antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 5, 2016 3 comments

Оросын алтны нөөц ба Америк долларын тэмцэл

нийтлэсэн Admin

 3d74fab800507c4c3aaf82ce8b5f7650

Оросын төв банк 2016 оны нэгдүгээр сард хамгийн их хэмжээний алт худалдан авсан бөгөөд дэлхийн хамгийн том алт худалдан авагч болоод байна. Орос улс Хятад улстай хамтран америк долларын эсрэг тэмцэж эхэлсэн хэмээн Олон улсын хэвлэлүүд онцлон мэдээлэх боллоо.
Орос улсын хувьд алтны нөөцөө нэмэгдүүлэх нь барууны эдийн засгийн хоригийн эсрэг тэмцэхэд ихээхэн хувь нэмэртэй. Шинэ он гарснаас хойш Оросын төв банк 688 мянган унц алт худалдан авсан гэдгийг Олон улсын валютын сангийн шинжээч нар мэдэгдлээ. Ингэснээр ОХУ-ын алт, валютын нөөц нь 368.3 тэрбум америк долларт хүрсэн байна. Үүнээс 53 тэрбум доллар нь алтны нөөц юм. 2014 онд Орос улс эдийн засгийн хориг арга хэмжээнд байсан ч 55 тонн алт худалдан авчээ. Харин Хятадын төв банк өнгөрсөн нэгдүгээр сард 520 мянган унц алт худалдан авсан байна.
Орос улс Хятад улстай хамтран америк долларын эсрэг тэмцэж эхэлсэн хэмээн Олон улсын хэвлэлүүд онцлон мэдээлэх боллоо. Эндээс үзвэл, ерөнхийлөгч Путин алтны нөөцөө нэмэгдүүлэх замаар америк долларын ноёрхлыг үгүй хийхийг эрмэлзэж байна. Энэ он гарснаас хойш алтны ханш харьцангуй өндөр байна. Шинэ он гарснаас хойш алтны ханш 16 хүртлэх хувиар өссөн байна. Энэ онд алт америк доллартай харьцуулахад 17.5 хувиар, евротой харьцуулахад 16 хувиар өссөн гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Эх сурвалж: Time.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • монгол (March 06, 2016 12:48:12 am )

    сайн байна болж дээ

  • Zochin (March 06, 2016 7:22:12 am )

    Dolariig unagah heregtei, olon ornii e/z-iig tuilduulj toglosoor bgaag bid harj bgaa!

  • Балт (March 06, 2016 3:03:10 pm )

    АНУ Аляскыг эргүүлээд авчихна гэж айсан байх даа.

antalya rent a car