүүл биетэй хүн байна уу ?цаана чинь
-
зочинзочин (March 10, 2016 9:07:06 am )
ЭНЭ БАЛАЙ ИХ ХУРАЛЫН БҮРЭН ЭРХ ХУРДАН ДУУСАЖ АРД ТҮМНЭЭ АМРААГААД ӨГӨӨСӨЙ. САЙХАНБИЛЭГ ГЭЖ ШАЛ ХУДАЛАА ХУЦСАН НЭГ ГЭМГҮЙ ЦАРАЙТАЙ НОВШИЙГ ТЭР БАЯРЦОГТОЙ НЬ ХАМТ ШУДРАГА ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСООХ ЦАГ ИРНЭЭ. ЮУН ЭНХБАЯР ЖЭНХЭНЭ ЭВГҮЙ ГАРУУД ЦАГААН ЦАХТНУУДАА ГЭДЭГ ЧИНЬ ЭДНҮҮС ШҮҮ ДЭЭ
-
зочин (March 10, 2016 10:15:53 am )
Баасанхүү гуай та ерөнхий сайд байсан бол энэнээс долоон дор хийнэ дөөөөөөөөөөөөөөөөө. Юу ч чадахгүй хоосон толгой. ноосон олгой
-
www (March 10, 2016 6:24:20 pm )
cham shig ajil udsan erguud gargaj bdag tsag zav gej ene hund baihuu malaa zgr l ajliig n hiilge daaraa n har za yu erguu dagz min
-
berik (March 10, 2016 8:19:39 pm )
Zov chvvv
-
berik (March 10, 2016 8:20:59 pm )
Baasanhvv zov bodoltoi zaluu bna . Saihanbileg nootoi bolood l zugtaj bna
-
сувд (March 10, 2016 8:29:51 pm )
баасанхүү гишүүнийг дэмжиж байна.сайханбилэг өөрийгөө мэтгэлцээнд унана гэдгээ сайн мэднэ.учир нь юу ч хийгээгүй.утсан хүүхэлдэй
-
Сүхээ (March 10, 2016 10:44:28 pm )
Баасанхүү даанч Энхбаярын нам юмдаа гэхдээ америк сургалттай комсомолын гишүүнийг бодвол арай өөр сэтгэх байлгүйдээ
-
zochin (March 11, 2016 8:40:47 am )
za yahav dee yun bolohgui gej ,uls turchid metgeltsej bolno bizdee
-
haha (March 13, 2016 11:05:59 pm )
ENE MUU JOOM ZAILAA. GUTAL DOLOOGCH. ENE BALAIG ARD TUMEN SONGOOGUI.
15 Comments