antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 9, 2016 1 comment

Б.Сумъяад 40, багшид нь 20 сая төгрөгийн урамшуулал олгов

нийтлэсэн Admin
527-1457491263Sum
Норвегийн Лиллехаммер хотноо болсон залуучуудын өвлийн II олимпийн наадмаас тэшүүрийн холимог багийн төрөлд алтан медаль хүртсэн “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Сумъяа болон дасгалжуулагч Б.Энхбаяр нарт Засгийн газрын шийдвэрээр мөнгөн урамшуулал олгов.
Өнгөрсөн баасан гарагт “Sky resort” цанын баазад болсон Монголын бүр ард түмний XIV спортын их наадмын нээлтийн үеэр Б.Сумъяаг 40 сая, түүний багш Б.Энхбаярыг 20 сая төгрөгөөр шагнасныг гардуулжээ. Лиллехаммер хотноо хоёрдугаар сарын 12-21-нд зохион байгуулсан залуучуудын өвлийн II олимпийн наадамд гүйлтийн цанын тамирчин А.Очирсүх, гүйлтийн тэшүүрийн төрөлд Б.Сумъяа нар Монгол Улсаа төлөөлж амжилттай оролцсон.
Б.Сумъяа нь гүйлтийн тэшүүрийн төрөлд Үндэсний олимпийн хорооны нэгдмэл багт орж алтан медаль хүртсэн. Үндэсний олимпийн хорооны нэгдмэл 13 багийн дунд гүйлтийн тэшүүрийн 1,6 км-ын уралдаан болоход Д.Сумъяа БНСУ, БНХАУ, Италийн тамирчидтай нэг баг болж аваргаар тодорсон юм.
Д.Өлзий 
Sonin.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Зочин (March 10, 2016 4:14:57 pm )

    Болждээ хеерхий!

antalya rent a car