antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 4, 2016 31 comments

Үнэг хөөж онгоцоо унагаж байсан Ш.Батжаргал гэгч нь дахиад Ми-8-ын хэрэгт холбогджээ

нийтлэсэн Admin

olloo_mn_1452819853_1201512251451017962

Шөнийн сургалтын нислэг үйлдэж байсан Зэвсэг хүчний Ми-8 нисдэг тэрэг унаж хүний амь үрэгдсэн ноцтой хэрэг өнгөрсөн оны 12 дугаар сард гарсан юм. Ослын улмаас ахмад Н.Батбаяр нь эмнэлэгт хүргэгдээд удалгүй нас барсан уг хэргийг мөрдөн шалгах ажиллаагаа одоогоор дуусаагүй байгаа ажээ. Нисдэг тэрэг чухам юунаас болж осолдсоныг шалгахад гол нь онгоцны хар хайрцаг чухал үүрэгтэй тул үүнийг нь дотооддоо шинжлэх боломжгүй учраас ОХУ-ын цэргийн шинжээч нарт илгээсэн байв. Шинжээч нарын багт манайхаас хоёр гурван хүн очиж ажилласан байна. Ингээд саяхан тэрхүү хар хайрцагт хийсэн шинжээчдийн дүгнэлтийг цагдаагийн газарт ирүүлжээ. Уг дүгнэлтээр Ми-8 нисдэг тэрэг нь техникийн ямар нэгэн гэмтэл, ажиллагааны горим алдагдсанаас болж осолд ороогүй, харин нисгэгч нарын буруугаас болсон гэж үзсэн байна. Тухайн үед сургалтын нислэгийг удирдаж байсан Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн захирагч хурандаа Н.Отгонбаяр нь МИ-8 нисдэг тэргийг Ш.Батжаргалын хамт жолоодож явсан гэдэг. Ш.Батжаргал урьд нь тус ангийн нислэгт бэлтгэх багийн ахлагчаар ажиллаж байхдаа УИХ-ын гишүүн асан “Симба” Батаа гэгчтэй байлдааны Ми-8 нисдэг тэргээр Төв аймгийн Мөнгөн морьт сумын нутагт үнэг хөөж яваад онгоцоо унагаж байжээ. Өөрөөр хэлбэл, тэр нисдэг тэрэгний хоёр дахь ослоо гаргаад байна. Онгоцны хар хайрцагийн мэдээлэл нь хэвийн гэж гарч байгаа нөхцөлд яалт ч үгүй нисгэгчийн буруугаас шалтгаалсан осол гэж үзэхээс өөр аргагүй байдаг аж. Иймээс Ш.Батжаргал нь хоёр дахь Ми-8-ыг унагасан хэрэгт холбогдоод байна.

Б.Баяр

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

31 Comments

  • kkk (March 04, 2016 11:34:52 am )

    шууд дүүжил

  • dorj (March 04, 2016 1:25:29 pm )

    Muu Orosin zevtei tumur unaal biz yah be de

    • sh (March 04, 2016 6:38:38 pm )

      энд зэвтэй төмрийн талаар яриагүй байна. хүний амь насыг нэхэж байна. чи дотор нь сууж явсан бол ингэж хэлээд сууж байх байсан байх даа чааваас гэж усан толгойт

      • zochin (March 04, 2016 9:58:41 pm )

        dorj chi jahan tolgoigoo tsenegleechee

    • Дорж чи ҮНЭЖ ДАЛД ОР (March 05, 2016 11:46:41 am )

      ХҮНИЙ АМЬ НАС ХОХИРЧИХООД БАЙХАД ЧИ МУУ НУС ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЛЭЭ ГЭЭЧ

  • Anonymous (March 04, 2016 2:36:44 pm )

    Ulsiin omch davtan suitegdeg ovoo nisgegch bna

  • Сүхээ (March 04, 2016 3:35:07 pm )

    Симба Батаатай нь хамт онгоцноос шидэх хэрэгтэй

  • тэтгэврийн өвгөн (March 04, 2016 8:12:22 pm )

    дүүжилж яахнав,онгоц гадаадаас авсан төлбөрийг л төлүүл

  • Anonymous (March 04, 2016 9:03:35 pm )

    tom tolgoit

  • ТТ (March 04, 2016 9:22:38 pm )

    ЭНЭ ПИЗДАГ ЗАСААГИЙ НЬ СУГАЛААЧ

    • unenii mur (March 05, 2016 11:32:10 am )

      Chi yu meddeg yum vee. Cham shig ubiagui yumnuud ongots buu hel uuriiguu joloodoj chadahuu ene yanzaaraa Amand chini haluun tums hiivel taarna

    • B.Biligdemberel... (March 05, 2016 12:10:21 pm )

      zasaa sugaldag ahaa tanii tarhi tendee baidag uu

    • B.Biligdemberel... (March 05, 2016 12:11:00 pm )

      zasaa sugaldag ahaa tanii tarhi tendee baidag uu?

  • ТТ (March 04, 2016 9:23:34 pm )

    ТӨЛҮҮЛ

  • battulga (March 04, 2016 10:12:21 pm )

    Samba gegch zallingiin heregtniig shorond hiij mungiig Ni huraa

  • Anonymous (March 04, 2016 10:44:36 pm )

    shalgaj duusdgui uym bhdaa yasan ch udaan shalgadag uym be dee ajlaa shuurhai higeech shalgaal bh uym shalgaal bh uym uyg n iim udaan shalgadgiim nobsh gej

  • s (March 04, 2016 11:02:06 pm )

    Мөнгө олох

  • s (March 04, 2016 11:03:34 pm )

    Интернэтээр мөнгө олох

  • unenii mur (March 05, 2016 11:28:36 am )

    Ene buhnii ezed n alvan tushaaltnuud baidag gedgiig medej avtsgaa. Sogtuu Simba Bataa ongotsnii joloo bulaatsaldaj buu tulgaj baisan talaar ta nar meddeg yumuu. Iim l hund nuhtsuld ene heden nisegchid ajilladag yum. Hiisen gabiya n uunees n ch ih bdgiig medehgui baij buu medemhiirch baigaach.

  • unenii mur (March 05, 2016 11:33:48 am )

    TT gegch Chi yu meddeg yum vee. Cham shig ubiagui yumnuud ongots buu hel uuriiguu joloodoj chadahuu ene yanzaaraa Amand chini haluun tums hiivel taarna

  • unenii mur (March 05, 2016 11:35:13 am )

    Chamaig hen bolohiig chini bi odoohon medchihne ene amarhan. Bolgoomjtoi amidraarai

  • unenii mur (March 05, 2016 11:37:52 am )

    TT gegch hun eldveer zanalhiileh yadgiig chi odoohon medne ee.

  • B.Biligdemberel... (March 05, 2016 12:07:59 pm )

    ah egch nara taanar huniig unsan deer ni l ulam devselhiig bodoh yum daa tataad bosogochih tamirtai mongol setgel algauudaa.300 m-ees ongots baitugai 3m-iin taranshand unaad yu boloh ve?Ongotsnd haramsahaas iluu nisgegcheer ni baharhaj baina ter teserj delbereh bsan buh asuudliig mash chadvarlagaar zohitsuulj chadsan.Haramsaltai ni 1hunii ami uregdsen ch neleen olniig avarch chadsan.Gol ni ooroo bas ood bolson bol heniig buruutgaj heniig shuuh ve?”Unasan ch bas uhaan heregtei,Uhaarald ni uram hairla!!!

  • Монгу (March 05, 2016 2:14:46 pm )

    Манай залуучууд инфантилизм ,сэтгэх, ичих, эмээх,сэтгэлийн ходлол алга болжээ товдууд монгочуудыг оорсдоо буу мэд мэдсэн хуний угэнд буу ор гэж хараадаг! Тангадууудын хараал хучээ. Уншихгуй оорийнхоо жоохон тархиар хариу ах юм

  • нисэхийн мэргэжилтэн (March 05, 2016 4:34:21 pm )

    Хугацаа нь дууссан нисдэг тэрэг байсан шүү дээ.Тэр хэзээ ч унахад бэлэн байсан гэсэн үг. Харин түүнийг нисгэж болно гэж хэн гэдэг эрх мэдэлтэн гарын үсэг зурав

  • uuuuu (March 05, 2016 5:17:09 pm )

    ЯАСАН МУУ ЁРИЙН НӨХӨР ВЭ. УГААС ЗАРИМ ХҮН ҮНЭХЭЭР ТИЙМ БУРУУ МУУ ХАЯАТАЙ БАЙХ НЬ БИЙ. БАЙНГА Л ОСОЛД ӨРТӨӨД ХАМТ ЯВСАН ХҮМҮҮС НЬ ҮРЭГДЭЭД БАЙДАГ ХАР ХАЯАТАЙ, ХАНИЛГАА МУУТАЙ ХҮМҮҮС ЦӨӨХӨН Ч ГЭСЭН БАЙДАГ. МОЛЕКУЛ БАТЖАРГАЛ ГЭЭД НЭГ ҮЛ БҮТЭХ ХЭР МӨРТЭЙ ЛУЙВАРЧИН БАС БИЙ.

  • tulga (March 06, 2016 12:57:31 pm )

    ene yamar altny magnat shig zasaagaarai khereg hiisen bish umhii mah ni baij l baig. joloo barih ymgui bolsoon. tsergyn angiig ni tatan buulga

  • Ажиглагч (March 07, 2016 9:22:02 am )

    Одоо энэ хүнтэй хариуцлага тооцохгүй бол дараа нь олон хүнийг алах юм байна. Урьдны осолд хариуцлага тооцоогүйн гай одоо гарч байгаа энэ шүү… Анхаарах хэрэгтэй л юм байна.

  • unenii mur (March 07, 2016 4:55:15 pm )

    Humuusiin setgelgeend shinechlel ali hedii n hiigdsen , humuus alivaad uuriin uhaanaar zuv yalaas n dugnedeg bolson. Ene bol yamaand oilgomjtoi asuudal shuu dee. Ashiglaltiin hugatsaa duussan ongotsiig nislegt yavuulsaar l bgaa. Shini ongots avlaa gej bi sonsoogui yum bna. Ter ongotsoor n manai nisegchid nisch ulsiin uchnuun ajliig amjuulsaar irsen. Argagui agaart motor n zosson tul ersdel baga gazarduulah buh arga hemjeeg nisech zuv avsan yum bna lee. Tegeed osol garhaar n buruutan haigaad l suid boldog n haramsaltai.

  • unenii mur (March 07, 2016 4:59:43 pm )

    Монголын нисэгчдийн ур чадвар, уужуу ухаан Улс орны удирдлагуудын богино ухаанд боломж олгосоор өдийг хүрлээ. Одоо өөрийн болоод өрөөлийн амь насны төлөө ийм онгоцоор агаарт гарахгүй байх нь дээрдээ.

  • Ц.Хулан (March 08, 2016 11:55:50 am )

    Харамсалтай байна. Газарт явдаг машин биш тэнгэрт нисдэг онгоц шүү дээ,олон хүний амь нас эрсдэхээс сэргийлж чадсан гавъяаг нь яагаад ярихгүй бичихгүй байгаа юм бэ?! Үүрэг авсан жирийн цэргийн албан хаагч хүн шүү дээ. Мэдээ мэдээлэл бичиж байгаа сэтгүүлч, мэдээллийн хэрэгсэл, түүнд нь хариулт бичиж байгаа хүмүүс даанч мунхаг байна даа. Ингэж бичлээ гээд та нар яахын? Хичнээн олон гавъяаг нь мэдэхгүй байж ийм юм бичиж байдаг та нар бол жинхэнэ алуурчид юм байна. Хүмүүс минь амьддаа бие биенээ хайрлаач! Битгий ийм хэрцгий байгаач!

antalya rent a car