Тайландын Вант улсын Бангкок хот дахь “Хятад хороолол”-д байрладаг зэвсгийн дэлгүүрт монголчууд халдан галт зэвсэг дээрэмдэхийг завдсан гэх мэдээлэл олон улсын цахим сүлжээгээр цацагдан нэлээд шуугиан тариад байна. Гэмт этгээдүүдийн нэг нь амиа алдсан бөгөөд хамт явсан дөрвөн хүнийг нь цагдаагийнхан баривчлан саатуулжээ. Буу, хутгаар зэвсэглэсэн тэдгээр хүмүүс нь зэвсгийн дэлгүүрт дайрч ормогцоо мөнгө хадгалдаг сейфээ онгойлгохыг худалдагчаас шаарджээ. Худалдагч харин тэднийг эсэргүүцэн дохиоллоо дарж амжсан байв. Халдлагын үеэр дэлгүүрийн эзэн болон худалдагч хоёр нь биедээ хутганы хөнгөн шарх авчээ. Гэтэл гэмт этгээдүүдийн талаар олон нийтийн мэдээллийн сүлжээгээр түгээхдээ “Гэмт хэрэгтнүүд Монгол улсын иргэд байжээ” гэсэн юм. Дээрэм хийсэн гэмт хэрэгтэнүүд харин Монголын иргэд биш монголжуу царай зүстэй Хятад улсын харъяат хүмүүс байсан байна. Энэ талаар манай Гадаад хэргийн яамнаас мэдэгдэл гаргажээ. Тус яамны ажилтнууд уг хэргийг монголчууд үйлдсэн мэт ташаа мэдээлэл цацсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд залруулга хийлгэхээр ажиллаж байгаа юм байна.
Б.Баяр
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Батбаяр (March 09, 2016 12:02:08 pm )
Гадаад улсд манай иргэд нэг иймэрхүү л нэр хүндтэй болсон л байна гэсэн үгдээ.. Алуурчин, дээрэмчин, биеэ үнэлэгч, хар тамхины зөөвөр тээвэр, хэрэглэгч, Хулгайч, худалч, за ер нь бүх л муу ёрын юм бүгд Монголчуудтай холбоотой болж дээ хөөрхий…Нөгөө талд нь цэвэр авъяас хөдөлмөр зүтгэлээрээ алдаршиж байгаа нь цөөн ч гэсэн байх л юм даа… Бурхан минь энэ бузар булай луйварчин, өөдгүй удирдагчдаасаа бид яаж нэг салах юм болдоо… Нам нэртэй луйварчин бүлэглэлүүд биднийг үнэхээр мөхөөж байна даа…..Үүнд хариулах хүн байна уу…
-
rr (March 09, 2016 2:46:56 pm )
yag unen chi shuu goy helleeee
-
Еэ, хөөрхий дөө (March 09, 2016 4:34:43 pm )
Монгол, хятад царайг ялгаж чаддаггүй монголчуудаас сүнс нь зайлчихсан цагдаатай улс юм аа даа янз нь.
-
booroo (March 10, 2016 11:30:41 am )
зөвхөн сонгуулиар л салдаг юм даа
-
ойрад (March 10, 2016 6:49:41 pm )
бид гадныханд иймэрхүү харагддаг болжээ
-
khki (March 11, 2016 6:06:02 pm )
hvzvvgvi tergvvtei ardachlal gesen hulgaichuud ene ulsiig mohooj bna songuuliar yahiig harii ed garaad irvvl bostsgooyo arduudaa
-
Anonymous (March 13, 2016 7:50:08 pm )
nam nertei buleg hulgaich luivarchidaas saltsgaay
7 Comments