antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 7, 2016 31 comments

М.Энхболд жудаг зааж Н.Энхбаярыг хаяандаа буулгав

нийтлэсэн Admin

dvdver

Нэгэн цагт нэг тугийн дор нэгдэж явсан монголын улстөрийн ууган хүчин нэгэнт голын хоёр эрэгт гараад байсан. Эргэж буцахгүй хэмээн хоёр тийш алхаж одсон тэд хөшигний наана болон цаана олонтаа толхилцож байсан удаатай. МАН, МАХН болоод салсан намын удирдлагууд саяхан инээмсэглэн гар барьж, баяр тэмдэглэсэн нь олон хүний сонирхлыг татсан үйл явдал болов.

МАН-ын 95 жилийн ой буюу “Эх орончдын өдөр”-ийг ийнхүү хоёр нам хамтран тэмдэглэсэн нь нам гүмхэн байсан монголын улстөрийг цочролд оруулж орхисон. Хэдийгээр зөвхөн баяр хамтран тэмдэглэж байгаа ч “эсрэг тал”-ын нөхдөд эд нэгдэх нь эсвэл эвсэх нь гэсэн хардлага басхүү айдсыг төрүүлээд буй. Ямартай ч сонгуулийн хугацаа дөхсөн тул хоёр нам нэгдэнэ гэдэг боломжгүй. Хэн нэг нь мэргэн санаа гаргаж, хуульд хуруу дүрдэггүй л юм бол. Харин эвсэнэ гэдэг байж болох хувилбар.

Нөгөөтэйгүүр МАН, МАХН хамтарч баяр тэмдэглэлээ гэдгийн цаана М.Энхболд, Н.Энхбаяр хоёр гар бариад, хамтдаа алхаж байгаа нь улс төр сонирхдог хэн бүхнийг гайхшруулсан хэрэг. Улстөрчөө байг гэхэд хувь хүнийхээ хувьд Н.Энхбаярыг уучлах нь битгий хэл араандаа зуух олон шалтаг М.Энхболдод бий. Гэтэл ийнхүү хүлээн авч, хүрээлэлдээ авсан нь сонирхолтой.

Магадгүй томчуудын ярьдагчлан тэр жудагтай эр байж болох. Гэлээ гэхдээ М.Энхболдыг намын дарга байхад нь “хор хийж” унаган, Засгийн тэргүүн байхад нь түлхэж, өөрөө нам болоод засаг тэргүүлсэн гээд л тоочоод байвал энэ хоёр эрийн хооронд “хар дурсамж” олон.

Гэсэн хэдий ч карьер нь навс унасан Н.Энхбаярыг шавар шалбаагнаас нь чирж гаргах шийд гаргасан нь хачирхалтай. Үнэхээр л хүн чанар, эр хүний ноён нуруу гэж харахаас өөрцгүй. МАХН-нтай айлслаа гэхэд тус намын туг дор улстөрч хэмээн нэрлэгдэж, дээгүүр заларч буй хүмүүс МАН-д орвол тэгж их тодорч харагдахгүй л болов уу. Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү тэргүүтнүүд үнэндээ л МАН гэх их айлд “жижигдэнэ” гэдгийг учир мэдэх хүмүүс хэлээд байгаа. Харин ч эсэргээр эдгээр нөхөд тус болохоосоо илүүтэй ус болж, дотооддоо түнжин сайтай гэгддэг МАН-ыг дотроос нь “муухай” харагдуулж чадах л улс.

Ингээд бодохоор энэ бодлогын хариуг олох үнэхээр хэцүү. Магадгүй Н.Энхбаярт элэгтэй МАН-ын партизануудын захиас байж болох. Эсвэл МАН-ын генсек Ж.Мөнхбатын хэлсэнчлэн “Эдийн засаг хямарсан, улс орон хүнд байдалд орсон энэ үед улс төрийн намуудад харилцан ойлголцол, үндэсний зөвшилцөл юу юунаас чухал” гэсэн байр суурь ч байж болох.

Ямартай ч Н.Энхбаярт саваад гарсан хаалгыг нь М.Энхболд нээгээд өгчихлөө. Өмнөх сонгуулийн жилийнхтэй харьцуулахад шалдаа буусан түүний ретенгийг үл тоож хаяандаа буулгасан ямар ч эргэлзээгүй жудаг гэлтэй.

М.Санчир

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

31 Comments

  • Зочин (March 07, 2016 1:45:12 pm )

    боохойнууд нийлээд гай л дагуулна даа

    • Иргэн (March 09, 2016 8:57:05 am )

      Энхбаяр Энхболдыг татаж улс төрд оруулж ирж,намын даргыг Энхбаярын хүчээр авсан нь гарцаагүй үнэн бх гж бодож бна.Энхбаяртай хамтарснаар Энхболдод л ашигтай,Энхбаярт бус.Энхболд,Энхбаяр 2-н хэн нь илүү нэр хүндтэй юм бэ?Угаасаа Энхбаяршдэ.МАН л Энхбаярыг жийсэншдэ.Түүнийг намаас холдуулснаар би лидер болно гж бодоцгоосон.Үгүйл байхгүй юу.Угаасаа муулах тутам Энхбаярын нэр хүнд өсч бдаг.Гэхдээ МАН боловсон хүчин сайтай гэдэг нь гарцаагүй үнэн.Энэ 2 хамтарснаар аль алинд нь ашигтай болохоос Энхбаярт бус.Эвтэй бвал хүчтэй.

  • цэцэг (March 07, 2016 1:45:49 pm )

    За даа Энхбаяраа Энхболдтой нэгдэхгүй жаахан тэсхэд л бүх юм болно наад Энхболдын чинь ард монгол төр мөн Энхбаяр танаар тоглосон новшийн этгээд байгаа тэр тэгээд нөгөөх л бүдүүлэг шашинтай холбоотой

  • цэцэг (March 07, 2016 1:56:11 pm )

    Энхбод жудагтай эр биш бүх бодол санааг нь шашинтай холбоотой этгээд удирддаг энэ этгээдийн ард байдаг тэр шашины хүн байдал бишдэж байгааг мэдээд Энхбаяртай наалдах нь зөв гэж бодсон гэсэн ч төр улс ард түмэн эзэнтэй хэлэх үгтэй буцах хаягтай. Хүнд цаг үед Энхболд би ер нь ингэж болох уу?үгүй юу ?гэж хүний ёсны энгийн ухаан гаргаж чадаагүй л хүн шүү дээ Энхбодыг Энхбаяр монгол төрийн том хаалгаар татаж оруулсан эрхэм харин Энхболд нар хотын бүтэцийг алдуулаж , төр нийгэмийн зөв харьцааг алдагдуулсан л хүмүүс

  • 3.21 (March 07, 2016 3:52:20 pm )

    ард түмэн энэ сонгуулиар хамгийн өндөр боловсролтой эх орончид шударга үнэнч бүх талаас хүнийг хараад хамгийн төгс мундаг хүмүүсийг гаргах хэрэгтэй шүү. цаашид энэ байдлаар явбал улс оршин байхад эрсдэлтэй болж байгаа. монгол хүн өчүүхэн хүмүүсээс илүү гарч чадахгүй байж болно гэжүү дээ. тэр нэр алдар хэний хүүхэд байх албан тушаал хөөсөн худал яригчид огт хэрэггүй шинэ хүмүүс байлаа гээд тэд бол бас биш. жишээ баторгил байна зүгээр төрийн албан хагч байж их юм ярьж дээгүүр гүйдэг гэр бүлээ ч хүн шиг сонгочиж чадаагүй байж болимоор… хүмүүсийг сайн шүүж тунгааж сайн бодож хамгийн мундаг шударга өндөр боловсрол мэдлэгтэй эх орончидийг гаргах хэрэгтэй. хуучин шинэгүй тунгааж…

  • Зочин (March 07, 2016 3:55:13 pm )

    Энхболд арай нэгдэж тэнэгтэхгүй байлгүй дээ Энхбаяр оройд нь гарч бж л санаа нь амардаг хүн нэгдэх юм бол дарга нь болно гэх байлгүй дээ

  • urtaa (March 07, 2016 4:08:52 pm )

    enhbold enhbayr hoeriin horshil mongoliig avrana demjij baina

  • Зочин (March 07, 2016 4:36:46 pm )

    тиймээ энэ хоёр монголыг аварна. дэмжиж байна.

  • Зочин (March 07, 2016 4:52:10 pm )

    АН-д алуулж байсанаас хамтарч ажиллах нь зөв шүү. Энэ АН -ын нөхөд төрд ажиллаж үзээгүй нөхдөөр төр, засгийг дүүргэж хэдхэн хүн монголын төрөөр тоглож байна. Ийм аюултай тоглоомыг одоо л хүчээ нэгтгэн зүгсоохгүй бол оройтно шүү. Одоо Монгол төрийн гол гол нөхдүүдийг бүрэн төрөөс чөлөөлж өөрсдийн толгойгүй нөхдөөр бүгдийг хамуулах бодлого хэрэгжиж байна. Одоо төрд байгаа МАН-ын нөхөд АН-ын менежментэд бүрэн ороод эвгүй нөхөд боллоо доо. Итгэхэд бэрх болсон байх. Төр эвгүй болжээ.

  • ZOCHIN (March 07, 2016 4:56:44 pm )

    bayarlalaa ta2 too mongoliig abaraachee

  • ZOCHIN (March 07, 2016 4:58:10 pm )

    mongoloo hurdan ornoos salgaya ta2 t amjilt

  • ЗОЧИН (March 07, 2016 5:08:43 pm )

    ЭНХБАЯР УГ НЬ МАНТАЙ МАНГҮЙ ӨӨРИЙН ОРОН ЗАЙГАА ОЛООД Л АВЧИХНА ЯС БИТГИЙ ХАЯАД БАЙ ЗАЛУУСАА МАН ИХ ЮМ САНААД ХЭРЭГГҮЙ ОЛОНХИ ДУТУУ ХАГАС БОЛЖ ЧАДВАЛ ИХ ЮМ ЧАДАХГҮЙ БОЛ МАХН ОЛОНХИ БОЛЖ АН ГАЗРЫН ХӨРСНӨӨС АРЧИГДАНА

  • мм (March 07, 2016 6:19:17 pm )

    ТА ХОЕР МИНЬ АМЬД БУРХАД ШҮҮ АН ШОРОНД ХАТАА

  • Demberel (March 07, 2016 6:30:55 pm )

    Энхболд дарга өөрөө хэрхэхээ сайн мэдэж байгаа. Энхбаяр бол арчаагүй жудаггүй луйварчин шүүдээ. МАН, МАХН гүйгээр сонгуульд ороход айх явдалгйдээ. Тэдэнтэй нийлвэл эх адагггүй хэрүүл л үүснэ шүү!

  • Anonymous (March 07, 2016 8:28:54 pm )

    жудаг мудаг ч гэх шиг балайрч өгөх юм даа, энхболд-д уих-д эзлэх намынхаа хувийг л нэмэгдүүлэх нь чухал шүү дээ, гэхдээ удахгүй албан тушаал, мөнгө төгрөгөө булаацалдаад бие биенийхээ нүгэлийг дуудалцаад, жийлцээд эхэлнэ биз дээ

  • or (March 07, 2016 10:40:52 pm )

    EVTEI BOL HUCHTEI NEGDEH NI ZOV

  • ulaan (March 07, 2016 10:42:13 pm )

    EVTEI BOL HUCHTEI NEGDEH NI ZOV

  • zochin (March 07, 2016 10:50:37 pm )

    ene hulgaichuud uls ornoor mine buur togloj hanahguinee tegeed ene hulgaichuuda tahin shutst maluud bas zondoo bh yumaa

  • Anonymous (March 07, 2016 11:49:31 pm )

    М.Энхболдын тоглоом Н.Энхбаярыг татан унагах

  • zochin enhee (March 07, 2016 11:55:53 pm )

    Төмөр замын гурван угсармалаас гаралтай Ландаг Батцэнгэл, Гомо Мөнхөө гэж алдартай хоёр хулгайч бий. Ландаг нь аяга хоолноос болж төрсөн эхийнхээ эсрэг зуудаг нохой тавьж явсан бол Мөнхөө нь шоронд байхдаа эр эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг оролдоод энэнээсээ болж Гомо Мөнхөө, доошоо орсон хулгайч нэр авсан хүн байгаан.

  • баатар (March 08, 2016 8:46:59 am )

    МАН, МАХН нийлж АН-ыг Сонгуулиас өмнө татаж унагааж, Элбэгдоржийг бүх ард түмнээр огцруулаачээ

  • Зочин (March 08, 2016 1:57:11 pm )

    ЭВТЭЙ БОЛ ХҮЧТЭЙ АМЖИЛТ ХҮСЬЕ ХАМТРААРАЙ. ДЭМЖИЖ ЯВДАГ ШҮҮ. МАНАЙХ ГЭР БҮЛЭЭРЭЭ ХАМААТНААРАА ХУВЬСГАЛТ НАМ, АРДЫН НАМ ХОЁРЫГ ДЭМЖИЖ ЯВДАГ. ЦААШИД Ч ДЭМЖИХ БОЛНО. ХООРОНДОО ХАМТАРВАЛ ИХ САЙН БАЙНА.

  • etseg (March 08, 2016 2:01:03 pm )

    nohoin judag

  • Зочин (March 08, 2016 3:22:12 pm )

    amjilt husye

  • Zochin (March 08, 2016 5:18:58 pm )

    Bayar hurgie Bolj bn Ene 2 nam chadnaa

  • зочин (March 08, 2016 5:56:09 pm )

    дэмжиж байна сонгуулийг гараар тоолоорой хар машин хэрэггүй байх

  • Ul medekh (March 08, 2016 8:04:44 pm )

    Уул нь 1 тогоонд чанагдаж байсан, амт унэр нь адил л улс даа. Хоршоод хир хол явах юм бол. МАН тийм эв нэгдэлтэй биш шуу. Зугээр л бух юм нь далд нууц явдаг болохоор л тэгж харагддаг байх.

  • nn (March 08, 2016 8:43:30 pm )

    Нам нийлж
    Сэм суйлахандээ хуучны андууд

  • М.Энхболд жудаг зааж Н.Энхбаярыг хаяандаа буулгав (March 09, 2016 4:31:18 am )

    ..ayataihan bietei damshig ve … ene Zolmon chini….

  • зочин (March 09, 2016 11:59:22 am )

    Нам нам л гээд байх юм бүх намууд
    цөөн бүлэг хулгайч залилангийнхан
    мафийн бүлэглэлүүд шүү дээ.

  • Б.Д (March 13, 2016 9:39:44 am )

    энэ бол маш зөв маш том алхам хамтарч ажилвал сайн байна . Энхболд бол туршлагатай улс төрч шүү МАН л эх орноо аврах хэрэгтэй байнга

antalya rent a car