antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 9, 2016 3 comments

“Цонх үе” тохиож байхад хөдөлмөрийн насны залуусаа гадаад руу илгээх гэж үү

нийтлэсэн Admin

63cac985435169174ee6ee6974807294

Монгол Улс  гурван сая дахь иргэнээ 2015 оны нэгдүгээр сард өлгийдөж авахад хүн бүр магнай тэнийн баярлаж байв. Олуулаа боллоо, одоо л нэг улс шиг хөгжинө дөө гэсэн итгэлийн гал хүн бүрийн цээжинд ассан. ХХ зууны эхэн үед 500 мянга хүрэхгүй хүн амтай байсныг тооцоход, устаж үгүй болж мэдэх үндэстний жагсаалтад орчихсон явсныг бодоход хувь заяа биднийг ивээж, 1918 оноос хойш манай улсын хүн ам 45 жилд нэг саяар өссөн бол хоёр саяулаа болоход 26 жил шаардагджээ. Одоо гурван сая давсан хүн амтай Монгол Улсыг хүн амын насны бүтцээр нь авч үзвэл залуу, идэр үндэстэн болсон байна. Манай улсын таван хүн тутмын нэг нь 15-аас 24 насны залуус. Хүмүүс мартаагүй бол 2010 онд дарга, сайд нар “Хүн амын цонх үе” тохиож байгааг сүр дуулиантайгаар зарлаж, улсын хөгжилд онцгой нөлөө үзүүлнэ гэж баахан тунхагласан. “Цонх үе” гэдэг нь дундаж наслалт нэмэгдэж, насны бүтцийн хувьд хөдөлмөрийн насныхан хүн амын дийлэнх хувийг эзлэхийг хэлдэг ажээ. Энгийнээр хэлбэл, хөдөлмөрийн насныхан хүн амын бүтцэд жин дарснаар ДНБ-ий хэмжээ нэмэгдэх, эдийн засгийн өсөлт бий болох, хуримтлал үүсэх таатай нөхцөл бий болдог байна.

Харин өнөөдөр энэ талаар ам нээдэг албан тушаалтан, бодлого ярьдаг дарга байхгүй болжээ. Харин ч бүр эсрэгээрээ, Солонгос руу ажиллах хүмүүсийг бүртгээд эхэлсэн байх юм. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвийн дарга С.Чойноров Солонгост ажиллах хүсэлтэй идэр насны залуучуудыг бүртгэж эхэлснийг байгууллагынхаа цахим хуудсаар дамжуулан олон нийтэд зарлажээ. Монголын төр хөдөлмөрийн ид насан дээрээ байгаа залуусыг гадаад руу зуучлахаар зар тавьж байгаагийн хажууд оюутнууд 70 мянгынхаа төлөө жагсаж, Монголын залуучуудын холбоо “Хар жагсаалт” үйлдвэрлэж,улстөржиж суугаа нь гайхаж цочмоор үйлдэл биш ажээ.
Коммунист дэглэмтэй гэж өрнөдийнхөнд адлагддаг ч манай өмнөд хөрш БНХАУ эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд аман хүзүүдэж байгаа. Японыг ардаа орхиж, АНУ-ын ард бичигдэж байгаа Хятад улс сүүлийн 20 жилд маш эрчимтэй хөгжсөн. Үүний нууц нь маш энгийн. 1970-1980 оны хооронд БНХАУ-ын хүн амын 70 хувийг залуучууд эзэлж, “Цонх үе” эхэлжээ. Тус улсын эрх баригчид хөгжлийн бодлогоо таван жилээр тодорхойлж, хөдөлмөрийн насны залуучуудаа түшиглэн үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлсэн гэдгийг хөршийн хувьд бид сайн мэднэ. Хамгийн наад зах нь Эрээн, Замын-Үүд хоёрын жишээн дээр хөгжлийн ялгаа, хурдыг олон юм нуршилгүйгээр харж болно. 1950-иад онд дайн самууны хөлд нэрвэгдэж байсан Өмнөд Солонгос улс улсынхаа хөгжлийг таван жилээр төлөвлөж, зөв бодлого хэрэгжүүлсний үр дүнд өнөөдөр дэлхийд хөгжлөөрөө толгой цохиж байна.

Эрдэмтэд, мэргэжлийн багийнхны 2008 онд хийсэн судалгаанаас харахад манай улсад 15-59 насныхан хүн амын 65.8 хувийг эзлэх болжээ. Тэдний тооцоогоор хөдөлмөрийн насыхны хүн амд эзлэх хувь 2025 он хүртэл 66.8 хувиас доошлохгүй. Энэ “Цонх үе” бол хөгжих гэж тэмүүлж байгаа Монгол Улс, сайхан амьдралын төлөө зүтгэж байгаа монголчуудын хувьд гурван сая дахь иргэнээ тосож авснаас ч дутахааргүй таатай мэдээ байлаа. Харин өнөөдөр энэ талаар бодлого, шийдвэр гаргаж байгаа байгууллага, дуугарч байгаа хүн алга болов.Улстөрчид сонгууль угтсан популизмдаа хөвж, Хөдөлмөрчдийн төлөөлөл гэсэн том малгайтай Үйлдвэрчний эвлэлийнхэн сонгуулиас сонгуулийн хооронд улс төрийн намуудын өвөр дамждаг шалиг зангаасаа ангижраасай гэсэн хүлээлт үүслээ.

Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичгийг гурван намын бүлгийн дарга багагүй зүтгэл гаргаж байж УИХ-аар саяхан батлуулсан. Энэхүү бодлого батлагдсанаар улс төрийн намууд сонгогчдын саналыг татах богино зайн улс төр хийх боломжгүй болж, хөгжлийн нэгдсэн үзэл баримтлалтай байхаар хуульчлагдсан. Энэ бодлогыг хэрхэн “чулуу” болгохоос Монголын хөгжил шалтгаална. Шинэчлэлийн гэнэ үү, шийдлийнх үү, хамтарсан байна уу гэдгээс үл шалтгаалж хүн амын “Цонх үе”-д тодорхой бодлого, зорилт дэвшүүлж, улсын хөгжлийг урагшлуулах үүрэгтэй. Гурван сарын дараа болох УИХ-ын ээлжит сонгуульд оролцох улс төрийн намууд энэ чиглэлээр мөрийн хөтөлбөрөө боловсруулах шаардлага ч бий. Хүн амын дийлэнх нь хөдөлмөрийн ид насандаа ирчихээд байхад залуучуудаа Солонгос руу илгээх гээд “шүдлүүлээд” сууж байдаг арчаагүй төрийг бид хүсээгүй.

Эх сурвалж: Time.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • зочин (March 10, 2016 5:56:00 pm )

    Энэ үнэн шүү. Яг ид хийх бүтээх насны хамгийн эрүүл биетэй залуусаа харийн боол болгохоор илгээчихдэг, энд үлдэж байгаа нь дандаа эрүүл мэндийн асуудалтай, их сургуулийн диплом өвөртөлсөн даргаас өөр ажил хийхгүй гэсэн залуучууд үлдээд солонгос кино үзээд л гэртээ байна шүү дээ.

  • Anonymous (March 11, 2016 12:04:41 pm )

    ulirliin ajil hiij avgai huuhdee

  • " (April 06, 2016 8:08:53 pm )

    ardiin nam hezee bodlogo yrij bsii. jinhene songuuliin sanal awah bogino hugatsaani halamjin bodlogo baridag bzd

antalya rent a car