Монгол улсад дээд боловсролын салбарт анхны оюутны өөрөө удирдах байгууллага эдүгээгээс 73 жилийн өмнө энэ өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд энэ цаг үеэс оюутны эрхийн төлөөх дуу хоолой нийгмийн тогтолцооноос үл хамааран цуурайтсаар ирсэн.
Улс орны бүтээн байгуулалт, атар газар эзэмших хөдөлгөөн, оюутны барилгын сайн дурын бригад, ургац хураалт гээд улс эх орныхоо өнцөг булан бүрт хөдөлмөрлөж, сурч байсан Социализмийн үеийн, нийгмийн өөрчлөлтөд манлайлан оролцож Ардчилсан хувьсгалчдыг нуруун дээрээ суулган явсанАрдчиллын алтан үеийн, хийж бүтээх сурах эрмэлзлээр дүүрэн яваа энэ цагийн оюутнуудаараа Монголын Оюутны Холбоо өнөөдөр бахархаж байна. Тэдний дуу хоолойг төр засагт, ард иргэддээ хүргэж ирсэн МОХ-ны бүх үеийн удирдлагууд, оюутны өөрийн удирдлагын байгууллагад ажиллаж ирсэн мөнхийн цаг үеийн шилдэг оюутнуудаараа бид бахархаж байна.
МОХ-ноос оюутны хөдөлмөрлөх эрхийн баталгааг хангах, оюутны нийтийн тээврийн хөнгөлөлтийн тогтолцоог оновчтой болгох, оюутны үндэсний тэтгэлэгийг ялгаваргүйгээр олгох, оюутны эрхийн тухай хууль эрх зүйн орчныг бий болгох талаар нийгэмд чиглэсэн эерэг ойлголтуудыг бий болгохоор ажиллаж байна. Цаашлаад эх орноо батлан хамгаалах, нийгмийн дэг журмыг хангах үйл хэрэгт оюутны оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр оюутан цагдаа, оюутан цэрэг хөтөлбөрийн хүрээг өргөтгөн хөдөө орон нутагт хэрэгжүүлэхээр болоод байна. Төрөөс хуулиар бий болгосон үндэсний тэтгэлэг энэ хичээлийн жилд бүрэн зогсоод байсныг сэргээн олгуулах ажил үр дүнгээ өгч Засгийн газар хуулиа биелүүлэн уг тэтгэлгийг оюутнуудад олгож эхэллээ.
Монголын оюутны эрхийг хамгаалах өөрөө удирдах байгууллага бий болсон өдөр Монголын оюутны эрхийн талбайд цаг агаарын хүнд нөхцөлийг үл хайхран бидэнтэй дуу хоолойгоо нэгтгэсэн оюутан бүртээ талархаж байна.
Жич: Харамсалтай нь улсын нийт нутаг дэвсгэрийг хамарсан байгаль цаг уурын гамшигт үзэгдэл энэ өдрүүдэд тохиож эрдэнэт хүний алтан амь эрсэдсэн харамсалтай мэдээг бид хүлээн авч төлөвлөөд байсан тайван жагсаал цуглаанаа зогсооход хүрлээ.
Монголы Улсын зүрх нь болсон нийт оюутнууд та бүхэндээ сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсч Улс оронд үүсээд байгаа цаг уурын хүнд нөхцөл байдалд малчдад чин сэтгэлээсээ тусалж байгалийн хүнд хатууг хамтдаа даван туулна гэдэгт итгэлтэй байна.
Бид Монголын маргаашийг оюутны маргаашаар төсөөлдөг.
Улаанбаатар хот 2016.03.04
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 05, 2016 10:58:54 am )
tsasaar shuurch huitersen uchir daarahaas ailaa
-
0000 (March 05, 2016 11:57:42 am )
Сонгууль дөхөөд бөхөс арчигч нарын байгуулаг дуугарч байна
-
Demberel (March 05, 2016 12:33:26 pm )
Оюутны 70- аа өгч чадахгүй байж хагас дутуу өгөнгүүтэй сонгуулийн рекламд оруулахаа бас сэтгэчихжээ. Оюутний тэтгэлэгийг эрх баричид өгөөд байна гэж бүү мангартаарай оюутнуудаа! Монголын ард түмэн түүний дотор аав ээж ах дүү нарын чинь оролцоо байгаа гэдгийг бүү мартаарай. Саналаа шудрага санал өгч сонгох эрхээ зөв эдлэж бурангуй эрх баригчдаас, шудрага ёс гэдэг нэртэй шудрага бус эвсэл, бие даагч нэртэй биеэ үнэлэгчдийг сонгохгүй байвал монголд шудрага ёс хэрэгжүүлэхэд оуулсан таны том хувь нэмэр гэдгийг бүү март!
-
irgen (March 05, 2016 6:23:11 pm )
hend surch ogch giiguulj baigaa yum boldoo hoorhoos. erdem surahiin toloo mongo neheh setgelgee zovhon Mongold l baidag baih. Bitgii davartsgaa. Surch chadahgui bol boliod ajil hiitsgee. Ter mongoor ta nar showuudaad l duusdag bizdee.
-
злчин (March 06, 2016 9:14:47 am )
Эх орноо бодоод 70000-ыг авахаа больцгооёоо, залуус аа!
-
aitan (March 07, 2016 9:46:06 am )
70 000 aa avahaa boliyo oyutnuud aa bid ene mungiig yund urdeg bilee
6 Comments