antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 5, 2016 6 comments

Иргэдийнхээ аз хийморийг төр засаг сорьж үзэж байна

нийтлэсэн Admin

80be353521825ba06876886927ca25f3

​Манай улсад хоёр жилийн өмнөөс ард иргэдийнхээ азийг сорьж эхэлсэн. Хамгийн эхэлж, Буянт-Ухаа орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн дунд сугалаа явуулж, газартай болий гэсэн чинь бас л сугалаанд азийг минь үзүүлэхээр болсон.

Одоо хүртэл нийт таван удаа цахим газрын бүртгэл болоход миний аз хийморь дутаад газартай болж чадаагүй байдаг. Энэ жилээс та татварынхаа 20 хувийг буцаан авч 1000 төгрөгийн талх аван сугалаанд оролцон 100 сая төгрөг хожих боломжтой хэмээн Ерөнхий сайд маань зурагтаар хэлсэн билээ. Өнгөрсөн гурван сарын хугацаанд өдөр болгон 1350 төгрөгөөр талх авлаа 100 сая төгрөг байтагуй, 20 мянган төгрөг хожоогүй байна. Зарим азтай хүмүүс нь газартай болж, 20 сая төгрөг хожлоо гэх юм. Аз хийморь нь дутаад байгаа юм болов уу хэмээн өөрөөсөө заримдаа асууна.

56143067ec1ce80438c17c3cf2a53fd8

Засгийн газраас ард иргэдээ хямт орон сууц түрээслэх боломж олгосон. Өнөөдрийн байдлаар 27 мянган иргэн түрээсийн орон сууцанд амьдрах хүсэлтэй байгаа гэсэн судалгаа гарчээ. Үүний дотор миний бие багтахаар ТОСК руу хөлгийн жолоо залав. Гэтэл ТОСК-ийн хашааг тойрон бөөн дараалал, 14 хоногийн дотор түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг бүртгэж дуусна хэмээн албаны хүмүүс нь мэдээлсэн учир дараалал багасах үеэр бүртгүүлэхээр болов.

Гэтэл ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга “Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй 27 мянган иргэн байгаа ч орох байр нь 350 айл. Тиймээс иргэдийн хүсэлтийг хүлээн авч, бүртгэл хийсний дараа сугалаагаар тодруулахаар болсон. Өөрөөр хэлбэл, 27 мянган иргэний дунд сугалаа явуулж 350 иргэн нь түрээсийн орон сууцанд хамрагдана. Энэ бол хамгийн шударга хуваарилалт болно гэж үзэж байгаа. Иргэдийн хувьд хөтөлбөрт хамрагдах шалгуурыг хангах хэрэгтэй байгаа. Шалгуур хангасан нь сугалаанд оролцож, хангаагүй нь хасагдана гэсэн логикоор явна. “Буянт-Ухаа 1” хороололд хамрагдах иргэдийг сугалаагаар тохируулсан журмаар явна гэсэн үг л дээ” хэмээн цахим хуудсандаа мэдээлсэн байв.

708913be95090828c77ea4fc11cb88af

Ингээд ард иргэдийнхээ аз хийморийг манай төр засгийн тэргүүнүүд ямар нэгэн байдлаар сорих санаатай байх юм. Үнэхээр хямд өртөгтэй орон сууцанд мөнгийг нь төлөөд амьдрах чин хүсэлтэй ч сугалаанд одгүй хүн бол хамрагдах боломжгүй болж таарах шиг байна.

Нэгэн цахим хэрэглэгч “Орой эхнэр Yes, No гэсэн хоёр сугалаа гаргаж ирээд “за сугал” гэдэг боллоо” хэмээн жиргэжээ. Улаанбаатар хотынхоо иргэдэд хандаж хэлэхэд гандан болон бөөд очиж, хийморийн сан тавиулахгүй бол газаргүй ч, байргүй ч, 100 сая төгрөг ч үгүй хоцрох гээд байна. Сонгуулийн үеэр саналаа сугалаагаар өг хэмээвэл яанаа бусад нь ч яахав.

Т.Буянаа

Эх сурвалж: Доргио.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • ih zan (March 05, 2016 5:41:44 pm )

    buruu buruu dagaad unuu avilgal shahaa deerem jichee ni neg achaa zuulguhud l 10 myanga geed l turuus avaad l 2 myangaar zulguud l boloo zugeer deerem luivar ocher urduur oruulaad l mungu

  • Zochin (March 05, 2016 8:31:21 pm )

    Zovlontoi yumaa, bukh yum sugalaagaar ,bid yamar azgui ard tumen be, bidnii aziig turshij dusahgui yum, tseehen yum barchihaad mes doloolgochih yumaa,estoi durgui hurch baina. ingejhudlaa hoshgiruulj zovooh hereg baina uu

  • Irgen (March 06, 2016 10:56:33 am )

    Buh yum burhnaas zayasan azaar l yavah yum daa hicheegeed nemergui. Martiin bayraar aztai 2 eejiig itgelt hamba ruu yavuulna gej zarlaad l azgui eej nar ni gertee yu?

  • nasaa (March 06, 2016 6:45:51 pm )

    60 say huntei Englandad 6 orontoi NUAT sugalaatai baihad 3 saytai Mongol ulsad 8 orontoi sugalaanii honjvor zarlaad baih um Ardchilsan namyhan hoshgiruulahaa bolimoor um aaaaaa boleooo

  • хасаа (March 06, 2016 9:51:00 pm )

    газрыг цахимаар эзэмших гэдэг нь шал худлаа.цаана нь далд бизнес явж байгаа.Түрүүн нэг хүн над руу утасдаж цахимаар газар таруулж өгнө үнээ тохироё гэж байсан.харин бөмбөлгөөр олон нийтийн нүдэн дээр тохируулж байгаа нь шударга юм.цахим нэрээр газрын наймаа хийхийг болимоор

  • MGL (March 07, 2016 8:57:20 am )

    Сугалаа гэдэг бол хамгийн эцсийн аргаа барсан алхам юм. Ялангуяа төр засаг нь өөрөө сугалаа, тохирол явуулж байгаа нь цаанаа хэцүүхэн байгаагийн шинэж. Үүнээс өөр шийдэл байхгүй гэсэн үг.

antalya rent a car