Бага байхад “яндан хөөлөх” гэж нэг сахилгагүйтэл хүүхдүүдэд байсан санагдана. Хатуу шаардлага тавьдаг ширүүн харцтай хорооны идэвхтэн ууртай ах эгч нарын гэрийн яндан руу томхон чулуунуудыг нүүлгэж өгөөд тарж гүйцгээнэ. Гэрт нь нил хөө тортог босгож хөөрхөн чадчихаж байгаа хэрэг л дээ. Олуулаа шидэх тул онцгойлон нэг нь баригдахгүй.
Үүнтэй адил Нарантуул захыг хавар намартаа нэг галдчихдаг нь бараг уламжлал болох нь дээ. Хэн ингэж янданг нь хөөлж хөө тортог тавиад байгааг захын босс мэдэж байна л гээд байгаа.
“Хэн шатаагаад байгааг би мэдэж байна”. Энэ үгийг түрүүчийн галын шуугиан дээр мөн л хэлж байсан.Телевизийн нэг бус нэвтрүүлгээр орохдоо ч шууд хэлж харагдсан. Гэхдээ гал тавьсан эзний талаар чиг гаргах зүйлийг хэлэхгүй өнгөрөөсөөр. Өнөөдөх нь өөрийг нь тоохгүй байхаар бүр эгдүүцээд дахин галдаад байгаа юм уу гэсэн хошин тайлбар ч хэлмээр болж байна.
Ер нь бол шатаагч шатаалгуулагч хоёр одоо болтол муудсан хэвээр байгаа бололтой.
Нарантуул зах дээр дахиад гал дүрэлзлээ. Үнэндээ бол Ш.Сайхансамбуу дээр гал тавиад чадад байна гэж бодоод яваа нэг ч юм уу, хэсэг хүн байгаа бололтой юм. Харин энэ нь бор зүрхээрээ амьдарч яваа жирийн иргэдийн тогооны ёроолыг цоолчихтой адил юм болчихоод байна.
“Нарантуул” худалдааны төвд 2013 оны наймдугаар сарын 23-ны үүрээр гал гарч, тус захын эзэн төдийгүй олон түрээслэгч эд хөрөнгөөрөө хохирч, нэг хүний амь эрсэдсэн. Хоёр сар орчмын дараа Дэнжийн мянгад байрлах “Нарантуул 2” зах нь мөн шатлаа.
Энэ удаа гурав дахь гал мөн л үүр шөнөөр асчээ. Бөс барааны лангуунууд эгнээгээрээ шатаж тэнд зогсдог байсан наймаачид 10-100 сая төгрөгөөр шатчихлаа гэсэн урьдчилсан гомдол дуулдаж байна.
Түрүүчийн галын хохирол үүнээс олон хүнийг хамарсан ба агуулахад байсан наймаачдын бараа ч өртсөн. Гэхдээ босс нь захынхаа наймаачдын хохирлыг өгөхгүй Алтан хатагтай шиг бултаагүй. Нүүр тулж байгаад нэг гарц олсон “мужик” гэж үнэлэгдсэн.
Энд Ш.Сайхансамбуу сайн муу гэж ярих нь эртэднэ. Тэрбээр цөөнгүй иргэдийг ажлын байр лангуу талбайгаар хангадаг. Наймаа эрхлэгчид татвар түрээсээр түүний бизнесийг тэтгэдэг. Гэхдээ түүнийг амьдрал үзсэн хар хүний хувьд наймаачдаа чангалаад байдаггүй гэдэг. Тэр хэрээрээ Нарантуул зах манай улсын орон нутагт өргөн хэрглээний бараа түгээх гол төв хэвээр байгаа. Эндээс бараа бөөний үнээр хэр хямдхан гарна хөдөө орон нутгийн иргэдэд гутал хувцас гэрийн бүрээс гээд хэрэгтэй бараа нь тэр хэрээр хямд очдог. Энд үнэ өсвөл бензиний үнэ нэмэгдсэнтэй адил үнийн өсөлт болж мэдэхээр төвлөрөл бий болсон том зах. Ийм учир энэ цуврал галыг зүгээр нэг орхичихож болохгүй сэдэв.
Эхний гал гарснаас хойш 2 жил илүү хугацаа өнгөрч байж битүү зах нь саяхан нээгдсэн байдаг. Шинэ лангууны найрны урилга нэгнээсээ авсан ба орлого нь илт нэмэгдсэн гэсэн яриа наймаачдын дунд өрнөж байхыг би сонсож байсан юм. Гэтэл цагаан хэл ам хүрсэн мэт дахиад гал гарчихаж.
Галын шалтгааныг мэргэжлийн байгууллага тогтооно. Одоо шалгаж тогтоох ажил явж байгаа тул хөндлөнгөөс оролцож чулуу татаад яахав. Ингэж явсаар нэг муу Хятад цахилгааны утас гал тавьсан болоод дуусдаг тал ч бий.
Ийн нуршсаны эцэст хэлэх санал бол Ш.Сайхансамбуу босс одоо шууд хэлэх хэрэгтэй. Сайн мэдээд байгаа “гал тавих хобби”-той нөхдийг олон нийтэд зарлаж энэ цуврал галд цэг тавьчихмаар. Тэгэхгүй бол таны жиргээндээ онцлон хэлснээр “зах дээр зогсч …амьдрах гэж хөдөлмөрлөж яваа хүмүүс”-ийг тань энэ гал хөлдөө чирэхээр байна.
Нэгэнтээ Их хуралд сууж үзээд “Уул уурхайн гарын үсгээр баяжсан хүмүүсийн дэргэд миний бизнес ТҮЦ юм билээ” гэж хэлснийг тань нийгмийн сүлжээгээр их шэйр хийх болсон байна лээ. Тэгээд таны энэ ТҮЦ-ийг хэн шатаагаад байгаа юм бэ.
Мөн үл мэдэгдэх галдагчид хандаж “Нарантуул бол миний зах биш. Нарантуул бол олон хүний амьдралыг авч яваа ажил хөдөлмөр, аз жаргал буцалсан газар. Битгий амьдрах гэж хөдөлмөрлөж яваа хүмүүсээр тоглоод бай. Тэдний ард үр хүүхэд гэр бүл нь бий” гэсэн захын боссын үгийг давтан дамжуулья даа.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/
Холбоотой мэдээ
-
ЗОЧИН (March 04, 2016 11:02:33 am )
мэдэж байгаа юм бол шууд л нэрийг хэлээд зарлачихаач. ДАХИН ДАХИН ГАЛДУУЛЖ БАЙХААР.
-
dorj (March 04, 2016 11:15:59 am )
Naran tuul zahig emeelt tiish nuulgeh heregtei tegej baij zamin tugjree arai deer bolno
-
зочин (March 04, 2016 12:04:27 pm )
наранхүү дүнжингаравын.
-
ТҮЦ-ИЙНХЭН (March 04, 2016 12:07:24 pm )
Хүний өөрийн хөрөнгөөр хийсэн гайгүй дизайнтай ТҮЦ-ийг зайлуулчихаад нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийсэн хэмжээ багатай ТҮЦ-ийг бидэнд худалдан ав гээд шахсан. Одоо болохоор хотын А, Б зэрэглэлтэй бүсээс ТҮЦ-ийг гаргана гэж шаардаад байдаг. Шинэ ТҮЦ нь хашаанд байгаа гэрийн үүдэнд тавьсан жижиг амбаар шиг байна. Хэтэрхий доромжлоод байна аа
-
xuuli (March 04, 2016 12:19:30 pm )
uupuu shde songuuli bolood soliopch bgan saihansambuu yahuude daatgalaas xoxiplo awjina tend xudaldaa xiideg xvmvvs l xoxipj vldej bga odoo xoxipliin bi tulkvv geel soliopood suuj bga biz de muu gulug
-
Anonymous (March 04, 2016 12:31:19 pm )
Galiin ayulgui baidaldaa anhaaraachee ydahdaa haa hamaagui tamhi tatdag tamhichdaa juralaj tamhinii tsegtee boloochee
-
дандар (March 04, 2016 1:08:53 pm )
Сайхансамбуу өөрөө л өндөр байшин барих гээд түрээслэгчдээ шууд хөөж чадахгүй, төлбөр төлөхөөс зугатаж шатаагаад байгаан
-
дандар (March 04, 2016 1:09:52 pm )
гэж тшрээслэгч нар нь яриад байна
-
зочин (March 04, 2016 1:11:56 pm )
өөрөө шатаасан юм бишүү
-
zochin (March 04, 2016 2:56:45 pm )
tenegteed bai uuruu yu gj shataahiin,dund n amidralaa avch yvj bga engiin ard uregdeed bnashdee,boss ta heniig n medeed bga ym bl olond zarlaachee.
-
-
ZA (March 04, 2016 3:14:44 pm )
HOTOOS ZAILUUL
-
zochin (March 04, 2016 3:24:19 pm )
Odoo tom hudaldaani zah tuwuudiig hotiin zah tiish nuulgej Bayanzurh duurgiin tugjirlees salah tsag bolson.
-
tenger (March 04, 2016 4:09:40 pm )
vnen shvv az jargal amydral urnusun saixan gazar .bi 18 jil asar xayamd tvreeseer ajillaj bnaa .uunees uur yaxiin . ubul zohsox ny xubi xvnii l asuudal .udurt erduu 3500-r zogsdog vvniig bvx tvreeslegch batalnaa .
-
tenger (March 04, 2016 4:12:53 pm )
zailna gej baixgvi xem saixansambuu guai shig 14 jil 1500tugruguur udurt zogsoogoogvi shvv asar xvnleg xvn bvx tvreeslegchid xelme
-
Зочин_ (March 04, 2016 4:53:03 pm )
энд ямар нэгэн хорлон сүйтгэх асуудал байгаа байхаа.Сайхансамбтэрийг дэмжих нь аваргыг уу уг нь жирийн л нэг монгол сайхан эр хүн байна лээ шүү дээ.хашрыг дэмжих нь зө байхаа
-
mng (March 04, 2016 5:32:58 pm )
harin tiin Saihansambuu bi medej bgaa geed hudlaa sonin utga aguulgatai um yrij bhaar shuud helcheech ..! tegwel asuudal uuur bno
-
naimaachin (March 04, 2016 8:42:12 pm )
odoo hamgiin turuund tsaashid uil ajillgaa ybuulah eseh.ybuulbal hezee gedgee yaraltai helmeer bn saihansambuu.bid chin end tend gazar haij hunees mungu zeelj uridchilgaa uguud .yahaa medhgui hetsuu bnl .
-
ИРГЭН (March 04, 2016 11:56:05 pm )
ЛУЙВАРЧИН НАР МОНГОЛ ТӨРИЙГ ХУЛАЙ ЛУЙВАР ХАХУУЛИЙН ҮҮР БОЛГООД
ОДОО ҮҮНИЙГ НЬ ИЛ ХЭЛСЭН НЭГНЭЭ ГАЛДАН ШАРААДАГ БОЛЖЭЭ -
tenger (March 05, 2016 12:06:57 am )
bvten 14 jil udriin 1500 tugruruur zogsooson bux tolan vnemlex bgaa ..2014 оnoos l 2500 .2015onoos 3000 .bairshilaas bolood 3500 l bolgoson shvv dee. iim tvrees gej xaa ch baixgvi.Sardaa l jijig languu 150000 tuldug.bid nart gomdox erx baixgvi eee
-
tenger (March 05, 2016 12:11:46 am )
vnen gej baix uchirtai. narantuul xvmvvsiig zobooson neg ch zvil baixgvi. bvx tvreeslegchid mash sain.ix saixan l amydarch bgaa. 18 jil tasarltgvi zogsson xvnii xubid bitgii xvn muutai zan gargaasai gej bvx tvreeslegchidee urialmaar bna.
-
tenger (March 05, 2016 12:17:57 am )
ta nar bvgd l medej bgaa. neg ger bvld 2-3 oyutan suragch. xashaa. chadbal bair. mun mashin geed bolox xemjeegeer uym uymtai bolox ny bolj .boloogvi ny zvtgej yabaa. xvnii tusiig bid l bodoxgvi bol burxan gomdoj l taaraa utas abaad xuuli esoor shalguulxad belen bnaa.
-
баатарсурэн (March 05, 2016 7:33:58 am )
торго даавуу бол маш их унэ шингэсэн бараа учир зорилтойгоор шатаасан эсвэл очуухэн бодолтой дампуурсан турээслэгч чинь ч байж болох юм. гадны нолоотэй гэдэг нь тодорхой байх танийг улс тороос зайлуулах гэсэн хэн нэгэн байж болох юм.
-
ODorjpurew (March 05, 2016 11:15:21 am )
Бусдыг дарамталж эрхшээлдээ оруулж дээрэмддэг ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ БУЛЭГЛЭЛуудээ !!!Бусармаг уйлдлуудээ зогсоо!!! Хун бур тэгш эрхтэй!!!
-
Anonymous (March 06, 2016 11:21:23 pm )
Saihansambuugiin zahiig tuts gevel busad jiriin biznes erhelj bgaa humuusiig yu geh bolj bainaa. Zugeer zah deer biznes hiij baigaa olon zuun hunii tueesiin munguur ug ni zovohgui mungu olj bgaa hundee.
-
zocin (March 07, 2016 9:30:32 am )
gazraa abax gcn uadarcan arga biz
-
zocin (March 07, 2016 9:36:29 am )
xotooc zailuul gd bga narantuuliig ilyy vzeed bga x vn l htataacan bna
-
Ажиглагч (March 07, 2016 9:37:51 am )
Үүнтэй өрсөлдөх зах хаана хэзээ байгуулагдлаа гэдгийг тунгаахаар чиг гарах юм биш үү… Та нар боддоо.
27 Comments