Арилжааны банкуудын “биеийн байдал” хүндэрч эхлэв. Өнгөрсөн оны эцсээр чанаргүй зээлийн хэмжээ 7.6 хувьтай гарсан нь өмнөх жилүүдтэй харьцуулахад өн дөр үзүүлэлт болж байна. Энэ оны эхний сард арилжааны банкууд анх удаа алдагдалтай гарчээ. Дээрх үзүүлэлт нь сүүлийн жилүүдэд байгаагүй түүхэн доод төвшин юм. Бүтэн жилийн ажлыг ганцхан сарын үзүүлэлтээр хэмжих нь өрөөсгөл хэдий ч банкны систем бүхэлдээ эрсдэлд орж эхэлсэн гэдэг нь энэ баримтаар илэрч байгаа юм. Зөвхөн энэ жишээгээр дотоодын эдийн засгийн өнөөгийн байдалд ч хялбархан дүгнэлт хийж болохоор байна. Эдийн засгийн хямралын энэ үед ганцаараа тогтвортой байгаад байх салбар гэж байхгүй нь ойлгомжтой. Тий мээс л жил бүр ашигтай ажил ладаг арилжааны бан кууд хүртэл эдийн засгийн хүнд үед алдагдал хүлээж эхэл сэн нь энэ юм. Энэ талаар Монголын банкуудын холбооны ерөнхийлөгч О.Орхон “Нэг-дүгээр сарын үйл ажил лагааны байдал бол бан куудын бүтэн жилийн үр дүн биш. Тиймээс энэ талаар дүг нэлт хийх нь эрт байна.
Нөгөө талаар улсын эдийн засаг удаашралтай, ямар ч өсөлтгүй байгаа нь банкуудын үйл ажиллагаанд шууд нөлөөлж байна. Харин системийн хэмжээнд хүндрэл гараад дампуурах гээд байгаа зүйл одоохондоо алга” гэж ярив. Мөн энэ үзүүлэлттэй зэрэгцэн эдийн засгийн толь болсон ам.долларын ханш гэрлийн хурдаар өсч байна. Нэгийн тоотой ногоон мөнгө 2041 төгрөгтэй тэнцэж, ганцхан сарын дотор төгрөгийн ханш 50 орчим төгрөгөөр суларлаа. Ажилгүй иргэдийн тоо өдөр ирэх бүр нэмэгдэж, тэтгэврийн зээлгүй ахмад настан үлдэхгүй болтлоо байдал хүндэрлээ. Манай улс угтаа Төсвийн тогтвортой байдлын хууль буюу төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувиас хэтрүүлэхгүй байх шийдвэр гаргаж 2013 оноос нь мөрдөж эхэлсэн байдаг. Мөн Монгол Улсын гадаад өр ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байх таазыг хуулиар тогтоосон. Гэтэл өдгөө улсын төсвийн алдагдал нь хоёр биш таван хувь, гадаад өрийн тааз 40 биш 60 гаруй хувьд хүрээд байгаа. Юунд зарцуулахаа шийдээгүй атлаа Засгийн газар том том бонд гаргаж, гадаадын хөрөнгийн зах зээлээс 2.3 тэрбум доллар зээлж, хүүд нь сард зургаан сая доллар, жилд 70 гаруй сая ам.доллар төлж байна. Энэ бүхний эцэст өрийг өр тавьж төлөхөөс өөр боломж үлдээгүй тухай эдийн засагчид ээлж дараалан дуугарах болов. Тухайлбал, “Өргүй Монгол” төрийн бус байгууллагын тэргүүн, эдийн засагч Ч.Энхбат “Ирэх оны сүүлийн сард Хөгжлийн банкны 580 сая ам.долларыг төлөх болно. 2018 оны нэгдүгээр сард “Чингис” бондын 500 сая ам.долларыг төлнө. Үүний дээр хувийн хэвшлийн өр гарч ирнэ. Төсөв дийлэхгүй. Монгол Улсын нэгдсэн төсвийн зээлийн үйлчилгээний төлбөр сүүлийн дөрвөн жилд 26 дахин нэмэгдэж, 950 тэрбум төгрөгт хүрээд байгаа. Төсвийн гол орлого бүрдүүлдэг уул уурхайн бүтээгдэхүүний үнэ уначихсан байдаг. Дээрээс нь валютын нөөцөө шавхчихсан. Улсын зээлжих зэрэглэл 2012 оноос хойш 3-4 шатлал буурчихсан байгаа ийм үед өр тавьж л зээлээ төлнө. Өөр боломж байхгүй” хэмээн ярьсан. Мөн түүнтэй ижил байр суурийг олон улс судлаач, эдийн засагч Х.Батсуурь хэлж буй. Маш товчхондоо эдийн засаг эргэж хэзээ сэргэх нь тодорхойгүй хийгээд байдал улам хүндэрсэн энэ цаг үед “Эдийн засаг, Эдийн засаг” гэсэн үгийг тарни мэт давтан байж, Ерөнхий сайдын тамга гардсан Ч.Сайханбилэг анир чимээгүй аж төрж байна. Ийм л учраас бидний хамгийн сайн мэдэх мэдээлэлд түшиглэн түүнээс хариулт нэхэхийг санаархвал…
ДУБАЙН ГЭРЭЭ БА АМ.ДОЛЛАРЫН ХАНШ
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д хийсэн айлчлалаас аяны богц дүүрэн ирсэн талаар мэдээлэл түгээхээр шууд л нисэх буудал дээр хэвлэлийнхнийг дуудсан. Удаан хүлээсэн Оюутолгойн далд уурхайг ажиллуулах төлөвлөгөөнд Дубай хотноо гарын үсэг зурсан талаараа тэрбээр “Энэхүү төлөвлөгөөнд гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Засгийн газ рын болон Худалдаа хөгжлийн банкны бондын хүү огцом өссөн. Бид сүүлийн гурван жилийн хугацаанд үүнийг хүссэн. Одоо Оюу толгой хөдөлж, үр дүн нь гарч эхэллээ. Ер нь 4.2 тэрбум ам.долларыг дэлхийн томоохон 14 банкнаас босгох ёстой. Эдгээр байгууллагын дийлэнх нь хөрөнгө оруулалт хийхэд боломжтой гэдгээ илэрхийлсэн. Энэ хэрээр ам.долларын ханш буурна” хэмээсэн. Түүний мэдээллийн дараа бизнесийн орчинд түр хугацааны саатал үүсэв. Гэтэл бодит байдал дээр ийм үр дүн гарсангүй. Тодруулбал, Ерөнхий сайдын энэ мэдээллээс хойш ам.долларын ханш төгрөгийн эсрэг 80 гаруй төгрөгөөр чангарчээ. Төгрөгийн ханш түүхэн доод цэгээсээ ч бүр нам дор цэгт хүрсэн нь хөрөнгийн хомсдол, итгэлцлээс үүдэлтэй. Товчхондоо, “Шийдлийн” хэмээн өөрсдийгөө өхөөрдсөн Засгийн газар өнгөрсөн хугацаанд ард түмэнд ашигтай шийдвэр гаргасангүй. Уг нь, тэрбээр энэ үеэр “Бид найман тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж чадлаа” гэж ам бардам өгүүлж байв.
МАЛЧДЫН ЗЭЭЛ БА ЕРӨНХИЙ САЙДЫН МЭДЭЭЛЭЛ
Ерөнхий сайд хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээлийн зөв хослол дээр суурилсан өрийн удирдлагын шинэ тогтолцоог бий болгох тухай ярьсан. Энгийнээр бол зээлийн хүүг буулгах боломжтой гэдгийг тэрбээр уламжлалт баярын өмнө дуулгасан. Малчны зээлийг нэг оронтой тоонд хүртэл бууруулах тухай ч ярьсан. Түүний мэдээллээс шалтгаалж, малчдын дунд одоо хүртэл хүлээлт үүссэн хэвээр. Тэр хэрээр байдал улам хүндэрсэн дүр зурагтай. Түүний төсөөлөл санаагаар нь болсонгүй. Гэвч гол алдахаар тал алддаг үлгэрээр жилийн 30 орчим хувьтай байсан малчны зээлийн хүүг Төрийн мэдэлд байдаг банкаараа дамжуулан хүч хэрэглэн 18 хувьтай болгож дөнгөлөө. Одоогоор малчдад Хаан, ХАС, Төрийн банкнаас зээл олгож буй. Арилжааны хоёр банк энэ төрлийн зээлийнхээ хүүг буулгах ямар ч бодолгүй байгаагаа хэлж байна. Тэдний хувьд төртэй давхар өрсөлддөг учир уян хатан нөхцөл санал болгох тухай ярьж эхэлсэн. Тухайлбал, Хаан банк тодорхой шаардлага хангасан цөөн малчинд 18 хувийн хүүтэй зээл олгох бололцоотой тухай мэдэгдсэн. Тэгвэл Хаан банкны гүйцэтгэх захирал Норихито Като “Хаан банкнаас малчдын зээлийн хүүг өнгөрсөн сарын 26-нд хэлэлцсэн. Үүний үндсэн дээр тодорхой шаардлага хангасан малчдад 18 хувийн хүүтэй зээл авах боломжийг бий болгосон. Одоогоор ердийн зээл 25 хувийн хүүтэй байгаа. Манай банкны хувьд малчны зээлээ бүхэлд нь 18 хувь болон түүнээс бага хувь руу шилжүүлэх боломжгүй” гэсэн мэдээлэл өгсөн. Арилжааны банкуудын бусад удирдлага ч “Малчдын зээлийн эх үүсвэр гэж байхгүй. Тэдэнд олгож буй зээл бол цэвэр банкны эх үүсвэр. Тийм учир зээлийн хүү буурах боломжгүй” гэдэгт үндсэндээ санал нэгджээ. Энэ байдлаас үзэхэд эдийн засгийг аварч, иргэдээ бага хүүтэй зээлээр хангахаар амласан Ерөнхий сайд маань арилжааны банкуудтай тохироогүй, тэдний нөхцөл байдлыг судлаагүй байж, ам гарсан болж таарч байна. Дашрамд дуулгахад улсын хэмжээнд 153 мянган малчин өрх байдгаас 120 мянган нь арилжааны банкнаас малчны зээл авчээ. Малчдын зээлийн нийт дүн нь 222.7 тэрбум төгрөг байдгаас Төрийн банкинд 40.7 тэрбум төгрөгийн дүн бүхий 17.411 харилцагч, үлдсэн 103 мянга орчим малчин өрх 180 тэрбум төгрөгийг Хаан, ХАС банкнаас зээлээр авчээ. Гэтэл сүүлийн жилүүдэд малын тоо толгой тогтмол өссөн дүн мэдээ бий. Өнгөрсөн онд Монгол Улсын хэмжээнд 55.9 сая мал тоолсон. Гэвч мал өсөхийн хэрээр малчдын орлого буурсан нь сонин гэхэд багадмаар дүр зураг сүүлийн жилүүдэд үүсэв. Тэдний энэ байдлыг Ерөнхий сайд нь хүртэл ашиглаж, улстөр хийдэг жишиг нь байдлыг улам хүндрүүлсээр байна.
Д.Булган
Холбоотой мэдээ
-
zochin (March 04, 2016 10:48:22 am )
Yaj ene ond teseh be l gj bodoj bn.dollar 2050 duhluu.mongolbanknii ariljaagch niitlehee bolij.AN arai l bndaa.odoo 4 sar teschihbel haruigaa abnadaa
-
зочин (March 04, 2016 10:57:59 am )
шийдлийн биш, шидлийн ЗГ
-
Улс тор судлаач. (March 04, 2016 11:03:51 am )
Уг нь эдийн засгийн хунд уед Торийн банк “Ашигтай сайн” ажиллаж байсан юм. Гэтэл УИХ-ын сонгууль болох уед улс торчид “Малчдын хонгололттэй зээл” гэдгээр шоудахаар бэлтгэж, омнох ашгийг урэн таран хийх ажлыг эхэллээ. Иймд шоучин улс торчидоос салахын тулд нийгмийн байгуулалтаа оорчлохоос оор арга угуй боллоо. Учир нь уе уеийн УИХ тууний гишууд нь хууль тогтоох бурэн эрхийнхээ дагуу органик хуулиудыг батлахдаа УИХ-ын болон гишуудийн эрх мэдлийг нэмэгдуулсэн заалтуудыг оруулж батласнаар тэдний уйл ажиллагаанд ард тумэн битгий хэл сонгогчид нь ч хяналт тавих бололцоогуй нам дамнасан булэглэлууд болон хувирч, хоорондоо тэмцэлдэж, эцэстээ торийн хучирхэг машинаар бие биенийгээ нухчин дарах уйлдэл хийх болсон тул манай улс торийн байгуулалтын бутэц ээ оорчилж, засаглалын эрх мэдлийн тэнцвэржуулэлтийг хийхээс оор аргагуй болсон байна. Иймд УИХ-ыг Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэсэн хоер шатлалтай болгон оорчилж, тор засгийн байгууллагын тогтолцоог хяналттай, хариуцлагатай, эрх мэдлийн тэнцвэржуулэлттэй болгохгуй болгох шаардлагатай байна. Ардын Их Хуралыг ИРГЭДИЙН ТОЛООЛОГЧДИЙН УНДЭСНИЙ ИХ ХУРАЛ гэх ч юм уу яаж ч нэрлэж болно л доо. Ардын Их Хурал нь тухайн сум, дуурэг, тосгонд амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага, шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн орон нутагт амьдарч байгаа иргэдийн олонхийн саналыг авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. АИХ-ын чуулганыг жил дээ нэгээс доошгуй удаа зарлан хуралдуулах богоод, шаардлагатай тохиолдолд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж болно. АИХ-ын чуулганыг жилийн тогсголд зарлан хуралдуулж Еронхийлогч, УБХ-ын дарга, гишууд, Еронхий сайд, засгийн газрын гишуудийн тухайн жилдээ хийсэн ажлын тайлан, засгийн газрын морийн хотолборийн биелэлттэй нэг бурчлэн танилцаж унэлэлт дугнэлт огч, хангалтгуй ажилласан албан тушаалтанд хариуцлага тооцох, томилох ажлыг зохион байгуулах, Еронхийлогч, УБХ-ын дарга гишууд, Еронхий сайд, засгийн газрын гишуудийн дараа жилд хийх ажлын толовлогоо, тухайн жилийн улсын татварын орлогын толовлогооний биелэлт, зарлагын гуйцэтгэл, дараа жилийн улсын орлогын толовлогоо зэргийг хэлэлцэж батладаг болгох шаардлагатай. УБХ нь хууль тогтоох уурэгтэй байх тул зовхон хууль эрх зуйн салбарын тэргууний ажилтангуудын дотроос сонгон шалгаруулж, АИХ-аар батлагдсан хууль эрх зуйн мэргэжлийн гишуудээс бурдэх болно. Аймаг, Ниислэлийн ИТХ нь тухайн сум, дуурэгт амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага, шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн аймаг, нийслэлд амьдарч байгаа иргэдийн олонхийн саналыг авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. Аймаг Ниислэлийн ИТХ-ыг жилдээ нэгээс доошгуй удаа зарлан хуралдуулах богоод шаардлагатай тохиолдолд ээлжит бус харалдааныг зарлан хуралдуулж болно. Аймаг Нийслэлийн ИТХ-ыг жилийн тогсголд зарлан хуралдуулж ИТХ-ын дарга, гишууд, Нийслэлийн засаг дарга нарын тухайн жилд хийсэн ажлын тайлан, засаг даргын морийн хотолборийн биелэлтэнд унэлэлт дугнэлт огох, хариуцлага тооцох томилох, дараа жилд хийх ажлын толовлогоог батлах, тухайн жилийн аймаг, нийслэлийн татварын орлогын толовлогооний биелэлт, зарлагын гуйцэтгэл, дараа жилийн орлогын толовлогоо зэрэг асуудлыг хэлэлцэж батална. Сум, дуургийн ИТХ нь тухайн баг хороонд амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн баг хороонд амьдарч байгаа иргэдийн олонхийн санал авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. Сум, дуургийн ИТХ-аар хурлын дарга гишуун, засаг дарга нарын тухайн жилд хийсэн ажлын тайлан, Засаг даргын морийн хотолборийн биелэлт, сум дуургийн тосвийн гуйцэтгэл, дараа жилийн тосвийн толовлогоо зэрэг асуудлыг хэлэлцэж батална.
-
Зочин (March 04, 2016 11:15:05 am )
АН- гарч ирэхээр л Монгол Улс бүр ядарчих юмаа. Одоо бүр туйлдаа хүрлээ яана даа сонгогчид минь нэгийг бодно байгаа. Хашрахгүй л дахиад сонгочих вии. Тэгвэл Хятадын Монгол болно доо.
-
АН ард иргэдээ тархийг нь угаагаад хар машинаараа гарч ирнэ (March 04, 2016 12:09:51 pm )
энэ жил АН-д огт санал өгөхгүй байя, хар машинаараа гарч ирвэл босч тэмцэцгээе
-
БАНК (March 04, 2016 12:10:41 pm )
ЗАСАГТ МӨНГӨ БАЙХГҮЙ ЮМ БИШ ҮҮ. ГАДАГШ ИХ ХЭМЖЭЭНИЙ ДОЛЛАР ГАРААД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ.
-
АН (March 04, 2016 12:13:11 pm )
УИХ-ын дарга З.Энхболдын гарц үг: Бидний зорилго бол ам.долларыг 5000 хүргэхгүй байх явдал
-
Ha ha ha (March 04, 2016 12:20:56 pm )
Ta nar l oorsdoo ardchilsan namiig songoo bizdee. Hohi chini dee. Hahaha.
-
зочин (March 04, 2016 12:35:37 pm )
Дэлий дээр эдийн засаг гэдэг үг мэддэг боловч эдийн засгийн талаар төсөөлөлгүй ЕРӨНХИЙ САЙДТАЙ, улс төрийг бүхэлд нь хүчиндэх гаж хүсэлтэй УИХ-н ДАРГАТАЙ, сайхаан худлаа ярьж чаддаг ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ улс байвал 4 жилд л баларна шүү. Монгол арай ч тийм улсын төлөөлөл биш юм шиг байна. бурхан минь.
-
0000 (March 04, 2016 1:20:25 pm )
АЛТАНХУЯАГ БАЙСАН БОЛ АРАЙ ЭНГЭХГҮЙ БАЙСАН
-
Anonymous (March 04, 2016 4:46:54 pm )
Ter hun zov hellee ta nar oorsdoo AN iig songoo biz de hohi chini dee hohi chini. End setgegdel bichsen humuusiin ihenh ni AN d sanalaa ogson gedegtei moriitsson ch alzahgui. Hohi chini
-
Зочин (March 04, 2016 7:29:50 pm )
АН-ынхан монгол улсыг, зимбабве улсын араас оруулж байна.
-
irgen (March 04, 2016 8:08:09 pm )
AN -g SONGOSON DOO HARAMSAJ BNA , MONGOL ULS MAANI SUNLUU
-
zochin (March 05, 2016 12:51:18 pm )
Bid sunuluu gej bitgii yriad bai.edin zasag edin zasag gehees iluu hemnelt hemnelt bas dahin hemnelt l bidend heregtei bna.70 aad oni ued negen solongos oyutan germand negen emeegind amidarch baiv.ter surguulia tugsuud gertee irj.harin sarin daraa tuund negen ilgeemj irjee.hairtsagiig zadalj uztel tuunii buh haysan iomsig nuhuud yvuulsan baidag.eh ornoo bid ter german emee shig l hemnej bj avarna da
-
Zochin (March 06, 2016 7:32:22 am )
Bayartsogt Saihanbalag 2-iin gavyag ch ih hurtej bna, hariug ni ted uursduu daatstai hurteh bizee udahgui
-
HMMM (March 06, 2016 5:59:43 pm )
YAMAR CH ULS OROND IIMERHUU HUNDRELUUD BNA . GANZ MONGOLD BISH. MAXN OLIGTOI BAISAN BOL MONGOL IIM BAIKHGUI BH BAISAN. AHIJ MAXN-AA SONGOOD AMAA BARIULAAD AMAR SAIHANDAA JARGANA BIZ TENEGUUD.
-
Улс тор судлаач. (March 07, 2016 10:38:50 am )
Одоо та бухэн энэ тор засгийн ажил яаж явагдаж байгааг нэг хардаа. Ажил хийж байгаа хун бараг байхгуй, нэг хэсэг нь сонгуульд нэр дэвшихээр гуйлдээд л, ногоо хэсэг нь ажилдаа ирсэн очсон болж одор хоногийг онгоруулээд л, дарга нар нь энд тэрд очиж, гэнэт сэрсэн юм шиг олон нийтийн ам дагуулж яриад л улс орноо бодож байгаа нэг амьтан алга байна. Тухайлбал: Тагнуулын Еронхий Газрын н.Хурц нь Еебий ахын ачаар УИХ-ын гишуун болох гээд биеэ бэлтгээд байгаа бол дэд дарга н.Эрдэнэ нь Европын аль нэг оронд элчингээр ажиллахаар хооцолдоод л, тамгийн газрын дарга Б.Дончимбуу(Аль эрт тэтгэвэрт гарсан хун) Ундсэн Хуулийн Цэцийн гишуун болохоор хооцолдоод л байгаа бололтой юм. Торийн бух ажил иймэрхуу л явагдаж байна даа. Гэтэл Еронхий сайд Ч.Сайханбилэг маана хаана юу хийгээд байна вэ ?
-
ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯР (March 07, 2016 10:45:12 am )
ЗӨВ ШҮҮ
18 Comments