antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 16, 2012 1 comment

Ерөнхий сайдаа, халагдсан дарга нар чинь “халааслагдсан” мөнгийг ард түмэнд нь өгөх юм уу

нийтлэсэн Admin

Саяхан нэг танил маань 1 литр бензиний үнэ АНУ-д 1428, Японд 2406, Монголд 1850 төгрөг. Харин дундаж цалин АНУ-д 2500 доллар, Японд 3000 доллар, Монголд 300 доллар гэж дурамжхан ярив. Түүний дурамжхан ярих нь ч аргагүй биз. Ард түмнийх нь амьдрал ямар байгааг харсаар байж, үүнээс болоод ямар үр дүн гарахыг мэдсээр байж даажигнах аятай үнээ нэмэх бизнесийхнийг бид юутай ч зүйрлэх билээ. Шатахуун нэмэгдсэний дараа хэн үнэ нэмэв, үүний гол буруутан нь хэн бэ гэдгийг жирийн ард түмнээс эхлээд, улс төрийн хүчнүүд хүртэл хайсан. Мэдээж хайсны эцэст олсоон. Буруутай эдгээдүүдийг ч бас шийтгэсэн. Харин тэр шийтгэл танд бас надад юу өгөв. Бидний хохирлын төлөөс болох гэж үү.

Засгийн газрын хуралдаанаар шатахуун импортлогчид үгсэн хуйвалдаж үнэ нэмсэн нь тогтоогдсон. Мэдээж, энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 11.11-д “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох”-ыг хориглоно гэж заасныг зөрчсөн үйлдэл болсон. Тиймээс хууль зөрчиж, бүтээгдэхүүнийхээ үнийг харилцан тохиролцож нэмсэн дээрх нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд хуульд зааны дагуу өмнөх жилийн борлуулалтын орлогын тодорхой хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор болоод байгаа. Энэ нь ойролцоогоор 10 гаруй тэрбум төгрөг болж байгаа юм. Гэвч эдгээр компаниудад ийм хариуцлага ногдууллаа гээд ард түмэнд ямар ашигтай байгаа юм бээ. Тэр бүү хэл удаа дараа хууль зөрчиж, оногдуулсан торгуулийг нь өдий болтол төлөөгүй энэ компаниудад дахин торгууль ногдуулах хэрэг байна уу.

Өнгөрсөн жил эдгээр компаниуд ингэж хуйвалдаад л үнээ нэмчихсэн. Засгийн газар бас ингэж хуралдаад л торгууль ногдуулчихсан. Харин тэр торгуулиа одоо болтол төлөөгүй байгаа компаниудын толгойг ингэж илэх шаардлага байгаа юм уу. Эхний торгуулиа торгуулиа төлөөгүй байгаа компаниуд хоёр дахь торгуулиа төлнө гэж бодож байна уу. За яаж ийгээд төллөө гэж бодоход энэ нь ард түмэнд ямар ашиг байнаа. Ард түмэн чинь нөгөө л нэмэгдсэн үнээр нь шатахуунаа авч, нөгөө л нэмэгдсэн үнээр нь хоол хүнсээ арай ядан залгуулж байна шүү дээ. Үүний оронд шатахууны эргэж буулгаад, хариуцлага тооцох компаниуддаа хатуухан арга хэмжээ авсан бол том толгойлсон компаниудын хандын хага дарсан “Та ёстой гоё” гэж хэлэх байлаа, Ерөнхий сайдаа.

Шатахууны үнийн хиймэл хөөрөгдөл үүсгэсэний улмаас Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мандах, мөн Газрын тосны газрын орлогч дарга Ц.Амараа, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орлогч дарга Ц.Доржпалам нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Яахав, эд нар хариуцлага алдаж ажлаасаа халагдаал биз. Харин эдгээр халагдсан дарга чинь ард түмэнд энэ үнийн хөөрөгдлөөс болж хохирсон хохирлыг нь төлж өгөх юм уу. Ажлаасаа халагдсаар эдгээр дарга нар шатахууны үнийг эргэж хэвэнд оруулж чадах юм уу.

Ямар ч оронд мөнгөө дээрэмдүүлсэн бол тэр хулгайчаар нь хохирлыг нь, мөнгийг нь төлүүлж, бас дээр нь хариуцлага үүрүүлдэг. Харин одоо ард түмэн чинь өнөө маргаашийн хардаг хэдэн муу компаниас болж хохирчихоод байна. Хамаг байдгаа тэдэнд “дээрэмдүүлчихээд” байна. Одоо ч үнэтэй шатахуун хэрэглэж, үнэтэй талх идсээр байна.

Засгийн газрын хуралдаан дээр ханшийн зөрүүгээр нэг литр А-80 бензин 133, АИ-92 бензин 163, дизелийн түлш 170 төгрөгөөр өсөхөөр байсан гэсэн тооцоо гарсан талаар мэдээлсэн. Үгүйдээ энэ ханшид нь хүртэл буулгаач. Ард түмэнд 50 төгрөгийн хямдрал гэдэг мөнгө болдог шүү, Ерөнхий сайдаа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (January 16, 2012 5:21:06 am )

    $oo mashin bolgoj xomosduulaad daraa benzin baraanii unee usgudug ediin zasagchid delxiid xovor yumshdee! mongold l baina! odoo tagaan saraar yuan usuj unee daxin nemex bailgui dee ! xuleej l bai

antalya rent a car