antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 7, 2016 13 comments

Сангийн сайд Б.Болор “Хан ресурс” компанитай тохиролцоонд хүрлээ

нийтлэсэн Admin

145733380756dd262f13a9d

Монгол Улсын Засгийн газар 2009 онд Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Хан Ресурс” компанийн Дорнод аймаг дахь ураны ордын лицензийг нь цуцалсан билээ. Үүнтэй холбоотойгоор “Хан Ресурс” компанийн зүгээс 2011 онд олон улсын арбитрын шүүхэд хандсанаар маргаан багагүй хугацаанд үргэлжилсэн бөгөөд олон улсын арбитрын шүүх “Монгол Улсын Засгийн газар “Хан ресурс” компанийг хохироожээ” гэсэн шийдвэрийг гаргасан байдаг.

Улмаар 2013 оны 11 дүгээр сард дахин шүүх хурал болж хохирлын хэмжээг хэлэлцсэн бөгөөд “Хан Ресурс” компани хохирлоо 358 сая ам.доллар гэж тооцсоноо шүүхэд мэдүүлж байжээ.

Эцсийн шийдвэрийг арбитрын шүүх 2015 оны 3 дугаар сарын 3-нд гаргаж, Монгол Улс нөхөн төлбөр төлөх ёстой гэж шийдвэр гарсанаар манай улс ихээхэн хэмжээний нөхөн төлбөр төлөх шаардлагатай болсон юм.

Харин АНУ, Канад Улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Сангийн сайд Б.Болор Канадын “Хан Ресурс” компанийн төлөөлөгчидтэй уулзалт, хэлэлцээ хийж, Монгол Улсын Засгийн газар болон “Хан Ресурс” компанийн хооронд үүсээд байсан олон улсын арбитрын шүүхийн шийдвэртэй холбоотой бүх асуудлыг шийдвэрлэж, Монголын талд нэн ашигтайгаар шийдвэрлэсэн тухай өнөөдрөөс эхлэн гадаадын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр мэдээлсэн байна.

Ийнхүү томилогдоод удаагүй ч залуу хүний эрч хүчээр зоригтой өөрчлөлт хийж, амжилттай ажиллаж буй Сангийн сайд Б.Болор олон жилийн турш маргаан дагуулсан “Хан Ресурс”-ийн нөхөн төлбөрийн асуудлыг богино хугацаанд манай талд ашигтайгаар шийдвэрлэжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • zochin (March 07, 2016 3:35:31 pm )

    sain baina. AN ajil khiikh geed baina. POP surug khuchin buyu uls ornoo bish zuulun suudal gorilogchid khar PR khiigeed baina.

  • ЗОЧИН (March 07, 2016 3:41:07 pm )

    ЯАЖ ШИЙДХЭЭРЭЭ МОНГОЛ УЛС Д АШИГТАЙ ГЭЖ ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧ САНЖИЙН БӨӨСӨӨР ТӨЛҮҮЛЭХГҮЙ

  • zochin (March 07, 2016 4:31:12 pm )

    Yaj shiidsiiin tgd.hudlaa PR. Nuguu saihan balag shgee l um hiisen bh vii dee

  • Батаа (March 07, 2016 5:24:05 pm )

    Sanjiin Bayaraar ooroor n tolvvl ter nohor l tsutsalaa biz dee

  • huue (March 07, 2016 7:18:05 pm )

    balai sadaa gai bologch zalilan ganbatar,uyanga narin gaigaar gadnii hurungu oruulagch nar aigaad gartsgasan tegeed yadgiin dollar 2043 boltloo usluu mulguu bolovsrolgui hunii gai iim l bn,odoo bas neg namiig samraad kaif avtsan yavij bn,hudlaa yarij hunii tolgoi erguulehde garguun bololtoi ene gainuud sadaa boloogui bol, uduud ediin zasag shal uur bh blaa shu de hen ch medeejiin yum ain

  • IRGEN (March 07, 2016 7:58:47 pm )

    MONGOL ULS YUGIIN AVAAD IDSEN UUSAN YUM BE YAGAAD 70 SAYA DOLLAR TULDUG BAINAA ARD TUMEND MANAI ULS IIM MUNGU AVAAD IIM,IIM ZUILD ZARTSUULSANAA ARD TUMEN IL BOLGOJ BAIH HEREGTEI YUM BISH UU ITGEJ BAIJ ARD TUMNII TATVARIN MUNGUUS TULUH UU UGUI YU BURUUTEI HUN NI TULUH UU GEDGIIG SHIIDEH SHUUH GEJ BAIDAG BIZ DEE ESVEL GADAADIN BADARCH NAR SHUUHD MANAI ULSIG UGUUD MUNGU NEHDEG UGUI BOL URSHUUGUUD YAVDAG ULS ENE DELHII DEER HER OLON BAIDAG YUM BOLDOO HUURHII MANAI ULS GADAADIN LUIVARCHIN NART DANDAA CHADUULJ BAINA ENE NI MANAI ULS MUU ZASAG TURTEIGII GAI GEJ OILGOJ BOLOH UU

  • zochin (March 07, 2016 8:12:09 pm )

    ulsiinhaa bayalagiig l amlaa bizdee

  • Anonymous (March 07, 2016 8:24:30 pm )

    sainiig demjij saihan ug helj chadahgui boltloo harlasan dotortoi humuusee bi ta buhnees guij baina. muu ug muu bodol chamaig algasaad ur hoichid chini iluu gai boldogiig anhaaraarai. ta ireeduid ur huuheddee gai zovlon ireesei gej husehgui gedegt naidnam. amidraliig ali boloh saihnaar harj saihniig hus. tsahim huudsand hudal neriin ard muu muuhai ugeer busdiig doromjiloh yamar heregtei yum be. uneheer unen setgeleesee buruutgamaar baival buruug ni zasmaar baival jinhene neree bicheed unen ugeer shuumjil. buu har ugeer doromjil. tanii ur huuhdiin zaya harlana gedgees bolgoomjil. unen ugiin il ni deer……

  • Zochin (March 08, 2016 3:49:46 pm )

    Ene zaluud yamar bolobch bayar hurgie.
    Harin eh orniihoo bayalagiig ezemshuuleed MONGOL HEDIIG olsniig helj ogoh hun baina uu!!!.
    Esvel temeen deer yamaanii garz uu!!!. Hevbee tiim bol iim um hiisen urbagchidaa bid yaj shiitgeh ve!!!!!!

  • nn (March 08, 2016 9:00:24 pm )

    Яаж яваад тийм их өрөнд ордог юм. Тэр их мөнгөөр хэн юу хийв. Монголд ашигтай нөхцөл гэж чухам юу вэ?Юугаа өгчхөөд ирж байгаа болдоо хөөрхий.

  • Шудрага (March 09, 2016 2:40:22 am )

    Өгөх ёсгүй мөнгийг хахуульд идэгдсэн төрийнхний шийдвэрээр өгөх болчихоод юунд нь баясна вэ. Тийм мунхаг шийдвэр гаргасан хүмүүсээр төлүүлэх хэрэгтэй ш дээ… Ард түмний татварын мөнгөөр тоглож дуусахгүй ямар балай шуналтангууд вэ

  • MGL (March 09, 2016 8:17:10 am )

    Тэр лицензийг яах гэж цуцалсан юм. Цуцлах л байсан юм бол лиценд өгч яах юм. Монгол эх орноосоо уравсан хөгийн гаруудыг мэдсээр байж төрд гаргаж, тэд нь эргээд улс орон ард иргэдээ хоролж байна шүү дээ. Төрд гархаараа хэмжээгүй эрх хаан болсон мэт авирладаг энэ хэдэн луйварчдыг яах вэ?

  • 123123123 (March 09, 2016 1:18:24 pm )

    ene bolor bolomjiin ajillaj baigaa shu.

antalya rent a car