antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 7, 2016 26 comments

Дээд шүүх Л.Гансүхийн хэргийг хэрэгсэхгүй болгох уу

нийтлэсэн Admin

4455Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх Мөнгөн морьтын хорих ангид ял эдэлж байгаа ажээ. Түүнийг өмнөх Засгийн газрын үед хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшсан хэмээн буруутган анхан шатны шүүхээс 4.6 жилийн хорих ялаар шийтгэж, мэргэжлийн ажил хийх эрхийг нь дөрвөн жилээр хассан юм. Мөн энэ хэрэгт түүний хамтрагч, “Эм Жи Эл Эс Би” компанийн кахирал Н.Дваахүү болон тус компанийн Ерөнхий нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарын мэргэжлийн ажил хийх эрхийг хоёр жилээр хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 100 дахин нэмэгдүүлсэн буюу 19 сая 200 мянган төгрөгөөр торгох ял оногдуулжээ. Түүнчлэн анхан шатны шүүхээс ял сонссон эдгээр гурван хүнээс нийт 2 тэрбум 539 сая төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж “Бага нуур” ТӨХК-д олгох шийдвэрийг шүүх гаргаж, тэдний татвараас зайлсхийсэн хэргийг Өршөөлийн хуульд хамруулсан байлаа. Харин давж заалдах шатны шүүх тэдний ялыг хэвээр үлдээсэн. Тэгвэл Л.Гансүх нь дараагийн шат буюу Улсын Дээд шүүхэд гомдол гаргаад байгаа юм. Дээд шүүхийн хурал өнгөрсөн сарын 25-нд болох байсан ч хойшилж, энэ сарын 10-нд хуралдахаар товлогджээ.

Л.Гансүх болон түүний өмгөөлөгч нар нь “Ямар ч гэм буруугүй хүнд ял оноосон” гээд тийнхүү шат шатны шүүхэд хандаж иржээ. Анхан шатны шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нь өөрийн биеэр оролцож, “Гансүх нар гэм буруугүй. Хэрвээ буруутай гэж үзэж байгаа бол намайг ялла. Би үүрэг өгч “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Багануур компани хохирол амсаагүй” гэж байв. Түүний хувьд Л.Гансүх нарын хэргийг мөрдөн шалгаж эхлэх үеэс АТГ-тай “дайн” зарласан юм. Л.Гансүхийг Төв аймагт саатуулагдан хоригдож байхад Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинг дагуулан очиж уулзсан нь мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан хууль бус үйлдэл болсныг АТГ-аас мэдэгдэж байв.

Эцсийн дүнд шүүх тэднийг буруутай хэмээн дээрх шийдвэрийг гаргаад байна. Улсын Дээд шүүх хэрхэн шийдэхийг урьдчилан таах аргагүй ч зарим хуульчдын хэлж байгаагаар бол Дээд шүүхийн шүүгчид анхан болон давах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй ажээ. Гэхдээ Л.Гансүхийн зүгээс шүүгч нарыг лоббидох магадлалтай гэх хүн ч бас байна. Учир нь энэ хэргийг хэрэгсэхгүй болгуулах гээд Н.Алтанхуяг нар махийтлаа зүтгэж буй сурагтай.

Гэвч өмгөөлөгч нарынх нь хууль бус үйлдлүүдийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэсийнхэн мөрдөн шалгаж байна. Энд хамгийн нахаарал татсан нэг бичиг бий. Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж нь Төв аймгийн урьдчилан хохирох байранд очиж үйлчлүүлэгчтэйгээ уулзахдаа үлдээгээд явсан гэх бичгийнхээ ард “…1 дэх өдрийн орой Е сайдтай уулзсан. Өлсгөлөн зарлуулж байгаад гаргаж явъя гэсэн…” хэмээн гараар бичсэн байжээ. АТГ-ынхан үүнийг нь мөрдөн шалгах ажиллагаанд саад хийх оролдлого гэж үзээд түүнд хэрэг үүсгэн шалгахаар болсон юм. Харин Ц.Баасандорж тэрхүү “Е сайд” гэж бичсэнийгээ “Л.Гансүхийг Байгаль орчны сайд байх үеийг нь андуураад ингэж тэмдэглэсэн” гэх маягаар тайлбарлаж байна. Ер нь Л.Гансүх нарын хэргийг анхан шатны шүүх нээлттэй хэлэлцэж, хэдэн өдрийн турш телевизээр хүмүүс чөлөөтэй үзэж сонирхон, өөрийн гэсэн дүгнэлтээ өгчихөөд байгаа. Хэдийгээр “Багануур” компанийнхан “Бид хохироогүй” гэдэг ч дор хаяж хоёр тэрбум гаруй төгрөгийн дутагдал яалт ч үгүй гараад байдаг юм билээ.

Нөгөөтэйгүүр, “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн тэдгээр нөхөд урьд нь хамтрагчид байв. Тухайлбал, “Эм Жи Эл Эс Би” компанийн кахирал Н.Даваахүү нь Л.Гансүхийг сайд байхад туслахаар нь ажиллаж байлаа. Нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа Л.Гансүхийн эхнэрийн төрсөн дүүгийн охин бөгөөд тэдгээр хүмүүс ашиг сонирхолоороо нэгдэж уг компанийг байгуулан “Нүүрс” хөтөлбөр гэгийг санаачлан мөнгө саах ажил хийж байсан гэдэг нь сүүлдээ илэрхий болсон байлаа.

Б.Баяр

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

26 Comments

  • Ажиглагч (March 07, 2016 9:33:09 am )

    Одоо мартагнуулж байгаад хэргийг нь хэрэгсэхгүй болгоод хэлмэгдсэний нөхөн төлбөр гэж төсвөөс баахан мөнгө өгнө. Хөшигний цаана ингэхгүй бол болохгүй байсан юмаа гээд гар барина.

  • Улс тор судлаач. (March 07, 2016 10:20:51 am )

    Энэ Б.Баяр гэдэг нохор ямар хун муутай нохор вэ? Монгонд их явахад юу болдог ийг чи оор ийн биеээр узнэ.

  • зочин (March 07, 2016 10:47:01 am )

    Дээд шүүхийн нөхөд энэ хүнийн ялыг хэвээрээ байлгах байх гэж итгэж байна. Төрд бага ч гэсэн шудрага шүүгч нар байдагаа шүү Одоо энэ төрийн зарим албан хаагч нарт ял өгч байхгүй бол дэндэж байна. Дан гааль цагдаа гэсэнээс энэ МХГ,ШШГБ,ХЦ ын албан хаагч нарын дунд албан тушаалын хэрэг их гарч дарга нар дараад байна .Эд нарыг дарга нартай хамт сайн шалгаж арга хэмжээ авч байж энэ дунд албан хаагч нар хууль хэрэгжүүлдэг болгон шүү Санаатайгаар ялтанг хорих байрнаас гаргах,цэрэг зодох,бусдыг дарамтлаж торгуул тавьж өөрсдөө мөнгөб авах,албан тушаалаа ашиглаж төсвийн мөнгийг зориутын бусаар ашиглаж бизнес хийх, чанаргүй бараа шахах, зэрэг энэ байгууллагад түгээмэл болж байна. Дарга нар ч эдгээр хүмүүсээ хамгаалаж хайцаалах явдал түгээмэл боллоо. Энэд анхаарах цаг болжээ.

  • Anonymous (March 07, 2016 12:19:24 pm )

    Алтанхуяг жудагтай эр хүн, өөрийн захиргаанд байсан хүнээ өмгөөлж өдий хүртэл явж байгаа нь эрийн хуйх юм гэдгийг харуулж байна.

    • пуужээ (March 07, 2016 3:04:56 pm )

      сайхаан сайхан

  • zochin (March 07, 2016 12:27:02 pm )

    huurs hutulbur ger horoollin bidend ih dem bolj baisan ard tumen jiriin ardad boditoi ajilhiisen humuusiig buruutgaad ajil hiideggui hudlaa yardag humuusiig unelehee bolimoor yum shuuh hural deer uursduu hohirsonoo medeegui ATGaas hohirson gej helsen gesen iim hohirogch baih uu ene bol tsever uls tur

  • ard (March 07, 2016 12:47:47 pm )

    Jiriin arduudad heregtei bsan ni unen ch alban tushaalaa ashiglaj ulsiin uildveriig hohirooson gedgiig ard tumen min oilgoh heregtei. Huvidaa mungu zavshsan. Uildsen heregtee yalaa edleh heregtei. Jiriin ard, alban tushaaltand huuli hezee adilhan uilchildeg boloh yum bol doo.

  • зочин (March 07, 2016 1:13:16 pm )

    горьд хулгайчууд аа

  • ЗОЧИН (March 07, 2016 3:03:42 pm )

    Л.ГАНСҮХИЙГ ЯЛААС ЧӨЛӨӨЛЖ ЯДАРСАН АРД ТҮМЭНД ИХ ТУС БОЛСНЫ НЬ ТӨЛӨӨ ТҮҮНД ТАЛАРХАХ ЁСТОЙ, УЛС Ч, УУРХАЙ Ч, ХУВЬ ХҮН Ч, ХЭН Ч ТҮҮНЭЭС ЮМ НЭХЭМЖЛЭЭГҮЙ, ХЭНИЙГ Ч ХОХИРООГООГҮЙ, УЛСАД Ч, УУРХАЙД Ч ХОХИРОЛ УЧРУУЛААГҮЙ, ХАРИН АТГ БАГАНУУРЫН УУРХАЙГ ХОХИРОЛ АМССАН, ТҮҮНЭЭС ХОХИРОЛ НЭХЭМЖИЛ ГЭЖ ХҮЧЭЭР ТУЛГАЖ БИЧҮҮЛСЭН, ТҮҮНИЙГ СУЛЛАЖ ЦАГААТГАХ ЁСТОЙ, ТҮҮНИЙ ДЭРГЭД БАЯРЦОГТ, БАЯР, САЙД АСАН ЗОРИГТ, БАТТУЛГА МЭТИЙН УЛААН ЛУЙВАРЧИД, ХУЛГАЙЧИД, АВИЛГАЧИД ГЭМ ЗЭМГҮЙ ЗҮВ ЗҮГЭЭР, ЗАРИМ НЬ ТӨР ЗАСАГТ ӨНДӨР АЛБА ХАШААД ТАРВАЛЗААД ЯВЖ БАЙХ ЮМ, ЭДНИЙГ АТГ ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ ХҮЧИН МӨХӨСДӨЖ БАЙНА, ЭДНУУС ХАРИН ГАНСҮХИЙН ОРОНД ӨДИЙД ШОРОНД СУУЖ БАЙХ ЁСТОЙ ХҮМҮҮС.

  • Зочин (March 07, 2016 3:36:30 pm )

    нүүрс төслөөс нүүрс түгээх үйл ажиллагаа явуулсан компани хэдэн тэрбумаар ашиг олсон бол тэр ажил нь эрх мэдлээ ашиг олоход ашигласан ажил тул мянган Багануурын уурхай хохирогч биш гээд нэмэргүй. Тэд ард түмний халааснаас тэр тэмбумуудаа хулгайлсан гэсэн үг. Шуудай нүүрс 50 кг шуудай нүүрс 1500 биш 1400 магадгүй 1300 ч болохбайсан юм биш үү. Хэн хохирогч болох нь хамаагүй, хэрэв ажилчдаа нэг сарын цалингаар шагначихад цаана мөнгө үлдэхээргүй ашиг олсон бол төслийн хэрэгжилтийн төлөө явжээ гэж үзэхээр байлаа. Хэдхэн сая бол бас яая гэхсэн даан ч хэдэн тэрбумаар нь шүү

  • Зочин (March 07, 2016 3:42:27 pm )

    багануурын уурхайд тэр хураагдсан мөнгийг шилжүүлж байс яах гээв. Наад хэргийн чинь хохирогч багануурын уурхай биш нүүрсийг нь худалдан авсан иргэд тул сСангийн яаманд татаж аваад нийгмийн төлөө нэг төсөлд зарцуулах саналтай байна. Багануур чинь Төрийн өмч бүхий ХК тэднийх манайх алдагдал хүлээгээгүй гээд баталчихсан байгаа ба хувьцаа эзэмшигчид гээд цаана нь баахан олигархууд сууж байдаг. Нгэ олигарх болх гэсэн нөхрийг шоронд хийгээд хураасан хөрөнгөөр нь улсийг хохиролгүй болгож байна гээд нөгөө олигархид хөрөнгө оруулаад яах нь вэ

  • Anonymous (March 07, 2016 4:15:44 pm )

    hunii muud yasan durldag B.BAYR be

  • Зочин (March 07, 2016 5:14:07 pm )

    Буруутай юу гэвэл буруутай,гэхдээ Ан хөгжмөө яаж захиалсан,Дээд шүүхээр захиалга дагуу л тоглолно доо

  • Д.Ганхуяг 99116570 (March 07, 2016 7:24:35 pm )

    Хамгийн гол нь Гансүхийн болон түүний өмнөх ба дараагийн нүүрсний бизнесийн үнэ цэнийг шинжээчээр тогтоолгоод аль мууг нь шийтгээд, аль сайныг нь шагнах ёстой бус уу? Маш энгийн зүйл шүү дээ. Ингэж чадвал үнэн мөнийг олж, олны талархалыг төр хүлээх бус үү? Энэ шинжилгээнээс л хэн хулгайч луйварчин бэ? Хэн нь иргэнд хэрэгтэй зүйл хийсэн гэдэг нь тодорхой болно шүү дээ. Ингэж чадахгүй бол шүүхэд ямар ч шинэтгэл хийсний шинж алга гэж би хувь хүнийхээ хувьд үзэж байна.

  • zochin (March 07, 2016 10:01:58 pm )

    ter shuuhch, yallagch, shinjeech, yostoi baij bga ni hudalch huurmagiin tuil. buur ichej yamaar gemeer yumbeedee. ter shuuh hurliig tv geer uzeed mongliin ard tumen ee chavaasa gej hun buhen yarj bsan zugeerl zugeerl ene shuuh nudnii bulai

  • Бат (March 07, 2016 11:09:06 pm )

    Бага нуур хохирсон нь үнэн ш дээ. Алтанхуяг хүчээр “хохирогүй” гэж хэлүүлж чадаж байна. Эндээс хархад Дээд Шүүх хэргийг нь хэрэгсэхгүй болгож мэдэх л юм. Яагаад гэвэл Дээд Шүүхийн шүүгчид шудрага биш. Дээд шүүхэд дэвшин ажиллаж байгаагийнхаа хөлсийг эзэддээ төлддөг хүмүүс бий. Алтанхуяг жудагтайдаа Гансүхийг хамгаалаад байгаа юм биш. Гансүхээр дамжуулж өөрөө хусчихаад улайран дайраад байна шүү дээ. Сайдыг нь дагуулаад шоронд очиж эргэнэ гэдэг чинь дэндүү цагаандаа гарсан замбараагүй, Монголын ард түмнийг, Монгол төрийг доромжилсон хэрэг болсон.

  • монгол (March 07, 2016 11:55:28 pm )

    Монгол Улсад ноёрхож байгаа нүүрсний ченжийн бохир системийг задалж, үйлдвэрлэгчээс хэрэглэгчидэд хүргэх замд шударга бусаар, хэт өртөг шингээж, ард иргэдийг тонодог луйврыг зогсоож чадсанд л Алтанхуягийн ЕС-ын Засгийн Газрын нэгэн давуу тал байгаа юм даа

  • zochin enhee (March 07, 2016 11:59:49 pm )

    Төмөр замын гурван угсармалаас гаралтай Ландаг Батцэнгэл, Гомо Мөнхөө гэж алдартай хоёр хулгайч бий. Ландаг нь аяга хоолноос болж төрсөн эхийнхээ эсрэг зуудаг нохой тавьж явсан бол Мөнхөө нь шоронд байхдаа эр эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг оролдоод энэнээсээ болж Гомо Мөнхөө, доошоо орсон хулгайч нэр авсан хүн байгаан.

  • vbnm (March 08, 2016 1:35:49 am )

    VNS NURAMAA VNELJ BNA GENE SHVV

  • Zochin (March 08, 2016 7:25:09 am )

    Alt, zesiig uchnuun tnn-oor ni gudarchihaad dahin ideh yumaa haigaad bgaa luivarchid naad zasag dotor hed hedeeree, hurald bol bulgeeree suuj bna,,, olontoigoo huvaaj idsen Gansuhiig zugeer l gargaad yavuul,,,!!!!!!

  • Иргэн (March 08, 2016 11:34:12 am )

    хүмүүс хийсэн хэргийг нь биш шүүх хурал нэртэй шоуг л их ярих юм. энэ нөхрийн балгаар багануурын нүүрс портер нь 40 байж байгаад 150 болтлоо өссөн багануурын нүүрс хамгийн ядуу түлэх түлээгүй тийм хэсгийг хүмүүс хэрэглэдэг илч бага, тортог, утаа ихтэй нүүрс. тийм ядарсан хэсгийн хүмүүсээр мөнгө олсон ийм хүн чанаргүй амьтанд шудрага оронд бол ялын дээд хэмжээг өгөх байх. монголд бол баатар болоод байх шиг байна.

  • tsoeo (March 08, 2016 3:00:38 pm )

    tsaazaar avah heregtei olon tvmnii omno ene hylgaihiig

  • зочин (March 08, 2016 8:59:56 pm )

    Toxiroogoo AH ali ert xiichixsen baixaa. Ene luivarchin xereg ni xeregsexgui bolood sullagdana.

  • Cүрэн (March 09, 2016 9:31:38 am )

    Төрийн албан хаагч нар аль болох ашиглаж болох зүйл байвал идэж ууж л байна. Сэлэнгэ аймаг ШШГБ ын ня бо шатхууны бонус мөнгий өөртөө авддаг. хоригдогч нарын хүнсэнд байгаа зүйлийг шахаж байна Энэ таоаар дарга нар мэдсэн ч хамгаалаж байна

  • Anonymous (March 09, 2016 8:16:53 pm )

    Гансүхэд заавал ял өгөх гэсэн жүжгийг Монголчууд бүгдээрээ л харсан шүү дээ.Нябо Мөнгөнтуяагийн хэлсэн үгийг санаарай

  • vnen vg (March 17, 2016 2:48:53 pm )

    jiiriin neg irgen ulsad iim ih hohirol uchruulsan bol olon jiliin yal sonsood ali ijii heregn shiidegdsen bgaaldaa huil vnench bgaasai bilee ard irged n harj bn vnench shudrag bh saihan daraan bodoh zvilgvi

antalya rent a car