
Тэрээр хэрэгтэн Батмөнхтэй урьдын танил байсан бөгөөд шоронгоос суллагдан орох орохгүй, очих айлгүй явахад нь туслах малчнаар ажилд авч, хоёр жилийн турш цалинжуулан ажилласан бөгөөд энэ хугацаанд гэр, мотоцикль зэргийг авч өгч, тусламж дэмжлэгийг багагүй үзүүлж байсан байна.
Тухайн өдөр Батмөнх гэрийн эзэнтэй архи ууж халамцсаны улмаас маргалдан хутгалж, амийг нь бүрэн хөнөөх зорилгоор хоёр удаа сүхэдсэн ба энэ үед гэрийн эзэгтэй Улаанбаатар хотруу золголтоор явсан байжээ. Хэрэв Э-ийн эхнэр гэртээ байсан бол аллагад өртөх магадлалтай байсан гэдгийг нутгийнхан хэлж байгаа юм.
Хэрэгтэн хүний аминд халдчихаад зугатаж явах үедээ 34 настай А, түүний ээж 57 настай Ц, эгч 45 настай С нарын биед хүйтэн мэс хүргэн гэмтээсэн ба хохирогчид дотуур цус алдалттайгаар Хархорин сумын нэгдсэн эмнэлэгт хагалгаа хийлгэн эмчлүүлж байна. Хэрэгтэн Батмөнхийг Хархорин сумын Цагдаагийн хэлтэст баривчилж, мөрдөн байцаалт явуулж байгаа гэх мэдээллийг тус хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Очирдоржоос тодруулан авлаа.
Өвөрхангай Б.Батчимэг
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Холбоотой мэдээ
-
eri (March 02, 2016 9:42:18 am )
Мал тэжээвэл ам хүн тэжээвэл толгой
-
зочин (March 02, 2016 3:10:26 pm )
наад малаа элбэгдоржд аваачиж өг цаазийн ял байхгүй учраас элбэгээ тэжээнэ биз?
-
t bc juj (March 02, 2016 8:33:02 pm )
Elbegee Mongolchuud ulam urjih boltugai geed tsaazgui bolgoson um uu esvel hen negen aluurchidad zoruilsan huuli gargasan
um uu,esvel bugdeere ene avilga avch bayjsan luivarchdiig alaad ulsaa tseverlej avtsgaaya…yadiin tsaaziin yalgui um chini… -
зочин (March 02, 2016 8:38:58 pm )
Цаазийн ялгуй болцон муу алуурчид оодорч бна…
-
зочин (March 03, 2016 2:09:32 pm )
АДИЛХАН сүмдээд үз яахнуу хар.
-
зочин (March 03, 2016 7:41:14 pm )
ӨРШӨӨЛИЙН ХУУЛИЙН ЛБАЛАГ БАЙХДАА
-
RP (March 20, 2016 8:15:57 pm )
Uuriig n olnii umnu suhedeed ug gehdee Elbegdorjiig derged n bailga
7 Comments