antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 8, 2016 12 comments

Цоохор ирвэсийн ангуучид ял завшиж байна

нийтлэсэн Admin

a26b06e3d299ebb0176ec04b2a7d0368originalМонголчууд хулгай, худал хоёроор хувин дүүргэж амьдарлаа залгуулдаг болоод удаж байна. Халаасны хулгай, орон байрны хулгайгаас гадна, байгалийн баялаг, ан амьтдаа харийнхантай нийлэн хулгайлж гадагш нь зөөсөөр байгаа юм. Хулгай л хийхгүй бол нойр нь хүрэхээ больсон хүмүүсийн төрөлжсөн арми болтлоо өргөжин тэлж байгаа тэдний дотроос хулгайн анчдын бүлэглэлүүд нь сүүлийн жилүүдэд бүр эрээ цээрээ алдаж дуусах нь ээ.

Ялангуяа дэлхийд нэн ховордсон цоохор ирвэсийг хууль бусаар агнаж арьс, эд эрхтэнийг нь хил давуулан наймаалдаг бүлэглэлүүд цагдаа нараас бултаж ул мөрөө баллах, хуулийнхныг хахуульдах, хулгайн сүлжээндээ зориулсан хууль батлуулах зэргээр маш өргөн хүрээнд ажилладаг болжээ. Зөвхөн 2012 оноос хойш ийм бүлэглэлүүдийн үйлдсэн 10 гаруй хэргийг цагдаагийнхан илрүүлсэн боловч бүгд прокурор, шүүхийн шатанд хэрэгсэхгүй болсон байна. Ховд аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт 2013 оны арванхоёрдугаар сард Н.Түмэннасан, Э.Балт, М.Алтангэрэл нар цоохор ирвэс хууль бусаар агнасан байлаа. Үүний дараахан тэдний хамсаатан гэгддэг С.Хулдбаатар нь нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг “Бугат халиун” зоогийн газарт цоохор ирвэсийн арьс бусдад худалдах гэж байсныг цагдаа нар илрүүлсэн юм. Гэтэл эдгээр хэргүүд хуулийн дагуу шийдэгдсэнгүй. Гэмт этгээдүүд ял завшиж, одоо тэд юу ч болоогүй мэт хэнэггүй алхаж явна.

Ирвэсийн хууль бус ангуучид, ирвэсийн арьсыг хил дамнуулан өндөр үнээр худалдаалагчид нь цагдаа, хил гаалийнханд амархан баригддаг боловч, хэсэг хугацаанд мөрдөн байцаагчийн үүд сахин сууж байгаад нэг л мэдэхэд ял сонсолгүй өнгөрдөг ажээ. 2014 оны аравдугаар сард Сэлэнгэ аймгийн харъяат Ё.Чулуунбаатар гэгч нь ирвэсийн хоёр ширхэг арьс хилээр гаргах гэж байгаад баригдсан байлаа. Зайсангийн хорих ангийн ойролцоо Б.Лувсанчүлтэм гэгч нь мөн хэдэн ширхэг ирвэсийн арьс тээвэрлэж явсныг эрүүгийн цагдаагийн ажилтнууд илрүүлжээ. Түүний хамсаатнууд гэгддэг бүлэг залуучууд Говь-Алтай аймгаас Улаанбаатар руу ирвэсийн арьс бөөнөөр нь ачааны машинаар тээвэрлэн оруулж ирээд цагдаа нарт баригдсан ч удалгүй зөв зүгээр нутаг буцжээ.

Ийнхүү ямар нэгэн ял зэмгүй үлддэг ирвэсийн ангуучид, ирвэсийн арьс, эд эрхтэнг дамлан борлуулдаг бүлэглэлүүд, тэдний идэвхтэй хамтрагчдын нэрсийг, нутаг устай нь бүртгэж тоочоод байвал нэлээд урт жагсаалт гарахаар байна. Тэдгээр хүмүүс хуулийн цоорхойг андахгүй мэддэг, эрүүгийн хууль болон бусад холбогдох хуулиудаа сайтар судалсан байдаг ажээ. Овсгоотой хэсэг нь УИХ-ын гишүүдтэй ойр дотно харилцаатай тул ан агнуурын тухай хуулийн төсөлд алсаас нөлөөлж, өөрсдийгөө хэргээс бултуулах аятайхан цоорхой үүсгэсэн байхыг ч үгүйсгэх аргагүй байна. Ан агнуурын тухай хуулиар нэн ховор амьтныг агнасан, барьсан бол хариуцлага хүлээдэг. Ингэхдээ хүндрүүлсэн нөхцөлөөр 3-5 жилийн хорих ялтай. Харин нэн ховор амьтны арьс, эд эрхтэнг хадгалсан, худалдаж авсан, тээвэрлэсэн бол хуулийн хариуцлага хүлээхгүй байх боломжтой юм билээ. Иймээс ирвэсийн арьс, эд эрхтэнг худалдах, тээвэрлэх, хил давуулах үедээ баригдсан этгээдүүд нь хулгайн анчдаа илчлэхгүй гүрийсээр ямар нэг ялгүй салдаг байна.

Сэлэнгэ аймгийн харъяат Ё.Чулуунбаатар нь мөрдөн байцаагч нарт анх мэдүүлэхдээ “Би хотод очоод Нарантуул зах дээр байдаг дүүтэйгээ уулзаад гарч явтал баруун аймгаас ирсэн бололтой нэг залуу тааралдаад цоохор ирвэсийн арьс авах уу гэхээр нь худалдаад авчихсан юм. Түүний нэрийг би мэдэхгүй. Зүс царайг нь ч санахгүй байна. Цоохор ирвэс ангаж болохгүй гэдгийг бол би мэдэх нь мэднэ. Гэхдээ тэр залууг би хууль бусаар цоохор ирвэс агнасан эсэхийг үнэндээ мэдэхгүй юм. Энэ тухай түүнээс би тухайн үед огт асуугаагүй. Бодвол зөвшөөрөлтэй юм байлгүй гээд л авчихсан” гэжээ.

Зайсангийн хорих ангийн дэргэдээс баригдсан Б.Лувсанчүлтэм ч бас яг иймэрхүү зүйлийг мөрдөн байцаагчид хэлж, хулгайн анчдын талаар юу ч мэдэхгүй царайлаад байжээ. Ингээд хэргийг шалгасан мөрдөн байцаагч нар нь цоохор ирвэсийг хууль бусаар ангасан жинхэнэ хулгайн анчдын эрэлд мордох хэрэгтэй болсон байна. Тэгээд хэргийн мөрөөр хэдэн сар, жил хөөцөлдөөд ч нөгөө хулгайн анчдыг олж чадахгүй нь тодорхой болжээ. Иймэрхүү явдал мөрдөн шалгагч нарт олон тохиолддог байна. Эцсийн дүнд тэд хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорт шилжүүлдэг аж. Прокурор нь хянаж үзээд ан агнуурын тухай хуулийн 203.2-т нэн ховор амьтны эд эрхтэнг хадгалсан, худалдан авсан, тээвэрлэж явсан бол хариуцлага хүлээнэ гэсэн юм алга байна гээд хэргийг хэрэгсэхгүй болгодог байна. Шүүгч нар ч мөн ялгаагүй уг хуулийн заалтаа бариад “Энэ чинь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй юм байна. Яах гэж ийм зүйл оруулж ирсэн юм бэ” гээд хэргийг хэрэгсэхгүй орхидог болжээ. Иймээс манай орны Алтайн нурууг дамнан амьдардаг цоохор ирвэсийн тоо толгой дөнгөж мянга орчим болтлоо цөөрөөд байна.

Хуулийн иймэрхүү цоорхой байгаад байвал цөөн тоотой үлдсэн цоохор ирвэс удахгүй хулгайн анчдын суманд сийчүүлж цөмөөрөө үгүй болох байх. Хуулийн цоорхой, хулгайн анчин хоёр салшгүй холбоотой нь одоо нэгэнт тодорхой болж байна. Зориуд цоорхойтой хууль хийж, үүгээрээ гэмт этгээдүүдийг хаацайлдаг хулгайч улс төрчидтэй байгаа цагт цоохор ирвэс амар тайван өсөж үржихгүй ажээ.

Эх сурвалж: Шуурхай.мн Б.Баяр 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • ИРГЭН (March 08, 2016 3:32:28 pm )

    ПРОКУРОР ШҮҮХ ГЭЭД ХУУЛЬ ЗАВХАРУУЛЖ ЯЛ ЗАВШУУЛДАГ НӨХДҮҮДИЙГ ШҮҮДЭГ ХУУЛЬ МОНГОЛД Л ЛАВ БАЙДАГГҮЙ БОЛОЛТОЙ ДОО.ТЭДНИЙ ҮГ ХУУЛЬ ЮМ БИЗ ДЭЭ.БУРУУ Ч БАЙСАН.ЗА ЯАХАВ ИХ ИДЭЖ Л БАЙ.НЭГ Л ӨДӨР НИЙГЭМ ЦЭВЭРШИХЭД ЭРГЭЭД ШҮҮХ АЖИЛ ГАРНА ДАА.

    • jiriin irgen (March 09, 2016 12:06:59 am )

      shuuh prokuroriin baiguulgiig haynaj shalgag baiguulga ajil hgiihgui bna.shuugch prokuror gedeg meregjil chun zugeer toriin alban haagch baimaar yum!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  • санаа зовогч (March 08, 2016 3:50:45 pm )

    Ийм шүүх прокурортой байгаа цагт өнгөтэй өөдтэй бүхэн үгүй болноо,Монгол улс хууль шүүхээ чангалах хэрэгтэй,2012-2016 оны энэ УИХ ийм замбараагүй байдал бий болгосон шүү.Энэ их хурлаас нэгч хүн дахин гаргахгүй шүү монголчуудаа.

  • шудрага байя (March 08, 2016 5:36:33 pm )

    төрийн эрх барьж байгаа бонд идсэн луйварчдаа эхэлж шийтгэх нь зүйд нийцнэ

  • Баадай (March 08, 2016 8:13:13 pm )

    Ховор Дархан цаазтай амьтныг устагасан энэ этгээдүүдийг даруй шударгаар шүүх хэрэгтэй.Энэ бол арай дэндэж б.на.Харин ховор амьтад.Шунлын бузруудыг даруй шүүх хэрэгтэй.

  • Anonymous (March 08, 2016 8:20:28 pm )

    Xereg shalgax xugatsaag bagasgaj olon shat damjlagiig tsuulux shaardlagatai bna

  • Galdan (March 08, 2016 9:54:49 pm )

    Edgeer xulgaich nariin dotoroos taliigaach Lxagvazumbreliin aluurchdiig xaix xeregtei baigaa yum sh dee.

  • nasan (March 08, 2016 11:07:27 pm )

    Mongold prokuror gedeg aimshgiin luibarchdiin byhel buten armi baigaa tcagt shudraga es togtohgui

  • jiriin irgen (March 09, 2016 12:09:37 am )

    bi hezee ch setgegdel ene saitad bichij baigaagui yagaad jiriin irgenii setgegdeliig gargahgui baigaa yum be???????????????????????

  • зочин (March 09, 2016 7:50:59 am )

    Манай мөрдөн байцаагч,прокурор нар илэрүүлэх хэргийг илэрүүлэн, хэрэгсэхгүи болгох бол анхнаасаа ч хэргийн материалыг ч сайн бүрдүүлэн ялангуяа албан тушаалтан .ня бо нар оролцсон бол тэд хэр өөрсдөө харьцаж( архидах.мөнгө өгөх.хандив өгөх) юм бол гүйцээ.

  • irgen (March 09, 2016 8:32:39 am )

    шүүх прокурор гэж эргүүтэж байхийнхаа оронд онгорхой хуулий бөглүүлээч муу л бол захын хар овоохой гэж хуулийн байгууллагаа л муулах донтой юм тэнд чинь бас хүн байгаа шүү дээ

  • hun chanar (March 10, 2016 5:51:36 pm )

    neg udur baigal eej myysain yumnyydaas hariyga zaaval avaasai kkkkkkkkkkkk

antalya rent a car