antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 9, 2016 7 comments

Н.Жанцанноровын хамгийн их ичиж байсан тохиолдол

нийтлэсэн Admin

145705413056d8e1b2cee25
–Таны хамгийн их ичиж байсан тохиолдол?
Н.Жанцанноров: -Үүнийг би тодорхой ярьж чадна. Телевизээр нэг удаа ярьсан санагдаж байна. Би Украины хөгжмийн их сургуульд очсон юм. Хөгжмийнхөн чинь ганц ганцаараа хичээллэнэ. Миний хөгжмийн задаргаа, шинжилгээний багш нэг эмэгтэй байлаа. 14 хоногийн дараа хичээл эхэлнэ гэж надад хэлсэн юм. Тэгэхэд нь би “Долоо хоног галт тэргээр яваад ирж байхад 14 хоногийн дараа хичээл эхэлнэ гэж хэлж байдаг.
Энэ авгай ер нь яадаг хүн бол” гэж бодож байлаа. Тэгээд л хичээл эхэлсэн, сайхан байсан. Манай багш гайхалтай эмэгтэй байсан. Зургаан хэлээр ярьдаг.
1993 оны дэлхийн шилдэг эмэгтэйгээр тодорч байсан хүн. Одоо ч амьд байгаа. 1927 онд төрсөн хүн. Тэр үед хагас жилээр хичээлдээ очихдоо багшдаа нэг бэлэг өгье гэж бодоод, Чүлтэм гуайн Японд хэвлүүлсэн 11 ширхэг бурхны зургийг аваад явсан. Бэлэглэхийн хажуугаар монголчууд бурханаа ингэж сайхан хэвлүүлж, шүтдэг гэдгийг мэдрүүлэх гэсэн хэрэг.
Тэгээд багшдаа бэлэглэсэн. Багш маань ч маш их баярласан. “Танай Монгол Улс гайхамшигтай юм. Бурхан шүтээнээ ингэж хэвлэдэг. Харин ядам хуруугаа дарчихсан байгаа нь ямар учиртай юм бэ” гэж асуухгүй юу. Би хэлж чадаагүй. “Энэ бурхан чинь дээрээ гурван хохимой толгойтой байх юм. Яагаад ийм байгаа юм бол” гэж асуусан. Бас л хариулж чадаагүй. Дахиад хэд хэдэн бурхны талаар асуухад хариулж чадаагүй. Тэгэхэд би 20 гаруй настай байсан. Тэр үед л ичнэ гэдэг туйлдаа хүрсэн дээ. Гэтэл багш “Та 14 хоног хичээл хойшилно гэж хэлж байсныг санаж байна уу” гэж асууж байна.
Би ч хөлс нь гоожсон хүн “Санаж байна” л гэлээ. Гэтэл “Би бурхны шашны талаар мэдлэг муутай. Чи бол миний анхны бурхны шашинтай шавь. Тийм болохоор би Украины номын санд сууж, бурхны шашинтай холбоотой ном 14 хоног уншсан. Тантай харилцахын тулд. Танай шашныг би их сайхан шашин байна гэж бодсон. Харин та өөрийн соёлыг мэдэхгүй байж, хүний соёлоос суралцана гэж ирснийг чинь би ойлгохгүй байна” гэж хэлсэн.
Тэгээд л нам болсон доо. Тэгэхэд л ичнэ гэдгийн дээд туйлд хүрсэн байх. Тэгээд би хичээлээсээ гараад бодсон, “Би юу мэдэж байна” гэж. Гэтэл юу ч мэддэггүй юм билээ. Гандангаар нэг ороод гарсан, тэгэхдээ тагтаанд будаа өгсөн байх. Чингис хааныхаа мөн чанарыг ч мэдэхгүй байсан. Харин тэндээс л Монгол хүн болох эхлэлээ тавьсан гэж боддог. Түүнээс хойш хүмүүст Монголын соёл гэж элдэв юм яриад байгаа нь тэр багшийн ач шүү дээ…


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • mongol (March 09, 2016 11:08:15 am )

    I donot kno w, who is jantsannorow,

  • eri (March 09, 2016 11:19:54 am )

    Ганц жанцанноровт биш бид бүгдэд хамаатай

  • Anonymous (March 09, 2016 11:20:22 am )

    Сэтгэгдэл бичсэн Монгол хамгийн тэнэг нь байж дуугай л бхгүй. Энэ агуу их хүний хэлсэн болгоно нь сургамжтай, гайхамшигтай байх юм аа, нийтэлсэн админд баярлалаа

  • Ичиг, ичиг (March 09, 2016 11:49:57 am )

    Оросоор ойлгоогүй, мэдээгүйдээ ичээ биз. Юун шашин, соел энэ тэр вэ? Одоо нас жаахан ахиад Жа ах жаахан дэгсдүү, мэдэмхийрхсэн зүйл Тв-ээр яриад байгааг нь суваг солингоо анзаараад байгаа.Таны үеийнхэн бурхангүй үзлээр хөдөө өссөн, дараа нь Бо намын даалгавраар ажиллаж байсан кадрууд, түүнийхээ төлөө гавъяа, шагналаа хүртсэн соц бүтээгдэхүүнүүд. Одоо та минь өөрийн сайн мэдэх хөгжмөө, аялгуугаа л хойч үедээ сайн заавал буян болохсон. Эсвэл орхимж зүүгээд Жа лам болсон шиг олны толгой эргүүлэх үйлтэй ажил хүсээд байгаа юмуу? Ганданд очоод тагтаа тэжээхээс өөр ажил байхгүй байхаа, тэгвэл сонсогч олон ичнээ ккк

  • шаа чи (March 09, 2016 8:52:29 pm )

    шаадаг хөгшин TEATRIIXAA XEDEN BUJIGCHIN JUJIGCHIN XUGJIMCHIN BUGDEND N XANDRAAD PIZDA XUGSHIN LALAR BOOC N BOSDIIMUU ENE ODOO SHAR SEMJILSEN LALAR ZOXIOSON BUX XUGJIM N NEG AYTAI UNEN UITGARTAI ICHEECH CHI UURUUS UU LALARAA

  • Иргэн Дорж (March 09, 2016 10:37:35 pm )

    Энэ гайхамшигтай хүн Монголд лав дахин заяахгүй. Ухаанаараа авьяасаараа уучлах чадвараараа хүнийг таних чанараараа гайхамшигтай хүн юм билээ. Ухаант хүн бол санаа авахаар үнэхээр сайхан зүйл ярьсан байна даа. Гандан ороод залбираад байна дүүрэн бурхан алийг нь ч би лав мэдэхгүй ёстой санууштай зүйл ярьжээ. Энэ дээрх тэнэг энэ хүний ширхэг үсэнд ч хүрэхгүй байж юу ярина вэ. Ийм тэнэг илжиг олон байгаа учраас монгол хүн өөдөө явж чадахгүй байна ш тээ

  • fooroo mai shaa (March 10, 2016 12:02:28 am )

    ÷è õýí áîëîîä õ¿íèéã èíãýæ õýëýýä áàéíà àà ºìõèé àìòàé õóæàà ìèíü íààä õ¿íèéã ÷èíü ººðººñ ýíý èë¿¿ á¿òýýë¿¿äèéã ýíý ìîíãîë õ¿í á¿õýí ìýääýã þì ÷àì øèã ëàëðóóäûã óñòãàæ áàéãàà õºãæèì ýãøèëäýãèéã ìýäõ¿¿ ÷è ýíý õ¿íèé íàñàí äýýð õ¿ðýõã¿é ¿õíý ¿õýõäýý õºãæèãèéã ýíý ñîíñîîä ¿õýýðýé ëàëðàà

antalya rent a car