antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 7, 2016 1 comment

“Шударга” өрсөлдөөн

нийтлэсэн Admin
7b033d2b603168dfgreat

– ФЕЛЬЕТОН –

Өрсөлдөөн гэдэг үг нь өрсөлдөх, тэмцэлдэхийн нэр л дээ. Хүн төрөлхтөн төдийгүй амьтдын дотор ч байдаг л үзэгдэл өрсөлдөөн тэмцлийг “Амьдралын төлөө тэмцэл” гэх нь ч бий.

Хүн төрөлхтөний доторх тэмцэл анхандаа араатан амьтадтай тэм­цэх тэмцэл байснаа яваандаа овог, аймгийн хоорондох өрсөлдөөн бол­сон билээ. Харин сүүлдээ дайн, ту­лаан болж өргөжсөн юм. Дэлхийн хоёр ч том дайн гарав даа. Тэгтэл хүн төрөлхтөн хоёр өөр өрсөлдөөн гаргаад авав. Нэг нь сонгууль, нөгөө нь спортын уралдаан, тэмцээн ажгуу. Хамгийн том нь олимп билээ. Энэ жил монголчууд хоёр том тулаанд орно. Нэг нь хүн төрөлхтөний спортын их наадам олимп, нөгөө нь Монголын улс төрийн сонгууль юм. Энэ удаа сонгуулийн талаар өөрийн бодлоо өгүүлье.

Энд бас нэг юмыг цухас хэлэх хэрэгтэй болно. Бид “Өрсөлдөөн” гэдэг үгийг “шударга” гэдэг үгтэй хос­луулж хэрэглэдэг. Шударга өрсөл­дөөн, шударгаар өрсөлдөх гэх зэргээр ярьдаг л даа. Энгийн бид гэхэд л хар багаасаа л ямар нэгэн тоглоом тоглосоор ирсэн. Бооцоотой ч бай, бооцоогүй ч бай тоглоом наа­дам нь өрсөлдөөний нэг гол хэлбэр мөн. Тоглоомыг булхай гэдэг үг ямагт дагадаг. Томхон тоглоомыг луй­вар дагадаг. Тэгэхээр шударга гэхэд бас хэцүү. Олимпод оролцох тамирчид шударга өрсөлдөнө хэмээн тангараг өргөдөг. Тангараглахдаа тулсныг бодохоор бас л асуудалтай гэсэн үг. Шүүлтийн буруугаас гадна сэргээш энэ тэр гээд юм юм бий л дээ. Энэ бүхнээс үзэхэд сонгуулийн өрсөлдөөн шударга болно гэхэд итгэхэд нэн бэрх. Угаасаа ч тийм байдаг. Мөнгө тараахаас өгсүүлээд юу юу болдог билээ. Бид ямар мэ­дэхгүй биш дээ. Одоо энэ жилийн сонгуулийн ерөнхий прогнозыг авч үзье. Сонгуулийн “Шинэ хууль” гар­сан ч бараг хуучнаараа болох нь то­дорхой болов. Намын жагсаалт гэдэг юм нь хэвээрээ л байна шүү дээ.

Сонгуульд намууд өрсөлдөх нь гарцаагүй юм. Манайх хэдийгээр олон намын тогтолцоотой гэдэг ч үнэндээ хуруу дарам цөөн нам  оролц­дог билээ.

Харамсалтай нэг юм нь манайд өнөөг хүртэл гурав­дагч хүчин гарч ирсэнгүй. МАХН гэдэг хүчин бий ч үнэндээ МАН, АН хоёрын хажууд жолддог нь мэдээж. Ямар сайндаа л бусадтай эвсэж, нэгдэж явахав. МАХН-ынхан бараг төрсөн “эцэг, эх” нь гэлтэй МАН-тай эвсэх, нэгдэх яриа гарсаар удсан ч тоймтой юманд хүрсэнгүй. Тэд АН, МҮШН-ын адил хэмжээний улс төрийн хүчин тул олон нийт нэг их гайхаагүй. Тэгж бай­тал МАХН-ын удирдлага гэнэт нэгэн хачин шийдвэрт хүрчээ. Тэр нь Монголын ногоон намтай эвсэх хувилбар юм. МНН-тай эвсэх нь тэднийг улс төрийн хүчтэй эвсэл бол­гоно гэсэн үг биш л дээ. Харин энд нэг чухал зорилго буй. Тэр нь гэнэн юм шиг атлаа их хоржоонтой санаа юм. Намын бүртгэлийн дарааллаар сонгуульд бүртгүүлэхэд МАХН чан­саагаараа 18 дугаарт жагсах болно. Харин МНН-тэй эвсчихвэл “ах” хоёр намын дараа буюу гуравдугаарт жаг­саж таарч байна. Хачин байгаа биз. Жирийн сонгогч үсрээд л эхний таван намыг харна.

МАН-тай нэгдчихвэл бүр нэг рүү “жаална”. Энэ хоёр хувилбарыг Н.Энхбаяр мэдэхийн дээдээр мэднэ биш үү? Уг нь 2011 онд санамж би­чигт гарын үсэг зураад бараг эвсчих шахсан түүхтэй. Энэ санаагаа гүй­цээхээр тэд бараг санал нэгджээ. Хоёр нам нийлээд сонгуульд өрсөл­дөх боломж байгаа эсэхийг судлах ажлын хэсэг ч байгуулаад амжжээ. МНН-ын дарга Б.Бум-Ялагч “Уг нь бид ирэх сонгуульд дангаараа орол­цох шийдвэр гаргасан байлаа. Гэтэл Сонгуулийн “шинэ” хуулиар зөвхөн тойргоос сонгогдож байж, жаг­саалтаар эрэмбэлэгдэх боллоо. Тиймээс гарцаагүй эвсэх шаардлага гарав. Бидэнд ийм туршлага бий. ИЗНН 2000 онд эвсэж байлаа. АН-тай 2001-2011 онд хамтран ажиллаж айсан. Ерөнхийлөгчийн гэх 2013 оны сонгуулиар МАН-ыг дэмжиж ажилласан. МАХН-тай ч ярьсан юм байгаа” гэжээ. Эндээс үзвэл МНН аль нэгэн улс төрийн хүчинтэй эвсэх нь тодорхой болжээ гэсэн үг л дээ.

Юутай ч МАН, АН-ын хамтарч баталсан Сонгуулийн хууль буюу намыг хоорондоо юм уу, аль нэг намтай эсвэхэд хүргэжээ гэж үзэж бо­лохоор байна. Дээд шүүхэд бүрт­гэл­тэй 20 гаруй нам байдаг ажээ. Харин сонгууль болохоор “…” нь арав гаруйхан гэсэн судалгаа ч хараг­дана. Бас нэг юм ажиглагддаг юм. Сонгуульд “сураггүй” намууд хоорондоо эвсээд амжилт гаргасан түүх байхгүй. Тэгэхээр хүссэн ч, эс хүссэн ч “хоёр том”-ын далбаан доор л явах болов уу даа.

Сонгууль болдгоороо болно. “Өрсөл­дөөн” гард­гаараа гарч, өр­нөдгөөрөө өр­нөнө. Шударга болох эсэхийг харж л байя даа. Шударга өрсөлдөөн гэж даанч байдаггүй л юм даа. Эх сурвалж www.wikimon.mn

Г.Мөнх

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Иргэн (March 09, 2016 9:13:05 am )

    Энхбаяр зөв сэтгэсэн шүү.3-т жагсана гэдэг зөвшдээ.Ямарч нам энэл сонголтыг хийхэд бэлэн бдаг гэдэгт итгэлтэй бна.Зөвл менежмент бна.

antalya rent a car