antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 16, 2012 6 comments

Жолоочийн буруугаас хээр хаягдаж хоёр гаргүй болжээ

нийтлэсэн Admin

Согтуу жолоочийн буруугаас болж дөнгөж 19-хөн настай эмэгтэй хоёр гаргүй болж төрсөн үрээ өөрөө өсгөж чадахгүй шаналж явна. Номинзул одоогоос яг нэг жилийн өмнө Дархан-Уул руу явах замдаа сууж явсан машиных нь хаалга онгойж ойчсон байна. Харин машины жолооч түүнийг хээр орхин зугтжээ.

Тэрбээр өвлийн хүйтэнд, харанхуй шөнө хээр хаягдаж хоёр гар нь хөлдсөний улмаас эмнэлэгт хүргэгдэн тайруулсан байна. Тухайн үед сууж явсан машиных нь жолооч зугтахдаа хөлийг нь дайрснаас болж  хөл нь хугарч харанхуй шөнө тусламж авч чадалгүй удсанаас ийн насаараа тахир дутуу болжээ. Хоёр гараа тайруулснаас хойш хүний асаргаанд орж хувцсаа өмсөх, хоолоо идэх, бие засахдаа ч хүртэл асран хамгаалагчгүй бол хүнд хэцүү болжээ. Номинзул Дарханы Мандах бүртгэл дээд сургуульд нягтлан бодох мэргэжлээр суралцаж байсан бөгөөд хоёр гаргүй болсноос сургуулиа орхижээ. Осолд орох үедээ Номинзул жирэмсэн байсан агаад төрж эх хүн болсон ч хоёр гаргүй тэрээр төрсөн үрээ өсгөж чадсангүй, хадмууд нь хүүхдийг нь аваад явсан байна. Хэрвээ хиймэл гартай болчихвол амьдралыг шинээр эхэлж, сайхан амьдрах итгэл дүүрэн байгаа энэ бүсгүй сайхан сэтгэлтэй хүмүүсээс тусламж хүсч байна. Номинзулд хандивын гараа сунгах хувь хүн, албан байгууллага ХААН банкны дансны 5094386623 дугаарт хандана уу.

Энэ бүсгүйд тодорхой хэмжээний хандив тусламж үзүүлсэн “Мэйжор Дриллинг Монгол” ХХК бусад хүмүүсийг ч мөн сэтгэлийн дэм үзүүлэхийг уриалж байсан юм.

Эх сурвалж: “Улаанбаатар таймс” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (January 16, 2012 6:09:56 am )

    TER JOLOOCHIIG N OLOOCHEEE… UNASAN HUNIIG ZOGSOOD AVCHIJ BOLOH L BSAN SHD

  • Anonymous (January 16, 2012 7:01:12 am )

    shal zewvvn yumaa setgel uvdchluu

  • Anonymous (January 16, 2012 7:24:39 am )

    Ooroo bas sogtuu baij l dee

  • Anonymous (January 16, 2012 9:18:17 am )

    Uneheer setgel uvduj bna, ter jolooch yaagaad hayad yavj chadaj bnaa, ter lav hun bish bhaa, minii duu buh ym saihan bolno gedegt itgej zorigtoi tenheetei amidradag ym shuu, hun gedeg setgelin amitan shuu gej heleh bna daa

  • Anonymous (January 16, 2012 9:31:29 am )

    jiremsen bsan bol yu gej sogtuu bdag yum,sogtuu ch bsan heer huduu gants emegtei huniig tesgim huiten shunu hayad yawj bdag hunii unergui huiten tsewdeg jinhene lalar pizdag olj mashin ed hogshliig ni zarj ene huurhii emegteid tuslah heregtei.eh hun chini uree uuruu usgij chadahgui engertee tewerch chadahgui yamar hetsuu bgag oilgoj bnaa.ter jolooch tegeed barigdahgui yum shig zugtaj baidliig ulam hurtsatgasan bna shde. ene hunii tsaashdiin amidraliig hen hariutsah yum bol ingeed l neg saihan zaluu busgui tatir dutuuchuudiin egneend orloo shd. huurhii huuhdee huhuulj ch chadahgui yamar uruwdmuur yum be.

  • Anonymous (January 16, 2012 10:05:07 pm )

    xen xendee bsan bxaa zugeer l yvj bgaad xaalga ongoigood xun oichij bxad zugtaad yvax xun gej bxgui shdee tegxeeerr ene xoeriin xoorond ymar neg zuil bsan l bgaa xamt arxci uusan uu esvel taxinii unee toxirood sexiin xaritsaa bsan uu terneesee bolood l asuudal uuseed iim ym bolson bx esvel ene ooroo sogtuuuda xaalgaa neeged usersen uu ymiig yaj medxev deexo

antalya rent a car