Манай улсад өнөөдөр 146 их, дээд сургууль, коллежид 185 мянган оюутан сурагчид суралцаж байгаа гэсэн тоо бий. Хэдэн жилийн өмнөөс оюутнуудад сар бүр тэтгэлэг өгөх тухай яригдаж эхэлсэн. Хуучнаар бол степент гэсэн үг л дээ. Энэ сард багтаан оюутнуудад 70 мянган төгрөг олгож эхлэхээр болж байна. Тэтгэлгийг аттестчлагдсан их, дээд сургуулийн бүх оюутнууд олгох аж. Нийт оюутны тоо Засгийн газрын журам батлагдсаны дараа тодорхой болох гэнэ. Одоогоор төрийн санд 138 тэрбум төгрөгийг хуримтлуулсан ажээ. Харин оюутнуудад ямар журмаар олгож байх нь тодорхойгүй байна.
Э.ОЮУН
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 17, 2012 7:33:29 am )
Yalaa gej?
1 Comment