Хүний эрүүл мэндийн манаанд тангараг өргөсөн эмч, сувилагч нарын дундаас мэндэлсэн хуруу дарам цөөхөн улс төрч байдгийн нэг нь Чингэлтэй дүүргийн засаг дарга байсан, Улсын их хурлын гишүүн асан Д.Очирбат билээ. Тэрээр эрүүл мэндийн салбарт чамгүй олон хууль санаачилж, батлуулсан гэж цээжээ дэлдэх дуртай нэгэн ажээ.
Тэгвэл саяхны нэгэн өдөр эмнэлэг болон эмийн санд очиж үйлчлүүлэхдээ салбартаа болохгүй байгаа зүйл их байгааг өөрийн биеэр мэдэрчээ.
Эмийн санд очоод амитриптиллин гэж эм авах санаатай жор бариад оржээ. Гэтэл эмийн санч эмэгтэй түүнд өөрийнх нь боловсруулж баталсан хуулиас болж энэ эмийг тусгай жороор олгодог болсныг Д. Очирбат гуайд дуулгасан юм байх. Гишүүн асан энэ эмийг ямар ч жороор өгөх ёстой доо гэж уулга алдан би Улсын их хурлын гишүүн байхдаа сэтгэцийн эм, мансууруулах эм гэж ялгаж заалт оруулж хуульчилсан, эмнэлэгт очихоор даатгал гэж ойлгомжгүй зүйл байх юм гээд учир мэдэхгүй эмийн санчид хичээл зааж эхлэх нь тэр. Баталсан хуулийг нь зөв хэрэгжүүлээгүй сайдгүй эрүүл мэндийн яамны буруу юу эсвэл үнэхээр хуулиа мэдэхгүй будилж явна уу. Түүнээс биш эмнэлэг, эмийн сангийн буруу гэж юу байхав.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
МАА (March 08, 2016 2:56:45 pm )
Ямар хууль баталснаа ч мэдэхгүй эд нар, харин эд хөрөнгө панз наймаанд овоо шүү, хөөргөө харж байгаа шиг хуулиа батлахаасаа өмнө нэг уншихгүйдээ чааваас
-
төрөө цэвэрлэж авая (March 08, 2016 3:44:36 pm )
УИХ ыг хараад гутах юм. Хэзээ монголд намынхаа төлөө бус, эх орныхоо төлөө ажилладаг УИХ тай болно доо.
-
nn (March 08, 2016 10:49:20 pm )
Одоо дахиж сонгогдоод тэр хуулиа засхаасдаа хө.Хөөргийг ч мөн шинжиж байнадөө.Хэдээр авах гээд байгаа юм болдоо. Юуун хуультай мантай. Бодох юм их байна
-
туяа (March 08, 2016 11:36:51 pm )
хэзээ амитриптилийнийг тусгай жороор олгодог болсон юм бэ
энэ хөөргө үзэж байгаа нөхрийн зөв шүү дээ -
AAAAAAAAAAAAAAAAAAAAAAA;;; (March 09, 2016 8:10:23 am )
balai sda nar..orchlongoos tasartsan garuud bol ih bgaa sh dee
-
123123123 (March 09, 2016 8:46:44 am )
uuchlaarai tusgai joroor olgodog bolson shde…
-
сайн сонс (March 09, 2016 9:36:53 pm )
энэ эмийг энгийн эмийн жороор олгох сайдын тушаал гараад удаж байна
-
ug n beltdgegdsen gar l bn daa (March 11, 2016 4:20:43 pm )
emch gedgiin sain medehgui l bn
-
mongol (March 11, 2016 6:26:15 pm )
za ene hun chine M. Enhboldiin hurgen bolj jargaj yvaa gesen shuu. Tuunees bish jiriin neg emch ingej yvahad bas l ih hugatsaa orno doo.
-
emch (March 11, 2016 7:05:46 pm )
ene hunii zob shu de, joroor engiin joroor l amitrithilliniig olgodog shu de, zob l huuli batalsan bna shu de
10 Comments