antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 3, 2016 16 comments

АН-ын дарга З.Энхболдын нам доторх байр суурь ганхаж эхэлсэн үү

нийтлэсэн Admin

145696172656d778be272e0

“Фракцигүй нам болъё” гэж АН-ын дарга З.Энхболд бараг жилийн өмнө зарлан тунхаглаж байв. Гэвч АН дахь фракцийн зарчим тийм ч амархан үгүй болохгүй гэдгийг нь ойрмогхон болсон хэд хэдэн үйл явдал тодорхой гэрчиллээ.

Тэр ч байтугай З.Энхболдын нам доторх байр суурь нь ганхаж эхэлсэн талаар зарим эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Түүний буюу Шонхорын эсрэг үйл ажиллагаа явуулж буй хамгийн том хүчин бол Н.Алтанхуяг тэргүүтэй Алтангадас фракцийнхан. Дайран дээр давс гэгчийн үлгэрээр АН дотор МоАН гэх дахин нэг томоохон нэгдэл үүсэн бий болсон. Тус нэгдэл өдөр ирэх тусам улам л хүчирхэг болсоор л байгаа.  Фракцигүй болъё гэсэн ч фракцийн тоо нь нэмэгдсээр л байна. Мөн З.Энхболд даргыг намын залуус нь ихэд шүүмжилж, зарим бодлого дээр нь нэлээдгүй дургүйцэж буй сурагтай. Намын залуус нь даргынхаа үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах болсон нь учиртай. Тийм хэд хэдэн шалтгаануудыг ч дурьдаж байна. Тодруулбал, нэгдүгээрт намын даргын хувиар анхныхаа ҮЗХ-г хуралдуулах гэсэн боловч ирцээ бүрдүүлж чадахгүй хуралдаж чадаагүй. Хоёрдугаарт, ээлжит бус чуулган зарлаад бас л хуралдуулж чадсангүй. Гуравдугаарт, эрх мэдлээ ашиглаж нам дотроо “дарангуйлал” тогтоох гэж оролдож байгаа. Өөрөөр хэлбэл АН-ынханыг хатуу гараар барьж асуудлыг шийдэхээр санаархаж байгаа нь залууст нь ихээхэн таалаагдахгүй байгаа гэнэ.

ҮЗХ-ны хурлын хувьд өнгөрсөн нэгдүгээр сард зохион байгуулагдах гээд чадаагүй. АН-ын энэ удаагийн ҮЗХ-ны хурал бол З.Энхболд намын дарга болсноос хойшхи анхны хурал байсан. Энэ утгаараа З.Энхболд ихээхэн ач холбогдол өгч байлаа. Харамсалтай тэр өөрөө ирцээ бүрдүүлж чадаагүй. Хурлын зааланд З.Энхболд ирц бүрдэхийг удтал хүлээж байгаад тэсгэл алдаж гарч одсон түүхтэй. Энэ үйлдэл нь түүнийг намын сул дарга болгон харагдуулж байлаа. Угаасаа ч ийм зорилгоор “Алтангадас” тэргүүтэй фракцийнхан хуралд зориуд суугаагүйг эх сурвалжууд одоог болтол онцолдог. Учир нь тэр өдөр АН-ын ҮЗХ-ны гишүүд бараг бүгд төрийн ордонд цугларсан байж. Тэд хуралдаа орохгүй намын даргаа сул харагдуулахын тулд хэсэг бүлгээрээ хуралдсаар ҮЗХ-г хойшлуулж чадсан. Хурлыг хойшлуулсныхаа дараа намын даргаа элдэвлэсэн янз бүрийн мессежүүдийг цахимаар явуулснаар тэр нэгэн үдэш өндөрлөсөн.

Харин дараа нь Цэцийн даргыг бараг л улайран дайрсаар байгаад чөлөөлөв. Ингэхдээ ээлжит бус чуулган зарласан бөгөөд бас л бусад нам, эвсэлтэйгээ тохироогоо хийж чадахгүй байсаар ээлжит бус чуулганыхаа нээлтийг  хийж чадахгүй тав хоног сунжирсан. Ингээд арай гэж нээлтээ хийж өнөөх Цэцийн дарга Ж.Амарсанаагаа огцруулж аваад нэг өдрийн настай ээлжит бус чуулганаа хааж орхисон. Энэ нь хүртэл З.Энхболд даргад хасах оноо болж хувирчээ. Үүн дээр нэмээд түүний намын гишүүдээ “базах” гэж оролдож байгаа нь намынханд нь огтхон ч таалагдахгүй байгаа бололтой.

Ингээд эдгээр хүчин зүйлүүдээс хамаарч З.Энхболд даргын нам доторх нэр хүндэд сэв суулгаж рейтингийг нь ихээхэн унаж байгаа гэнэ. Мөн хэзээнээсээ “шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг” байж ирсэн олон фракциудынхаа учрыг олж, хужирын тунгааж чадахгүй яваа бололтой. Хамгийн сүүлд тэрбээр ирэх сонгуулийн тактик хэмээгээд нэгэн цагт намаасаа хөөж байсан М.Энхсайханыг намынх нь нөхдийн хамтаар АН-тайгаа нэгдээч гэдэг хүсэлтийг явуулсан. Энэ үйлдэл нь ч намынханд нь таалагдахгүй байгаа бололтой. М.Энхсайханыг намдаа авч ирвэл намын жагсаалтаасаа илүүчлэх шаардлагатай тулгарна. Гэвч АН-ынхан мэргэжлийн “хагалан бутаргагч” хэрэггүй гэх байр суурийг намынхаа даргад удаа дараа илэрхийлсэн байна. Мөн ҮЗХ-г нэн яаралтай хуралдуулж, намын дотоод асуудал болон сонгуулийн чухал асуудлыг хэлэлцүүлэхийг намын даргаасаа шаарджээ. Эдгээр хүчин зүйлүүдээс болоод АН-ын дарга руу ирэх дайралт өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа сурагтай.

Г.Ган

Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • zochin (March 03, 2016 9:44:56 am )

    songuuli duhuj baihad hohino dee

  • зочин (March 03, 2016 10:26:22 am )

    АН үнэхээр төлөвшиж дуусахгүй юм. ЭЗ-н бүлэглэлүүдийн энэ намыг Энхболд шиг хатуу гар л удирдана. Чаддаг гэдгээ ч харуулсан. ҮЗХ-гоо хуралдуулж фракциуд нь хор хутган Энхболдыгоо авч хаях нь тодорхой болжээ.Ийм эв нэгдэлгүй учраас та нар засаглаж чаддаггүй байхгүй юу.

  • иргэн (March 03, 2016 10:54:45 am )

    Энболд бол хатуу гарар намаа ч УИХ-ыг ч барина гэж бодоод эхнээсээ хууль зөрчөөд эхэлсэн л дээ. Энэ нь ард түмэнд таалагдахгүй байгаа. Хуулийг санаатайгаар зөрчдөг төрийн өндөрлөгийг мэдээж хэнч дэмжихгүй. Одоо намын гишүүдтэйгээ энэ зарчмаар ажиллана гэж бодвол өөрөө өөрийгөө л зөөлөн суудлаасаа хатуухан суудалд залах байх. Ер нь диктатурт их дуралсан дарга юу болдгийг дэлхийн түүхэнд олон орны жишээ бий дээ Энхболд минь. Харцаа дээшлүүлж аядуу зөөлөн бэлтрэг болоочдээ.

  • монгол (March 03, 2016 12:14:01 pm )

    Монголд хатуухан гар хэрэгтэй шүү. Харин энэ хүн нь зөв хүн байх ёстой

  • Demberel (March 03, 2016 12:53:50 pm )

    Дарангуйлагчаасаа сальяа?!

  • irgen bat (March 03, 2016 1:20:29 pm )

    gadnaa ih shudarga tsarailaad dalduur hor nairuulj ybdag bolohloor ni hvbvvs durgvi l baigaa ldaa enhboldod er ni vr dvn ard tvmend hereggvi l baihgvi yu

  • зочин (March 03, 2016 1:58:59 pm )

    энэ жинхэнэ дарагуйлагч, хэрүүлч, муу санаатай, муухай үг ихтэй хүн хэзээ ч.дарга бишээ сольёооооо.

  • Irgen (March 03, 2016 4:35:16 pm )

    An-n darga nertuud hezee tegj uzh hurlaa hiij baisan ym darguud n durandaa tamga atagsan huuli churchugch horchinguud baidag shde

  • Surenparan (March 03, 2016 7:26:08 pm )

    Enhboldoosoo erthen sal daa huhduud mini Yadaj naad hun chini chono shig hunii nuur harj chadahgui yum Har mashinaar avardag gej omoitsoor uuriiguu ch ulsaa ch suiruulj baigaa neg noimoriin horchin hun Hun ch gej dee ard tumnii heldegeer beltreg!!!

  • Улс тор судлаач. (March 03, 2016 8:48:40 pm )

    Ш.Солонго нь социализмын уед буюу 1984 онд анх Зовлолт холбоот улсад хуулийн сургууль тогсож, оорийн ээж Эмэгтэйчуудийн Холбооны дарга байсан н.Пагмадуламын ач буянаар Торийн ордонд ажиллах болсон болохоос биш оорийн чадвараар ажиллаагуй хун шуу. Мэдлэг боловсролоо дээшлуулэх талаар юу хийдэггуй хэтэрхий хоцрогдсон хун богоод зовхон уе уеийн дарга нарт таалагдахын тулд дарга нартай тэрсэлдсэн хун бухнийг дарга нарын даалгавраар Торийн ордоноос зайлуулж оорийнхоо карьерийг ахиулах ажлыг хийдэг л хундээ. Энэ хун одоо”Торийн ордоныг оорийнхоо гэрээ” гэж андуурсан бололтой Торийн ордоны хаана ч тааралдсан хун бухнийг зааж загнасан, гаднаас орж ирсэн шинэ хунд бол буур шируун ханддаг нэг есонд оо тэтгэвэртээ гарах насанд хурсэн ааштай л эмэгтэйдээ. Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэн орж, Монголд оргонон амьдарч байгаа Хятад улсын иргэн байсан Шилаагарьдын Солонго гэдэг Хятадын талыг баримталдаг энэ эмэгтэйг Монгол улсын Ундсэн хуулийн Цэцийн гишуун болговол Монгол улсын ундэсний аюулгуй байдалд хохирол учирах болно. Хэдэн уеэрээ Монгол улсдаа амьдарч, Монгол улсынхаа толоо зутгэж байгаа явсан цэвэр Монгол хунээр засгийн газрын ажлын албаны ажлыг хийлгэх цаг нь бодсон шуу.

  • зочин (March 03, 2016 11:09:13 pm )

    Улиг болсон нөхдөөс салъя

  • nn (March 03, 2016 11:25:47 pm )

    Бүх хүн Билл Гецис шиг амьдарч чадахгүйч. Хүн бүр өөрийн гэсэн ажилтай орлогтой амьдрах орчинтой байх шаардлагтай.Энэ байдалыг бүрлүүлж, хамгаалж дэмжигч нь төр байх ёстой юм.Энэ төрийг яаж байгуулхыг сонгууль бидэнд олгодог юм .Бидний энэ эрхийн талыг нь НАМ гэгч мангас залгиж орхилоо.Нам гэгч мангас хаанаас яагаад гараад ирсэнийг бид бүгдээрээ мэднэ. Энэ мангас бидний аав ээж эмээ өвөөгийн барьж өгсөн үйлдвэр завод ажилын байрыг булаагаад идсэн бид мэдээгүй. … Эцэг өвөгдий минь үлээсэн газар орны минь баялагыг идсээр бид харсаар л … Бид яах ёстой вэ? Бид аль ч намыг дэмжихгүй байх ухаантай хүмүүсийг сонгох алдсан эрхээ эргүүлж авах.Сонгосон хүнтэйгээ тооцоо хийдэг чадвартай байх. сонгогдоод гарсан тэр биш сонгосон бид эзэн нь гэдгийг байнга сануулах. Сонгогдсон төлөөлөгчөө ямар үед ямар санал өгч байгааг ямагт харж мэддэг байх. Ирж уулздаг байх юу хийснээ ярьдаг биш Юу хийхээ ямар санал өгөхөө биднээс асуудаг байхыг шаардах сануулах.Бид УИХын яаж хэрэлдэж байгааг биш намайг төлөөлөгч энэ хуулинд ямар санал өгч байгааг ямагт анхаардаг мэддэг байх. Эргээд нийтийн эрх ашиг гэдэгийг биднийг төлөөлөгч ганцаараа биш бид бүгдээрээ мэддэг байх шаардлагтай. Хамгын гол нь сонгогч Монголчууд бид өөрийн эрх ашгийг нийтийн эрх ашгийн нэгэн хэсэг гэдэгийг мэдэрдэг хүлээн зөвшөөрдөг нийтийн эрх ашиг зөрчигдвөл миний эрх ашиг зөрчигдөнө гэдэгийг байнга ухаардаг мэддэг байх хэрэгтэй..Бидний сонгосон төлөөлөгч ямар ч намынх биш зөвхөн таны тойргын сонгогч та бидний төлөөлөгч байх ёстой гэдгийг мэдэх хэрэгтэй.

  • зочин (March 04, 2016 10:25:50 am )

    энэ З,Энхболд бол намыг хагалан бутаргагч, удирдагч хүн огт биш, эсвэл санаатайгаар хийж байгаа ажил, АН одоо ялагдах нь тодорхой болсон, Зи , Алтанхуяг 2-ын хийсэн ажил

  • Улс тор судлаач. (March 04, 2016 11:06:26 am )

    Уе уеийн УИХ тууний гишууд нь хууль тогтоох бурэн эрхийнхээ дагуу органик хуулиудыг батлахдаа УИХ-ын болон гишуудийн эрх мэдлийг нэмэгдуулсэн заалтуудыг оруулж батласнаар тэдний уйл ажиллагаанд ард тумэн битгий хэл сонгогчид нь ч хяналт тавих бололцоогуй нам дамнасан булэглэлууд болон хувирч, хоорондоо тэмцэлдэж, эцэстээ торийн хучирхэг машинаар бие биенийгээ нухчин дарах уйлдэл хийх болсон тул манай улс торийн байгуулалтын бутэц ээ оорчилж, засаглалын эрх мэдлийн тэнцвэржуулэлтийг хийхээс оор аргагуй болсон байна. Иймд УИХ-ыг Ардын Их Хурал, Улсын Бага Хурал гэсэн хоер шатлалтай болгон оорчилж, тор засгийн байгууллагын тогтолцоог хяналттай, хариуцлагатай, эрх мэдлийн тэнцвэржуулэлттэй болгохгуй болгох шаардлагатай байна. Ардын Их Хуралыг ИРГЭДИЙН ТОЛООЛОГЧДИЙН УНДЭСНИЙ ИХ ХУРАЛ гэх ч юм уу яаж ч нэрлэж болно л доо. Ардын Их Хурал нь тухайн сум, дуурэг, тосгонд амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага, шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн орон нутагт амьдарч байгаа иргэдийн олонхийн саналыг авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. АИХ-ын чуулганыг жил дээ нэгээс доошгуй удаа зарлан хуралдуулах богоод, шаардлагатай тохиолдолд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж болно. АИХ-ын чуулганыг жилийн тогсголд зарлан хуралдуулж Еронхийлогч, УБХ-ын дарга, гишууд, Еронхий сайд, засгийн газрын гишуудийн тухайн жилдээ хийсэн ажлын тайлан, засгийн газрын морийн хотолборийн биелэлттэй нэг бурчлэн танилцаж унэлэлт дугнэлт огч, хангалтгуй ажилласан албан тушаалтанд хариуцлага тооцох, томилох ажлыг зохион байгуулах, Еронхийлогч, УБХ-ын дарга гишууд, Еронхий сайд, засгийн газрын гишуудийн дараа жилд хийх ажлын толовлогоо, тухайн жилийн улсын татварын орлогын толовлогооний биелэлт, зарлагын гуйцэтгэл, дараа жилийн улсын орлогын толовлогоо зэргийг хэлэлцэж батладаг болгох шаардлагатай. УБХ нь хууль тогтоох уурэгтэй байх тул зовхон хууль эрх зуйн салбарын тэргууний ажилтангуудын дотроос сонгон шалгаруулж, АИХ-аар батлагдсан хууль эрх зуйн мэргэжлийн гишуудээс бурдэх болно. Аймаг, Ниислэлийн ИТХ нь тухайн сум, дуурэгт амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага, шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн аймаг, нийслэлд амьдарч байгаа иргэдийн олонхийн саналыг авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. Аймаг Ниислэлийн ИТХ-ыг жилдээ нэгээс доошгуй удаа зарлан хуралдуулах богоод шаардлагатай тохиолдолд ээлжит бус харалдааныг зарлан хуралдуулж болно. Аймаг Нийслэлийн ИТХ-ыг жилийн тогсголд зарлан хуралдуулж ИТХ-ын дарга, гишууд, Нийслэлийн засаг дарга нарын тухайн жилд хийсэн ажлын тайлан, засаг даргын морийн хотолборийн биелэлтэнд унэлэлт дугнэлт огох, хариуцлага тооцох томилох, дараа жилд хийх ажлын толовлогоог батлах, тухайн жилийн аймаг, нийслэлийн татварын орлогын толовлогооний биелэлт, зарлагын гуйцэтгэл, дараа жилийн орлогын толовлогоо зэрэг асуудлыг хэлэлцэж батална. Сум, дуургийн ИТХ нь тухайн баг хороонд амьдарч байгаа иргэдийн дотроос тодорхой болзол шаардлага шалгуур узуулэлт хангасан иргэдээс нэр дэвшуулж, тухайн баг хороонд амьдарч байгаа иргэдийн олонхийн санал авч сонгогдсон гишуудээс бурдэнэ. Сум, дуургийн ИТХ-аар хурлын дарга гишуун, засаг дарга нарын тухайн жилд хийсэн ажлын тайлан, Засаг даргын морийн хотолборийн биелэлт, сум дуургийн тосвийн гуйцэтгэл, дараа жилийн тосвийн толовлогоо зэрэг асуудлыг хэлэлцэж батална.

  • zochin (March 04, 2016 7:44:05 pm )

    BVGDEEREE MONGOLOOS ZAIL LUIBARCHIDIIN BVLEGLEL

  • зочин (March 04, 2016 10:18:17 pm )

    монголчуудыг хатуу гараар барьж ирсэн түүхтэй. хатуу гартай байхын тулд хувийн сонирхолоо бүрэн хаях ёстой гэдгийг ухаарах хэрэгтэй.

antalya rent a car