antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 4, 2016 22 comments

МОНГОЛООРОО БАЙГААСАЙ.

нийтлэсэн Admin

Capture
Амьдрал бүгдэд үнэхээр тэгш, шударга хандах ажээ. Алтан наран алагчлалгүй илч гэрлээ хайрлана. Сүүн саран туяагаа ер хэний л үүдэнд эс тусгадаг билээ дээ. Хүн ямар ч амьдралд ирж болно, харин бүгд л нэг янзаар буцна. Бултаж зайлна, ар хаалгаар гарна гэсэн юм огтоос үгүй. Үүнд өмчтэй, өмчгүй, мөнгөтэй мөнгөгүйн ялгаа байхгүй.

Тэгш байдал, шударга ёс гэдэг чухамдаа энэ л буюу.

Хүн зөвхөн жаргахыг л хүснэ. Хүний эрхээр ч байсан хамаагүй (бусдын тус дэмээр) буюу “Хааныхаа сайнд харц ардууд жарга юу” гэсэн эртний мэргэн үгтэй. Харин Төр нь хүнээ зовоох гэдэг байж таарахгүй. Хүмүүс өөрсдөдөө зориулж элдэв хууль, нийгмийн тогтолцоо зохиодог. Хууль, нийгэм нь уг нь хүний сайн сайхны төлөө байх ёстой л доо. Хүн өөрийнх нь байгуулсан Төр, шүүх, хууль, нийгэм үнэхээр тэгш шударга амьдардаг болов уу? Өнгө, мөнгөөр ялгаварладаг хорвоогийн жам гэдэг бичигдээгүй хууль хаанаас гараад ирсэн юм бэ?

К.Марксын Эрх чөлөө, тэгш эрх, шударга ёс гэсэн эрхэм уриа-зарчим хүний өөрийнх нь туулийн хүсэл юм байна л даа. К.Марксын мөрөөдсөн социалист нийгэм өдгөө скандинавын хойгийн орнуудад олон талаар хэрэгжиж байна уу гэлтэй. Тэдгээрт ард олны тайван амьдрал, гэр бүл хүүхэд, эмэгтэйчүүд нэн тэргүүнд тавигдаж,“аргагүй хүнд зайлшгүй халамж” хүлээн зөвшөөрөгддөг ажээ. Капиталист улсууд гагцхүү тухайн үеийн Зөвлөлт социализмыг хуулбарлаж нийгмийн халамжуудыг бий болгосон нь үнэн билээ.

Дэлхийн 7 тэрбум хүний дөнгөж 1% нь бүх баялгийн 50%-ийг эзэмшин өмчилж байна. 99 % нь үлдэх 50% дээр нь хүссэн хүсээгүй үлдэж,үүнээс өөр аргагүйд хүрчээ. 20 жилийн дараа 1% нь 55%-ийг өмчилж, 100 жилийн дараа юу болох нь ойлгомжтой.

К.Марксын дүгнэснээр капитализм том нь жижгээ залгиж, буржуазууд улам баяждаг нь энэ ажгуу. Энэ хөрөнгийн шунал дээр тогтсон нийгэмд баян хоосны ялгаа улам гаарч том ангал үүсдэг. Энэ тогтолцоо одоогоор капитализм өндөр хөгжсөн орнуудад тохирч байгаа бөгөөд, харин капитализмыг сохроор дагасан жижиг улс орон “галууг дууриаж хэрээ хөлөө хөлдөөнө” гэгч болдгийн жишээ нь Монгол улс маань байна.

Тиймээс ч зарим улс орон өөрийн гэсэн онцлогтой нийгмийн тогтолцоо байгуулаад байгаа нь учиртай.

Монголчууд бид явж буй замаа эргэж нэг харах хэрэгтэй болж байна. Өдгөө бидний амьдарч буй нийгэм болох капитализм Монголд лав сайн сайхныг авч ирсэнгүй, Ардчилал нэрийн дор монголчуудыг жинхэнээсээ сульдаан ядрааж байна.

Бидний бий болгосон хөрөнгөтний нийгэм бол үнэндээ Ардчилал биш юм. Өнгөрсөн 26 жилд монгол хүнээ гэж жинхэнэ зүрх сэтгэлээрээ хандсан бодлого хэрэгжүүлээгүй нь Ард түмэн одоо ийнхүү ядарч зүдэрч буйгаас тодорхой байна.

Хөрөнгөтний нийгэм эдүгээ мухардалд ороод байна. Харин түүнийг ямар нийгмийн байгууллаар солих вэ гэдэг л асуултын тэмдэг болоод байна.

Нэг мэргэн ухаантай хүн энэ дэлхийн баялаг энэ дэлхийн бүх хүнд хүрэлцэнэ. Харин хүмүүсийн шуналыг гүйцээнэ гэвэл 1000 дэлхий байгаад ч хүрэлцэхгүй гэжээ. “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө” гэсэн нийгэм л Монгол орныг, цаашилбал энэ дэлхий ертөнцийг аварна гэж би бодож байна.

Марксын социализм яаж ч бодсон зэрлэг капитализмаас олон талаараа давуутай гэдэгтэй маргах хүн үгүй ч цагаасаа түрүүлэн хэрэгжүүлэх гэсэндээ хөрсөндөө бүрэн буугаагүй нь хүн төрөлхтөний буруу гэж үү?!

Магадгүй хүн төрөлхтөн Марксын социализм өөд эргэх ч юм бил үү, хэн мэдлээ.

Марксын хүссэн хүн болгон эрх чөлөөтэй, шударга ёс, тэгш эрх ноёлсон газрын диваажинд амьдрахыг хүсэхгүй монгол хүн бий гэж үү?!

Л.ГҮНДАЛАЙ (Би коммунист биш, социалист, прагматик)

2016.03.03

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • Anonymous (March 03, 2016 10:25:34 pm )

    Иймэрхүү юм ярьж бай л даа

  • nn (March 03, 2016 11:09:53 pm )

    Бүх хүн Билл Гецис шиг амьдарч чадахгүйч. Хүн бүр өөрийн гэсэн ажилтай орлогтой амьдрах орчинтой байх шаардлагтай.Энэ байдалыг бүрлүүлж, хамгаалж дэмжигч нь төр байх ёстой юм.Энэ төрийг яаж байгуулхыг сонгууль бидэнд олгодог юм .Бидний энэ эрхийн талыг нь НАМ гэгч мангас залгиж орхилоо.Нам гэгч мангас хаанаас яагаад гараад ирсэнийг бид бүгдээрээ мэднэ. Энэ мангас бидний аав ээж эмээ өвөөгийн барьж өгсөн үйлдвэр завод ажилын байрыг булаагаад идсэн бид мэдээгүй. … Эцэг өвөгдий минь үлээсэн газар орны минь баялагыг идсээр бид харсаар л … Бид яах ёстой вэ? Бид аль ч намыг дэмжихгүй байх ухаантай хүмүүсийг сонгох алдсан эрхээ эргүүлж авах.Сонгосон хүнтэйгээ тооцоо хийдэг чадвартай байх. сонгогдоод гарсан тэр биш сонгосон бид эзэн нь гэдгийг байнга сануулах. Сонгогдсон төлөөлөгчөө ямар үед ямар санал өгч байгааг ямагт харж мэддэг байх. Ирж уулздаг байх юу хийснээ ярьдаг биш Юу хийхээ ямар санал өгөхөө биднээс асуудаг байхыг шаардах сануулах.Бид УИХын яаж хэрэлдэж байгааг биш намайг төлөөлөгч энэ хуулинд ямар санал өгч байгааг ямагт анхаардаг мэддэг байх. Эргээд нийтийн эрх ашиг гэдэгийг биднийг төлөөлөгч ганцаараа биш бид бүгдээрээ мэддэг байх шаардлагтай. Хамгын гол нь сонгогч Монголчууд бид өөрийн эрх ашгийг нийтийн эрх ашгийн нэгэн хэсэг гэдэгийг мэдэрдэг хүлээн зөвшөөрдөг нийтийн эрх ашиг зөрчигдвөл миний эрх ашиг зөрчигдөнө гэдэгийг байнга ухаардаг мэддэг байх хэрэгтэй..Бидний сонгосон төлөөлөгч ямар ч намынх биш зөвхөн таны тойргын сонгогч та бидний төлөөлөгч байх ёстой гэдгийг мэдэх хэрэгтэй.

  • Зочин_ (March 04, 2016 4:55:27 pm )

    тэнэг новш чамайг хөвгөлчүүд бүгд үзэн яддаг.сонгуульд биш мөнгөө буяны байгуулагад өгвөл чамд буян болно.хэрвээ толгой чинь ажилладаг бол шүү дээ.

  • zochin (March 04, 2016 5:05:25 pm )

    Erdenet-n ard irged Chatsgaaraa duuduulchaad arai vgvi bailgvide

  • бат (March 04, 2016 6:48:35 pm )

    Гүн далай минь чи коммунизмаар л сэтгэдэг боддог ярьдаг хийдэг Чи монгол сэтгэхүй гэж огт мэдэхгүй сонсоочгүй Чи үүнийг мэдэе гэвэл Тэнгэрийн дагина Дэ хатан гэдэг ном олж уншаарай

  • бат (March 04, 2016 6:53:14 pm )

    нэмж хэлэхэд Монголын ард түмэн ардчилыг байгуулагчдад нэг ч удаа эрх өгөөгүй дандаа коммунистуудад эрх өгч энэ нийгмийг байгуулуулсан болохоор энэ нийгэм чинь Коммунистуудын байгуулсан коммунизмын өөр нэг загвар

    • Anonymous (March 05, 2016 3:38:31 pm )

      үнэн шүү, бид нар үнэн хэрэгтэй 1990 оноос хойш дэлхийн шинэ нөхцөл байдалд өөрийгөө тохируулсан шинэ маягийн коммунист-социалист нийгэмд л яваад бна, зүүн европын орнууд шиг коммунист намыг хууль ёсоор хориогүй цагт энэ ардчилал гэдэг хуурамч нэртэй коммунист жонхуунаассаа салахгүй байхөө

  • Anonymous (March 04, 2016 10:11:44 pm )

    бөөн коммунизмын онол биччихээд , доор нь би комунист биш гэчихжээ, алиа гар шүү :))

  • s (March 04, 2016 11:01:34 pm )

    Казино тоглох

  • зочин (March 05, 2016 10:39:41 am )

    тэнэгээ гайхуулах юм

  • жаамаа (March 05, 2016 3:08:41 pm )

    Өрсөлдөөн байдаг л юм бол капиталист зам гарцаагүй зөв. Капитализм муудаа биш, хэрэгжүүлэлтэндээ алдаа гаргадаг. Гүндлай социалист болж жүжиглэж байгаа юм. Гүндалай Жаргалсайхан нарт итгэх хэрэггүй. Харин тэр хас Ганхуяг Лхагважав, Баярцогт Сайханбилэг Гантөмөр …. нарт итгэх хэрэгтэй.

  • зочин (March 05, 2016 3:36:19 pm )

    за жаамаа гуай больж үз баярцогт сайханбилэг гэнэ үү яршиг л байна АН угаасаа маш олон хүнийг ажилгүй болгосон дахиж сонгохгүй

  • zochin (March 05, 2016 8:14:06 pm )

    yu gej bichih hi yrih hi hamaagui tugnii ungu ymar ni hamaagui uls gurendee buteesen hen negen setgelten tsaashid heregtentei bn yahahav huuhduud mini

  • zochin (March 06, 2016 10:06:26 am )

    uuchlaarai duu nar mini ah ni udur nastan KAP sestiimiig songson ni neg ih aldaa bish l bolov uu gej boddog odoo uzej bgaagaar bol hetsuu l yum daa

  • Anonymous (March 06, 2016 11:59:25 am )

    ЭНЭ ХАРИН ЗЕВ БИЧИЖ!!!!!

  • Балт (March 06, 2016 2:57:20 pm )

    Таны дуулсан дуу Өвөр монголын өөртөө засах орны зохиолын дуу байсан. Та яагаад өөрөө зохиосон гэсийм, би таны сурталчилгаанаас тэгж л ойлгосон.

  • Зочин99 (March 06, 2016 5:23:49 pm )

    За даа, энэ байгаа 76 дотор Гүндалайгаас дорой юмнууд зөндөө л харагдах юм. Төрөөс идсэн хөрөнгө нь ч харин илүү байх шүү. 2076 онд коммунизмд орно гэж Ванга хэлсэн шүү. Бодох л асуудал байх.

  • zzochizochinnochin (March 06, 2016 7:28:16 pm )

    oorsdoo duulj chadahgui bj gundalaigaar buu orold setgel ni mongolooroo bga hoino buu ataarh

  • zzochizochinnochin (March 06, 2016 7:29:26 pm )

    mongoloo geh setgeltei huniig ta nar yahiin oorsdoo chadahgui bj buu ingel dee humuusee

  • зочин (March 06, 2016 9:38:08 pm )

    мэдрэл минь идэж ууж ханасан бол одоо ард түмний нүднээс зайлаад өг

  • Иргэн (March 07, 2016 1:14:08 am )

    Өвчин нь сэдэрчихэж

  • zochin (March 07, 2016 4:33:22 pm )

    shaal teneg nohor yaj ybaj bgaad iim balai boldog bnaa ene nohor ooriinh n heleer chatsga gar da

antalya rent a car